Хайртай залуугаа маш их санаж байна, би яах вэ…?

0911a34a502c8db7fd3f9afb34659b3d

Би бусадтай адил яг одоо амьдралынхаа тухай бичиж бусадтай хуваалцах гэсэн юм. Уншиж буй танд энэ өдрийн мэнд хүргье. Би одоо 24-тэй эмэгтэй гадаадад амьдардаг. Энд ирээд нэг залууд  дэндүү их хайртай болж  бид 2 бараг хоёр жил хамт амьдарсан тэр маань амьдралтай  учир би өөрийгөө хорьж  бусдын амьдралыг үймүүлээд жаахан охиныг нь уйлуулаад яах вэ гэж бодоод түүнээс хүчээр өөрийгөө холдуулсан. Холдоод 1жилийн дотор хугацаанд түүнийгээ санаж олон шөнийг уйлж өнгөрөөсөн цаг хугацаа өнгөрөх тусам бүр их санаж бүр их хайртай болж утсаар ярихаа хүртэл тэвчдэг байлаа. Тэгж байтал нэг ажилд орж 2 сарын дараагаас ажлынхаа захиралтай учиртай болж тэр надаас нилээн хэд ах гэхдээ амьдралгүй ганц бие хүн бид 2 хамт амьдрал ярьж өнгөрүүлсэн амьдралаа ярьдаг байлаа. Хамт уйлдаг ч үе байсан зарим ихэнх эрчүүд зэмлэх байх тэр гадаад хүн би хувьдаа мууг нь олоод сонгохгүй бол адилхан хүн гэж  ялгавартай ханддаггүй. Тэр хүн мэдээж гадаад бие биендээ ойртож дасч эхэлсэн хамт байх болсон.

Ийм алхам хийхдээ би урьдын хайртай залуугаасаа одоо хүртэл сэтгэл дотроо уйчлалт гуйж сууж байна. Энэ хүн маань муу хүн бишээ адилхан амьдарч яваа эмэгтэй хүний хайр хүртэж үзээгүй эмэгтэй хүнд итгэхгүй өдийг хүртэл ганцаараа явсан хүн.  Сэтгэл сайн түүнийг би тэр намайг сайн мэдэрч ойлгодог. Энэ хүний ганц дутагдал урьдын хайртай залуугаас илүү эрхлүүлж хайрлахгүй болоод тэрүү миний хүссэнийг хийж өгдөг ч … Би хуучин найз залуугаа бүүр их санаж тэсэхгүй түүнтэйгээ ярьсан бүгдийг хэлсэн тэр маань намайг хэзээд ойлгоно. Гэр бүлээ орхиод одоо ч энэ хүнээс салаад очвол тосоод авъя гэдэг. Гэтэл энэ хүн маань битгий салаач гэнэ. Амьдрал ар гэрээ бодвол энэ хүнтэй явах хайр сэтгэлээ бодвол түүндээ гүйгээд очмоор амьдралыг нь салгаад хамаагүй суумаар байна. Та бүхэн миний оронд байсан бол ямар шийдвэр гаргах байсан бэ? Аан бас нэг зүйл гэхдээ тэр хайртай залуугаасаа илүү энэ хүнээс сексийн илүү их таашаал авдаг. Тэгэхээр огт өөрийгөө ойлгохгүй. Хайртай залуугаа маш их санаж байна,  би яах вэ…?

cekc.mn дээр ирсэн захидал

26 Comments

  1. batuka says:

    нэрээ дэрмээ гэж бичсэн залуугийн сэтгэгдэл таалагдаж бн аа
    би монголд ам,дардаг монгол залуучуудтайгаа л сууна гэж боддог даан ч санаанд таарах юм олдохгуй юм аа
    гэхдээ би ондор шаардлага табидагуй л дээ

  2. ммм says:

    Би чиний оронд байсан бол Салаад хамгийн их хүсч байгаа хүн дээрээ очно,, амьдрал гэдэг чинь баян шдээ,,

  3. badrah says:

    би амэркт амидраад удаж бна.гэвч монгол найз охинтой байж узлээ дандаа монго зоос харсан охидууд таарах ым.одооо амэрик найз охинтой болоод хамт амидарч бна 2 биендээ хайртай бол улс орон арис онго хамаагуй шуу залуусаа зурх сэтгэлээ сонсоорой.бид хоёр 2.5 жил амидрач бна удахгуй гэрлэнэ.

  4. 6666 says:

    Энэ Га До гэдэг нухур жаахан эргүү юмуу

  5. LADY says:

    yugaa tenegteed bgaan be?odii bolchood ooriinhoo naad bondogoroo oligotoihon ajilluulaad biye zov zahirch chadahgvi sonin hvvhen be?

  6. sony says:

    монголд очоод тэр залуугийнхаа гэр бүлийг нь үймүүлчихгүйхэн шиг явалдаад үз. сонирхол чинь дорхноо буучихна дөө. хайр сэтгэлийн хувьд аливаа хүнд анхны гэдэг утгаараа гүн бат сэтгэгдэл үлдээдэг юм. бодит байдал дээр шал өөр гэдгийг мэдэр. тэгээд л гүйцээ. харин баригдаж тэнэгтвээ.

  7. Lonsdale says:

    xаxа Radical гоё хэлсэн санал нэг байна.

  8. Эмэгтэй хүн says:

    Өөрийн болгоогүй зүйлдээ сэтгэл чинь хоргодсон байнаь орхи

  9. Radical says:

    За энэн шиг тархи ни усаар дуурсэн хуухнуудэд хандаж хэлэхэд эхнэр хуухэдтэй хунтэй алцаганачихаад бас их хайртай дуртай гэж солиордогоо болиорой. Тийм хунийг хайрлах хайр тороод байгаа бол та нар эрүүл биш тархиндаа эмгэгтэй сэтгэлдээ мостэй гэсэн уг шуу.

  10. Radical says:

    Чи ёстой усан тэнэг мал хуухэн байна даа. Эхнэрийнхээ араар заваарч байгаа оодгуй амьтанд ухсэнд нь ингэтлээ хайртай болдог байнаа. Гэр булээс нь салгаад аваад суу л даа чи бур болохгуй байгаа бол! Тун удалгуй чиний араар ч гэсэн явна даа. Тэнэг мангарийн туйл болсон хуухнууд болимоор юм шигээ.

  11. psychology chuhal bna tiimuu says:

    сэтгэл зуйгээр сурах хэрэгтэй юм бналдаа энийг ойлгохийн тулд, тгхдээ л чи ууртуу бхгуй юмруу шуналтаад бгаан бишуу наад одоо хамт бгаа залуу чн болоод л явтсан бна шд бгаа юмандаа сэтгэл ханаж сураачдэээ даяргаатай юм яриж суухийн хийх ажилгуймуу хаашаа юм хахахаха

  12. minii bodol says:

    хайр сэтэглээрээ суугаад сайхан амьдарч байга хүүхнүүд зөндөө л байдаг юм солонгост. Уульн мод урттай богинотои гэдэг шиг аль ч улсад сайн муу хүмүүс байлгүү яахав солонгос хүн бүхэн муу муухай биш шүү. миний харж байгаагаар солонгсос хүмүүс нэг л амидрал зохиосон бол эхнэр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг юм шиг бна лээ. яаж ч бодсон монголд амьдрснаас со-д амьдрсан нь хамаагуй дээр байлгуй яахав. монголдруу баригдаад явсан хуухнуудийн 99хувь харамсадаг юм бнлээ со хүнтэй суухгуй яаваа гэж

  13. aagii says:

    наадаx чин корэа амидрал байна даг чи нэг үмxий солонгостл xулиxдуулж байx шиг байна даа

  14. dermee says:

    Дандаа л гадаад хүн хүн гээд л дагаж гүйгээд байхынмаа!! 28000000 хүнтэй Монгол үндэстэн маань удахгуй устах юм байна л даа!!! Би лав 10аад жил гадаадад байх хугацаанд Ирланд, Англи 2 ч бүсгүй гэрлэх санал тавихад хүлээж аваагүй. Монгол сайхан бүсгүйтэйгээ сууна гээд гүрийсээр 30 гараад явчлаа. Монгол хүүхнүүдэд гомдмоор ч юм шиг зарим даа.

  15. cahirmaa says:

    хайртай залуугаасаа сална гээд салсан юм бол салсан шиг салаач юундаа уйлж унжиж эргэж хургаад хүмүүсийн амьдралаар тоглоод байгаан. тэгж л их жоохон охиныг нь өрөвдсөн гээд байсан одоо тэгсэн хамаагүй салгаад сууна ч гэх шиг. нэг бол мөнгө хараад нэг бол эрхлүүлж халамжлуулах гээд, чи яасан шуналтай юм бэ. чиний шунал чинь өөрийн юманд биш дандаа хүний юманд шунасан шунал байна

  16. aan says:

    би ч бас ойлгосонгүй ээ

  17. Ani says:

    Тэр залуутайгаа явалдаx , Нэг гэрт ороод амидрана гдг чин шааоол өөр юум бдын заа. Амидралд нуxлагдаад Тоонот гэрт Толгой xолбоод Тостой шөлөнд xушуу xолбоод ирэxээр Тэр Xүний чин элдэв Муу сайн зан н ил гарч чам,г бас араар н тавиxгүй гэx баталгаа бxгүй ш дээ. Эxнэр Xүүxэдүүгэ буцаад явчиж ч магадгүйл юум. 2 Туулай xөөсөн Xүн xоосон xоцордын. Тэр залуу чам,г Xөгшин Гадаадт явалдаад xамт амидарч бгаа гэxээр овоо Зоостой ирэx бx гжил xарж бгаан Тодорxой ш дээ. Салсандаа салж үз.

  18. GaDo says:

    Өнгөрсөн бүхэн тэндээ л үлдэг

    заавал чинийх болохгүй хүнийг тэр жоохон амитниг насаара чамайг үзэн ядаж өсөөсэй гэж хүсжийлэв асуудалгүй суу !

    хайрлаж чадсин бол хариуцлагаа хүлээж сурдаа !

    тэр залуу чамд хайргүй э өөрийнxөө үр удмаа хайрлахгүй бгаа хүн чамайг хайрлаж чадхуу ?

    хэрвээ чамд хүн чанар хүн гэсэн үнэ цэнэ чини бвал зүгээр л үлдээ

    хайр бүхэн бүтэх албагүй ээ !

    сн л бодкуу юу

    чиний толгой болхоос биднийх биш бхоо

  19. MMM says:

    айл гэр үйлүүлж байхаар наад гадаад залуутайга суугаад сайхан амьдар эмэгтэй хүн чинэ дасаж дуралдаг гээ биздэ яаванда хайртай болно байлгуй

  20. tsenguunlady@yahoo.com says:

    shool demii bakai yum bichihiin… hunii amidral uimuulj hereggui za.. hezee neg tsagt chi shang ni hurtene.. odoo hair met bgaa ch heseg hugatsaanii daraa buh yum esregeer bh bolno.. tiim bolohoor setgelee bari..amidralaa bod..

  21. ÇÀËÓÓ. says:

    2 óóëàíòàé íü öóã àìüäàð.ßààäãèéí öààíà íü õ¿¿õýä ºí÷ðºíº ë áèç íýã á¿ñã¿é õàÿãäñàíäàà çîâíî ë áèç ÷àìä ÿìàð õàìààòàé þì òýý!.2 óóëàíòàé íü áîë ÷è á¿¿ð ë èë¿¿ òààøààë àâíà øäýý.

  22. hi says:

    ehnereesee salj chadaj bgaa hun hezee 1 tsagt chamaas ch salna shuudee! sex gedeg tom dawuu tal bna shuudee! demii yum bodolgui ter zaluugaa mart tsag hugatsaa buhniig emchilne

  23. khongorkhon says:

    чи хүний хүүхдийг өнчрүүлж тэгээд бас нэг эмэгтэй хүнийг зовлонд унагаад яах вээ Тэгсэнээс наад хүнтэй аз жаргалтай амьдар айн. тэгээд ч тэр залуу эхнэрээсээ сална гэсэн баталгаа хаана байгаан цагаа тулхаараа салахгүй ч юм уу. наад хүнтэйгээ суу найз аа

  24. saakaa says:

    за яах вэ гадаад хун гэдэг хүн биш юм уу. тийм юманд сэтгэл санаагаа зоүөөгөөд яах вэ хө. өөрийнөө хүссэнээр л амьдар. тийм олон ах юмуу 7-н дотор бол байх л асуудал шуу дээ хө. амидралийг уужуу тайүнаар бодоод үзээрэй. ок амжилт

  25. Xman says:

    Хуучин залуугийнхаа хүүхдийг нь өнчирүүлж ар гэрийг үймүүлээд дэмий дээ чи ч бас хэзээ нэг цагт ээж болно эхнэр болно .Чи нэгэнт хөндийрсөнөөрөө тэр хэвээрээ л байх ёстой байсан юм.Хуучин залуугаа гэр бүлээс нь салгахийн оронд одооний наад залуудаа сэтгэлтэй болох гээд үзээч

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.