Найздаа яаж туслах вэ

88155553

Бүгдэд энэ өдрийн мэнд.Энэ сайтын захидлуудын байнгын уншигчийн нэг байна.Би найздаа туслах үүднээс та бүхэнд хандаж байна. Найз маань 10 жилдээ ч, оюутан байхдаа ч хэн нэгэнтэй үерхэж байгаагүй. Гэхдээ найз маань жирийн нэгэн сайхан монгол бүсгүй. Илүү дутуу зангүй, мэргэжилдээ сайн, ар гэр, алба амины ажлыг бол гялалзуулдаг л хүн. 2 жилийн өмнө тэр маань нэг залуутай гэнэт суулаа. Охинтой ч боллоо. Жил дарааллаад хүүтэй ч боллоо. Нөхөр нь харахад нүд дүүрэн, бас хувийн компанитай, ажилтай бол ажилтай залуу юмаа. Гэхдээ их дуу цөөнтэй хүн. Найз маань гэртээ хүүхдүүдээ хараад л гэртээ өнжинө. Жил дараалласан нялх хүүхдүүд/ одоо бага нь 6 сартай/. Бид найзуудаараа хааяадаа уулзана. Тэгэхэд гайгүй л зан ааштай залуу шиг л байдаг. Тэгсэн нөхөр нь хааяа уурлахаараа би та нарыг тэжээж байна. Чи одоо зайл, чамаар яадийн, хүүхдүүдээ чамд өгөхгүй, чи одоо өөрийгөө тэжээ, яв зайл гээд янз бүрийн тэнэг юм яриад хөөгөөд байдаг. Охиноо гарсны дараа хэдэн удаа ингэж байсан, хүү гарлаа, одоо нэг сайхан амьдрах байлгүй дээ гэсэн өнөөдөр тэр нөхөр нь хүүхдүүдээ аавындаа аваачаад, муу найзыг маань бүр гэрээсээ хөөгөөд гаргачихаж. Яг үнэндээ яагаад тэгээд уурлаад байдгийг нь би мэдэхгүй юм. Одоо бүр чи хүүхдүүдээ тэжээж чадахгүй, чамд өгөхгүй,чи өөрийгөө тэжээ, чи одоо зайл л гээд байна гэнэ. Найз маань бараг 2 жил гэртээ суусаан, мэдээж нөхрийнхөө мөнгөөр л амьдарч байгаа нь үнэн. Гэхдээ аль болох гамтай, зөв зарцуулдаг. Өөртөө ч илүү дутуу юм авдаггүй.

Тэгээд ч нөхөр нь бараг яг мөнгийг нь тааруулж өгдөг гэсэн. Одоо тэгээд яах вэ. Би найздаа нөхрөө гуйгаад хэрэггүйээ. Ямар ч байсан хүүхдүүдээ авах хэрэгтэй гэлээ. Одоо хамгийн түрүүнд хүүхдүүдээ аваад л тэр чигээрээ явсан дээр байх. Мөнгөтэй нөхөр байлаа гээд, тэрүүгээрээ түрүү бариад хүн дарамтлаад байвал одоо яах вэ. Ер нь 2 нялх хүүхэдтэй хүнийг яаж ажил хий гээд байгаа юм болоо.Ер нь харах хүнтэй бол найз маань ажилд орно л гээд байгаа.

Эрэгтэй хүн өдий 30 гарчаад сайхан хүү, охинтой болчоод, яагаад ингээд тэнэгтээд байдаг юм болоо. Би найздаа яаж туслах вэ. Баярлалаа

секс.мн дээр ирсэн захидал

37 Comments

  1. coyote says:

    эр эмийн хооронд илжиг буу жороол, бусдийн гэр булийн асуудалд чи оролтсох хэрэггүй,зугээр л дэм огоод бж бай, харин тэр асуудлийг н шийдэх гэх мэтээр бол ёстой дэмий л юм болно шуу хо

  2. enhmunkh says:

    инээдтэй амитан бэ наадах чн……….ямар хөгийн арчаагуй зан гаргаж бгаагаа мэдэхгүйл бгаа бхдаа

  3. khongorkhon says:

    энэ хүмүүс юу яриад байгаа юм бээ. эхнэр нь гэртэй хүүхдээ харж орон гэрээ төвхнүүлж байнаа гэдэг чинь бараг амьралын ачаалын 60 хувь биз дээ. тэгсэн чинь тэжээлгээд гэх шиг, тэгвэл энэ залуучууд битгий эхнэр авч хүүхэдтэй болж байл даа. тэгээл ганцаараа өөрийгөө тэжээгээд явж байхгүй юу. найзад чинь гэж зөвлөхөд өөрөө ажил төрөлтэй эдийн засгийн хувьд хүндрэлгүй болтлоо хүүхдүүдээ нөхөр дээрээ орхих хэрэгтэй. тэгж байгаад чадалтай болохоороо аль нэг хүүхдээ өөр дээрээ авахгүй юу.

  4. vl medegch says:

    suugaad udaachgvi bj bvr 2-n 2 hvvhedtei bolgochood ingej hooj bga yum chini bvr udaad ireheer bvr zodoj nvdeh bizdee.timees erthen neg hvvhdee abad salsan ni der bhaa.

  5. Dr. bold says:

    chi uuruu huuhdiig ni haraad ug l doo. ter chin l jinhene tus shuu dee. tegeed naiz chin uuriin gesen ajiltai orlogtoi bolohgui bol 2 huuhdee yaj usguh ve?

  6. uchral says:

    nuhur shu yum ni oor huntei boltsiin bgaz, esuul zgr l huuhed l heregtei bsiimu haashai iin 😀

  7. choijoo says:

    Yaaj urd n tegeed hamt bgaad bsan yum boloo. Mongotei geed buur hamraa sohchihson nohor bna daa. Huuhdee awaad salsan deer bizdee. Buh nasaaraa chamaig tejeej bna gedeg ugiig sonsoltoi bishdee. Urd ooriigoo awaad tawaad l bsan bol tegej amidarch chadnaa naizaa amjilt.

  8. hi says:

    ymar soliotoi zaluuu we! 5000 ugchuud tejeej bgaa gesen ug yumuu yonooo teneg nowsh wee ter nuhur n!

  9. hi all, zahia bichsen hun bnaa says:

    Бүгдэд баярлалаа. Найз маань 2 хүүхдээ аваад буцаад нөхрийнхөө гэрт очсон байна. Гэхдээ тэр 2 юу ч ярихгүй байгаа гэсэн. 2 хүүхэдтэй гэртээ байгаа хүнд мөнгө байхгүй, нөхрийнхөө гарыг харж амьдарна. Гэтэл нөхөр нь өдөрт 5000 төгрөг л үлдээдэг гэсэн. Тэрүүгээр нь хамаг гэр орныхоо идэж уух, хүүхдүүдийнхээ хоолыг болгодог гэж байгаан. Бүх гэр орноо нөхөр нь тохижуулсан, дутуу юм байхгүй. Гэхдээ л эхнэртээ бараг бэлэг авч өгөөгүй гэж байгаам даа. Эр хүн нарийн байх муухай биш шүү. Ер нь бол эмэгтэй хүн төрөөд /бүр 2 дарааллаад шүү/ фигур алдагдах нь ойлгомжтой ш дээ. Эрэгтэйчүүд бас тийм юманд эмзэглэдэг л байх даа. Муухай шүү, сайхан байхад нь авч суучаад, муухайдуу болохоор нь янз бүр болоод байвал.
    За за тэгээд найз маань өнөөдрөөс ажил хайхаар гарсан. Би ч гэсэн ажил хайхад нь туслахаар судлаж байна.

  10. ...........soko says:

    zarim humuusiin setgegdliig unshihaar orsdoo tengerees buugaad irtsiim yum shig um bichihiimaa baga bhdaa eejiigee bas l geriin avgai gej duuduulj ossondoo.TER HEHE estoi te1 bodoltoi amtan yumdaa amdaaraa ooriigoo bulshilchihsan , chi ehnertei bolhooroo huuhed asragchiinhaa mongiig tolchoorei za tsag n 3000 baidgiin za yu ? za tegeed huuhdiig chin haniaad hurgehgui ter n haraasai za chamd tsagiin tiim mongo oloh zaya ch bhgui . tegeed haashaa yum be mongo olj baigaa chi yum hiij baigaa huuhdee asraad ovchin zovlobgui eruul enh bailgaj baigaa eh hun yu ch hiigeegui bolj baigaamuu burhan chotgor 2toi bulaaltsaj huuhdee toruulsen hun yu ch bish umuu? haashaa te1 bodoltoi amisgaa ve?

  11. ........... says:

    ээөөээ iim yum sonsohoor durgui hurchdgiin nasaaraa inegj bh gej baigaa bish yadargaa shdee manai nuhur ch gesen tegdeg bsoon huuhduud tom bolood ajil hiigeed ongo zus orood hamt olon dund orohoor shal oor bolno. bitgii setgeleer una gej yadruu bodoltoi shuu urgelj chamaig gertee huuhduud n nyalh heveeree bn gej bodsiim bhdaa chi chimeegui bj bgaad nuruun deer gar nziin chin nuhur hugshruud ireheeree golog bolno jaahan mongotei bolhoor tegdgiin gehdee ogson mongooos n tsaashaa hiij bai bitgii uneench tsarail avsan yumnuudiinhaa uniig bugdiin huurugduj bicheed uzuul.uhsen tsarai bitgii ald huuguud gargsan bol gertee harichih huuhduud chamguigeer hetsuu ldee gehdee shudee zuugaad jaahan hatuu setgeltei bai huuhduudee bodood muu yum chin amindeeree tulhaar shal oor bolno. humsiin todii hatuu setgel garga

  12. Ramirez Sanchez says:

    Тэр гар н өөр хүүхэнтэй болчиж тэгээд удаж бна!

  13. чи найздаа тэр гайхуулаад байдаг дархан мэхнүүдээсээ зааж өгөхгүй юу иймхэн юум аргалчхаж чадахгуй

  14. MGL emch eregtei says:

    тэнэг гар вэ харин. хүүхдүүдээ жинхэнэ шүүхдэж аваад эртхэн салсан нь дээр байха. гэхдээ яагаад хөөж байгааг ни асууж мэдэх хэрэгтэй. уйдчихсан юмуу, өөр хүнтэй юмуу гэх мэт. уул нь тэжээх л учиртай баймаар юм.

  15. namuun says:

    jasy ãýæ õ¿í þó áè÷èõýâ ýý. Á¿ñã¿é õ¿í ýð íºõºðºº õ¿íäýëæ ò¿¿íèéã ÷èíü ¿ç¿¿ëýõýýñ ÷ öýýðëýäýãèéí. Àéìààð þì áè÷äýã õ¿ì¿¿ñ áàñ áàéíà. Óã íü ýíý ñàéò ãýð á¿ëèéí çºâºë㺺 áè÷äýã, õàðààëèéí ¿ã áàãàòàé áàéñàí. Ñ¿¿ëéí ¿åä ýñýí áóñèéí ìýäýý ìýäýýëýë èõ õàðààë èõòýé ìóóõàé áàéíà.

  16. jasy says:

    чамд хэлэхэд танай найз та хоёр мэргэн хүнд үзүүлээд аргалуулж ном энэ тэр уншуулбал яасан юм бэ миний өгөх зөвлөгөөг муухай юм битгий бодоорой найздаа эмэгтэй хүний сайн тэмдэгээ ирэхээр 1-2 дуслыг нөхөртээ хэлэлгүй хоолонд нь хийгээд өгчих гээ нөхөр яаж ч чадахгүй найзыгаа бүр чадвал өглөөнийхөө өлөн шээсийг буцалгаад өг гээ ямар ч үнэр амт гарахгүй харин ч бүр нааштай байх болно би найзтайгаа нөхөрт нь тэгж туршиж үзсэн ок

  17. sony says:

    дээр хүмүүсийн хэлсэнчлэн өөдгүй эр хүн байж магадгүй, хэрэв ээ тийм биш бол эхнэрт нь бас учир байж л таараа. мэдээлэл дутуу санагдлаа. аливаа юм ганцхан талдаа буруутай байх нь ховор доо.

  18. Seoul.zaluu. says:

    мөнгөнөөс өөр юм мэддэггүй нэг хөгийн эр л байна.тэгээд яах юм болж бна угсруулаад 2ийг өөрөө хийчээд тэгж тэнэгтэх ямар хэрэг бнаа.тэжээнэ тэтгэнэ амидарна хайрлана бүтнэ болно гэж авч суучаад жинхэнэ хөгийн санаатай эр бн да нөхөр ни.

  19. Radical says:

    Тэнэг найзийгаа сал гэж хэлэхгүй юу. Одоо болтол ийм новшийн хогтой юугаа хийгээд амьдраад байдагийн? Аа тийм, хуухдуудээ бодож тээ? Болиж узээрэй. Дарамтлал, хучирхийлэлд оссон хуухдууд угаасаа сайн хун болж хумуужихгуй.

  20. hun bish hun says:

    hoyr huuhdiign i gargaad ogch bhad ter neg nohor geech ym ni ehnereesei iluu mongondoo hairtai ym uu haishaa ym
    minii huvid ter neg nohor geech zaluun davramtgai bas dandaa iluug harj iluug husdeg hun l bj taaraa
    ter nohortoin dahij bitgii niiluul guij irsench bitgii yagaad gevel ter nohor ni dahiaal iim yavdal gargan
    hun yaaj osson yamar zangaaraa baidagav ter chigeerei l bna odii nasalsan ter er zaluudaa uhaan sugaagui bol odooo modguiee
    tanai nziig chin bi oor zaluutai hanilsan ni deer l gej bodoj bna 2 huuhdee avhal heregteishd
    ter davartsan er bna

    emegteichuud bas sereglen deerelhuulj bolohguishdee adilhan l hun adilhan l tegsh erhtei
    Odoo uyd Zov yaval zoolon zoolon zambuilan gedeg ter ug ch ugui bolj bna da Mongolchuud bid uhamsariin doroitold orood bn uu
    za yamarchils bsn amjilt shuu…

  21. otgoo says:

    sex n tsoodood bhaar tegej booj uheh gej bgaa um.adgiin muu adguus.sex bol amidraliin gol utga uchir bish. naizdaa 2 huuhdee avaad yav gej hel. eej aav deeree heseg bgaad uz.bi ooroo ajil hiine chamd huuhduudee ogch chadahgui gej hel.

  22. UJIN says:

    Тэгэхдээ эмэгтэй хунийг ойлгох л хэрэгтэй , энэ эр ягаад тийм эрүүл хоорхон бячхан урс туруулсэн эхнэрээ хуухдуудээ том болтол ни хулээж чадахгуй хачин ааш гаргаж бгаа юм бол мэдээж эмэгтэй хунд 2 хуухэд осгоно гэдэг хунд ажил шуу дээ уунийг ойлгож хулээж авах сэтгэлийн тэнхээгүй хар амиа бодсон эр байна. эссвэл тэд ажил амидралаа зувлуж болно ямартаа ч бсан эх хун ур хуухдээ дор хаыж нэгээс 2 настай болтол ни харж осгож хумуужилэх ни зов энэ эхнэрийн их ажилийн хажуугаар амидралаа авч явж чадахгуйд хурч сандарч байгаа очуухэн эр бна даа оорийн ур хуухэд эхнэрийн толоо ягаад оорийгоо золиослож болохгуй гэж 1-2 жилийн асуудал шуу дээ этсэст ни, эхнэр мэдээж ажиллаж туслах бодолтой л бгаа ягаад хулээж , ярилтсаж болохгуй гэж нэгэнт биэ биэ сонгосон юм бол ягаад тэр эмэгтэй хуний биэ таслаж золиослож ур хуухэд торуулж осгох тэр том гэр булийн том хариутслагийг ойлгохгуй байгаа юм. Энэ эрэгтэй ни буруу байна. Уунээс Монгол эрийн яас чанар муудаж байгаа ни харагдаж байна харамсалтай байна. Найз даа нохортэйгөө сайн зовлолд гэж хэлмээр байна бух зуйлийг оор дээрээ уурч гэрийн ажил хийж оортоо анхаарал тавиагуйгээс ухаан дутуу нухур ингэж аашилаж бна эмэгтэй ни буруу биш 100. Эрэгтэйд уунийг ухааруулах хэрэгтэй найз нухдуур ни дамжуулж эхнэрээ гомдоож байгаа эрэгтэй бна даа. Алдаагийн ойлгуулах хэрэгтэй дээ.

  23. zuvulguu says:

    Нөхрийн компани өрөнд баригдаждээ зайлуул

  24. Chingis-khaan says:

    монгол эрчүүд чингис хаанаара бахархах дуртай мөртлөө түүний Эх хүн эмэгтэй хүнийг хайрлах сэтгэл зурхтэйгн мартсан бололтой..

  25. cahirmaa says:

    яахавдээ нөхөртөө тэнцэх эхнэр биш байждээ. ямар ч сайн эртэй суусан эмэгтэй хүн цаанаа очих орон гэр хадгалсан мөнгөтэй л байх хэрэгтэ. Хэзээ ингэнэ гээл муу санаалаад,энэ юуных нь амьдрал байх вэдэ гэж хүмүүс бодож магад. Гэхдээ бодит амьдрал дээр бүх юм хүссэнээр байх нь цөөхөн.Бодит амьдрал дээр эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хохирч үлддэг болохоор ийм зүйлд бэлтгэлтэй л байх хэрэгтэй боловуу. Харин найзын чинь хувьд эхнэрийн идэвх муутай, өөрийнхөө нөөц бололцоог хүүхэд асрч гэр орны зарц хийх ажлаар л хязгаарласан, бизнес эрхэлдэг эр хүнд тохирох эмэгтэй биш байсан бололтой. Нөхөр нь тийм дайчин сэргэлэн өөрийн гэсэн карерьтэй эмэгтэйчүүдэд дуртайн бишүү.
    Чиний хувьд найздаа аятайхан ажилд орж гологдсон нөхрөө эргээд гуйтал нь өөрийгөө авч явах хэрэгтэйг л зөвлөх хэрэгтэй байхаа

  26. Bayar says:

    Сайн байна уу уншсан чинэ сэтгэл сонин болж бноо 2 тийм хөөрхөн хүүхэдтэй байж яаж ажил хийлгэх гэсэн юм болдоо тэр хэхэ гэж залуу арай дэндүү юм бичиж бна арсагч авад хүүхдүүдэ харуулах юмуу тээ арай үгүй юмаа тим байж болохгуй өөрсдөө өсгөөд явбал арай дээр байх тгээд хаашийн эхнэр ни өвдсөн байвал яахийн ажил хийлгээд байх уу адил тэгш эрх гээд утгагуй юм бичиж бна тэр хэхэ гэдэг залуу. Үнхээр хөөж туугаад бгаа бол шүүхэд хандаж болно шдээ. Найздаа хэлээрэй одоо хүүхдээ авхад арай эрт бна эхлээд ажил төрлөө олчоод гайгуй болж бгаад авсан дээрээ одоогийн нийгэм ымар бгаа билээ. тийн жоохон 2 хүүхдийг тэжээнэ гэдэг бол хэцүү шдээ сайн бодож үзсэн дээрээ

  27. enjee says:

    бага насны хуухдийг ээжээс нь илуу хэн ч асарч чадахгуй гэдгийг ойлгох хэрэгтэй. эрүүл саруул осгож хумуужуулэх нь ирээдүйдээ оруулж буй маш том хоронго оруулалт шуу.

  28. momoko says:

    эр хүн байж сонин ааштай залуу байна даа , эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдийн , гэхдээ чи найзыгаа сэтгэл санааг нь дэмжиж нөхөртэйгээ хэл амаа ололцоход нь туслаарай, юуны өмнө яагаад тэгж уурлаад хөөх туух дээрээ тулваа гэдэг учрыг нь олсон нь дээр байх , нөхөртэйгээ өөд өөдөөсө харж байгаад ний нуугүй ярилцаад үз гэж хэлэх байна би найзад чинь , ер нь тэгээд хүүхэд тээж төрүүлэх ямархуу ачаалалтай байдгийг нөхөртөө ойлгуулах хэрэгтэй , юу гэсэн үг вэ 2 байтугай 1 хүүхэд өсгөх бас л амаргүй шүү, нөхөр нь хэдий тэжээж байгаа нь үнэн ч ар гэр ар талыг нь эхнэр нь зохицуулж байдаг гэдгийг бас сайн ойлгуул , бүр болку бол хамаа юу байх вэ нөхрийгө ажилаа боли хүүхдүүдэ хар би ажил хийнэ гэж зүтгэ гээ , ямар ч асуудалд тэгш эрхийн үүднээс хандахад буруудахгүй , ер нь энээ тэрээ ааш авиргүй эхнэр авсан эрчүүд ингэж давардаг байх шүү , сайн тэмц өөрийгө ойлгуул гээ , гэхдээ эв зүйгээр шүү, НУЛМИСАА УРСГАХААР НУДАРГАА ЗАНГИД (тэмц )гэдийн байлээ шүү амжилт

  29. hehe teneg malaa sons chi says:

    манай монгол залуучууд чамшиг ийм арчаагүй тэнэх бодолтой ухамсаргүй болхоор хүүхнүүд нь гадаад хүнтэй сууж байга юм за

  30. hehe says:

    urgeljlel:
    yag nohriih ni tsaad sanaan medeej 2 huuhdiig ni toruulj osgoson huuhnees yu gej salahiig huseh ve de? ternii oir orchimd ajildag emegteichud ajil, amidraliin toloo meriideg bolhoor ehneriigee haritsuulj uzeed sanaand ni hurehgui baigaa baih l daa. tegeed yamar ch baisan gai zovlon tohioldloo gehed hunii gar harahgui ajillaj chaddag huuhdee osgoh hemjeenii chadvartai bailgahiig l husej baigaa baih. ooriinhoo bodloo ilerhiilj chaddaggui yag nad shig l gar bna dotroo yu gej bodoj baigaagaa zov helj chadahgui.

  31. hehe says:

    minii bodloor ter eregtei ni nadtai oiroltsoo haraktertai yum bna. anh gerlej baihad ajilch hiideg yum yumiig amjuuldag sergelen huuhen shig sanagdsan baih l daa. 2 huuhedtei bolood gertee chimeegui noomoi yum shig olon jil zugeer suugaad baihaar yanz buriin bodol nohriin tolgoid ni orj irj baigaa baih. jishee ni hervee ingeed zuger suugad baival bi genet uhchihvel ene yaj 2 huuhdiig min tsaashid tejeenee geed. huuhed asragch avaad terniigee dundaasaa tsalinjuulad idej uuh ntr busad jijig zardalaa ijil gargaad ger buliin san uusged tegej yavsan der baih. bi ch gesen gej l boddog hervee ehnertei bolod huuhedtei boloh yum bol. mgl-chuud neg zan ni eroosoo taalagddaggui eregtein buh yumiig zohitsuulah estoi emegtein gertee suugad huuhdee asrah estoi gedeg. bi lav uunii esreg baidag. ali ali ni huuhduudiinhee toloo temtsej amidrah l heregtei gants neg ni zutgeed baival ter hunii uur ni hureh ni argaguish dee.

  32. Special One says:

    (zahia bichsen hund)-тэй санал нэг байна хүүхнүүд туслах нэрийдлээр хорлодог тал бий шүү

  33. sonin says:

    iim uchraas l emegtei hun uuruu todorhoi hemjeenii hurungutei baih heregtei.

  34. Xman says:

    Нөхөр нь яахав дээ өөр хүүхэнтэй л болчихсон байна.

  35. jeki says:

    ахархан бодолтой эр хүн тэгдэгий холийн бодолтой бол хайрийгаа яаж баярлуулах вэ гэж л боддог юумдаа чи азгүй юум чамд гарц байхгүй

  36. zahia bichsen hund says:

    chi uuriiguu hichee, busdad tuslah geed gai boldog tal bi shuu yalanguya emegteichuud

  37. beegii says:

    yahleeree eregtei hun iim balai bolchdog bn aa, minii medeh hereg bish bn oo, bi ooroo iim bish, iim bdald orj uzeegui bolhoor, ah egch nariin l hariulah asuult bh shig bn

    yamar ch bsan chi nzdaa tusalj chadna aa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.