Түүнийг үхэлд би буруутай юм шиг байна…

93253909

Сайн байцгаана уу? Би өөрт тохиолдсон явдлыг та бүхэнд ярья. Өнгөрсөн намар миний хамаатан залуу гадаадад суралцах гэж байгаа мөнгө хэрэгтэй байна, зээлээч гэлээ. Би ч нэг их мөнгөтэй биш ч гэсэн хүнээс мөнгө харамлаж чаддаггүй юм болохоор байгаагаа л өгөөд явуулсан. Тэгээд сарын дараагаар мөнгийг чинь өгий тэнд уулзая гэлээ. Уулзсан чинь ажлаасаа яваа юм чинь хоёулаа хоол идье гээд хамт хоол идсэн. Тэгээд одоо нэг хүнд юм өгөх ёстой тэрийгээ өгөөд хоёулаа гэр гэр лүүгээ салаад явья гэж хэлсэн. Тэгээд тэр хүн нь ч ирж ах маань ганц ганц пиво уухыг санал болгосон. Би за ганцыг л гэсэн. Тэгээд хамгийн муухай нь би ганц пивонд нь согтоод тасарчихсан. Хэнтэй юу уухаас шалтгаална гэгчээр санаа мууттай уувал хар усанд ч согтдог юм билээ. Өглөө нь би буудлын орон дотор ахтайгаа байсан. Би түүнд уурлаж зөндөө уйлсан. Уйллаа гээд юу өөрчлөгдөх юм бэ. Өөрийгөө ч зөндөө буруутгасан. Тэгээд нэгэнт өнгөрсөн явдал гээд мартахыг хичээсэн ч долоо хоногийн дараагаар бие эвгүйцээд байсан. Эмчид үзүүлсэн чинь “трихомоноз” гэдэг өвчин туссан байна гэж хэлсэн. Би түүнийг ийм өвчтэй юм байна гэдгийг нь анхааруулж хэлээд эмчлүүл гэсэн.

Өөр би яах ёстой юм бэ соёлын үрийг тарьж байгаа аятай өвчин тараагаад яваад байхыг нь хараад сууж байлтай биш. Би уурандаа түүний мэйл руу нь “Чи яаж ийм юм хийж чадаж байнаа, чам шиг амьтныг алсан ч багадна” гээд биччихсэн. Тэгээд эмчилгээгээ хийлгээд гайгүй болсон л доо. Гайгүй болсон л доо гэчихжээ. Би бас найз залуутай, би түүнд халдаачихсан байх гэж бас айж байна. Тэгээд бүр хамгийн тэнэг нь тэр ах маань хар залуугаараа нас барчихсан. Тэгсэн дүү нь мэйл хаягных нь нууц дугаарыг мэддэг байсан юм билээ, уншчаад над руу уурлаж давхиад, миний ахын мэйлд муухай юм бичсэн гомдмоор, тэр чамайг яасийн энэ тэр гэж асуугаад би юу ч хэлээгүй, тэр үнэнийг нь хэлж чадахгүй хүмүүс тэр тийм юм хийхээр хүн биш найз охинтой энээ тэрээ гээд намайг үхсэн хүнд бурууг нь чихэж байна гэж ойлгохоор байгаа. Тэрийг нь одоо миний төрсөн эгч хүртэл олж уншчаад надаас яацийн хэлээдэх гээд дайраад байна. Би хэтэрхий муухай үг хэлсэн болоод тэр маань биелэлээ олоод тэр хүн үхчихсэн бололтой. Би одоо хичнээн уучлалт гуйгаад тэр хүн босоод ирэхгүй ш дээ.

Үнэнийг хэлээд ч тэр хүмүүс миний буруу л гэнэ. Яах гэж чи тэрэнтэй архи уусийн гээд л, чи өөрөө хүсээд тэрэнтэй нэг оронд орчихсон юм биш үү гэж хэлэх ч байж магадгүй. Би одоо яахаа ч мэдэхгүй байна. Тэрний оронд би л үхэх байсан юм шигээ. Муу хүн үхдэггүй юм гэж би тамаа идээд жаал амьдрах биз дээ. Тэр тэгж тоос хүртээж яваад нэг өдөр л үхэх байсан байлгүй дээ, намайг тэгж хараасан хараагаагүй. Ахиж хүнд хараал хэлэхгүй гэж би амлаж чадахгүй. Хараал хэлсэн хүндээ буцаж ирдэг юм гэсэн над дээр миний хараал буцаж ирэхийг хүлээгээд л байж байхаас даа.

Үүнийг бичихийг хүссэн сэтгэл маань бол ах гэж бодож явсан хүн чинь цагаа тулвал ах шиг байж чаддаггүй юм байна шүү. Архи мансууруулах бодис уусан ч хэнтэй уухаа мэдэж байж ууж байгаарай гэж охид, хөвгүүддээ анхааруулахыг хүссэн юм. Архи арван тамтай гээд байдгийн нэг нь энэ бололтой шүү. Ахиж ийм явдал хүмүүст бүү тохиолдог.

секс.мн дээр ирсэн захидал

31 Comments

  1. oyuka says:

    Rose.t sanal 1 bn

  2. cekc says:

    чи мартаа хэнд ч битий хэл чиний ийм байдлы чини гэрийхэн ни ойлгохгуй шдээ, нээрээ манай найз хуухнийг гомдоогоод тгд ыырандаа бичсийн гж хэлээд болоо шуу дээ би бол тэгэх л бсан,

  3. eka says:

    Өө нээрээ чамд зөвлөхөд чи гэр бүлийнхэндээ тэр тухай хэлээд хэрэггүй ээ… Чамайг тэгэж имэйл бичсэний төлөө буруутгаж байгаа тэр хүмүүс одоохондоо л тэрэж байгаа юм. Тэгээд удахгүй мартагдана. Чи тэрээд ер нь тэрний дүү мүүтэй нээх холбоотой байхаа л болчихгүй юу даа. Ер нь уул усны ойр нь дээр ураг төрлийн хол нь дээр гэж үнэн үг шүү. Хамаатан садантай байнга зууралдах чинь хоорондоо хэрэлдэж дайсан болохын л шинж. Холхон л байж өөрийнхөөрөө амьдар,,

  4. eka says:

    Чи ганц грүүшиг пиво уугаад ухаан алдсан гэдэг чинь тэр ах чинь пивонд чинь юм хийсэн байнаа… Ер нь одооны залуу охидуудад захихад хүмүүстэй уухдаа 00 энэ тэр явах юм уу ширээгээ орхисон тохиолдолд иргэж ирээд битгий ширээн дээр онгойлгож тавьсан юмыг ууж бай. Энэ бол маш аюултай. Дандаа шинийг авч нүдэн дээрээ онгойлгуулж ууж бай. Би гадаадын оронд амьдардаг. Энд энэ маягын хэрэг нилээд гардаг. Монголд ч гэсэн гардаг. Намайг 10 жилд байхад ч манай ангийн эрэгтэй хүүхдүүд манай ангийн нэг хөөрхөн охины уух юманд унтуулах эм хийсэн хэрэг гарч байсан,,,

  5. hel says:

    ÷èíèé áóðóó ãýæ þó áàéõàâ ýý. ïèâîíä ÷èíü ÿàëòã¿é þì õèéñýí áàéíà. ¿íýíýý õýëæ õýðýãã¿é ýý. ç¿ãýýð ë ìèíèé ìºíãèéã àâ÷ààä ºãºõã¿é áàéñèéí òýãýýä óóðàíäàà ë òèéì ç¿éë áè÷÷èõñèéí ãýõã¿é þ¿. þóí ¿õëýý õ¿ëýýõ ýíý òýð òýð õ¿íèé í¿ãýë íü í¿äýýðýý ãàð÷ äýý.

  6. hehe says:

    vnenee heleh ni demii bhaaaa.hudlaa l neg yum zohiogood helchih

  7. uchral says:

    bulhan bagsh tvvniig gesgeej 😀

  8. khongorkhon says:

    тэгээд чухам яаж үхсэн юм. амиа хоролсон юм уу, эсвэл аварт орсон юм уу. өвчин туссан юм уу. Гэхдээ л чамд буруу байхгүй л юм байна ш дээ.Санаатай л хийсэн үйлдэл байна. чи биш харин тэр зохих шангаа хүртсэн юм биш үү. дээр дурдсан лондонгоос гэсэн хүний санаа зүгээр юм байна тэгээл хэлчих харин чи өөрөө битгий сэтгэл санаагаар унаарай чамд буруу байхгүй байна. хүн болгон л өөр нь муу юм хийсэн хүнийг үхээсээ л гэж боддог ш дээ. яаг тэр үедээ.

  9. LADY says:

    zass ternii vheld chinii buruu gj yu bgaan?yundaa teneg yum shig ooriigoo buruutgaad bdiin.archaagvi muusain yumnuudiig burhan shiitgesiin bgaaz hohiishd.

  10. Ramirez Sanchez says:

    Чамд ямар буруу бдийн тэр гар үхсэн ч болсон л бна ш дэ!
    ХЭлэхгүй юу намайг хүчиндсэн гээд!!!!

  11. ganaa says:

    OORTOO BITGII BURUUG OG TER HVNII HYWI TAWILAN L YUM BLGVI DEE ENE HORWOOD NASLAH NAS NI L DYYSSAN YUM BLGVI CHINII BURUU GEJ YUCH BHGVI TIIM BOLOHOOR IREEDVIN AMIDRALDAA SETGEL OODROG BAIJ ENE BOLSON ZVILEE MART L GEJ HELMEER BNA BVSGVI MINII CHINII OMNO MASH SAIHAN AMIDARAL SAIHAN ZVILVVD HVLEEJ BGA ZOWHIN OODOO BAI BVSGVI MIN AMIJILT

  12. rose says:

    Chi zugeer l manai naiz ohinii pivo.nd yum hiij sogtoogood huchindsen baisan bi ah gej taniltsuulsan chin.Ter ohin n ahaas ovchin avaad naiz zaluugaasaa salsan odoo amerikt baigaa geed l helchih.Tegeed l ter ohin urgelj namaig daramtaldag baisan bi ter ohind mongo ogson geed l helchih.Ohiduudaa odoo ah duu,angiinhaa naizad ch itgej bolohgui bolson tsag uye baina shuu.Bolgoomjtoi baij muusain erchuudiig nohoi shig uzej nuur bitgii ogch bai.

  13. hyatadaas says:

    N, mongol zaluu, sony, hoy, xuslee ta nar yu bicheed bgaan be,boliochee, hoy bvr ch boli, hvnii zowlongoor jargal hiigeed bgaa yumuu haashaa yum, naar surtalchilgaagaa oor gazar tavi, sanaagiin zov shvv

  14. Sanaa says:

    Хүүхнүүдээ!!За залуучууд ч бас анхаар!!Бар ресторанд таньдаг таньдаггүй хүнтэй уужь идэх бол айхтар анхааралтай нягт байхгүй бол аюултай болсон байна гэнлээ шүү!!!Сүүлийн үед яг энэ дээрх хүүхэнд тохиолдсон шиг асуудал их болсон шүү!!!Таныг бүжиглэх ч юмуу!00-н өрөө ороод ирэх хооронд ууж байгаа зүйлд чинь/пиво,архи,ундаа,цай г.м/ ямар нэгэн амархан тасардаг зүйл хийдэг болсон гэнлээ.Тэгээл нэг сэрхэд буудалд.Бүр муугаар бодход гудманд нүцгэнэ байна шүү!!!Хэрэв босох,суух хэрэгтэй бол дутуу ууж байсан зүйл битгий ширээн дээрээ үлдээж бай!Ядаж чиний хамтран шоудагч хийдэггүй юм гэхэд!Хийчээд алсаас хараад зогсож байвал яана!!!За за залуучууд минь хашир байцгаа даа!Ерөн тэгээд хүний мөс муудсан,нийгэм ийм зэрлэгшиж байгаа,нийгмээрээ шахуу БЗХӨ-тэй байгаа үед асар хянамгай амьдарлдаа миний Монголын охид залуучуудаа.Тэгээд эцэст нь үнэн ч байхад бүх зүйл ок шүү дээ !!!!

  15. hoy says:

    Эрхэм таньд байгууллага, хамт олныхоо шинэ жилийн арга хэмжээн дээр ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлж жинхэнэ гэнэтийн бэлэг барих боломж байна! Т эгвэл бид таньд үйлчлэхэд бэлэн байна. Манайх таны дуулах дууны фонограмм, хоолойны бичлэг зэргийг мэргэжилийн дуу бичлэгийн студид чанарын өндөр түвшинд бичиж үйлчилж байна. Манайхаар үйлчлүүлсэн тохиолдолд та , байгууллагийнхаа шинэ жилийн баярын жинхэнэ сюрприз нь байх болно.Таньд амжилт хүсье сайхан баярлаарай.Утас 88007884,88664040

  16. sony says:

    чиний энэ бичсэн зүйлд итгэхэд хэцүүдүү юм. ямар ч гэсэн өөр олон зүйлийг бичээгүй үлдээсэн бололтой. хэтэрхий нэг талыг барьж, зөвхөн өөрийгөө зөвтгөх гэсэн агуулгатай юм шиг санагдаж байна. тэгээд ч чи хүмүүсээс зөвлөгөө аваад байх хэмжээгээр гутарч гунисан юм байхгүй юм биш үү.

  17. beegii says:

    1rt gants pivond sogtono gej yu bhav dee, ym hum hiitsen l bsan bh. tegeed ter uyd bsan ter ahiin chin nz n yasiin be, ter n bas chamtaig ashiglasimu, hervee tiim bol chi ter ovchniig ahaasaa bish ter nzaas n ch avtsan bh bolomjtoi shdee, ter nziig n olj uulzaad yu bolsoniig asuuh heregtei.
    esvel tanai nz zaluu chin ch tiim ovchtoi bsin biluu hen medhev, yamar ch bsan ehleed nz zaluugaa bas shalguul.
    aa harin ter hamaatnii humuusdee, chamaig buruutgaad bgaa humuust ter deer bichsen longongoos gesen hunii helsen shig ym hum helchih ee, esvel chi uneheer joohon tiim haraal ntr hiideg ohin ym uu, omno n chamd sanamsargui bdlaar iimerhuu ym tohioldjiison uu, neg hund muu sanasan chin ter n bielelee ih, bagaar olson tohioldol bii yu. hervee tiim bol chi hun amitanii dund bie ee zov avch yahav n zugeer bh

  18. Lonsdale says:

    үхэн үхтэлээ өөрийн нууц болгож чандлан хадгалаарай. элдэв дутуу хүн амьтан шалгаагаад байх юм бол нэг юм зохиогоод хэлчих ийм хамаатантай байсанаас байгаагүй нь дээр эртхэн энэ ертөнцөөс хальсан нь болж дээ…

  19. moog says:

    чи яагаад ч үнэнгээ хэлж болохгүй шүү нэр төрөө бодоорой насаараа сэтгэлийн зовлонтой амидрана шүү. битгий өөрийөө буруутгаарай өөдрөг бай найз минь.чамд аз жаргал хүсьө

  20. otgoo says:

    neeree pivond chin um hiisen bhaa.

  21. zuvulguu says:

    Би хар хэлтэй хүн шүү гээд наад элдвийн юм шалгаагад яршиг удаад байгаа хүмүүсээ айлгачих

  22. aagii says:

    тас нууx xэрэгтэй шүү xэлбэл насан туршын гай заваан xар xэл ам дагуулна шдээ

  23. cahirmaa says:

    харин ч бэлгийн замын өвчтэй хамаатантайгаа заваардаг бузар амьтан чадарсан нь бүүр сайн юм болж.

  24. Tiim yum bolsond haramsaj bna says:

    Ta nar chini yu zowlood bgaa yum be, londongoos-n helsentei sanal negdej bna, helehed amarhan l baih, ta nar oorsdiigoo neg orond ni tawiad vzeech, ter ahiig ni zewvvtslee geed ene hvnii ireedvig ballaj bolohgvi biz dee, ner huharahaar yas hugar gej medehvv, setgelee huwaaltsaj zowolgoo ogsond bayarlalaa, yu gej shiidne chinii hereg, gehde sain bodoj vzeerei, amjilt, bas tiim yum bolsond haramsaj bna

  25. hey says:

    Uneheer pivond chin yum hiisen baih aa. Gants pivond tasarna gedeg chin todorhoi yum bish uu. Yag ch unenee helj bolohgui ee. Neg naiztai ni tsug gurvuulaa uusan bi sogtood yu ch medeegui ugluu serehed naiz ni minii orond hevtej baisan gej hel. Tegeed l bi ter ahad gomdood tegj bichij bsan yum gehgui yu. Hedii ter hun odoo baihgui ch ih l muuhai yum hiij dee. UM MANI BAD MI HUM

  26. Bi says:

    Чиний буруу биш ээ. Санаа зовох хэрэггүй

  27. xuslee says:

    Чиний буруу бишээ унэн зуйлийг унэнээр ни хэлсэн дээр штээ хэдий болтол чи оорийгоо буруутгаж явна гэж тэр ах чини ягаад нас барисийн бас чамайг ух гээд ухсэн байна гэж байхгуй штэээ

  28. Zochin says:

    чиний буруу биш

  29. Mongol ZALUU says:

    Пиво-нд чинь юм хийчихсэн юм биш үү? Тэгээд одоо яахав дээ. Ганчан юм зөвлөхөд үнэн юм үнэнээрээ сайхан. Юугаа нуудгийн?

  30. londongoos says:

    Тэр тухайгаа хэлэх л юм бол чи насан туршдаа муухай дурсамж тээж ,ойр дотныхон чинь чамайг үзэн ядах болно!! Тэгэхээр тэрнтэй унтсан гэдгээ өөртөө хадгалаа л март! Тэр манай найз охиныг гомдоосон болоохооор би ууран даа тэгээд хэлцэн юм..түүнээс би ахыгаа ингээд үхчинь гэж яаж мэдэх дээ ,би ахтай хайртай байсан ,тэгж хэлсэн дээ харамсаж байна гээд хэлчихгүй юу даа.

  31. N says:

    Суртэй юм. ухсэн н сайн юм болж. Тэр ах чин намайг тэгсэн гээд л бугдийг н хэлэхгүй юу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.