Үр хүүхэдгүй амьдрал ямар ч утгагүй…

92520308

Сайн байцаана уу. Та бүхнийг надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгнө гэдэгт найдаж байна.  Би нөхөртэйгээ суугаад 5 жил болж байна. Гэвч бид 2 т бурхан үр хүүхэд заяахгүй юм. Эмч домч лам хар гээд олон л газраар явж л байна. Эхлээд намайг үргүйдэлтэй гээд би бараг 2 жил янз бүрийн эмчилгээ хийлгэсэн. Тэгээд аргаа бараад нөхрөө эмчид үзүүлсэн чинь нөхрийн маань үр нь хөдөлгөөнгүй үр тогтоох чадваргүй гэсэн онош гарсан. Анх үзүүлж байсан эмч маань эхнэрт чинь л асуудал байна. Нөхөр бол шинжилгээ хийлгэх шаардлагагүй гээд байсан болохоор эмчид итгэж бид 2 ч цаг их алдсан.

Би анх зөвхөн надаас болж байна гээд нөхөрөө надаас салж өөр хүнтэй сууж хүүхэдтэй бол гэж их хэлдэг байсан. Гэтэл одоо би эмчлэгдээд нөхөр маань миний өөдөөс энэ үгийг хэлдэг боллоо. Одоогоор нөхөр маань эмчилгээ хийлгэж байгаа ч нөхөн үржихүйн эмч нараас сонсож байхад эрэгтэй үргүйдэл бараг эмчлэгддэггүй гэх юм. Тэгээд ч эмчилгээ нь цаг их шаардах юм. Нөхөр маань үүнийг сонсоод дотроо маш их шаналж байгаа нь надад мэдрэгддэг.Тиймдээ ч намайг бодоод л салая чи өөр хүнтэй бол гэж ярьж байгаа. Яагаад гэвэл би ч бас нөхрөө бодоод л салая гэдэг байсан.

Хүүхэд өргөж авья гэхээр хүний хүүхдийг хайрлаж чадахгүй зовоовол яах юм гээд байх юм.

Хэдийгээр бид 2 эмчлэгдээд өөрийн гэсэн үр хүүхэдтэй болно гэж найдаж байгаа боловч бидний нас явж хүүхэдтэй болох найдлага маань улам багассаар байна. 650 гэдэг кино үзсэнээс хойш нөхөр маань намайг өөр хүнтэй нууцаар унтаад хүүхэдтэй болчихвол ч гэх шиг ярих боловч би түүнийгээ хуурна гэхээр сэтгэлд багтахгүй юм. Би нөхрөө хуурчихаад яаж дараа нь царайг нь харж амьдралыг барав вэ дээ. Гэтэл үр хүүхэдгүй амьдрал ямар ч утгагүй, ямар ч баяр баясалгүй байх юм. Бид одоо яавал дээр вэ? Эр хүний үргүйдлийг хамгийн сайн эмчилдэг газар хаана байдаг юм бол? Гадаад дотоодод?

секс.мн дээр ирсэн захидал

50 Comments

  1. chuuk says:

    iluu nariin shinjilgee hiilgeed ur suulguulah bolomj bgaa esehiig sudlah heregtei

    98521762

    chiuka@yahoo.com hayagaar holbogdoj delgerengui medeelel awaarai

  2. me says:

    Хүүхэд өргөөд ав л даа. Хүүхэд хүүхэд дагуулдаг гэж сонсож байсан юм байна. Хүний хүүхдийг хайрлаж чадахгүй гэж бодоод байхаар хэн чадах вэ дээ, тэрнээс хайрлах гэж хичээгээд оролдоод үзээч. Та 2 хайрлаж чадвал дүүгээ дуудаад аваад ирнээ. Бас сэтгэл санаа гэдэг юм аа сайн хичээж ариусгах хэрэгтэй шүү.

  3. emch zowolj bna says:

    1 төрөхийн захиргааний тэнд нэг эмнэлэг нээгдсэн ш дээ тийшээ очоод узээч монголд суулгаж бгаа гэхдээ үнийг ни сайн мэдэхгүй бна амжилт та 2 т

  4. зулаа says:

    хожимдсон ч гэсэн өөрийн сэтгэгдлээ үлдээе.та 2т олон хүмүүс их сайхан үнэтэй зөвлөгөөнүүд өгчээ.бүгдийг нь хэрэгжүүлээд үзээрэй. та 2н агуу хайр,үр хүүхэдтэй болох гэсэн чин хүсэл эрмэлзлийг чинь бурхан харах байхаа.гол нь шантарч л болдоггүй юм шүү.дээр бичсэн юнайтад экпресс со гэдэг компанийн үйл ажиллагаа их зүгээр санагдлаа

  5. bayaraa says:

    болж өгвөл өөрийнхөө төрсөн ах дүүсийнхээ хүүхдээс өргөөд ав. Хүүхэд гарахгүй байж байгаад хүүхэд өргөөд авахаар хүүхэдтэй болдог . Энэ сонин ч гэсэн үнэн шүү . Тийм гэр бүл зөндөө байдаг. Харин өөрийнхөө хүүхдийг гарахаар хүний хүүхдийг ад үзэж болохгүй шүү . Айлд өргөгдсөн хүүхэд тухайн айлийнхаа сор хүүхэд байдаг гэсэн

  6. mc says:

    нөхөрт чинь цөөхөн ч болов идэвхтэй эр эс байвал хуруу шилэнд үр тогтоож болно шүү дээ монголд тийм эмнэлэг нээгдсэн нөхрийнхөө эсийг найдвартай газраар сайн шинжлүүлээ амжилт хүсэе

  7. zulaah says:

    Тээврийн товчооны тэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хажууд Зуун нас гээд эмнэлэг Солонгосын Мариа эмнэлэгт зуучилж өгдөг юм байна лээ. Зуучлалын үнэ нь ч их хямд. Бүр Шанхайд ч гэсэн энэ эмнэлгийн салбар байдаг түүнд зуучилна гэж байна лээ. Шанхай бол Солонгосоос дутахгүй ш дээ. Тэгээд ч Марий эмнэлгийн салбар юм чинь адилхан л байгаа.

  8. United Express Co says:

    сайн байна уу. Хожимдсон ч гэсэн захидлын эзэнд мэдээлэл дуулгаж байгаадаа баяртай байна. Үнэхээр хүүхэд бол гэр бүлийн баяр баясгалан, амьдралын утга учир хайр дурлалыг гагнах хүч шүү дээ. Би Юнайтед Экспресс эмчилгээний аялал жуулчлалын маркетингийн менежер. Манай компани БНЭУ, БНСУ-д эмчилгээ, шинжилгээ, оношлогоо хийлгэх хүмүүст нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг. эрүүл мэндийн хувьд Монголд оношлогдохгүй ч юмуу эмчлэгдэх боломжгүй, ялангуяа техник тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтайн улмаас хийгдэх боломжгүй эмчилгээ үйлчилгээнд дээрх улс орнуудад явахад нь үйлчилгээ үзүүлдэг. Манай гадаадад эмлүүлэгсдэд үйлчлэх төв нэгдсэн 3 эмнэлэгийн баруун талын Од хийморь эмнэлэгийн 3 давхарт байрладаг бөгөөд таны эмнэлэгийн бичиг онош магадлагааг БНЭУ, БНСУ дахв партнер эмчилгээний аялал жуулчлалын оператор компаниудад илгээж ОУ-н ЭМ-ийн JCIбайгууллагаар итгэмжлэгдсэн дэлхийн зэрэглэлийн эмнэлэгүүдээс үйлчилгээ авахад лавлагаа өгөх, эмчилгээ үйлчилгээний үнийг мэдээлэх, даатгал, тийз захиалах, визийн материал бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх хүлээн авах боломжтой эмнэлэгт цаг товлох урилга бичиг баримтын үйлчилгээ болоод тус улсад очиход нь онгоц буудлаас угтах тосох, монгол хэлтэй анагаах ухааны орчуулагчаар үйлчлэх, байр, буудал захиалга зэрэг ажлыг зохион байгуулж өгдөг. Үргүйдэл, нөхөн үржихүйн тал дээр ОУ-ын сүлжээ эмнэлэг болох Maria baby эмнэлэгт таныг ин витро болон ит виво аргаар үр шилжүүлэн суулгахад туслана. Энэ эмнэлэг 10 гаруй салбартай үргүйдлийн оношлогоо эмчилгээний чиглэлээр өндөр мэргэшсэн олон улсын хэмжээнд танигдсан эмнэлэг юм. Анхдагч болон хоердогч үргүйдлийг оношлож хэд хэдэн тусгай аргаар үр шилжүүлэн суулгадаг. Таньд зөвлөхөд үрийн сувгийн битүүрэл бол ердөө ч асуудал биш,зөвхөн Монголд тоног төхөөрөмж дутмагаас хийгдэх боломжгүй юм. Энэ эмнэлэгт эмчилгээ хийлгэхээс гадна биеэс гадна танай гэр бүлийн хүний спрем, таны өндгөн эсийг нийлүүлэн шууд үр тогтоож үр тогтсон өндгөн эсийг таны умайд шилжүүлэн суулгах ч боломжтой. хэрвээ та энэ аргаас татгалзаж байвал үтрээнд тосгуулан үр тогтоох, өндгөн эсийн мөчлөг өөрчлөх зэрэг биеийн дотор ч үр тогтоох хялбар аргууд бий. Зардал ч тийм хүндрэлтэй биш. эмчилгээний зардал хамгийн хүнддээ 5000 ам. долларт багтдаг юм. Үндсэндээ 310- 5000 ам долларт багтах боломжтой. Үнийн сонголт нь тухайн эмнэлэг та 2 ийг үзэж оношлон аль арга нь илүү тохиромжтой болохыг санал болгосноор тодорхойлогдоно. Нэгэнт үр тогтсоны дараа та хүүхдээ дангаар нь төрүүлэх үү ихэрлүүлэх үү хэдэн ихэр гаргах вэ гэдэг нь гэр бүлийн хүмүүсийн дотоод асуудал болно. Хэдэн хүүхэд төрүүлэх хүсэлтийн чинь дагуу бластоцистыг удирдах замаар ихэрлүүлэх үү гэдэг асуудлыг чинь шийдвэрлэж өгнө. эмчилгээний нийт хугацаа үр тогтмоны дараа хянах хугацаатайгаа нийлээд 2 сар гаран зарцуулагдана. Үүнээс гадна үр тогтолтын процессыг дэмжих үүднээс сэтгэл засал, хөгжим эмчилгээ гээд дагавар эмчилгээнүүд таньд хийгдэнэ. Одоо цагт үргүйдэл бол ердөө асуудал биш. Таньд эрүүл энхийг хүсье. Ирэх жилийн энэ өдөр гэхэд та бүхэн хүүхдүүдээ гараасаа хөтлөх болно. Манайд хандах утас 70186353, 99982805,99990941,95690247 Эмчилгээний аялал жуулчлалын Юнайтед Экспресс ХХК

  9. azaa says:

    өөр хүнээс жирэмсэн болохийн хувьд үр суулгуулж болдоггүй юм уу
    Манай аав ээж 2 суугаад 7 жил хүүхэд гараагүй гэсэн тэр үед ямар ийм нарийн оношлогоо байсан биш. Хамаатнаасаа охин өргөж авсан. Тэгээл жилийн дараа хүүхэд гаргасан 4 охин гаргасан одоо 5 охин, охидуудых нь хүүхэд гээл сайхан л амьдарч байна шүү дээ. Та 2ийн ийм гоё үнэнч хайрыг бурхан үнэлэх байлгүй дээ. сайхан ярилцаж байгаад бүх л аргыг туршаад л үзэхгүй юу. Амжилт хүсье

  10. woman says:

    Яг юу болдог талаар бичье. Үр шилжүүлэx эмчилгээ дээд тал нь 40%-тай бдаг. аз таарвал бно гэсэн үг. эр эс маш олон тоотой бдаг учир аль идэвxитэйг нь аваад эм эстэй нийлүүлдэг. 1 дор олон үр бүрэлдэx боломжтой, 1 удаа xийxдээ дээд тал нь 2 үр саванд суулгадаг (эx үрийн аюлгүй байдлын үүднээс). илүү гарсан бэлэн үрийг xадгалуулж болдог. эxнийx бүтэлгүй бсон үед тодорxой xугацааны дараа даxин xийлгэж бно. xадгалуулxад мэдээж мөнгө төлнө. илүү асууx юм байвал миний майл xаягийг аваад асууж бно шүү

  11. woman says:

    Чеx, Кореа, Xятад, Монгол бүгд ижилxэн эмчилгээ xийж байгаа. би бас судалж бсан. 1-нд нь бүр xийлгэж байсан. зардал маш иx гардаг юмаа.Монголд үр шилжүүлэx арга тийм ч сайн биш болвуу. дөнгөж орж ирж бгаа, бараг л туршилтын үе нь гэж xэлж болоx бx. миний xувьд бол одоо уламжлалт арга юмуу xамрын xийд, бөө гэсэн л арга үлдээд бга. ямар ч бсан бөөгөөр яваад бсон гэсэн тоxиодол сонсож бсан. xамрын xийдийг ч сайн л гэдэг.

  12. boos says:

    ямар ч мэдлэггүй хумуус их зоволсон бна. спэрматзөид хөдөлгөөнгүй бна гэдэг өндгөн эсээ нэвтлэж чадахгүй тиймээс үр тогтохгүй шүү дэ гэхдээ эмчлэх маш олон арга бдаг. хамгийн сайн н улалмлалт эмчилгээ. үүнийг хийгээрэй хө!

  13. амраа says:

    нэгдүгээрт чамд зөвлөхөд анхны ханиас салах гэж яараад хэрэггүй гэж зөвлөе. 2-т гэвэл шинжлэх ухаан хөгжиж байгаа болохоор эр эс хөдөлгөөнгүй эмгэгийг эмчилдэг газар байж болох. ийм учраас эмэгтэйчүүдийн сайн эмчид хандаж зөвлөлгөө аваарай. 3-рт гэвэл та 2 сайн сэтгэл зүйч дээр очиж зөвлөлгөө авбал зүгээр.дундаасаа өөрийн гэсэн үр хүүхэдгүй байх хэцүү л дээ. гэхдээ амьдралд ийм асуудалтай хүмүүс зөндөө л байдаг шүү дээ. тэгээд ч аливаа асуудлыг болохгүй байна бүтэхгүй хэцүү гээд бодоод яриад байвал яг түүгээрээ л болоод байгаа юм шиг санагддаг. тийм учраас аль болох болох бүтэх талаас нь хоорондоо сайн ярилцаад үзээрэй.

  14. gegee says:

    хуухэдтэй болох гэж юундаа санаагаа зовоодог юм бэ дээ. хуухэдгүй л сайхан амидар л даа. болно шуу дээ.Ок?

    муу хунтэй суугаад хуухэдтэй байснаас сайн хунтэй суугаад хуухэдгүй байсан ни дээр байж магад.

  15. SARNAI says:

    энэ бол санаа зовох асуудал бишээ. үр шилжүүлэн суулгачих, үр шилжүүлэн суулгахад эр бэлгийн эсийн хөдөлгөөний идэвхи нээг их чухал биш байдаг юм. хаа сайгүй л хийж байгаа. манайд бол хийдэггүй л дээ.

  16. jenny says:

    аан наадах чини яг манай найзад тохиолдсон бас 2уулаа асуудалтай байсан тэгээд эмчилгээ хийлгээд л яваад байсан саыхан хввтэй болсон 10н жилийн дараа. тэгсэн боо дээр очоод болсон л гэж яриад байналээ эмчилгээ ни ч юмуу боо ни ч юмуу мэдэхгүй гэхдээ л хуухэдтэй болчихсон

  17. Ur suuguulaa says:

    Хэрэв нөхөр чинь үр тогтоох чадваргүй бол зохиомлоор үр суулгуулж болно шдээ. сална гэдэг бол дэмий. нэгэнт л та 2 бие биедээ таарсан сайхан хосууд юм чинь. асуудал тулгарахад өөрийн биеийг биш нэг нэгнээ гэсэн бодолтой байдаг ийм хосууд ховор шүү. Гадаад ч бай дотоод ч бай хувийн эмнэлэгт хандаж зохиомлоор үр тогтоолгох хэрэгтэй. ядаж чамаас унасан үр хүүхдийг ялгамжгуй хайрлана шдээ.

  18. hulan says:

    их нялхасын эмч цогмаа гэж хүн байгаа тэр хүн чамд тус болж магадгүй юм
    бас хувийн эмнэлэгтэй
    хороололд байдаг юм байна лээ өргөө гиин хойд талд байгаа за амжилт хүсэе нөхөрөөсөөсалах хэрэггүй 2уулаа л хамтдаа даваи туулах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна

  19. ronin says:

    1 дүгээр төрөхөд очоод үз. тэнд эс суулгаж эхэлж байгаа шдээ. очоод үз эсийн аргаар болж магад амжилт хүсье

  20. Batbaatar says:

    Сайн байна уу?
    Майл бичээрэй

  21. sony says:

    чи их дэлгүүрийн ойролцоо худалдааны чиглэлээр ажилладаг юм байна. азийн нэг гадаад улсад олон жил амьдарсан юм байна. тэндээ анх нөхөртэйгээ танилцсан бололтой. нөхөр чинь сүүлийн үед хонуут өнжүүтээр архи ууж алга болдог болсон бололтой. гэх мэт юмнууд харагдаж байна. өөр юм асуумаар байвал pusony@ymail.com хаягаар хандаарай.

  22. uyanga says:

    kharkhorind bdag boovon hadand nuhruu murguuleechee

  23. ¿¿íèéã áè÷èã÷ says:

    Öàã çàâàà ãàðãàæ çºâëºãºº ºãñºí õ¿ì¿¿ñòýý áàÿðëàëàà. òýð íýâòð¿¿ëýã ÷èíü ÿìàð òâ ýýð ÿâñàí þì áý? èë¿¿ äýëãýðýíã¿é ìýäýýëýë áàéõã¿é áèç? ×è ýíý àñóóäëûã èõ ñàéí îéëãîäîã þì øèã ñàíàãäëàà.
    ÷åõýä ÿìàð ¿íýòýé, ÿìàð äýñ äàðààòàé õè÷íýýí õóãàöàà, çàðöóóëæ ¿ð øèëæ¿¿ëýí ñóóëãàäàã áîë? èë¿¿ äýëãýðýíã¿é ìýäýýëýë áàéõã¿é áèç?
    îðîñûí òàëààð ÷ ãýñýí äýëãýðýíã¿é ìýäýýëýë áàéâàë õýëæ ºã÷ òóñëàà÷.

  24. Special One says:

    Санаа сэтгэлээр бүү уна гэхдээ хаа хамаагүй эмчид битгий итгээрэй одоо үед зарим хувийн эмнэлэгүүд ийм эмчилгээ хийлгэ тийм эм уу гээд худлаа хэлж хүн эмчлэхээсээ илүү мөнгө саах сонирхолтой болсон шүү

  25. saihan amidral says:

    чэхэд хиймлээр ур суулгуулаад хуухэдтэй болж болно
    нухрийнхуу хуухдийг гарган гэсэн уг
    та 2т амжилт хусиэ

  26. Emneleg says:

    Нөхөртэйгөө хамт Аминмаргад гэж нөхөн үржихүйн эмнэлэг ороод асуугаад үз дээ. Лавлахаас утсыг нь аваарай

  27. LADY says:

    ta 2 shantralgvi vz l de.odoo chin neg vye bodvol yum hogjij bna.gadaad dotoodoor yavbal yamar neg garts oldoj l taaraashde.tanai ger bvld az jargal hvsie.

  28. Ramirez Sanchez says:

    Орос д энэ талаар үнхээр сайн ш дэ!!!
    ТЭгээд чи та 2 өөрсдийгө олсон хосууд юм чинэ салаад хэрэггүй л гэж хэлэх бна !

  29. Hi says:

    Монголд ур суулгадаг эмнэлэг нээгдсэн шуу дээ. Энэ тухай мэдээлэл авхийг хусвэл Gold_crown9@yahoo.com -р бичээрэй.

  30. Radical says:

    Хэхэ унэнийг хэлэхээр омдондоо шээгээд ухаан алдахаа шахдаг хумуус шуу. Унэн шдээ. Хуухэд оргож авсан хумуус оргомол хуухдээ оорийнхоо юм шиг хайрлахгуй байна гэдэг. Зовхон оорийноо хуухдийг л хайрлах ёстой гээд итгээд унэмшчихсэн хумуус хуний хуухдийг оргож аваад зовоохоор барахгуй аймаар л юм болно шд. Харин ч тэрийгээ мэддэг ухаантай хумуус л байна даг.

  31. Bg says:

    За за хамгийн хямдхан арга бол өөр сайн генитэй хүнтэй л унтчихгүй юу. Нөхөртэгөө ярилцаж байгаад салснаас дээр биз дээ.Нөхрөөрөө тэр хүнээ өөрөөр нь олуулахгүй юу.Хүүхэд өргөж авснаас чамаас гарсан хүүхэд дээр биз дээ тэгээд ч эмэгтэй хүн болж төрчихөөд хүүхэд гаргахгүй бол хэцүү шүү дээ.Үгүй юм аа гэхэд өөр сайн генитэй хүний спермийг суулгуулчихгүй юу Тэгээд л боллоо.

  32. saihan setgel says:

    ñàéí óó. ×è þóíû ò¿ð¿¿íä ñýòãýëýýð óíàõ õýðýãã¿é. ØÓ òåõíîëîãè õºãæèæ áàéíà. Îäîî ¿åä á¿õ þìûã ë áèé áîëãîæ áîëîõ áîëñîí. ×èíèé àñóóäàë íàäòàé àäèëõàí þì áàéíà. Õ¿ñâýë ìèíèé õàÿãèéã àâààä íàäòàé õîëáîãäîîðîé.

  33. Mongol ZALUU says:

    Зиак баахан л зөвөлгөө өгчээ. Гэхдээ үр суулгуулах чинь 1-т үнэтэй 2-т 25% магдлалтай. Гэтэл Нөхөр нь хөдөлгөөнгүй эстэй гээд байхад хүмүүс эс суулгана гээд дайраад байхын хэнийхээ эсийг суулгах гээ бээ? Одоо англид хүний цусийг авч бгаад сперм болгоод эмэгтэйд нь суулгаж бгаа гэсэн саяхан ТВ-р үзсэн. Үнийг нь сайн мэдэхгүй бодвол үнэтэй л байх.

  34. Niki says:

    Со-д үр суулгадаг сайн эмнэлэг бдаг юм бна лээ уучлаарай нэрийг н мэдэхгүй. Манай хамаатаний эгч бас хүүхэдтэй болж чадахгүй тэгээд албаар 2 ихэр хүүхэд суулгуулсан ш дэ. Одоо 3сартай 2муухай амитад бна лээ Саяхан ш дэ.

  35. woman says:

    Баянгол эмнэлэгт үр шилжүүлэн суулгаx эмчилгээ xийж байгаа гэж ТВ-р гарч байсан

  36. SARAA says:

    SAIN BUUGUUR YABCH VZSEN UU BUU NART VR DUUDDAG YM BAIDAG YM GESEN SH DEE NEG BUUD OCHOOD VZEE HVVHED HAIRLAH CH YM BILVV DARKHADBUU.BLOG.GOGO.MN GEED NEG BUUGIIN BLOG BAIGAA TERNII ADMIN NI GEJ NEG DARHAD BUU BAIDAG YM BILEE TERNEES HVMVVS IH ASUULT ASUUDAG TEGEED TUSALJ CHADAH YMAN DEEREE TUSLADAG YM GESEN YAHAB VZVVLEED TER BLOG RVV OROOD SAIN ASUUGAD VZ TUSLANA GEJ BODOJ BAINA

  37. javzaa says:

    битгий санаагаа зовоо би чамд мэддэг зөвлөгөө өгье та 2 хүүхэдтэй болно болно хүн өөрөө өөдрөг байх хэрэгтэй олон хүүхэд гаргасан хүний плавка аваад шууд өмсчихөөр хүүхэдтэй болсон хүнийг би мэднэ оронд нь шинийг өгөөд бодоход жаахан эвгүй л дээ гэхдээ зүгээрээ хоёрт чи гэртээ хүүхдийн зураг сайн наа тоглоом сайн цуглуул бүр хүүхэдтэй айлаас чихэр энэ тэр өгч аргалж байгаад хүүхдийнх оймс юмуу бойтог нууцаар аваад хадгал та хоёрын зам дээр оймс бойтог тааралдвал аваарай бүр сайн оймс бойтог худалдаад аваад хадгалсан ч буруу нь юу байх бэ дээ бүр илүү сайн шүү аз жаргал хүсье бүсгүй минь хэрвээ хүсвэл миний хаягийг аваад мэйл бичээрэй

  38. hnnn says:

    эр эсийг эмэгтэйгийх н саванд суулгаад хуухэдтэй болоод бдаг шдэ. дэмий юманд цаг мунгуу урж бхаар тийм юм судлаач

  39. mmm says:

    монголоор дүүрэн эцэг эхгүй өнчин хүүхдүүд зөндөө л бна шдэ цаг алдаж байхаар хүүхэд өргөж аваа монгольйн минь 2 хүүхэд ч гэсэн элэг бүтэн амьдраг л дэ та 2 ч гэсэн буян үйлд

  40. jeki says:

    хамаатнийхаа хүүхдийг өргөж аваа дажгүй л гэр бүл шиг санагдлаа

  41. bars says:

    нээрээ хамаатны хүүхэд бол зүгээр биш үү.
    эсвэл одоо Англи, баруунд дэлгэрээд байгаа хүүхэдгүй гэр шиг байж болохгүй юу.
    тэд- бид хорвоод төрөөд амьдрахын тулд хангалттай зовж хичээж байна, ахин 1 хүнийг зовоох хүсэл, эрх алга гэдэг юм билээ.
    та 2г заавал ингэ гэж байгаа юм биш шүү.

  42. eegii says:

    Хамаатныхаа хүүхдийг өргөж авах талаар бодвол зүгээр бишүү дээ. Тийм тохиолдол олон байдаг даа. Нялх нялзрай амьтныг хараад л та 2 хайрлахгүй байж чадахгүй ээ .Битгий санаа зов. Эгч ах,дүүгийнхээ хүүхэд байвал их зүгээр шүү.Та 2-н зовлонг ойлгох юм чинь өргүүлэх байлгүй дээ.Бүү санаа зовдоо

  43. bolor says:

    америкад бараг бүх өвчинг эмчилдэгшдээ. хараа орохгүй гэсэн хүнд хүртэл хараа оруулдаг юм бн лээ. ер н бол бүх өвчинг эмчилдэг шүү

  44. ---- says:

    энэ Радикал гэж ÿàñàí ìóóõàé íºõºð âý. Òýíýã ãàõàé

  45. Radical says:

    Хуний хуухдийг хайрлаж чадахгуй гэж бодож байна уу? Тэгэж бодож зурхэлж байгаа бол та 2 ч яг л тэрүүгээрээ л байх хуйтэн сэтгэлтэй хумуус юм даа. Хун заавал оорийнхоо хуухдийг унэн сэтгэлээсээ хайрлаж чадаж байх ёстой юм биш. Хуухэд л бол хуухэд. Хуухдийг хайрлаж чадахгуй хун, оорийнх нь байсан ч хайрлаж донгохгуй л байх даа. Магадгуй тэгээд та 2т ур хуухэд заяахгуй байгаа биз. Ийм хуйтэн дотортой хумуус болохоор. Ур хуухэдгүй амьдрал хэцүү байна гээд битгий л эцсийн арга гээд хуухэд оргож аваарай даа. Та нар ч ёстой тамаас ирсэн оргомол эцэг эх хоёр байх болно. Та 2 тэрийгээ ч мэддэг юм байна. Хуний хуухдийг зовоож бараг алж хядах байлгуй. Тийм учираас морооро явж бай ядаж.

  46. mm says:

    Хамрийн хийдэд очоод олон жил хүлээсэн хүүхэд нь ирсэн хүмүүс байдаг л юм. Манай нэг найз ч тэгсэн.

  47. золоо says:

    сэтгэл санааагаараа л өөдрөг бай. бид заавал хүүхэдтэй болно гээд. хүн чадахгүй гэж бодвол тэр зүйлээ чаддаггүй. чадна гэж зүтгэвэл хожим нь заавал биелдэг юм. амжилт хүсье. та 2 заавал хүүхэдтэй болноо.

  48. p.mardai says:

    энэ зүйлийг уншаад үз дэ

  49. Chimka says:

    фурст. эа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.