Хэзээ ч сална гэж бүү ярь

89614169

Гэр бүл сална гэдэг хүний амьдралд байдаг л зүйл мэтээр хүмүүс боддог боловч, сайн муу ч хэдэн жилийн хамтын амьдралаа үрэн таран хийж, гал голомтоо бусниулж хоёр тийш болно гэдэг тийм ч амар зүйл биш. Тэгээд ч хоёр дахь амьдралаа зохиогоод өмнөхөөсөө илүү сайхан амьдрах магадлал тун бага. Гэр бүл салснаар сайхан амьдрал эхлэнэ гэвэл энэ ч бас санаснаар бүтэх зүйл биш юм.

Болж өгвөл битгий сал. Яагад гэвэл дахин гэрлэх нь салахаасаа хэцүү байдаг гэж үг бий. Хүний амьдралд эр эм салах хоёр салж л байдаг, нийлж л байдаг. Эр эм салах олон шалтгаан бий. Хайр сэтгэлгүй байж ханилсан, үзэл бодол таардаггүй, насны хэт зөрүү, өсөж төрсөн орчин өөр өөр,хууран мэхлэлт гэд л. Ер нь, юм л бол “Би чамтай амьдарч чадахгүй нь сална” гэдэг үгийг битгий хэрэглээрэй. “Би чамаас сална” гэдэг үг нь нэг талаар айлган сүрдүүлж байгаа мэт боловч нөгөө талаар цаад хүнийхээ сэтгэлийг хүйтэн хөндий болгодог. Эхнэр нөхөр хоёрын сэтг
эл зүрхэнд хэзээ ч эвлэрхээргүй ан цав гарч гэр бүл саллаа гэж бодъё. Энэ үед яах вэ? Юуны түрүүнд доох асуултуудыг өөртөө тавих хэрэгтэй.

* Энэ хүнээс саллаа гээд би аз жаргалтай байж чадах уу?
* Бид 2 саллаа гэхэд хүүхдээ яах вэ?

Эхнэр нөхөр хоёрын хувиа хичээсэн амьдралын золиос нь хүүхэд байх ёсгүй!… гэдгийг бүү март. Нэгэнт л санаа сэтгэл нийлэхээ байсан хоёр аз жаргалтай амьдрана гэж үгүй. Тэгэхээр хүссэн хүсээгүй хоёр тийш болж таарна.

Мэдээж эцэс төгсгөлгүй хууран мэхлэлт, учир утгагүй хэрүүл маргаан гэдэг хүнийг залхаадаг. Эхнэр нөхөр бие биедээ заавал дайсан болж салах нь утгагүй юм. Цагтаа та хоёр бие биедээ дурлаж, сэтгэл зүрхэндээ хайрлаж, бас амраглаж, бие сэтгэлийн цэнгэл эдэлж, тэр ч бүү хэл дундаасаа үр хүүхэд хүртэл төрүүлсэн шүү дээ. Ийм амьдрал таарч тохироогүйн төлөө хэн хэндээ дайсан мэт бүү хандаарай. Нэг хэсэгтээ нэг нэгэнтэйгээ уулзах хэрэггүй, энэ салалтаар мэдээж зүрх сэтгэл нь шаналан өвдөх нь мэдээж. Түүнийг цаг хугацаа л анагаана.

13 Comments

  1. заавар says:

    Ганцын жаргал гэж нэг сайхан юм байнаа

  2. miigaamiigaa@yahoo.com says:

    ñàëíà ãýæ òîãëîîìîîð ÷ õýëýõ õýðýãã¿é…

  3. aankaa says:

    2 dahi amidral zohioh ni neeree salahaas hetsuu shuu,bi ahij huntei suuna gerlene gej bodohoor sanaand hurehgui l bgaa,ahiad namaig yachih bol gej bodood,odoo hunee tanihdaa sain bodlogotoi bas ehleed hamt amidarch zangiig ni medej bgaad bur suuh uguigee shiidehgui bol,yu yunii duhand hurelgui gerlelt bol demii l gej bodoj bgaa shdee,tegeed ch nad shig huuhedtei hun bol bur hetsuu l bh,

  4. beegii says:

    ene radical neeree arai heterhii amidarliig ooriinhoo ontsog bulangaas harjiine aa,

  5. LADY says:

    kkk radical yuga yariad bnaa.chi gantsaaraa ganhadag l yum bgaaz tsaana chin gantsaaraa bish 2 uulaa ganhah gd bgaa nayaad hvmvvs bnashde.tedend hamaatai l niitlel bna.

  6. LADY says:

    kkk radical yuga yariad bnaa.chi gantsaaraa ganhadag l yum bgaaz tsaana chin gantsaaraa bish 2 uulaa ganhah gd bgaa nyaad hvmvvs bna shde.tedend hamaatai l niitlel bna.

  7. Radical says:

    Хэхэ хэн ер нь дахин гэрлэх гээд байгаан? Хэн ер нь гэрлэх гээд байгаан ингэхэд? Хун болгон заавал гэрлэж байх ёстой юм шиг ярихийн. Ганцаараа ганхаж явахад ер нь яадгийн.

  8. ARANAA says:

    амьдрал зохиож гэр бүл болно гэдгийг айл гэр болж тоглохтой адил боддог хариуцлаггүй залуус энэ нийтлэл уншвал таарна

  9. da says:

    унэн шуу би бас авгайга сална гэж айлгадаг байлаа эхнэр маани энэ хун хэзээ нэг цаг надаас салах ым байна гэж боддог болсон ым билээ гэхдээ бид 2 учраа олсон одоо би энэ угийг хэзээч хэлэхгүй

  10. cahirmaa says:

    гэрлэлт бол эцэс төгсгөлгүй тэсвэр тэвчээр шүүдээ

  11. Hatuu setgel says:

    Их үнэн зүйл бичсэн байна санал нэг бна шүү

  12. Ranger says:

    Заримдаа тэнэг хүн шиг л байх хэрэгтэй байдаг юм.

  13. jeki says:

    муу eр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.