Гэр бүлийн хүчирхийлэл
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай Монгол улсын хуулинд: “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хууль дээдлэх, хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээг шуурхай авах, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх зарчимд үндэслэнэ” гэж заасан байдаг.
Мөн “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг уг хуулинд: “Гэр бүлийн хүрээнд Гэр бүлийн тухай хуульд заасан гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, мөн гэрлэлтээ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай байгаа хүмүүсийн аль нэг этгээд нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээрг үй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж тодорхойлжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл хэр түгээмэл гардаг вэ? гэдгийг Сан Франциско хотын эмэгтэйчүүдийн дунд явуулсан санамсаргүй түүврийн судалгаанаас харахад гэрлэсэн эмэгтэйчүүдийн 14 хувь нь салсан болон одоогийн нөхрийнх өө хүчинд автаж байжээ. Өөр бусад судалгаанаас харахад нийт хүн амын дунд гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 7-14 хувь байна гэж тогтоожээ. Судалгаанаас гарсан өөр нэг үр дүн бол гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчингийн хооронд холбоотой зүйл байдгийг тодруулсан явдал юм.
Өөрөөр хэлбэл, гэр бүлээ хүчирхийлж түрэмгийлдэг эрэгтэй хүн эхнэрээ хүчиндэх нь түгээмэл ажээ. Нэг судалгаагаар жишээ татвал, судалгаанд оролцсон нөхөртөө зодуулсан гэх 137 эмэгтэйн 34 хувь нь нөхөртөө хүчиндүүлсэн гэж хэлжээ.
Зарим эмэгтэйн гэр бүлийн хүчирхийлэл гэж хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй тохиолдлыг тооцож үзвэл түүвэрлэлтэд хамрагдсан эмэгтэйчүүдийн 43 хувь нь нөхрийнхөө шахалтаар бэлгийн хавьталд ордог ч төдийлэн сайхан санагддаггүй гэдгээ хэлсэн нь хүчиндүүлсэн гэж гэсэн эмэгтэйч үүдээс олон байсан байна. Ихэнх эмэгтэй хүсээгүй байхад нь бэлгийн хавьтал хийхэд хүргэсэн нөхөртөө уурладаг ч өөрийгөө буруутгах нь элбэг байдаг байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн харилцаанд мөн сөрөг үр дагавар үзүүлдэг ажээ.
Мэдээж байнгын хүчирхийлэл дор амьдардаг эмэгтэй үр хүүхдээ бодоод, гэр бүлээ аврахын тулд ч юмуу, эсвэл эдийн засгийн шалтгаанаар эр нөх рийнхөө дарангуйллыг тэвчдэг ч түүнтэй гэрлэсэндээ харамсах нь илүү байдаг байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь дахин давтагддаг, даамжирдаг, далд явагддаг гэмт хэрэг юм. Эрэгтэй хүний уур бухимдал, давуу эрх мэдэл, эзэрхэг түрэмгий зан, эхнэрийнхээ хүсэл сонирхлыг үл тоосон байдал зэрэг нь эхнэрээ хүчирхийлэх шалтгаан болдог байна. Зарим хүн гэр бүлийн хэрүүл маргааны явцад эхнэртээ гаргасан уураа түүнийг хүчиндэж гаргадаг ажээ. Мөн эхнэр нь салах тухайгаа хэлэхэд түүнийг хүчиндэн, үлдээхийг оролдсон тохиолдол ч цөөнгүй байна. Энэ нь өөрийн давуу байдлаа харуулж байгаа хэрэг ажээ. Зарим тохиолдолд нөхөр нь садист зан үйл хийж, бусдын өвтгөсн өөр дур таашаал авдаг, сэтгэцийн хувьд гажигтай хүн ч байдаг байна.
ХҮНИЙ БЭЛГИЙН АМЬДРАЛ
2 Comments
Heregtei niitlel baina. Mash ih bayarllaa!!!
medqu yum do ehneriin helseneer bol jahan huch turemgii zagnah ni iluu kife ogdog gesen shuu gehdee haana hezee yah ve gedgee erchuud mini erh bish tungaaj bga biz