Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чимээ…

0903e9ffce36046d70cb0625051f1d63

Түрүүн нэг эмэгтэйн найздаа туслах юмсан гэсэн бичвэрийг уншаад өөрийнхөө амьдралыг  бичмээр санагдлаа. Намайг 6 тай байхад аав маань ээж бид 2г хаяад явсан юм. Ээж маань залуудаа их сайхан  хэн ч харам хараа булаам хүүхэн байсан юм… Гоо сайхандаа л бардаж явсан үедээ аавтай танилцаж тэр үед ч аав хөрөнгө мөнгөтэй нэг компанитай хөлөө олчихсон хүн байж л дээ. Тэгээд ээж сургууль соёл гэхээсээ илүү бэлэн мөнгөтэй баян залуутай учирсан болохоороо эхнэр нь болж тэгээд  2 жилийн дараа би төрсөн юм.тэр үед  би юугаар ч дутахгүй сайхан л амьдарч байлаа. Үнэтэй тоглоом гадаадаас авчирсан барби гээд л хүүхэд болгоны хэрэглээд байдаггүй юмаар л тоглож байлаа. Миний төрсөн өдрийн баяр гэж шинэ жилийн дайны юм болно баахан хамаатнууд ирээд л одоо бодуул надад биш аавд л долгинож бөөн сүр болж ирдэг байсан юм шиг байгаа юмаа. За тэгээд эмэгтэй хүн чинь  нас явах тусам улам л гоо сайхнаа алдаж хүүхэд гаргасан хүний бие таргалж эвдрэх нь мэдээж. Тэгээд ээжийн маань тэр сайхан гоолиг бие нь насны эрхээр хорвоогийн жамаар  алга болохын цагт аав гэдэг хүн залуухан 23-тай бүсгүйтэй сууж бид 2-г хаясан юм. Аавд хаягдсаныхаа дараагаар ээж үнэхээр нэг хэсэгтээ амьдарч чадаагүй ээ. Бэлэн юман дээр туульж ажил хийж үзээгүй өөрийн гэсэн юмгүй байсан болохоороо гэр хороололд очиж амьдарсан. Эхэндээ гал ч түлж чадахгүй усаа ч зөөж чадахгүй үнэхээр амьдрал мэдэхгүй хэцүүхэн л амьдарч байсан даа.

Ээжийгээ хараад би тэр үед заавал мэдлэг боловсролтой ажилтай эр хүнээс мөнгө харж амьдрахгүй ухаантай эмэгтэй болноо гэж өөртөө зорилго тавьж байсан юм. Эмэгтэй хүн өөрийн гэсэн ажил төрөлгүй мэдлэг боловсролгүй чадваргүй бол хичнээн сайхан хүүхэн байлаа гээд амьдрал түүнд хатуу л хандана. Аавыгаа би үзэн ядахаа больсон.тэр хүний уг хүн нь тийм байсан учраас би ойлгосон. залуухан сайхан хүүхнүүдийг мөнгөөр толгойг нь эргүүлж явдаг гээд тэр хүнйиг би буруутгахгүй харин тэрийг нь мэдсээр байж мөнгөнд нь шунаж тоглоом зугаа нь болж явж байгаа тэр охидууд л өрөвдөлтэй санагддаг юм. Миний ээж аав 2 ухаантай хүмүүс биш ээ гэхдээ сэгсгэр ч гэсэн ээж минь сиймхий ч гэсэн гэр минь гэдэг үг байдаг байхаа. Би ээждээ хайртай харин ээж шиг минь л битгий амьдралд бардаасай бас алдаасай гэж  сайхан охидууд минь танараас хүсэх байна эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чимээ…

cekc.mn дээр ирсэн захидал

28 Comments

  1. namuunaa says:

    унэхээр ухаантай охин бна тэгэхдээ амидрал гэдэг чини эрөөсөө гарин ар овор шиг юмдаа

  2. hehe says:

    93189556

    Сайхан цэцгийг ургуулах гэж цэцэгчин хүн cap, нар, оддыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн. Би бол цэцэгчин хүн. Харин надаас тасарч, сэтгэлээс бүтсэн энэ цэцэг одоо өөр гэрэл рүү тэмүүлж байна. Эгдүүцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо үзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна, Анх харахдаа л чи түүнд минь татагдсан бол түүнтэй үүрд үргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал, чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол түүнд минь гараа хүргэж болно.

    Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи өөрийгөө андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагүй мэт царайлаад цааш явж одоорой. Түүнд минь горьдлого төрүүлэх хэрэггүй. Тодорхойгүй эхлэлийг тавиагүй л бол аз жаргалгүй төгсгөл ирдэггүй юм. Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг төрүүлсэн юм. Тэр хайрыг анзаараагүй өнгөрдөг байлаа ч нэгэн цогтой, халуун зүрхний гүнд маш олон жил чи хадгалагдах болно. Чамайг хадгалж, нандигнаг гэж би энэ ариухан сэтгэлийг ургуулсан юм. Агаарын салхи, амьдралын салхи, анхны хайрын салхи охиноос минь төгсгөлгүй ундарч байгааг чи нэгэнт мэдсэн бол түүнийг минь битгий ширгээгээрэй. Битгий уйлуулаарай. Нарны гэрэл нэвт харагдам бяцхан хуруугаа эсгэчихээд дуслах цусыг нь гайхан хараад “Ээж ээ, энэ юу вэ?” хэмээн асуусан тэр өдөр би огт танихгүй чамайг бодож зогссон юм шүү. Тэгээд үрийнхээ биеэс урссан тэр халуун’ шингэнийг угаалтуур луугаа дусаачихаад хамаад авчихаж чадахгүйдээ халаглаж байлаа. Харин чи тэгж чадаж байна уу? Чамайг хайрлаж байгаа энэ бяцхан халуун ертөнцийг би өөрийнхөө хайраас тасалсан юм. Тэр хайр нүдэнд үл үзэгдэх хэрнээ зүрхийг минь шатааж байлаа. Шатам халуун өртөнцөд минь хаалга, үүд гаргах гэж надаас энэ охин ургасан атлаа яг одоо гагц чиний төлөө л үхэхэд бэлхэн зогсож байна. Надаас тасарсан хэрнээ чам руу тэмүүлж, намайг дуурайсан хэрнээ чамайг хайрлаж байна.

    Ялимгүй омголон боловч энхрий зөөлөн сэтгэл түүнд минь бий. Шазуур зууж харагдах боловч дотроо нулимс үерлүүлж, шантгар зөөлхен хамраараа хайр нэхэж байгааг нь би мэдэж байна. Чи түр зогсоод духан дээр нь үнс. Чимээгүйхэн эрүүг нь өргөөд уруулыг нь үнэрлэ. Ингэхийг чамд л би зөвшөөрч чадна. Инээмсэглэснийх нь дараа надад чи талархах болно. Хэзээ ирэхээ мэдэгдэхгүйгээр чи хаашаа ч битгий яв. Мөч, хором, цаг бүхний тоогоор тэр минь чамайг хүлээх болно. Тийм их хүлээлтийн цаана тоолж боломгүй горьдлого, тийм хэмжээний гомдол буцалж байдаг юм. Тэгээд эргээд ирэхэд чинь дүрэлзсэн их гал саваа нэгэнт хальж, дөлгөөн уярангуй зан хөлдөж ширгэсэн байх болно. Чамайг тийм халуун галд шатаж, тийм хүйтэн мөсөөр хайруулаасай гэж би хүсэхгүй байна.

    Миний тарьсан цэцгийг муухай болговол махчин ургамал ч болж чадах. Харин хайр, гэрэл хоёроор тасралтгүй тэтгэж чадвал чиний дулаан тавлаг гэр орон мэт байж чадна. Тэрний нулимсыг арчих тоолондоо дотроо уйлдаг байсан ээж нь ганцхан чамд зориулан энэ мөрүүдийг тэрлэж байна. Хацрыг нь хорстол алгадаж ч үзээгүй хамгийн нандин дэлбээгээ одоо чиний мэдэлд шилжүүлье. Гараа сайтар угаагаад хаттал нь арчихаад нарны гэрэл элбэг хүрэлцэх тийм л газар луу түүнийг минь зөөгөөрэй. Тэр чамд яг өөр шигээ олон үзэсгэлэнт цэцгийг ургуулж өгөх болно. Тэднийг ч бас ягтүүн шиг минь халамжлаарай. Ингээд чиний ачаар би ч бас цааш үргэлжлэх болно.

  3. emegtei says:

    үнэхээр үнэн

  4. Ani says:

    Баян Xүнтэй зууралдвал Насны залуу Царай Зүснийxээ танагтай дээр олигтойxон шиг юум салгаад бас Гайгүйxэн шиг Сургуулид оруулуулад төгсөөд аваx xэрэгтэй. Сайxан ажилтай байр Машинтай Ганц Xүүxэдтэй салаxад нээx алзаxгүй ш дээ. Заавал ингэж Эмэгнэлтэйгээр төгсөx албагүй. Xүнээсээл шалтгаална шүү дээ.

  5. tuul says:

    үнэхээр гоё зүйл бичсэн байна.одооны охидууд зөвхөн гоё ганган хувцас эд хөрөнгө авч өгөх хүнлүү гүйдэг болцон. тэр чинь хүний л юм шүү дээ өөрийхөө хүчээр сайхан амьдар л даа боловсролтой хүн гэдэг хэнээс ч илүү юм шүү урьд нь би бас сурах сонирхолгүй байсан. одоо сургуульд сурах юм мэдэж авах ямар сайхан байдгийг мэдсэн сас өөрөө бүхнийг бүтээх гэж тэмүүлэлтэй болсон. хүний юм хүнийх л байдгийн

  6. emegtei says:

    aavdaa buruug uguhgui bgaa ene ohinii buruu bish. Ta nar endees zusan holboo gej yamar aihtar yum bolohiig yadaj olj harj chadahgui bnau. Tegeed ch ezeg ehee buruutgaagui ni ene ohinii humuujil ni haragdaj bna. Hun bolj turuh zuun deer budaa togtoj uldehtei adil huvi tohiol bdag yum. Uhaantai hun unshaad yadaj dotroo neg yum bodoh l bh harin iljignii chihend bol us ch alt ch hiisen segserdeg jamtai gejuga…

  7. the phone says:

    Shal teneg ohin baina. Ooriigoo magtuulah geed baigaa yumuu haishaan.

  8. Radical says:

    Энэ харин унэн бичсэн байна шуу. Гэвч тэнэг аавдаа буруу огохгуй байгаа чинь сонин л байна.

  9. schuk says:

    ямар ухаантай охин бэээээ !!!!!!!!!!!!!

  10. HI says:

    их гоё юм бичлээ

  11. uchral says:

    hmm hund negiig boduushtai niitlel bna. amidrald noorog gj bdaggui yum.
    goodluck 4 your life… 🙂

  12. mm says:

    яахаараа чи залуу хүүхдүүдийн толгой эргүүлж байгаа тэр олиггүй аавдаа буруу өгөхгүй харин тэр хүүхнүүд нь буруутай гээд байгаа юм. Шал тэнэг юм. Ямар ч юманд нэг талын 100 хувь буруу байх нь ховор байдаг юм хүүхээ. Амьдралаа авч явж чаддаггүй тэр эцэг чинь муу л хүн байна даа. Удам гэж нэг юм ч бас цусанд байдаг л юмдаа.

  13. dermee says:

    Ухаантай л бүсгүй байна. Даан ч чи их жоохон хүүхдээрээ байх тийм үү? Тийм биш бол чамайг найрах юмсан даа гэж…

  14. hel says:

    ÷è çîðèëãîòîé çîðèãòîé ñàéí á¿ñã¿é áàéíà. õàðèí òàíàé ààâûã á¿¿ð ãàéõ÷èõëàà. õýäèé ç¿ñ öàðàé ãöíäñàí àâñàí àâààëü ýõíýð_ òºðñºí ¿ð 2-îî þó ÷ áîäîëã¿é øóóä ãóäìàíä ãàðãàñàí áàéíà ø äý. òéèì ìºí㺠òºãðºãòýé ûàÿí þì áîë àíãàéñàí àëàã ¿ðäýý ÿäàæ 1 ºðºº áàéð ÷ áîëòóãàé àâ÷ ºã캺ð 人. òýð õ¿í ìºí ¿¿.

  15. hi says:

    Дэмжиж байна. гэхдээ миний ойлгодоггүй нэг юм байдаг юм. Энэ эрчүүд гэж хүүхэлдэй юм уу хаашаа юм. Хүний гаднах төрхөнд л хууртагддаг ш дээ яс юман дээрээ. Зүгээр аятайхан бүсгүй байлаа гэж, хажууд нь арай илүү хөөрхөн бүсгүй байвал тэрэн лүү л гэнэ. Сонин хүмүүсээ.

  16. sony says:

    сайхан хэлсэн байна. чамд аз жаргал хүсье. хэтэрхий нэг талаа битгий бариарай. ямар их боловсрол мэдлэгтэй, биеэ даах чадвартай байсан ч гэсэн, эмэгтэй хүний уян зөөлөн, нандин чанараа алдаж болохгүй шүү. эрэгтэйчүүдэд өөртөө туслуулах, дэмжүүлэх шалтгаан байнга гаргаж байх нь эмэгтэй хүний бас нэг чадвар юм шүү. тэгэж чадвал цаашдаа амьдралаа яаж авч явах аа аяндаа ойлгоно.

  17. sonin yum says:

    Уншлаа. Гэхдээ 1 НО ч гэх юмуу юм бнаа. Чи хэдэн настай юм бэ? аав чинь чамайг төрөхөөс өмнө 1 компаний босс мосс бсан гэхээр! Манайд чинь 90 оноос хойш л тийм юм гарч ирсэн шдээ. Эсвэл чи их жоохон хүүхэд бна. Эсвэл бичсэн юм хинь авцалдахгүй бна

  18. zaya says:

    darkhadbuu.blog.gogo.mn buulj baigaa buugiin bichleg vzeerei

  19. Ramirez Sanchez says:

    хүний хорвоод хүсэн хүсэл хаяслантай!

  20. busgui says:

    Thanks.Shuud ooriigoo olj harlaa.Odoo yum bodohoos.Amia avch yavahiig.

  21. jeki says:

    энийг уншаад юу ч толгойд чини буухгуй бол таний толгой толгой биш олгой байна шүү

  22. eni says:

    маш зүв таалагдаж бна гол н мянга сураад тэнэг бвал бутэхгүй ээ гол н ухаалаг л байх чухал шүү

  23. namuuna says:

    ¿íýí õýëæýý.

  24. Man says:

    Àà ìýäëýý òàíàé ààâûã Ìÿíãàíáàÿð ãýäýã ¿¿?

  25. olzii says:

    ene ch uneheer unen ugshuu. manai egch bdg uym ih huurhun saihan bietei zaluuchuud ih guideg.. gehdee daanch surag durgui ajil udaan hiideggui.. bas nuhruusuu salsan . tuunii amidral neg l zugaa tsengeleer duuren bdg. gehdee ene buhen tsag zuuriinh gedgiig medej bga boluu?? hedii bie zusdee sanaa tavidag ch gesen tsagiin irheer navchis shanals unaj hagdrah ter ued yanadaa gej boddog. harin duu min teneg humuusiid dundaas tursun gehed gaigui uhaantai ohin bdg uym. ohin min chi ter duutei min adilhan sanagdcihlaa.. kk chamd amjilt husie. zaaval undur medlegtei chadvarlag uhaalag huchtei emegtei boloooroi. amjilt.

  26. Man says:

    Ýìýãòýé õ¿íèé ãîî ¿çýñãýëýíä õýìæýý õÿçãààð ãýæ áàéäãèéã ìýäýýã¿é ÿâæ äýý ýýæ íü.

  27. LADY says:

    chinii zahidal busdad negiig uhaaruulj 2 iig oilguulah bhaa.

  28. momoko says:

    ёстой үнэн бичсэн байна , охидуудаа эхлээд толгойгоо цэнэглэхээ байнга санаж яваарай, амьдрал хатуу шүү хэхэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.