Анхнаасаа л хэрэггүй байсан байжээ

90195389

Уншигч залуусдаа энэ өдрийн мэнд. Сэтгэлдээ байгаагаа уудлах гэсэн юм. Бөөгнөрөөд байгаа, овойгоод байгаа юм аа гаргахыг хүслээ. Яг л бөглөрч тагларч үхэх гээд байгаа юм шиг хэцүү байнаа. Хүний сэтгэл зүрхний юм гэдэг маш хүнд хэцүү байдаг юм байна. Хайрлаж үзсэн зүрх сэтгэл бүхэн үүнийг мэдэх байхаа. Би одоо 27 настай. Монгол хүн болж төрсөндөө бахархдаг, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд тодорхой хувь нэмрээ оруулж яваа менежер ажилтай, хүсэл мөрөөдөл итгэл сэтгэлээр дүүрэн жирийн залуу. Гэтэл хүсэл мөрөөдөл итгэл сэтгэлийг минь нухчсан тийм байдалд орчоод байна л даа. Бүр гайхаад, сонин болчоод байж байна л даа. Би нэг бүсгүйтэй. Бид 2 жилийн хугацаанд уулздаг учирдаг явсаар өнөөг хүрсэн л дээ. Өнгөрдөг зунаас хойш бие биенийхээрээ орж гардаг хонож өнчдөг маш дотно байдалтай байж ирсэн л дээ. Миний хувьд бүх л юм сайхан, хурим найр хийх тухай бодож, бид хоорондоо ярилцдаг байсан. Гэтэл тэр маань 3 хоногийн өмнөөс таг дуугай болчихсон. Орой ажилаа тараад очих гэхээр хэрэггүй ээ би ганцаараа баймаар байна гээд байдаг. За яасан юм бол доо тэгээд юу ч хэлэхгүй юм гэж гайхаа л, өөрийнхөө хүссэнээрээ байг дээ гэж бодсон. Мэссэж бичихээр хариу бичихгүй, залгахаар утсаа авчаад за зүгээрээ хайраа битгий өөр дээрээ тусгаж ав би ганцаараа баймаар байна тэгэх үү гэнэ. Ингээд би 3 хоног орхисон л доо. Бүр тэвчихээ байгаад өчигдөр үдээс хойш ажил дээр нь давхиад очсон. Юу болоод байгааг нь асууя бас түүнийг сэтгэл санаагаар дэмжье сайхан сэргээж, сайхан дэмжиж инээлгэж байгаад ирье гэж л би бодож очсон.

3 хоног уулзаагүй түүнийгээ барьж аваад үнсээд л.. Гэтэл 2ула цай ууя гээд бид 2 жижиг цайны газар орсон л доо. Би яахав дээ хэдэн үг хэлсэн. Чи ийм байж болохгүй ээ, намайг хайрлахгүй хүндлэхгүй байгаа мэт сэтгэгдэл надад төрж байна, юу болсон яасан тухайгаа надад огт хэлээгүй тэгсэн байж юу ч болоогүй битгий өөр дээрээ тусгаж ав гэж хачин утгагүй юм яриад байж болохгүй ш дээ гэх мэт хэдэн үг хэлсэн л дээ.

Тэгсэн шуудхан л 2улаа сайхан найзууд хэвээрээ үлдье гэж авдаг байгаа. Чи яагаад тэгж хэлж байгаан гээд би гайхаад асуусан чинь, би их буруу бодож явжээ. Би охиноо бодож бас чамайг бодож байна гэсэн. Надаас өмнө хүүхдтэй л дээ. 4 настай хөөрхөн охин бий. Би дотроо аав нь болно гээд шийдчихсэн байсан л даа. Тэр охин аавтайгаа байнга уулздаг аавыгаа бас байнга ярьдаг их санадаг ч байдал ажиглагдаж л байсан л даа. Би ч ямар энхийн цагаан тагтаа биш дээ нэг хүүхэдтэй л байгаа биз би энэ бүсгүйтэйгээ суунаа гээд шийдчихсэн байсан болохоор надад маш хүнд тусаад байгаа юм лдаа. Хамгийн гол нь надад ямар ч ойлголт өгөөгүй байж зүгээр салья гэж хэлж байгаад нь би гомдоод байгаа юм. Би одоогоороо юу ч ойлгоогүй яагаад тэгсэн, юу болсоныг нь тал талаас нь бодож өөрийгөө шаналгаж сууна. Надад маш их итгэдэг гэж бодож явдаг байсан юм аа. Би бүр толгой эргээд хачин юм л сууж байна даа. Юу ч ойлгоогүй ээ. Надад юу ч хэлэхгүй байгаа юм. Хэлэхээрээ би охиноо бодож байна, бас чамайг бодож байна хэзээ нэгэн цагт миний зөв байжээ гэж чи бодох болноо, одоо чи намайг ойлгохгүй гэд байх юм. Чи тэгээд охиныхоо аавтай суух гэж байгаа юм уу гэхээр, үгүй дээ тэр чинь гэр бүлтэй хүн гэх юм. Ийм л юм хэлдэг энэ нь надад хангалттай биш санагдаад би гомдоллоод байгаа юм аа. Гэхдээ би өглөө “Хайраа би мориндоо мордсон. Дахиж чамайг зовоохгүй гэж бичсэн”. Тиймээ би түүндээ маш их хайртай. Гэхдээ би хангалттай гуйсан одоо дахиж гуйхыг хүсэхгүй байна. Залуусаа тэр минь зөв шийдэж байна уу. Сэтгэл дотор нэг л хөндүүр…

секс.мн дээр ирсэн захидал

40 Comments

  1. ekuk says:

    хүн алдаагаа мэддэггүй тэмээ гэдгэрээ мэддэггүй гэдэг шиг магад чамд ч асуудал байсан байж болох л до. Юутай ч уг нь сайн ярилцсан бол. гэхдээ бас өөрөө ярилцахгүй байгаа болохоор тэрэнд нь энэнд нь гэж хэлж бас болохгүй л юм байна. гэхдээ ямар ч хүн хүний хүүхдийг өөрийн хүүхэд шиг хайрлана гэж байдаггүй юм магадгүй та 2 гэрлээд хэсэг хугацааны дараа чиний өөрийн хүүхэд гарах үед чи эхний охиныг арай өөрөөр харж өөрөөр хандах хандлага гарч болохыг үгүйсгэх аргагүй л дээ. Уучлаарай ингэж хэлж байгааг гэхдээ хүн гэдэг чинь муухай амьтан шүү дээ. Сүүлийн үед бага насны охидыг чадваргүйгээр даилмдуулж хүчирхийлж амь насанд нь халдах, мөн хойд эцэг битгий хэл төрөл дотроо эмэгтэй хүүхэд, охидыг хүчиндэх дарамтлах энэ тэр асуудал их гардаг болж энэ мэт асуудлаас болж цаашлах ирээдүйн асуудалд эмзэг хандсан байж болох талтай. Эмэгтэй хүн тэр тусмаа охин үртэй хүн юунд эс санаа зовохов дээ. Яаж ийж байгаад ойлголцох хэрэгтэй байх үнэхээр бүтэхгүй бол ахиад эхнээс нь түүн шигийг л хайх хэрэгтэй байх даа. Гэвч бас нэг талаар 2-ийн хоёр жил гэдэг бага хугацаа биш эргээд бодоход ингэхийг мэдсэн бол хайран цаг хугацаа гэх мэтийн зүйл бодогддог эхэн үедээ эрэгтэйчүүд та нар ихэчвлэн өөрснийгөө бодож Ахиад олдохгүй юм биш гэх мэтийн хялбархан зүйл боддог түүн дээрээсээ үндэслээд хүнийг ялих ялихгүй зүйл дээр гомдоож байгаагаа анзаардаггүй. гэтэл цаад хүн нь 2 дахь боломж амьдрал гэхдээ яамд хэлэхгүй ч дотроо эргэцүүлээд эхлээд амьдраад үзсэн вм болохоор зарим нэг зүйл дээр дуугүй өнгөрөөж, юм юман дээр л хүлээцтэй хандаад байдаг.үнэн хэрэгтээ хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан тэр тусмаа эмэгтэй хүн. Харин тэр хуучин нөхөр нь эхнэр энэ тэр авсан бол эргэж тэр нийлээд сайхан амьдрана гэдэг бол тэр бол худлаа үлгэрт ч тийм юм байхгүй. Тэрэн дээр бас л сэтгэлийн юм явагдана. Үнэхээр тэвчээртэй эмэгтэй эсвэл үхсэн ч тэр хүнтэй байх хайр л байж гэмээнэ эргэж амьдрах байх. Яагаад гэхээр аяга голоороо хагараад эргээд наасан ч хагарсан л бол хагарсан хэвээрээ л үлддэг шүү дээ. Та 2 яваад 2 жил болж багагүй хугацааг өнгөрөөчихөж тэр эмэгтэй чинь бас урьд нь амьдралд алдсан, уг нь тийм амархан бас юу юугүй яваад явчихаар 2хон хоногын өмнөх харьцаа биш болохоор ямар нэг шалтгаан байгаа л юм шиг байна даа.Уг нь чи сайн хүн тэгээд түүнд олдож байгаа боломж бас 2 дахь амьдрал болохоор уг олсон бол алт шиг хайрламаар юм. Олон талаас нь бодсон зүйл байх эсвэл бүр огт ондоо шалтгаан байгаа байх. Нээлттэй ярилцах гээд оролдоод үз дээ залуу минь. амжилт хүсье 🙂

  2. Guy says:

    Ani bas aihtar analiz hiideg ain…

  3. john says:

    амьдралаа анх зохиож байж заавал болье гээд байгаа хүнээр яах гээ вэ дүүгээ.сайхан амьдрал үзээгүй хүнтэй танилцаж шинээр цагаан цаасан дээр түүхээ бич гэж зөзлөе

  4. эмэгтэй says:

    би чамайг хэсэг хугацаанд ганцааранг чинь үлдээе.би чамтай ярилцахад хэзээд бэлэн байгаа шүү гээд л таг болчих.цаг хугацаа юу болохыг харуулаад өгнө. таг чиг байгаад л бай. тэр үнэхээр чамд хайртай чамтай суух байсан бол нэг өдөр л сэгсийгээд л ороод ирнэ

  5. Эрка says:

    Найз минь эмэгтэй хүн чинь заавал шалгаж байж санаа нь амардаг. Чи шалгалтанд ч орж байж магадгүй шүү дээ. Чи ч бараг шалгалтанд унасан байхаа. Дахиад бэлдээд ороход тэнцэх тал байдаг шүү дээ л гэж хэлье дээ

  6. G says:

    ìàðò ìàðò

  7. zochin says:

    yamar emzeghen zaluu ve…kkk
    “bi morindoo mordloo”kkk.Yoroosoo hariult ni chinii ene zangaas l bolj bgaan bn shd.Magadgui ehendee chinii ene zang medeegui yavsan bh l daa

  8. Ani says:

    Чамайг зовоомооргүй бна, ингэж шийдсэнд баярлаx болно гдг чин Ямар ч Утгагүй шилдэг Булталтыг xаацайлсан Xэвшмэл Xэллэг бxгүй юу даа. Зүгээр л Xайргүй Xүнтэйгээ xэсэг зугаацад л Сэтгэлийн Шарxаа эдгээxийн тулд Ганцаардлас гараxын тулд xамт байчаад Доторx Шарx н аниад даxиад Дурлаxад Xайрлаxад Инээxэд бэлэн болоод жигүүрээ дэлгэxийн Цагт ингэж xэлээл дэрxxxx гээл нисчдэг бxгүй юу. Товчxондоо xэлxэд наад Бүсгүй чин Оxиныxо Аавыг мартаxын тулд Ганцаардаxгүйн тулд Чиний Xайр xаламж Энергийг ашиглаж бсын бна. тгд яг Чамайг салж чадку наалдаад ирэxээр угасаа Xайргүй юум чин дургуй н xурээд Зай бариж бган. Энэ бол 100%. эсвэл Оxиныx н Аав салаад сууна гж xэлсэн бx. Өөр Гаргалгаа бxгүй шаxуу доо.

  9. hyyhen says:

    Hyyhedtei hyyhentei suugaad jargasan yum bi l av neeh duulaagyi yum.Hyyhdees bolj yamar neg asuudal hoishid garna geed naad hyyhen chin durgyitseed bgaan bish yy?Sain yariltsaad yzeerei naad hyn chin neg l yum bodood shanalaad bn!

  10. serch says:

    za naiz n chamd ene zovlongiig chin setgel zvrheeree medsenii huvd helhed erthen mart tsag hoj odoo chi erthen bie tataj avahgvi bol chi ih hohirno shvv hvn hezeech hvniig boddogvi

  11. Bg says:

    Яаж ийж байгаад өөрөөр нь яриулахгүй юу.Чиний тухай янз бүрийн юм сонссон юм болов уу. Чи тэгээд хайртай л юм бол цөхрөх хэрэггүй шүү дээ. Шалтгааныг нь тодруулахаас нааш бүү бууж өг.

  12. gail says:

    би ч бас ийм бдалд орсон доо найз залуу маани 2 жил гаран хамт амидрач суух барих дээрээ тулцан бгаад зугээр л 1 одор явцан яагаад ингэж бгаан юунаас болсийн гэж ямар их гуйж уйлж хэрэлдэж аргадаж асуугаад ч юу хэлээгүй явсан да зовхон хэлсэн уг ни би чамайг зовоомооргуй бн чи надтай бвал зовно намайг ингэж шийдсэнд чи баярлах болно л гэж хэлсэн хун ингэхээр яаж ч чаддаггуй юм блээ аргаа барж цохорч дууссан ухмээр санагддаг болсон бух юм дуусч амдирах утгагуй болсон доо тэр хун маани яваад 5 сар унгурсун ч би хулээгээл яагаад ийм шийдвэр гаргасийн болдоо гээд яг л учигдурхун ийм юм болсон юм шиг л бодоод, хуний сэтгэл хэцүү юмаа хэзээ ч надаас салаад явчна гэж бодож бгаагуй болохоор одоо болтол шокний бдалтай л бн эвлэрч чадахгуй юм
    тэхээр хумуус яагаад ингэдэг юм бэ найз хуухэн чини бас манай энэ хун шиг л болсон юм байх даа

  13. bayaraa says:

    тийм шуу чиний зөб би байсан бол бас тэгэх байсан чамайг аз жаргал хулээж байгаа залуу урагшаа залуу

  14. Juila says:

    Hi ene shaltgaanuud baij magadgui emegtei hunii omnoos helehed
    1.Eej aav chin daramtalsan baij magadgui
    2.Chi amidralaa avch yavah chadvargui sanagdsan.Mongogui.Bairgui…g.m.Huuhdiinh n etsgees dor.Shuud chamd chi archaagui chamaas iluu hun husjiin gej helj chadaagui
    3.Chi tuunii suuna gej boddog hun bish baij bolohiin.
    4.Huuhdiinh n aav n chamtai suuval dotno baival mongo ogohoo bolino gesen baij magadgui.
    Yor n huuhedtei hun sanhuugiin l asuudal baigaaa daa.Yamar ch busgui oligtoi amidralaa avch yavah chadvartai zaluutai bol suuna daa.Bolovsrol,mongo chuhal gej ihenh emegtei boddog.

  15. hehe says:

    энэ Дэрмээ их жижигхэн эрхтэнтэй байхаа хэхэхэхэ, оорийн туухийг харамгуй огуулж байх чин

  16. tokutoku says:

    одоо гуйж нтр яхийнбэээ.тэхээр эмэгтэй хумусчин улам тсаашаа явад тэрнээсэ долоон дор юм болно.хэсэг орхичих.би ч гсн тэгдийн.улзмаргуй бхад нойтон хамушиг бхар улам дургуй болод,алга болчихоор ни эргэд санаад бдийн.орхичих ок

  17. dermee says:

    чи зүгээр л нэг хэсэг сэкс хамтараг ч байсан. Харин одоо чамаас цаадахь чинь уйдсан. Магадгүй чинийхаас том сайхан эрхтэн олсон байх!! Ийм юм ойлгохгуй 27 хүртэл хаагуур яваж байсан залуу вэ? чи гологдол гэдгээ хүлээн зөвшөөрөөд өөр бүсгүй хайсан нь дээр найзаа!! Нэгэнд гологдоход нөгөө нь таалдаг хорвоогийн жам. Дараагын нэг өдөр чи бас хэн нэгнийг голох болно. Тэгж яваж байгаад заяныхаа ханьтай учирна биз дээ. Жоохон хүүхэд шиг гонгинхоо боль найзаа.

  18. Сайн says:

    Би тэр эмэгтэйн оронд өөрийгөө тавьж үзлээ. Би бас хүүхэдтэй л дээ. Та хоёр хоорондоо сайн харьцаатай, хүүхэдтэй нь сайн харицаатай бол өөр хэлчмээр шалтгаан алга даа. Гэхдээ чи сайн эцэг байж чадна гэдгээ харуулж чадаагүйм бол уу. Хуучин нөхөр гэр бүлтэй болсон бол эргэнэ гэсэн юм байхгүй л дээ. Тэр эмэгтэй эсгүй бол ноцтой өвдсөн байхаа. Хүүхэд гаргаж чадахгүй болсон бол би ч гэсэн ийм шийдвэр гарганаа

  19. Xongorzul says:

    chi yu gej bodoj baigaagaa helehgui ih udsan yum bishuu.

    Hairtai ohind ni aav ni bolj chadna tsaashid hanilaa suuna gej boddoggoo oilguulahgui het ih udsanaas chamaig oortoo hairgui eroosoo sex l boddog geed oilgoson yum bolovuu?

    -Yutai bodoj yavsan bodloo heleed sain buh yumaa uudalj yariltsaad salah barihaa shiidvel yasiin be ho?

  20. ho says:

    2ЛАА ТАНИЛЦИЙИЙИЙИЙИЙИЙИЙИЙИЙ

  21. LADY says:

    sony zov helsiishoo.yu yugvi mordoj bariad yahude kkk.

  22. UJIN says:

    Time will help you, so you have to wait the time . No problem lady made mistake her previous life, she needs time to think . Pls wait the time , ok don’t say any complaining words with her. Just wait some times like 3 0r 6 months etc.,, good luck yr life! Don’t be hurry for Dad and Mom’s life.

  23. Gerel says:

    би тэгж бодохгүй байнаа Зоригоо, эмэгтэй хүн 1 гомдохоороо харин тэрийгээ мартаж чаддаггүй сэтгэлдээ тээсээр яваад 1 өдөр тэсэрдэг. харин хуучин нөхөр энэ тэр гээд буцаад гүйх хүүхэн их ховор шүү. суусан ч удахгүй л дээ.

  24. Zorigo says:

    Ер нь бол эмэгтэй хүн хуучин нөхөр нь эргээд нийлий 2улаа хүүхдээ бодий гээд солиороод гүйгээд ирэнгүүт яаж ч гомдсон байсан ч эргэдэг балай хог байгаамдаа. Миний найз яг ингэсэн тэдний ээж аав нь хүүхэдтэй хүүхнийг нь алган дээрээ бөмбөрүүлсэн амьдралдаа алдаж онож яваа эмэгтэй гээл хамаатан саднаараа сүйд майд тэгээд 2 жил болсон… Тэгсэн яасан нэг өдөр л захиа бичиж үлдээчээд яваад өгсөн аймаааар ёооё тэгэх л байсын бол анхнаасаа яах гэж хүнээр тоголдог байнаа… Одоо манай найз бүр шалан дээр унацан сэтгэл санаа хогийн сав уугаал уугаал, шаналаал… Балай хүүхнүүд хүнийг алжаагаа байхгүй юу

  25. Б... says:

    чи ямар 1 алдаа гаргачаад тэрийгээ мэдэхгүй байгаа юм биш биз, тэр чамд хэлж чадахгүй бас дотроо шаналаад…

  26. khongorkhon says:

    чи ямар нэгэн байдлаар охинд онцгүй хандсан байж болно. жишээ нь зүгээр л түлхэх ч юм уу чи өөрөө анзааргүй байж болно. тэр хүүхэн бол тэр байдлыг чинь эмзгээр хүлээн авна шүү дээ. тийм байдал чинь олон удаа давтагдсан ч байж магад. Гэхдээ тэр хүнд хэсэг хугацааг ганцаараа өнгөрөөх хэрэгтэй ч байгаа байж болно шүү дээ.

  27. sony says:

    юу ч болоогүй байхад битгий их шахаж шаардаач ээ. чи бас өөрөө уулгамч нөхөр бололтой. би чиний оронд байсан бол чинийхээ төлөө болоод охиныхоо төлөө хэзээ ч сэтгэл минь хувирахгүй шүү гэдгээ хэлээд, шаардлагатай бол хэдий хугацаагаар ч хамаагүй хүлээнэ ээ, гэж хэлэх байсан. дээр нь ямар ч үед юугаар ч хамаагүй туслаж дэмжихэд бэлэн шүү, би гэдэг хүн та 2-ийнхоо төлөө юу ч хийхэд бэлэн, тиймээс аливаа нэгэн шийдвэрийг хурдан түргэн битгий гаргаарай, сайн бодож тунгаагаарай, шаардлагатай гэвэл хангалттай цаг хугацаа зарцуулсан ч яахав гэж ойлгуулахгүй юу. юу нь ч мэдэгдээгүй байхад л мориндоо мордлоо энээ тэрээ гээд тэнэгтдэг байна ш дээ.

  28. hi says:

    chinii etseg eh chine daramtalsan yum bishuu minii huuhdees sal ene ter geed l……………….

  29. gg says:

    гуйгаад бай өдий удчаад сална гэж юу байсийн сда … тэвчээртэй ай н. сарийн тэмдэг ин ирчээд солиорж бга байлгүй дээ хүлээгээд шийдвэрээ гаргаарай өөр газарлуу ябж мартана гэж худлаа шүү!!!!

  30. cahirmaa says:

    ээж аав чинь эсвэл хэн нэгэн тэр хүүхэнд чинь шахалт үзүүлсийн бишүү. гуравхан хоногийн өмнөөс эхэлсэн гээ биздээ чи энэхэн хугацаанд гуйсныгаа үхтлээ гуйсан дахиад гуйхгүй ч гэх шиг юу яриад байнаа. гурав хоног байтгуай гурван сар ч юу ч бишшдээ. ийм сэтгэлийн хөөрлөөр юу юуны туханд хүрэлгүй тагларч бөглөрөөд сэтгэлийн хөөрлөөр юманд хандаад байдаг сонин л байна. Хайртай л юм бол тэмцээд түүнийгээ олж ав чадахгүй бол өөртөө л гомд

  31. zaya says:

    darkhadbuu.blog.gogo.mn buuljh baigaa bichleg

  32. Dr. bold says:

    chi zuv shiiidjee,ergej bitgii gui,salsan deer, ter hun chin chamd unenee l helsen baina daa. Chamaig bodsondoo holdood baigaagaa, bas chi ternii zuv gedgiig daraa ni oilgono gedeg bol ter hun chin chamaig geh setgeltei l huuhen bna. Tiimees er hun shig uhaantai bai. tevcheertei handaarai, udlaa gehed l 3 sariin daraa martana daa. yamar ch gal haluun hair martagddag l yum.

  33. Цэцэг says:

    Ямар нэг шалтгаан байж таараа. Байдлыг түр харзнахгүй юу даа. Юу юугүй шийдвэр гаргаад хэрэггүй. Гуйж гувшаад ч яахав. Зүгээр л байдлыг түр харзнаж, уужуу байвал учир нь олдох биз ээ.

  34. jeki says:

    туурга тусдаа бол тусийн дайсан гэж үг уг н байдаг ийм даа …их л учиртай үг дээ

  35. Ramirez Sanchez says:

    үнэндээ ийм эмэгтэйчүүд асуудалийг өөрсдөө шийдвэрлдэг хүмүүс бдаг юмаа. ТЭгээд хэдийгээр мундаг дайчин бүтээлч гэлээ тэд чинь аягүй эмзэг хүмүүс бдаг юмаа. Тэр энэ нийтлийг бичсэн гарийн бүсгүй бол чамайг хүмүүс хүүхэдтэй хүүхэнтэй яваж байлээ гэсэн муу нэр наалдах бхаа гээд чамайг хамгаалаад бна тийм болхоор би охиноо өөрийн юм шиг хайрлаха болноо бла бла гээд хэлээд үз ок!
    Харин тэр түрүүнд бичсэн Тоогий чи би чамайг ганцааранг чинэ энэ буүгдийг хийхийг чинэ зүгээр хажуунаас чинь хараад сууж чадахгүй надаа ю хийхийг хэлээд л өгчих би чамд тусалмаар бна гээд л найруулад хэл ок!
    Бусдийн хэлж бгаа нөгцөлүүд байж болох л юм.

  36. Baatar says:

    Оxинийx нь эцэг чуxал юм бна л даа оxин нь байнга уулздаг гээ биз дээ тэр xүнээ битүүxэн xүлээж горьдож суудаг юм бна даа. Гэтэл чи сууна барина гээд унаxаар сонин болчиxгүй юу даа.Тэр xүнээ xүлээж бгаа бол шууд xэл би саад болоxгүй гээд xэлээд үз дээ.

  37. Фаяр says:

    Түүнд ямар нэгэн муу зүйл хийсэн байж болзошгүй, хуучин найз залуу нь сүрдүүлсэн ч юм уу, эсвэл ямар нэгэн өвчин ч юм уу? Түүндээ хайртай бол учир шалтгааныг нь мэдэх гээд үз. Хэрэв үнэхээр ямар нэгэн шалтгаан олдохгүй бол дахиж гуйгаад хэрэггүй, зүгээр л орхи, тэхгүй бол нойтон хамуу шиг нтр гээд бүр үргээд явчина.

  38. LADY says:

    neg l shaltgaan bna da.balai hvvhen be uchir shaltgaanaa hvnd oligtoihon oilguulahgvi genet ysn ni medegdehgvi sonin zan gargaad.za yutai ch zaluu min tevcheertei hvleej l bai.yu yugvi shiideld hvreh gd yahav.ter hvvhendee hugatsaa ogood vz.heseg hugatsaand zgr l orhichih.tgd tatgalzah blsn shaltgaaniih ni talaar ahin yariltsaad vzde.

  39. momoko says:

    нэг учир байх шиг санагдлаа , тэгээд л чамаас холдёо гэж шийдсийн бишүү , яг нарийн ширийн асуудлыг чинь мэдку болхоор юу гэхээ мэдку байна , хүн хэлээрээ мал хөлөөрө л гэдийн байлээ , мартаж чадку хайр чинь юм бол мориндоо мордхоосоо өмнө сайн ярилцаж хэл амаа ололцсон нь дээр байхаа , чиний бичсэнээс үзхэд чи хүнтэй хэл амаа амархан олох залуу шиг санагдлаа , учираа олчоод шийдвэрээ гарга гэж хэлэх байна

  40. Toogii says:

    За анхных би найз нь бас яг ийм байдалд орчоод байна. Өөрийнхөө гэр бүл эцэг эхийн төлөө хэтэрхий санаа тавьдаг охин тэгээд тэр ар гэр нь байнга асуудалтай байдаг. Надад хэлэхдээ ар гэр асуудалтай үед би юун чамайг бодох өөрийгөө ч боддоггүй гэсэн, надад яг одоо үнэхээр хэцүү байна. Бид 2-н асуудал адилхан юмаа, чи ч тэр би ч тэр гол нь гомдож ч чадахгүй, бас гомдохгү байж болохгүй байдалд орчоод байгаа биздээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.