Би сайн ханьтай учирах болов уу?

2158168_34025b11

Сайн байцгаана уу би анх удаагаа л энэ сайтад орж байна. Сэтгэлээ хуваалцах хүнгүй над шиг олон бүсгүйчүүдэд сайхан боломж олгосон юм байна. Би одоо 34 настай охинтойгоо амьдардаг охин маань 14 настай сургууль төгсөөд хүнтэй сууж охинтой болсон боловч нөхөр болох хүн маань цагдаа болоод л гэртээ ирэх нь цөөрж гадуур хонодог болж архи ууж хүүхэн эргүүлэх болсноор би тэсэлгүй охиноо аваад салж тусдаа амьдрах болсон юм. Хүнтэй сууж хүүхэд гаргаад 2 жил ч бололгүй тусдаа амьдарсан даа. Тэгээд л шүд зуун нөхрөө харамстал нь сайхан амьдарна гэж бодоод амьдарлын төлөө тэмцсэн юм. 3 жилийн өмнө охиныхоо аавтай нь хуулийн дагуу баталгаагаа салгахыг хүсэж салахаар болж уулзахад салах их дургүй байгаагаа тэр хүн хэлж байсан ч нэгэнт олон жил хамт амьдараагүй бид 2 тусдаа амьдараад 10 жил болсон. Тэр хүн 2 хүүхэдтэй хамт амьдардаг хүүхэнтэй 7 ба 5 настай хүүхдүүдтэй байж ягаад баталгааг салгах гэхэд дургүй байна гээд байсныг одоо болтол гайхах юм.

Нэгэнт өөр амьдралтай болж өөр хамтрах амьдардаг хүүхнүүд олон байсныгаа ч хэлж байх мөртлөө надаас салж өгөхгүй юунд тэгж баталгааг хэвээр байлгах гэснийг ойлгоогүй байсан юм.

Гэтэл саяхан согтуу хайж ирэхдээ надад хайртай байснаа гомдоосондоо уучилалт гуйж бас өөрийгөө олон хүүхэмсэг хүн болохоо хүлээн зөвшөөрч байгаагаа хэлсэн.

Тэр үед түүнийг их өрөвдсөн уг нь би үзэн ядах ёстой байсан юм шиг гэвч ягаад ч юм өрөвдсөн одоо болтол ухаан суугаагүйг нь түүний хүүхдүүдийг хамт амьдардаг хүүхнийг нь өрөвдсөн.

Тэр бүсгүй нь бас явдалтай бүсгүй таарсан бололтой. Би амьдралд хүн 1 алдсан бол ахиж алдаагаа давтах хэрэггүй хүүхдүүдээ бодоод хуурамч амьдралаар бүү амьдраач гэж хэлээд ахиж хайж бүү ирээрэй гээд явуулж билээ.

Би тэр үед тэсээд засаад авсан бол одоо болтол ингэж амьдрахгүй байсан ч юм билүү би уучлаагүй болохоор бурхан түүнийг шийтгээд байсан юм болов уу гэх сэтгэл төрж билээ.

Би одоо болтол сайн хүн таарах болов уу гэж хүлээдэг боловч үнэхээр сайн хань гэж байдаг болов уу.
Би заяаны ханиа олох болов уу? Охиндоо аав олж өгж чадах болов уу?

Анхандаа охиноо юмаар дутаахгүй сайн сайхан амьдаруулна аавгүй өсгөсөн ч аавтай хүүхдүүдээс дутах юмгүй амьдаруулна гээд яваад эр хүнийг ч анзааралгүй яваад байсан нэг л мэдэхэд охин минь 14 нас хүржээ.

Одоо охиноо аавтай болгох гэвэл хэт оройтсон байх гэхээс айж байна.

Би сайн ханьтай учирах болов уу? Үнэхээр сайн хань гэж байх болов уу???

cekc.mn дээр ирсэн захидал

31 Comments

  1. nara says:

    Одоохондоо дэмий гэж боддог .Би мон л 13 тай хуутэй нас мин с явсан с хуугээ хойд эзгийн царай харуулахгуй гээд л одий хуртэл хуудээ л бугдийг зориулж яваа.Одоо зов л хун болгож толовшуулэх чухал болохоор оорийгоо бараг мартсан гэж болно.Харин энэ бугдийн дараа юу юум гэхээс.Бурхан харах байлгуй дээ.Зов явахад.Санаа зов бол заяа зов гэдэг.

  2. Special One says:

    Мэдэхгүй юм даа том хүүхэдтэй бол хүүхэд чинь хойд эцэгтэйгээ таарахгүй л дээ тусд нь гаргасан цагтаа л хүнтэй суух талаар бодсон нь зөв байх аа

  3. sony says:

    эр хүнд итгэх итгэл минь бүүр байхгүй болсон ч гэх шиг, ийм үзэл бодолтойгоор эр хүнтэй суух, нийлэх тухай, дээр нь охиныгоо аавтай болгох тухай бодоод ч хэрэггүй. хүнд итгэл үзүүлж байж, хүнийг хайрлаж байж, амьдрал чинь амгалан тайван аз жаргалтай байна уу гэхээс биш эргэн тойрноо, эр хүн болгоныг байнга хардаж сэрдээд байвал яаж хүнээр хайрлуулахав дээ. чи ер нь аавдаа хайртай байсан уу, аавдаа эрхэлж, үнсүүлдэг байсан уу, аавынхаа хажууд байхад аз жаргалтай байдаг байсан уу. энэ дурсамжуудаа сэргээ.

  4. any.sara says:

    хүн бүр л өөр өөрийнхөөрөө сэтгэгдэлээ бичсэн байна анхаарч уншсанд баярлалаа
    би эр хүн хүссэндээ биш хорвоог ганцаараа охиноо ааваа гэж дуудах хүнгүйгээр өсгөж байгаадаа харамсаад л
    охин маани бас аавтай болмоор байна гэх болсон болохоор хүнтэй суух талаар бодох болоод үнэхээр сайн хани таарах болов уу
    хойд эцгийн гар харуулахгүй гээд явбал зөв буруугаа мэдэхгүй болохоор л
    хүүхэд бас аавтай байхыг хүсдэг бололтой
    охинд мини аав болж чадах хүн таарвал би сонголтоо хийнээ гэхдээ эр хүнд итгэх итгэл мини бараг үгүй болсон бололтой тийм ч амаргүй л байхыг ойлгож байна
    одоо ч оройтож байгааг мэдэж байна
    ямар ч байсан сэтгэгдлээ үлдээсэнд та бүхэнд талархалаа

  5. Radical says:

    Оо Жэки чиний дээр хэлснийг санахад чи л лав хун хучинддэг гар юм байна лээ тээ? Нэг хуухэн хамаатнийхаа ахад хучиндуулчихээд мартаж чадахгуй байсан чинь Жэки чи бур гайхаж ядаад нохойтоод байсан санагдах юм. Чи л лав дагавар хуухдуудээ хучинддэг байхаа. Чамайг нээх сайн хойт аав гэж ер бодохгуй бай. Чамтай цэц булаацалдах ямар хэрэгтэй юм бэ? Миний узэл бодол чиний тархиний хэмжээнд багтаж орж чадах чгуй. Чи бол хуучинсаг, урагшаагаа биш арагшаагаа явж байгаа хун. Чи юу ч ойлгохгуй.

    Дэрмээ гуай чи дутаа. Чамаар битгий хэл чамаар олигтойгуудаар нь би нь заалгадаггуй юм. Тиймээс чи босоогоороо боовоо унжуулаад явж бай.

  6. bat says:

    оройтсон бхаадаа

  7. tsoomoo says:

    хи
    хддссдфггг

  8. Loli says:

    Namaig 10.n jild baihad minii hamgiin sain naiz ohinii eej n.Nohroosoo salsan huuhen baisan.Tegeed l 1 yumtai suusan nertei amidardag ichihgui ohiniihoo hajuud sex hiideg baihdaa 1oroo ail baisan l daa.Tegeed manai naiz ohin huurhii amitan bi uhmeer baina gej heldeg baisan.Eej n ter har yum n huuchin avgai ruugaa guih yumuu hereldvel ter ohiniig aimaar daramtalna.Tegeed ter zaluu n ooroos n duu.Bas huuhedtei.Manai bairniihan eejiig n bogsnii dontoi huuhen gej yarina.Zaluuhan zaluu dauulaad l geed l.Bodvol ter ohin tanii ohintoi chatsuu baisan baih ter uyed.Ter ohin eejiinhee omnoos bairniihnaasaa ih ichdeg baisan.Medeej hogshin huuhedtei huuhentei hun mongonii toloo l yavna.Gudamjaar duuren unegui hoorhon zaluu ohiduud baihad.Odoo ter ohin ih muuhai hun bolj humuujsen.Yag heregtei uyed n eej n 1 har yumnii toloo uhej hataad ohindoo anhaaral tavisnaas bolson baih.Bainag hun holgoh gesen buh yumiig mongonii nudeer hardag huuramch.Oort n yum heregtei bol doligonoj ineegeed l.oort n yum hereggui bol 1 tiim sonin.Yor n l ih muuhai ohin bolson.Deerees n arhi,tamhi aimaar hereglene.Za zaluuchuudad bol shuud 1 oroiniih n yumiig dailahad l byee ogdog gesen.Manai bairnii hogshduud tegj yaridag gesen eh n shiir alag bol huuhed n heer alag gej.Ene ohin ehiigee duuraijee gej.Bi tendees nuusen odoo ter ohintoi taaraldahguig hicheedeg ih muuhai har hortoi muu ohin bolson baina lee.Tand zoriulav.Tanii ohin hen bolj humuujih n tanaas shaltgaalna.Omsoh hool ideh huvtsastai geed jargaltai bish shuu ohiduud.Haa holiin hun gert n ireed Bann.ii oroond tsug orood l.Sejgiin yum.Bi ter ohinii uilahiig urgelj sonsdog baisan odoo ter yun uilah humuusiin dund hov hutgaj hunii muug uzsen ih muuhai ohin bolj humuusiig uiluuldag bolson.

  9. B. says:

    тийм хатуу амидралийг үзээгүй хүмүүс мэдэхгүйээ.сонү их зөв юм бичсэн бна.миний хүүхэд нас тийм л байсан.эрэгтэй хүүхэд ях вэ дэ харин эмэгтэй дүүгээ их өрөвддөг байсан юм.одоо бид 2 гадаад оронд ажиллаж амидарч бгаа.чамд баярллаа сонү.чам шиг зөв бодолтой зөв яридаг хүмүүс олон байгаасай.

  10. baldag says:

    чамд бол олдохгүй ээ

  11. beegii says:

    jeki dermee ta 2toi shuu,
    radicalaa odoo arai dendene ee, zugeer l ooriinhoo bodliig bich l dee, bitgii het ih tuilshiral l daa, sons ntr geed hund tushaagaad bh hereg bhgui shdee, zaaval chinii zov, zaaval eregtei humuus tanai aav shig chin bh yosgui shdee, naad nudee sain neegeed horvoogiin sain saihaniig hardaa, ene sitenaas chi sain ym barag l olj unshku, dandaa zovlontoi humuus bgaa, gehdee ene sitenaas tsaaguur er hunii tushig tulguuraar saihan amidarch bgaa humuus har myangaaraa l bn shuu dee radicalaa

  12. sony says:

    эргэн тойрноо сайн хар. сайн хүмүүс зөндөө байгаа. гол нь туйлын сайн буюу туйлын муу хүн гэж байдаггүй юм. аливаа юм олон талтай. дээр зөвлөгөө бичсэн зарим хүмүүстэй огт санал нийлэхгүй байна. зарим тохиолдолд тааруухан хүн, бүр цаашилбал муу хүн таардаг л байх. гэхдээ бүгд араатан биш шүү дээ. миний нэг найз байдаг юм. тэр маань өөрөө хойд урдахын зовлон үзэж өссөн юм шиг байгаан. тийм ч болоод тэр үү эхнэрийнхээ дагавар хүүг өөрийн хүүгээсээ бараг илүү хайрлаж өсгөсөн гэхэд болно. одоо хүү нь сайхан том эр болчихсон, аавдаа маш сайн. гол нь тухайн хүнээсээ л шалтгаална шүү дээ. чамд хайртай, дээр нь охинд чинь аав нь болж чадахаар тийм хүн олдож л таараа. олдсон тохиолдолд тэр хүнээ харин охин та 2 сайн хайрлах хэрэгтэй. хэрэггүй юмаар өөнтөглөж хүний сэтгэлд сэв суулгахаас сайн сэрэмжилж байгаарай. та 2-т аз жаргал хүсье.

  13. dermee says:

    Радисал гэж өөрийгөө нэрлэсэн авгай дандаа тэнэгтж байхымаа!! За чи сонс ч гэх шиг … чи одоо бурхан юмуу? Хойд эцэг болгон дагавар хүүхдээ хүчирхийлдэг гэж хаана хэн батлаад байгаа тэнэг шулмасаа? Эсвэл өөрөө хойд эцэгтээ хүчиндүүлсэн байх!! Тэгээд солиороод байгаа гэж бодож байна. Хүн болгон чиний хойд эцэг шиг чинь биш үү дээ!!! Тэгээд хүүхэд гээд өөрийгөө золиослох хэрэгтэй гэж үү? яагаад? Хорвоод хүүхдийн төлөө амьдрах гэж хүн болж төрдөг юмуу? Залуу насыг хүүхдээс болж тэнэг амьдардаг хүнийг бол хохь чинь гэж хэлмээр байна.

  14. mmm says:

    amidraliig dandaa baraan ongoor harah yum daa ene ch bolohgvi ter ch bolohgvi bvtehgvi geed. haashaa yum bvh erchvvd tiim muuhai bolson yumuu minii bodloor bol 1000 harahaar neg vz gegcheer temtsehed yaagaad bolohgvi gej odii nvrtel ohiniihoo toloo temtseed irsen bol odoo ooriigoo bod ohin tani tanid hairtai bol eejiigee bodood hvntei suu l gej bodoh baih 34hon nastai baij emee bolno shvv.Horvoo tiim haranhui bish shvv amjilt hvsii.

  15. naizaa says:

    би чамд л гэж хэлэхэд охиндоо аав биш хучирхийлэгч олоод өгчивдөө.охиноо л бод юун аав эр хун хэрэгтээ бол өөрөө зохицуул тэрийгээ.охиноо хучиндуулэх гээ юу?хуний хунд хэзээ ч хун аав н ээж н болдоггуй юм.

  16. shaa booboo says:

    охинооо хучиндуулэх гээгүй бол аав олж ог

  17. jeki says:

    би ч гэсэн хойд аав гэхдээ сайн аав шүү …. радикалааа муу сда цэц булаалдий гэхээр орж ирэхгүй овооний цаанаас овгордоод байна уу муу сда зайл

  18. Байдаг л залуу says:

    Юун илүү юманд санаа зовдгийн. Одоо өнгөрсөөн чамд сайн хүн олдохгүй. Яагаад гэвэл сайн хүн гэж хэзээ ч байдаггүй, байгаа ч үгүй, байх ч гүй…
    Тэрний оронд үр хүүхдээ л илүү бодсон нь дээр байх даа. Өөр олон үгээр ч яахав.

  19. Annie says:

    Нээрээ хүмүүс яасан сонин сэтгэгдлүүд үлдээгээ вэ? 34 гэдэг чинь залуу нас шд. Эмэгтэй хүний ид цэцэглэж байгаа нас гэж бодож байна. Би ч бас хойт эцэгтэй л өссөн, хүн болгон адилгүй шд. Энд хүмүүс зовлонгоо л бичиж байдаг болохоос үнэхээр сайн хүний тухай жаргалтай амьдралын тухайгаа бичдэггүй байх л даа. тиймээс заавал тэдэн шиг зовох албагүй, өөрийнхөөрөө амьдарч жаргаж болно гэж бодож байна. Хүүхэдтэй хөгшин хүн гэж өөрийгөө амьдаар нь авсалсны хэрэггүй шүү, дээр сэтгэгдэл үлдээсэн зарим нэг хүмүүсийн хэлснээр. Та ч бас хүн, жаргах гэж л төрсөн, харин гол нь хүнээ л зөв таних хэрэгтэй.
    Яг одоо бол охин чинь шилжилтийн насан дээрээ байгаа болохоор гэртээ яаран хүн авчирч болохгүй байхаа. Танилцлаа ч хэсэг хугацаанд охиндоо мэдэгдэхгүй байсан нь дээр. Удахгүй хэдэн жилийн дараа охин чинь өөрийн амьдралыг зохиогоод, эсвэл эрдмийн мөр хөөгөөд гадаад дотоод яваад өгөх үед та харин хажуудаа хүнгүй үлдэнэ шүү дээ. Энэ тухай ч бас бодож үзээрэй. Хорвоо дээр сайн хүмүүс, муугаасаа их байдаг гэдэгт би итгэдэг. За амьдралд чинь аз жаргал хүсье.

  20. cahirmaa says:

    чи гол нь энийг хүмүүсээс асуух биш охиноосоо асуух хэрэгтэйшд. Охинд чинь аав хэрэгтэй хэрэггүйг чи яагаад өмнөөс нь хэлээд байгаан, наад охин чинь тэнэг мэдрэлгүй хүн биш биздээ. Ажлынхаа хүүхнүүдэд яаж ухаалаг эрх тэгш харьцдаг шигээ охинтойгоо бас тэр зиндаанд харьцаж байлдаа яслийн хэлээ хазсан хүүхэд шиг бодоод байх хэрэггүй. охин чинь бие нь жижиг байж болно ухаан сэтгэхүй нь жоохон биш л байхгүй юу. Хүн гэж хүндэтгээд үзэл бодлыг нь ангийнх нь байгшийн үгийг яаж сонсдог шигээ сонсоод ярилцаад үзвэл яасын хө

  21. Khongoro says:

    Тэр хэхэ ямар тэнэг юм бичдэг амитан бэ? Уур хурчихлээ.хуний зовлонгоор жаргал хийдэг оодгуй амитад. Чамд сайн хани олдноо.энэ орчлонд эрэгтэй хун бур муу биш шдээ.за амжилт

  22. Xongorzul says:

    -Saihan hani oldoj l taaraa gol ni ooroo setgeleeree untarch bolohgui. Ineed hoor tsoglog baigaarai tegvel hun gereltej saihan haragddag yum.

    -Amjilt husie busgui mine!!!

  23. the phone says:

    охиндоо аав олж яах гэсийм бэ.
    харин чамд сайн хань учрах байхаа.

  24. Radical says:

    За та сонс. Оxиноо бэлгийн дарамт, хучирхийлэлд ортуулэхийг л хусээгүй бол ингээд байгаагаараа л бай. Аавгуй гээд охин чинь ухчихгуй. Хойт эцэгийн гарт оруулж зовоовол харин танийг хожим нь узэн ядахийн дээдээр узэн ядна гэдгийг анхааруулья. Унэн шуу. Амиа хорлож ч мэднэ. Зугээр байсан хунийг зовоохийг хуссэн юм шиг нэг хар юм гэртээ оруулаад, ёстой зовлонгийн хаалга татна гэж би бардам хэлж чадна. Ихэнх тохиолдолд эрчүүд дагавар охиноо ямар нэгэн хэмжээний дарамт хучирхийлэлд оруулдаг, бур тэгэмээргүй хун дээ гэсэн нь хуртэл тэгдэг юм. Битгий охиноо аавтай болго. Тэр чинь аав биш араатан чоно мэт амьтан нялх охинийг чинь чоно яаж хонийг бариж иддэг шиг л иднэ гэж мэдээрэй. Энэ бол унэн шуу.

  25. zaya says:

    darkhadbuu.blog.gogo.mn buulj baigaa bichleg

  26. Juila says:

    Bi emegtei hunii huvid zovlohod.Ta yagaad ohinoo bodohgui baina?Id osvor nasan deer n ta huntei suuval.Hoid aavdaa durlah ch yumuu hoid aav n huchindvel zalidval yana?Iim zahia olon bii shuu ene saitand ta haival olj bolno.Hoid aavdaa hairtai esvel huchinduulsen gesen.Bur huuhdiig n gargasan humuus ch zahia bichij baisan.Ta zaaval huntei suuval saihan amidarna gejuu?Bur arhichin butehgui yumtai suugaad erhten dutuu bolvol yana.Hun baigaa jargalaa mederch baihgui bol zovlon ineegeed l haalgiig chin togshino doo.Odoo tsagt huuhedtei hogshin ta baitugai tsel zaluu 20 toi huurhun ohiduudad nohor oldohgui baina.Taniig 1 ashiglah gesen l yum oldoh baih oldvol.Ta gantsaaraa amidar za.Hoorhon ohinoo bod.Uneheer suuh bol hogshin europe taliin hun yu yum gehees.Butehgui shuu.Nohor hund tiim ih az jargal ogdog yum gejuu.Naad ohintoigoo saihan amidar l daa.Doodoh chin hetsuu baival saihan mastrubatsi hii l dee.Esvel neeree deer setgegdel bichsen huuhentei lesbi bol ter n shuluuhan.Er hun tand zovlon avchirna uu gehees jargal bol avchrahgui shuu.

  27. hehe says:

    eniig bichigch, zochin 2t helhed ta 2 erni hamtraad amidarchuul goyo yum bishuuu. ijil zovlontoi 2 tusdaa zovj baihaar niilj suugaal gangar gungar geed tsagiig baraad suuj baival. lesbian boloh geed oroldood uzehgui yu magadgui neg negenee taaldagch bolchih yum biluu hehehe

  28. zochin says:

    энэ одрийн мэнд.надтай адилхан эмэгтэй бна тэгээд оорийн бодолоо бичиж бна.
    мини охин бас 14 настай би охинийхоо ааваас салаад 10 гаруй жил болж бна одоо хүртэл хүнтэй суугаагүй явж бна охин маани одоо хэнд ч дараа болохооргүй болсон ч гэсэн би хүнтэй суулаа гэхэд тэр хүн охин 2-н дунд зорчил гарвал янаа гэж бодоод бх юм.суухаар хүн ч олно гэхэд хэцүү л юм шиг бна
    яж насийг ганцаара авна оройтлоо …………

  29. zaluu says:

    bas amidrald sonin yum ih baih yumaa, nadtai oiroltsoo mortloo 14 nastai ohintoi baidag. getel bi gerleh buu hel hunteich amidarch uzeegui yavj baidag kekekeke.

  30. ssss says:

    энэ өдрийн мэнд хүргиэ. мэдэхгүй юмаа олон жил яаж ганцаараа яаваа вэ сайхан хани олдох блгүй дээ залуухан бн шүү дээ харин охин чин хүнтэй суулаа гэхэд хүлээн зөвшөөрч чадах болов уу бараг үгүй бхаа намайг яг ийм насан дээр ээж маан хүнтэй суух гэж бсан юм надад үнэхээр аймаар санагдаж бсан тэр хүн ирвэл би яван гэдгээ ээждээ хэлж бсан юм гэхдээ ээж маани абчраагүйл дээ болисон бхалдаа чамд сайхан бх ч хүүхэдэд чин бол хэцүү бн бхдаа

  31. nergyi says:

    охиноо тусад нь гартал хойд аавын гар харуулахгүй байсан нь дээр байхаа. хойд аавууд хэцүү гэж зөндөө л сонсогддог. дараа нь харамсаад барахгүй шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.