Шорон дахь хүчин
Хүмүүсийн дунд эсрэг хүйстнээ хүчиндэх тохиолдол байдгаас гадна эрэгтэй хүн эрэгтэйгээ хүчиндэх тохиолдол нь ихэвчлэн шоронд их гардаг байна. Шоронгийн 516 эрэгтэй, эмэгтэй хоригдлын дунд хийсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн 22 хувь, эмэгтэйчүүдийн 7 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг илрүүлсэн байна. Гэтэл нийт тохиолдлын 18 хувийг шоронгийн ажилтнууд, бусдыг нь хоригдлууд үйлджээ.
Эрэгтэй хохирогчдын 53 хувь нь шулуун гэдсээр бэлгийн хавьталд орж байсан төдийгүй заримдаа хэд хэдэн хүнтэй хийж байсан бол 8 хувь нь амаар хавьталд орсон байна. Ийм эрчүүд сэтгэл санааны маш хүнд байдалд орж байжээ.
Хоригдлууд шоронгийн бэлгийн хүчирхийллийг зогсоох гэж янз бүрийн санал гаргаж байжээ. Түүний дотор залуу, илүү дуулгавартай зантай, шинээр ирсэн, цагаан арьстан хоригдлуудыг бусдаас тусгаарлах санал хамгийн их зонхилж байжээ. Мөн гэр бүлийн хүнийг нь эргэлтээр ирүүлж байх санал ч олон байжээ. Хүчин хийх нь хүч чадал, эрх мэдэл, эзэрхэг байдлын илэрхийлэл болдгийн тод жишээ бол шоронгийн хүчин юм. Хоригдлууд эрх мэдлийн эрэмбийг тогтоохын тулд шоронд хүчинг ашигладаг ажээ.
Хүний бэлгийн амьдрал
6 Comments
поогийтой санал нэг бна.
хоох
Ямар аймар юм бэ лалар, Монголд хүчингийн хэргээр орсон хоригдлуудыг шоронд атаман нар нь хүчинддэг гэсэн тээ? Хүчин хийсэн хүнийг зүгээр л нөгөөхийг нь тайраад хаячихвал дахиж хүмүүс ийм юм хийхгүй шд
teguul shorond orj bogsoo delberuulehiig husehgui bgaa bol zaluusaa hereg hiihee bolitsgooy oo. uneheer hereg hiigeed shorondoo orson bol dahij hereg hiihgui boltloo, hashirtlaa hoshnogoduultsgaagaarai
манайханд хамаагүй мэдээ юмуу да ,гадныхны судалгаа юм шиг байна , манайд ч гэсэн байж л байгаа да ийм муухай үйлдэл
Үнэхээр харамсалтай