Ухаалаг эхнэр ямар байдаг вэ?

1895530807

Зарим гэр бүл жижиг сажиг асуудлынхаа ачааллыг даалгүй салж сарнихдаа хүрдэг. Иймээс доорх зөвлөгөөг толилуулж байна.

Нэг: Эр нөхрөө ажлаасаа ирэхэд амрах боломж олго. Бүтэн өдөр ажилласан хүнийг шууд гэрийн ажилд татан бүү оролцуул. Чимээгүйхэн байж байгаад цагийн дараа түүнд ямар нэгэн санал тавь. Түүнийг тайван байлгасан тул нөхөр дуртайяа зөвшөөрнө.

Хоёр: Та хоёрын хэн нэг нь хошин шогийн мэдрэмжтэй байна гэдэг бол амьдралд тохиолдох элдэв бэрхшээлийг хөнгөхөн давна гэсэн үг. Гэхдээ хошин шогийн мэдрэмж хосуудад харилцан адилгүй түвшинд байдаг. Энэ нь гэр бүлд олж авсан хүмүүжил, төлөвшлөөс хамэарна. Аливаа егөөдөл, хошигносон аятай яриаг эмзэглэн тусгаж авдаг хүн ч бий. Хэрэв та ийм бол нөхрийнхөө хошигнолд уурлаж, дургүйцэх хэрэггүй. Харин эвтэйхэн үгээр түүний хошигнол таалагдахгүй байгааг ойлгуулах нь хамгийн үр дүнтэй арга…

Гурав: Эрчүүд эхнэртэйгээ зөвлөлгүйгээр аливаа асуудлыг шийдвэрлэдэг. Учир нь тэр бол өрхийн тэргүүн, эр хүн. Тэгэхээр аар саар асуудалд эхнэртэйгээ зөвлөлдөхийг хүсдэггүй. Тэгвэл яах вэ? Юуны өмнө надад мэдэгдсэнгүй гэж ханцуй шамлан бүү дайр. Ажлых нь явцыг ажигла. Хийсэн ажил бүтэмжтэй бол үнэлэлт, дүгнэлт өг. Юм бүхэнд нь хутгалдах хүсэлгүй, гэхдээ чухал шийдвэр гаргахад байлцах ёстойгоо мэдэгд. Тэгвэл дараагийн удаад нөхөр тань чухал асуудлыг шийдвэрлэхдээ таныг оролцуулах болно.

Дөрөв: Нөхөр нь салан задгай байх нь эмэгтэйчүүдийн уурлах гол шалтгаан болдог. Гэхдээ эрчүүд эмх замбараагүй байдгаа анзаардаггүй юм. Тэгэхээр байнга яншихын оронд хиртэй хувцас хийх тусгай сав ванны өрөөнд тавь. Ингээд та зөвхөн саванд байх зүйлийг нь л угаа, Бусад хиртэй зүйлийг нь буцаагаад шкафанд нь чих. Явцын дунд нөхөр чинь эмх замбарааг илүү үнэлж, хиртэй хувцсаа тусгай саванд хийж заншина. Танаас ч мөн тэвчээр шаардагдана. Эвгүй энэ зуршлыг арилгах амаргүй ч оролдоод үз.

7 Comments

  1. Lina says:

    хошин шогийн мэдрэмж ч хэрэгтэй шүү ккккк

  2. bi bol bi says:

    хэхэ,хошин шогийн мэдрэмжийн хувьд манай нөхрөөс илүү надад марзан зан бгаад байдын. манай нөхөр тэр занд маань их дуртай,үе үе өхөөрддийн,ккк…

  3. momoko says:

    уншиж байсан зөвлөгөө байна , хэт цэмцэгнээд байхаар эрэгтэй хүнд дарамттай байдийм шиг байлээ , анх цэмбийлгэдэг л байлаа одоо бол нийлж бужигнуулж байгаад хааяада л цэмцийлгэнэ , цэмцгэр гээчийг хааяа мартах сайхан шүү , сонин юм би ингэж өөрчлөгдөх гэж бодсон шүү .

  4. ®yuk says:

    goy niitlel bn, tehde uuniigee johon nemj delgeruulbel bas buur goy keke.
    tehde 2 dahi deer nemj helehed, erchuud hoshin bh durtai(ihenh n), yarisan hiisen zuild n humuus ineehed, hariu uildel uzuulehed durtai bdag, yalanguya hamgaas hairtai emegtei n. eregtei hund geriin ezen gedgee medrehed n uuriig n hundleh hundlel, yarisan zuild n ineeh 2 l barag hangalttai bdag. ternees uur yum huseed bval ted nar asuudaltai gesen ug.

  5. RADICAL says:

    Эр хун орхийн тэргүүн гэдэг хэсэгтэй л санал нийлэхгүй байна. Тэрнээс биш унэн нийтлэл байна.

  6. uran zurag says:

    1, 2, дахь нь миний өдөр дутмын амьдралд
    байдаг, асуудал үүсгэж үзээгүй…
    3 дахь бол миний нөхөр өөрөө надтай ханиа
    ийм байна тийм байна гэдэг учираас маргаангүй.
    4 дөх бол би аан чи хүний хөдөлмөрийг үнлэсэнгүй, чи зочид буудалд байгаа зочин юмуу, за за гэрийн үйлчлэгч нь хийе гээд хаяа миний гаргадаг ааш…
    гэхдээ байнга ингэж болохгүй хөөрхийг гээд
    5н удаа хэлмээр байсан ч 2г нь залгидаг юм…
    би их ядаргаатай (хэт) цэвэрч нямбай,,, одоо яалтай,,,

  7. woman says:

    баярлалаа үнэн юм бичжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.