Бэлгийн хомхой

74057875.jpg“Аман дээр хомхой долоочихлоо” гэж бид олонтаа хэлдэг. Энэ хомхойг нэгэн төрлийн вирус үүсгэдэг ба дэлхийн нийт хүн амын 90% нь уг вирусээр халдварлагддагаас 20% нь эмнэл зүйд илэрдэг.

Өөрөөр хэлбэл уг халдвар өвчин болдог. Гол төлөв нүүр, бэлэг эрхтний салст, тархи, тархины бүрхүүл, нүдний салст, эвэрлэг гэмтдэг. Мөн жирэмслэлт төрөлтөнд нөлөөлж зулбуулах, ургийг үхүүлэх, хүүхдийг халдварлуулах нөлөөтэй. Бэлгийн хомхойгоос умайн хүзүүний болон түрүү булчирхайн хорт хавдар үүсдэг болохыг эрдэмтэд тогтоогоод байна.

Шалтгаан
Энэ өвчин нь бэлгийн хомхойтой хүнээс бэлгийн замаар дамжин халдварладаг. Зарим тохиолдолд хүмүүс ийм халдвар авснаа мэдэхгүй байдаг ба энэ үед өвчин доорх хүчин зүйлсээр сэдээгдэж илэрдэг.
-дархлаа сулрах
-хэт халах юм уу хөрөх
-архаг хууч өвчин
-мэс засал, тариа, зарим төрлийн эм хэрэглэх
-аборт
-спирал тавих
-зарим төрлийн сэтгэц, биеийн онцгой байдал
Хүүхдэд нярай үед нь эхийн үүсгэгчийн төрлөөс хамаарч 0.01-75% хүртэл халдварладаг.

Эмнэл зүй
Нийт өвчлөгсдийн 10-20%-д нь тогтмол хэдэн шинжүүд илэрдэг. Тухайлбал: загатнах, ирвэгнэх, өвдөх, 2-3 мм-ийн хэмжээтэй улаан суурьтай цэврүү үүсдэг. Эдгээр шинжүүд нь дараа дараачийн дахилтандаа арай бүдэг илэрдэг. Мөн заримд нь шинж тэмдэг илрэхгүй ч байдаг. Ерөнхий биеийн талаас: ядрах, сульдах, толгой өвдөх, 38 градус халуурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрч болно. Цэврүүнүүд нь хагараад улаан гадаргуутай зөв биш хэлбэртэй болдог. Эмэгтэйчүүдэд бэлэг эрхтний толгой, шамраг, шээсний сүвэнд үүсдэг.

Оношилгоо
Орчин үед бэлгийн хомхой өөр бусад бэлгийн халдвартай хавсрах ч юм уу, өөр бусад өвчинтэй андуурагдах болсон тул нарийн шинжилгээнүүдийг шаардаж байна. Тухайлбал:
1. Вирусын шинжилгээ
2. ПГУ буюу амин хүчлийн шинжилгээ /Генийн шинжилгээ/
3. Дархлааны шинжижлгээ
4. Дархан туяаруулах болон дархан исгэх шинжилгээ
5. Эсийн бүтцийн арга
Эмэгтэйчүүдийн сарын мөчлөгийн 18-20 дахь өдөр голомтоосоо шинжилгээ өгвөл амархан оношлогддог.

Эмчилгээ
Эмчилгээг эмчинй нарийн хяналтан дор хийлгэнэ. Эмч доорхи эм бэлдмэлүүдийн тунг танд тохируулан нарийн товлосноор бүрэн эдгэрэх болно. Мөн нөлөөлөх хүчин зүйлсээс зайлсхийж, тэдгээрийг эмчлэх хэрэгтэй. Ацикловир, валтрекс, фамвир, фоскарнет, алпизарин, флакозид, тромантадин, хелепин, оксолин, теброцен, риодоксол, гелпин зэрэг эм бэлдмэлийг өвчний үе шат, өвчтөний бие махбодийн хувийн онцлогт тохируулан сонгож тунг нарийн өдөр тоогоор тогтоож эмчилнэ.

Урьдчилан сэргийлэлт
Өвчний дахилтаас сэргийлж нөлөөлөх хүчин зүйлсийг арилгах, халдварлахаас сэргийлэх зэрэг аргуудыг хэрэглэнэ. Мөн 2-3 жилд хамгаалах хагас вакциныг 3-5 хоногт 0,2 мл-аар арьсан дор 1 удаа тарьж, 5 удаа үйлдлийг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл үүнийг 15-25 хоногт 5 удаа тарина гэсэн үг. Бүрэн вакциныг одоогоор нээгээгүй байна.

6 Comments

  1. A says:

    Sain baina u? Bi ene ovchiig tuschihaad edgedeggui gej ih setgeleer unadag bailaa. 3 sar bolgond neg udaa boovon deer yum garchihdag tegeed ayandaa alga bolchihdog gehdee neg tiim maajij baigaad sharhluulchihsan yum shig bolchihdog ih muuhai ovchin yostoi yadargaatai hetsuu baisan. Bi japand surahaar ireed end emchid uzuulsen chini neg em ogson odort 2 oor 5 odor uugaarai gesen. Ternees hoish dahij tiim yum garaagui ee. Manai Mongol emch nar belgiin homhoig emchildeg gedgiig odoo boltol medeegui olon huniig iim ovchnoor shanalj baihad ni toodoggui gedeg ni haragdsan. Gadaadad bol ene ovchniig amarhaan emchilchihdeg yum baina shuu zaluusaa. Setgeleer bitgii unaarai

  2. duke says:

    bi belgin haritsaand orj baigaagvi
    tegsen murtluu nadad ene shinj temdeg ilred baina
    yahuu???

  3. boogii says:

    яанаа би бас ийм хомхойтой болсоноо одоо мэдэж бна би НАС ЗАЛУУ ДОНГОЖ 20 ХВРЖ БГАА ОМНО БЭЛГИЙН ХАВТАЛТАНД УДАА ДАРААЛАН ОРСОН ЛДОО 1 ЖИЛИЙН ЭНЭ СХИНЖ ТЭМДЭГ ЫАГ ИЛЭРСЭН САЫ 7 ХОНОГИННХ ОМНО БАС ГАРААД ЭДГЭРЖ БНА ЭНЭ Н ТЭГЭЭД АЫУЛТАЙ ҮРГҮЙ БОЛОХ ХОРД ХАВДАР ГЭХ МЭТ ЫААНАА НАДАД ТУСЛААЖ ЭЭ ОДОО ;МАНАЙХААН ТУСЛААЖ ЭЭЭЭЭ

  4. eeeeeeeee says:

    nadad bas iim yum garaad bna aa. urd n nadad garch bsan atsiklovir toson turhleg turhsen tegeel oor yum nadad ogoogui
    barag 1 jiliin omno. bi neg huntei sayhan belgiin haritsaand orson gehdee belgevchtei bsan tegsen ch halddag yum uu.

  5. Hadaa says:

    bi iim homhoitoi,,yadarch slidah,mun yag noir dutuu uyed gardag yum tegeed jijig tsevruun arilaad uaanduu tav uldeed alga bolchihdog yadarhaar garaad baih yum ene tegeed emchilehdehgui gesen ug uu,,,emch neg toohgui l atsiklovir turh ,,tegeed l zugeer geh yum,,ene ingej gardag heveerei bol muu gesen ug uu turuu bulchirhaand,, haana handah ve zuvulguu bur nariin uguuch

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.