Улиг болсон сэдвийг ганц удаа халъя!!!

200418238-001

Урьд нь дандаа л бүсгүй хүний муу муухай, болохгүй бүтэхгүй байгааг бичдэг байлаа. Гэхдээ эр хүнд ч бас буруу бий. Өөгүй сайхан өндөг шиг хүн байдаггүй гэдгийг би мэднэ. Сайхан хайрыг босгож байгаад саваагүйтэж нурааж үзлээ. Одоо бодоод байхад олон зүйл дээр алдаж байжээ. Яахав бүсгүй хүнд алдаа байж болно. Аа гэхдээ уучлал гэдэг зүйл эр хүнд байх ёстой зан чанар. Амьдрал өөрөө олон сайхан учралтай. Нандин сайхан насны хайраа ганц шөнийн жаргалаар сольсны төлөө гичий янхнаар нь бүү дуудаарай.

Магадгүй чиний буруу ч үүнд нөлөөлсөн байж болно. Эрчүүд бид уужуу сэтгэлтэй, ухаантай, хүлээцтэй байх ёстой хүмүүсийн нэг. Алдаа гаргах эрх бидэнд байхгүй. Сэтгэл чинь хөдөлж баярлаж, гомдсон үед чухал шийдвэрийг гаргаад эцэс сүүлд нь өөрийхөө толгойг салаавчлаад гон бие гозон толгой үлдэх гэж байгаа юм биш биз? Тал Монголын баатар эрс дайнд явчихаад харь орны хатад эмсийг үл хороодог Монгол агуу заншил бий гэдгийг нэг бодоорой. Харь орны эмс хүүхнүүдэд хачин ихээр зөөлөн хандсан хирнээ угсаа нэг, удам адил ухаант бүсгүйчүүлээ сэтгэлээр нь хөнөөх гэж үү?

Ер нь хосууд яах гэж бий болдог вэ? Хазайхад нь түших гэж, халтирахад нь татах гэж бид тэд нарыхаа хажууд мөнхлөгдсөн хэмээн дотроо ойлгож явдаг. Түүнээс биш хүүхэд гаргаж, хүслийн галыг унтраах гэж тэд ирээгүй л байх. Хайрын араас хөөх тусам зугтаж, зугтах тусам чиний хажуунаас наалдаад салдаггүй гэдэг цэцэн нэгний үгэнд итгээд байна уу чи? Тэрнээс илүүг нь олоод тэнгэрт тултал нь жаргалтай амьдруулна гэсэн тэнэг бодол өвөртөлсөн үү? Монгол охид хүүхнүүд маань харьд их хэмжээгээрээ борлогдсоор… Үгүй ядахдаа л өврийг нь ганц шөнөөр дулаацуулсаар л байна. Үүний гаргалгааг би тэр бүсгүй хүнээс биш эр хүн таниас асууя. Чи түүнийгээ хайраар дутаалгүй, халамжаар энхрийлэлгүй, хүйтэн гэрт, хүний өвөрт алдсан. Айлаас эрхээр авдраа уудалцгаа.

Эм хүн эмзэг байдаг гэдэг. Нэг шийдвэл тэдний маань шийдвэрийг өөрчлөнө гэдэг ургаа хадыг ухаж аваад өргөхтэй адил. Одоо чи найз охиноо, эхнэрээ уурлуулж гомдоосон бол даруй уучлалт гуйгаарай. Яахав дээ чиний буруу байг л дээ. Ганц удаа гангар шаазан шиг бүсгүй хүний өмнө ганцаардлаа тайлтал уучлалт гуйхад гараас чинь унах зүйл юу ч байхгүй. Магад тэрний чинь хайр ихээр нэмэгдэж, хамтдаа үүрд амьдрах сэтгэл нь дэлбээлэн ургах ч юм бил үү? Аав, ээж, ах, эгч чинь холын холыг зорих цаг хэзээ нэгэн цагт чамайг тойрохгүй дайраад гарна. Тэр үед нулимсыг чинь арчиж, нухлагдаж байгаа сэтгэлийг чинь тэнийлгэх зөөлөн гар, анхилам үнэрт бүсгүй чинь чиний хажууд байна шүү дээ. Хацар гоо Монгол охидоо харь хүний гарт нухлуулж, халамжгүй эрийн хөнжилд хийж, халтар цаасаар бүү худалдаач. Хайран сайхан тунгалаг цус минь. Эрчүүд минь тэвчээртэй бөгөөд ухаантай байгаарай.

секс.мн дээр ирсэн захидал

9 Comments

  1. Captian Kutuzov says:

    уншлаа дахиад уншлаа өрийг минь өмөлзүүллээ.Үнэнийг сайхан бичжээ .Эм хүн бичсэн гэхэд итгэмээргүй ухаантай бичжээ

  2. Pogii says:

    Өөрийнхөө зөв гэдгийг мэдсээр байж уучлалт гуйна гэж юу байхав. Хамгийн гол нь зүгээр л эрэгтэй нь эрэгтэй хүн шиг эмэгтэй эмэгтэй хүн шиг байгаад өгвөл тэгээд бас хүүхдүүдээ хурдхан шиг гаргаад олон олон олон илүү илүү илүү болчихмоор байхым даа. Ингээд хэлэхээр эрэгтэй хүн гэж эмэгтэй хүн гэж ямар байх ёстой юм гээд тэнэг юм асуугаад лалартаад байдын. Анхаарал тавьсан явдал баярлалаа.

  3. Xongorzul says:

    Saihan niitlel bolson baina shuu dee. Uran tsetsen bolj yadsan ch yadiin bee

  4. boloroo says:

    унэхээр сайхан бичжээ санал нэг байна.

  5. ma says:

    зураг нь хөөрхөн юм

  6. jeki says:

    таалагдлаа гэж

  7. hehe says:

    ner negtenii chih neg gej, bas ijil nerten yavj bna kkkkk. gehdee ter shig iim hachin ug hellegend itegdguil yum bna. bas uran tsetsen boloh geed yadchijee zailuul

  8. bi bol bi says:

    сайхан бичжээ

  9. hehe says:

    hehe bodhod iluudehgui. Geh dee Emiin suul nohort eriin suul ur gedeg ugiig sanhad iluudehgui baih.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.