Сайн уу залуусаа. Энэ сайтыг уншдаг, зочилдог, бас бичдэг болоод нэлээд удсан байна шүү. Гэхдээ сүүлийн үед энэ сайтаар зочлох дур хүсэл багатай болчихсон байна. Яагаад гэвэл манайхан өөрөөр хэлбэл энэ сайтаар зочлогсод бие биенээ элдэв бусаар доромжилж, аливаа юмыг байх ёстой хэв маягаас нь гажуудуулж байж санаа амардаг юм шиг тийм хүмүүс. Хэн нь ч хэнийгээ хараагүй, огт танихгүй хүмүүс санаа оноо, үзэл бодол, амьдралын бодит үнэн /зарим нэг зохиомжоо бичих нь ч байдаг байх/ бичсэн байхад гажуудуулж, басан доромжилж өөрсдийгөө хэнээс ч илүү ухаантай мэтээр бичих хэрэг үнэндээ байхгүй ш дээ. Тодорхой хэдхэн хүмүүс байдаг байх, тэр муу энергитэй, хүнтэй хүн ёсоор харьцаж чададгүй, доромжилдог хүмүүс нэгийг бодож хоёрыг тунгаавал таарна. Сайтын маань нэр секс, секс гэдэг бол хамгийн эрхэм нандин харьцаа байдаг. Үүнийг ойлгох нэг нь, амьдралын амтыг мэдэрч байгаа нэг нь хэлэх байх. Тэрнээс хэн дуртайтайгаа хэсэгхэн хугацаанд жаргасан жаргал, амталсан мэдрэмж сексийн амтыг мэдрүүлэхгүй л байх. Секс гэхээр л замбараагүй, бас хүндлэлгүй, юу хамаагүй бичиж болно гэсэн ойлголт байгаад байх шиг байгаам.
Сексийн харьцаа эрхэм нандин гэдэг утгаараа энд хамгийн эрхэм сэтгэлийн гүндээ нуугдсан тэр бяцхан гуниг тээсэн, эсвэл заавар зөвлөгөө авах, эсвэл амьдралдаа тохиолдоод байгаа зовлон бэрхшээл /илэрхийлэх хүнгүй ойлгох хүнгүй учир бичиж байгаа/, гэх мэт маш олон асуудалтай тулгарсан хүмүүс бичсэн байдаг. Тэд ямар ч байдлаас бичиж болно. Баярласан хөөрсөн нэгэн байхад, гуньсан гутарсан, бас нөгөө нь ядарсан, тэвдсэн, айсан эмээсэн. Тэдний сэтгэлзүй ямар байна, энд яг л тэр л хэлбэрээрээ бичнэ. Яагаад гэвэл тэд мэргэжлийн хүмүүс биш, нийтлэлч биш. Амьдрал өөрөө баян. Хэн хэнийгээ хараагүй, танихгүй хүмүүс нэг сайтад байнга зочилдог нэг гэр бүл болсон /БАС МОНГОЛ ХҮН/ бид биенээ хүндлэх ёстой, хайрлах ёстой, ойлгохыг хичээх ёстой, ХҮН ХҮНЭЭ хайрлах ёстой. Тэртэй тэргүй хүн нийгмийн амьтан шүү дээ. Залуусаа бие биенээ хараан зүхсэн, доромжилсон, илүү ухаантай царай гаргахыг хичээсэн тэр байдлаасаа татгалзацгаая. Сайтынхаа агуулгыг жинхэнэ утгаар нь гаргаж тавья. Хазайлгаж, мушгихгүй байх нь та биднээс хамааралтай шүү дээ.
Секс.мн дээр ирсэн захидал
14 Comments
тийм шүү энэ буруу ойлголттой хүмүүс нэг эргэцүүлж бодмоор юм. зөвлөгөө хүсэж бгаа нэгэндээ чин сэтгэлээсээ тусалж дэмжиж байгаасай. асуудлаа бичээд тусламж хүссэн хүмүүсийг элдвээр битгий хэлж байгаасай гэж хүсэж байна.
дэмжиж байна
аан тийм, энэ жэки гэж сэтгэгдлээ бичдэг нухур суулэрсэн туухээ ч бил уу, нэг л олигггуй уудгуй юм бичсэн байсан шуу, би чамд бас дургуй, уурийгуу зув жолоод, дараа ни хумууст зувлу за, хэрэв чи нийтлэл оруулаагуй бол би андуурч, уучлаарай.
Харин тийм ээ. Би ч гэсэн их сэтгэгдэл бичдэг байлаа, балдаг шиг. Тэгтэл дандаа л араар ни тависан, суулэрсэн энэ тэр гээд бичлэгүүд тулхуу орж ирээд, хунийхээ хувид тийм зуйлд дургуй, хун бурийн амидралаас хол яваасай гэж боддог болохоороо болиоч, банзал зан муухай энэ тэр гээд бичлээ. Болохгуй бутэхгүй юм хийгээд яваа хун хумуусээс зуй ёсний шуумжлэл хуртэнэ шдээ, бусад хумуус ч тэрнээс санаа авна, болохгуй юм байна гэж бодно. гэтэл энэ сайтийнхан шууд сэтгэгдэл хасаад л эхэлсэн. тэгээд л энэ сайтад ю ч хамаагуй, шударгаас арай муухай зуйл бичсэн хумуус унэтэй, жирийн тийм зуйлд дургуй хумуус шууд жийгдэж байгаа юм. тэгээд л би сэтгэгдэл бичихээ болисон, зав гарвал ордог байснаа ч болисон. одоо бол тэр завхайрдаг, хунийг араар ни тавидаг хумуус ни энд байнаг зочилдог байлгуй, тэгээд л энэ сайт чини хэрүүлийн талбар болж дээ. эр ни ардчилал гээд яридаг даа, ийм сайт нээсэн л бол хуний хэлэх угийг хасдаг чини утгагуй л байхгуй юу, энд сайн саар букх хун орж, хэрүүл, хэлэлтсүүлэг бугд байвал улам л олон хун ирнэ, хасаад танаад хянах гээд байвал над шиг хумуус тоохоо болидог юм шуу дээ.
хүн хүний үзэл бодол адилгүй энэ чинь энэ яриад байгаа ардчилалын 20 жил шүү дээ
Заза яахав 1 бодож 2ыг тунгаалаа лдаа. Би хараал бичдэг гэхдээ заримдаа арай дэндүү тэнэг нийтлэл орж ирэхээр тосоор гоожмороо гэж бичүүл тэр тэнэг нийтлэлийн эзэн ойлгож авахуу? Хүн бүр өөр өөрийн гэсэн үзэл бодолтой бүгд нэг хэвэнд цутгасан юм шиг байвал энэ сайт-р хүн амьтан нээх их зочлоод нийтлэл бичээд байхгүй болвуу гол нь ухаантайдаа янз янзын коммент оруулж байгаа юм бишлдээ хувь хүний үзэл бодол зан байдалтай уялдаа холбоотой байх, Гол нь нийтлэлийн эзэн сайныг нь аваад саарыг нь хаях л хэрэгтэй гэж бодож бна тэрнээс биш нийтлэл болгон дээр өрөвдсөн наалинхайтсан юм бичээд байвал бараг бичээгүй байсан нь дээршд яадгийн тэр үеийнхээ сэтгэлийн хөдөлгөөнөөр бичсэн байж болийш тийм сэтгэгдлийг нь ( Vote – )болгож бас болдог л юм бна лээшд , хүн бүр өөрийн бөндгөрөөрөө бодож байгаа цагт доромжлол хараал зүхэл сайн сайханыг хүсэн ерөөсөн энэ тэр гээд л олон сэтгэгдэл байх болно.Ер нь тэгээд ардчилсан нийгэм биздээ нээх коммунист юм бичхийн болиоч хэхэ хүн болгон хүссэнээ хэлэг хүний эрх бүү хаагдуулаад байлдаа Тэр дундаасаа хэрэгтэйгээ аваад хэрэггүйгээ хаяж сурл даа
Сүүлд нь хэлэхэд Төрийн төлөө оготоно боож үхээд дэмийлдээ ер нь. ххэхэх илүү юманд санаа зовж хачин нийтлэл оруулах юмаа нээрээ . Энэ нийтлэлтэй санаа нийлэхгүй байна надаа лав таалагдсангүй
Egch ni ohingui 2 huutei. Dooroo 5 emegtei duutei bolhoor end neg ch gesen hund dem boloh gej zov ch bai buruu ch bai setgeleesee setgegdel bichdeg.
– the.phone hezee namaig shuumjilseniig medeegui nadruu l dairaad bsan dag.
Bi end NIITLEL bichsen humuust l setgegdel bichdeg. Busad setgegdel bichsen humuusiin uzel bodol nadad ogt hamaagui taichigch baina uu yanhan baina uu bi er em geltgui hamaagui bid oor oorsdiin amidralaaraa amidarch yavaa humuus.
– Tsaashid ch namaig yu geh ni er padgui bi endees unshih medeh yumaa medej avna ogoh zovlogoogoo ogoh bolno.
-Ooroo ch gesen bi ih yum medej avdag ene site-aas.
ысг зув би ч бас орох дургуй болоод бсийн
хонгорзул, the.phone гэсэн 2 хүн хэрэлдээд байсан билүү. pc-нийхээ цаанаас начигнатал алалцаад байсан чинь найз нөхөд бүр ээж охин байвал яана.
зөв шүү!
зарим хүмүүс хүний нэрээр хараал бичдэг байхоо.
энэ сайтд орох дуртай, бусдад сэтгэлээсээ зөвлөдөг, мэдээлэл авах дуртай хэсэг хүмүүс бараг бие биенээ мэддэг болсон шд.
сэтгэгдэгээс нь хараад л.
гоё сэтгэгдэл үлдээдэг хүмүүсээ ” аан тэр арай бичээгүй байна, юу гэх бол ” гээд л.
зөв шүү.
хараал л битгий бич л дээ тэгээд л бүх юум ок… гоэ гоэ үгнүүд байдаг шдээ тосоор гоож.шааран энэ тэр гээд хараал хэлмээр бол хөгжилтэй хараал хэлээч жишээ … улаан тугаа мандуул
тийм шүү сайхан хэлжээ
дэмжиж байна