Бүсгүй хүн гэрлэхдээ…

90340359

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Үнэндээ энэ site-д захиа явуулаж байгаадаа өөртөө ч итгэхгүй байна, магадгүй надад хэн нэгний санал зөвөлгөө хэрэг болсон байх л даа. Тиймээс танаас хүлцэл өчье. Амьдарч байгаа хотод маань хаа нэгтээ Монгол хүн байдаг л байх харамсалтай нь одоог хүртэл хэн нэгэнтэй таарсангүй. Ажил сургууль гэж гүйсээр байгаад нэг мэдсэн хэдэн жил болчихсон байна. Энэ хугацаанд зарим нэг шалтгааны улмаас Монголруу явж чадсангүй, санхүү тэгээд сургуулийн амралтаар ажиллах хэрэгтэй гэх мэт. Ирэх жил сургуулиа төгснө. Монголд байгаа найз охидууд мань аль хэдийн гэр бүлтэй болоод зарим нь бүр 2 дахь хүүхэдээ гаргаж байна.

Саяхан манай сургууль дээр нэг компаний хүсэлтийн дагуу нэг жижиг төсөл хэрэгжсэн юм. Төслийн зөвлөх гэж нөгөө компаниас нэг мэргэжилтэн тэгээд манай ангийн хэсэг оюутанууд. Төсөл хэрэгжиж дууссаны дараа төслийн зөвлөх маань надад сургуулиа төгсөөд өөрийнөө компанид ажиллах саналыг, хамт амьдрах саналын хамт тавьсан. Миний хувьд энэ компанид ажиллах маш том боломж. Сургуулиа төгссөний дараа ч өөрийн мэргэжлээрээ шууд ийм том газар орох боломжгүй(ази тэгээд эмэгтэй хүний хувьд). Мэдээж тэр хүн гэрлэж байсан, надаас олон насаар ах намайг бодохноо хол давуу санхүүгийн боломжтой тэгээд гадаад. Энэ нэг ёсондоо шуудхан хэлбэл бэлгийн соёлтой хүчирхийлэл байх миний бодлоор. Би тэр хүнийг сайн мэдэхгүй богино хугацаанд л хамт ажиллснаас өөр зүйлгүй. Гэхдээ миний анзаарснаар бол тэр хүн их зөөлхөн, халамжтай. Хамаагүй Монголд хэн нэгэн намайг хүлээж байсан бол эргэлзэлгүй буцмаар гэтэл бодит байдал дээр очоод хэн нэгэнтэй танилцаад амьдрал зохионо гэдэг байталгаагүй. Энийг шууд шийдэхэд хэцүү юм даа. Энд үлдээд хүсэж байсан газраа ажиллаж өндөр цалин авлаа ч юуны төлөө мөнгө хураах болж байгаагаа сайн ойлгохгүй болчихоод. Магадгүй хураасан мөнгө маань хөгшин болсон үед маань хэрэг болох байх л даа. Тэгээд танаас эмэгтэй хүн гэрлэхдээ юуг чухалчлах ёстой байдаг! Монголруугаа буцах хэрэгтэй юу та юу гэж бодож байна? Таны саналыг сонсвол… Анхаарал тавин уншиж саналаа үлдээсэн танд баярлалаа. Г-ээс

секс.мн дээр ирсэн захидал

43 Comments

  1. Mongo says:

    Үүлэн чөлөөний нар шиг,бас үдлээд өнгөрөх богинохоон хүний амидралд сэтгэл л хамгийн гол нь юм шүү дээ! 100 наслахгүй байж 1000 жил идэх хөрөнгөтэй хүнтэй суугаад сэтгэлийн таашаал эдлэхгүй юм бол хүн болж төрсний хэрэг юун? Сэгсгэр ч гэсэн ЭЭЖ минь сиймхий ч гэлээ гэр минь гэдэг дээ.Нас чинь өтлөөд,үс чинэ цайгаад ирэхийн тэр цагт чи ойлгох болноо!Гэвч тэр цагт чи нэгэнт хожимдсон байх болно!!!

  2. baloo says:

    bi lav togsood mgldoo l irj ajilj amidarna mgl shig saihan oron haana bn aa medsen sursan zuilee mgldoo l ochij gargandaa.

  3. chamd says:

    Humuusee neg zuiliig oilgohgui bna?Hun nuhurt garah gej amidardag yumuu.
    Mongold ochvol gaigui nuhur oldoh bolvuu,oldku gevel ene huntei suugaad uzhuu gej asuusan baih yum.Amidral bayn sh dee…Yamar ch shiidver gargalaa gesen chi az jargaltai baih yostoi.Humuus asuultand chin taaruulaad ih sain zovlogoo ogchee…

  4. Ñàðààíà says:

    Ñýòãýë ç¿ðõýý ÷àãíàæ þó õýëýõèéã íü ñîíñîîðîé. Óã íü äóðëàæ õàéðëàâàë ñàéõàí ø¿¿ äýý. Õ¿íèé àäãóóñíààñ ÿëãàðàõ ãîë øèíæ ãýäýã áèç äýý. Õàéð äóðëàëã¿éãýýð õàìòðàí àìüäðàõ ãýäýã áîë ¸ñòîé áàðàã ë ÿíõàíäàëò áîëîõ áàéõ äàà. Ãýõäýý ºíºº öàãò èéìýðõ¿¿ àðãààð àìüäðàëàà çîõèîãîîä àç æàðãàëòàé ÿâàà õ¿í çºí人 ë áàéíà äàà.Òýãýõýýð ñàéí áîäîæ áàéæ ë øèéäýõ þì äàà. Ìàãàäã¿é çàÿàíû ÷èíü ÷ õàíü þì áèë¿¿. ×àìä àç æàðãàë õ¿ñüå. Ñàéí áîäîîðîé!

  5. maya says:

    Дээрхи хүний зөвөлгөөтэй санал нэгдэж бна аа. Би ч гэсэн гадаадад сурдаг хүн. чиний бичсэнээс уншихад наад хүн чинь үнэхээр чамд хайртайдаа чамтай суух гэж бгаа гэж би бодохгүй бна. чамд хайртай бсн бол ажлийн саналыг хамт тавихгүй л бх байсан. Ядаж л эхлээд чамайг болзоонд уриад нэлээн үэрхэж чамд бас тэр хүн чинь өөрийгөө таниулах хугацаа өгөх байсан. Хэдий хайр дурлалд нас хязгааргуй гэдэг боловч чиний хувьд энэ хүн чиний хайр мөн үү бас тэр хүн чамд үнэхээр хайртай юу? энийг сайн бодож үзээрэй.

    чи одоохондоо намайг монголд хулээгээд сууж бгаа эр хун бхгуй гэж бгаа боловч магадгуй чи тэр хүнтэйгээ хараахан учирч амжаагуй ч бгаа юм билүү?!!! хунд чинь бас заяны хань гэж байдаг шүү дээ би л бодохдоо наад гадаад залуу чин чиний заяны хань биш бхаа.

    Гэрлэхэд нас оройтно гэж бхгүй. Харин нэг алдсан амирдалыг буцааж сэргээх маш хэцүү шүү найзаа.

    Монголд мэдээж чиний орох гэж хусээд бгаа ажлын чинь цалинтай тэнцэх өндөр цалинтай газар ховор байдаг ч бага цалинтай ажил хийдэг ч 2уулаа зутгэсээр бгаад сайхан амидралаа босгосон айл гэрүүд зөндөө л бна. Ухаалаг шийдвэр гаргаад эргээд монголдоо ирээрэй найзаа. Амжилт хүсьэ

  6. hmmmm says:

    Наадах чинь онцгүй хүн шиг байна аа…

    Чамд сайн суух хүсэлтэй бол ажил олдохгүй ашигтай санал гэдэг утгаар ийм зүйл хавчуулан хамтран амьдрах сонирхлоо илэрхийлэхгүй байсан гэж бодож байна… Суухсан гэж бодож байвал эхнээсээ л чамайг хүндэтгэж хайрлаж болзож байж хамтран амьдрах тухай ярих байсан… Гэтэл ингэж асууна гэдэг чамайг ядуу орны ажил олоход хэцүү хүнд хэцүү асуудалтайг мэдээд түүгээр чинь боймилж байгаа хэрэг гэж үзжийнэ…

    Би ажилыг чинь хүлээж авлаа, харин хамтран амьдрах санал чинь таалагдсангүй, би өөрийгөө хүндэтгэдэг эмэгтэй хүн шүү гэж хэл…

    Хүнтэй суух тухайд мэдээж сайн сайхан хүн олдоно гэдэгт итгэ битгий яаран хүн олдохгүй бол яана гэсэн айдсаар суу

  7. munkh says:

    хэхэ,
    наадах чини монхийн асуулт болоод байнаа. Би ч хариж нэг узнээ. Монгол гайгуй залуу олдохгуй бол, гадаад залуутай сууна даа гэж шийдчихсэн байгаа.

  8. mmm says:

    estoi medeh yum alga daa setgel zvrhee chagna daa bvsgvi mine.hvnii amidrald yu chuhal yaah gej amidraad baigaagaa chamd zovloh baitugai ooroo ooriigoo ch medehee baigaad bna daa…

  9. er hun says:

    эх орон ард түмэн чинь бүрэн эрхт улс байгаа учраас л тэр. Эх орнихоо иргэн залуус бид л цаашдын түүхээ бичнэ шд за уучлаарай ард түмээн халиад явчлаа. Гэхдээ яаж шийдэх нь чиний л эрх айж байгаа чинь ч ойлгомжтой гэхдээ хүн өөрийн гараар бүтээсэн элэг бүтэн хир толбогүй аз жаргалаа л бүрэн мэдэрч амьдрах байх миний бодолоор. Би өөрөө энэ тал дээр алдсан учраас одоо миний амьдрал яаж ч дээшлээд хэзээд л нэг тийм тэгэхэд тэгсэн бол яах байсан бол гэсэн мөнхийн асуулттай би хэзээ ч цээж сүүрэн амьсгалаад явж чаддаггүй юм тэгээд л чамд ч бас ийм зүйл бүү тохиолдоосой гэсэндээ энэхүү урт захидал бичлээ. Чи харин асуудлыг хөнгөнөөр хүлээж авдаг бол асуудалгүй л дээ наадахтайгаа амьдраад ажлаа аваад мөнгө хурааж байгаад салж ирээд хүнтэй суугаад гэх мэт гаргалгаанууд бол байна аа байна. Амжилт аз жаргал хүсий урт захианд өршөөгөөрөи хэхэ.

  10. er hun says:

    Уучлаарай би чамд зааж зовлох гээгүй юм шүү өөрийн бодлоо хэлэхэд би эрэгтэй хүн л дээ. Миний бодлоор чи өөрөө ямар хүн гэдгээсээ их зүйл шалтгаална. Чи өөрөө хэр романтик хүн бэ яг өөрөө энэ асуудал чамд ямар сэтгэгдэл төрүүлж байгаагаас бүх зүйл хамаарна байхаа. Аль ч шийдвэр нь 2 талтай мэдээж чи монгол эмэгтэй хүн гэдэг утгаараа нутагтаа ирээд сайхан ажил гэхээсээ илүү бизнес эрхлээд сайхан ханьтай учраад үр хүүхэдтэйгээ амьдарвал чиний хувьд хамгийн бэст чойс болно. Ингэвэл чи миний бодлоор хүн хэвээрээ үлдэнэ. Өөрөөр хэлбэл сэтгэлдээ сэвгүй эвдрэлгүй элэг бүтэн сайхан амьдарна. Харин нөгөө гадаад эртэйгээ хамт амьдарвал мэдээж хүний хүн цаанаа элэггүй сэтгэл зүрх чинь дүүрэн жаргалтай байж чадахгүй л болов уу анхнаасаа л яадаж жамаараа танилцаагүй нэг тийм бэлгийн мөлжлөг ч юм шиг байдалтай эхэлсэн харьцаа хэзээ ч сэтгэлд хүрэхгүй тэгээд чиний амьдралд нэг хар толбо л болно доо ер нь тэгээд хүн сэтгэлдээ сэвтэй сэтгэл дундуур амьдрал л хамгийн хэцүү зовлон байдаг юм байна лээ дээ тэгээд юунд нь шантардаг юм дээ чи гадаадад ингээд боловсрол эзэмшиж чадсан юм чин ягаад монголдоо сайхан амьдарч сайхан монгол эртэй учирч аз жаргалаа өөрийн гараар босгож чадахгүй гэж бодоод байгаан бэ чадна шд миний найз итгэлтэй өөдрөг бай чи чадна би чадна бид чадна. Ер нь ягаад чи одоо дэлхийд хүний зэрэгтэй хүлээн зөвшөөрөгдөөд яавж байна гэж бодож байна ард чинь

  11. зүгээр бизээ says:

    бичсэнийг чэн харахад чи түүнд сэтгэлгүй юм биш үү…

    сэтгэлгүй зүгээр л нэг алтан боломж гэж өөрийгөө хүчлэх хэрэг байна уу.. өөрийнхөө обломж бололцоог сайн үзэхгүй юу.. ганцхан олдох амьдралд.. сайхан хайр, сэтгэлийн амгалан чухал шүү дээ

  12. mongol er says:

    хонгорзулын хэлсэн үнэн шүү дээ гадаад төгсөөд монгол ирж байгаа хүмүүс бага багаа иргэж ирж байгаа дийлэх нь оросд төгссөн хүмүүс ирдэг гадаадад төгссөн хүнд гайгүй ажлын байр монгол олддог шүү дээ

  13. Zovlogch says:

    Чамд л гэж зөвлөхөд наад хүн чинь яав ч сайн хүн байш байна. Бараг л наймалцах ухааны юм ярьсан байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Чи хөгжингүй оронд өндөр боловсрол эзэмшээд монголдоо ирэхэд боломжийн өндөр цалинтай ажил хийж нэр хүндтэй амьдрах болно шүү дэ. Ер нь тэгээд боловсролтой, соёлтой амьдралынхаа ханийг хайж яваа хүн эх оронд чинь зөндөө байгаа. Бас тэгээд сурахаар гадагшаа явсан зорилго чинь юу вэ гэдгээ эргэж нэг харах болсон байна.

  14. jamianosor says:

    Сайн уу. энэ одрийн мэнд хүргэй.Чиний судсаар омог бардам эзэн Чингисийн цус гүйж л байгаа шүү дээ,ямар зорилгоор тэр холын нутагт олон жил эрдэм сураа вэ бүсгүй минээ, тэр сурсан мэдсэнээ энэ сайхан эх орныхоо төлөө үхэн үхтлээ зориулах нь залуус,хойч үе бидний үүрэг,Төрүүлсэн аав ээжийнхээ ачийг хариулж,төрлөх эх орныхоо хөгжилд эрдэм чадлаа зориулан хувь нэмэрээ оруулан, өөрийн сонгосон сайхан монгол залуутайгаа өөриин эрхээр жаргаасай гэж би чамд хэлмээр байна.Чи их ухаалаг боловсролтой бүсгүй болхоор миний саналыг дэмжинэ гэж бодож байна.Хүний эрхэнд жаргаснаас, өөрийн эрхээр зов гэж үг бий дээ.Ажил сурлаганд нь амжилт хүсье.Сайн бодоорой ок,

  15. emegtei says:

    chi uurtei itgelgui temuulelgui huuhen bn . ene niitleliig chin unshaad yostoi ineed hurchlee.
    sain tanihgui hugshin gadaad huntei ashig sonirhol harj suuh geed bdag yu bodoj bn aa ho ???
    hucheer durlah geed bn uu daa ?

  16. Special One says:

    Сайн бодож байгаад болсон нь дээр дээ европ эрчүүд яахав соёлтой нь үнэн л дээ гэхдээ л монгол хүн гэхээр дандаа соёлгүй бүдүүлэг архичин байна гэж юу байхав дээ дээр ганц нэг хүүхнүүд монголд нөхөр олдохгүй гэсэн байна инээд хүргэчихлээ

  17. ÇÀËÓÓ. says:

    Ìîíãîëäîî èðýý÷ýý.ßàñàí ãóòðàíãè ¿çýëòýé þì áý.¯íýõýýð õýëòýé,ñàéí ñóð÷ ÷àäñàí þì áîë ýíä õàíãàëòòàé áîëîìæ áàéíà.Ñàéõàí çàëóó÷óóä ÷ çºí人 áàéíà.

  18. ee says:

    Монгол буцаад яах юм бээ… Наанаа үлд… Тийм сайхан боломж гарч байхад… Монголд ирээд нөхөр олно гэдэг үлгэр шүү…

  19. Gogo says:

    Сайн байцгаана уу? Санаа авахаар сургамжтай зөвөлгөөнууд олон байна. Миний хувьд ямар ч байсан сургуулиа төгснөө. Тэгээд цаг хугацаа харуулах бизээ. Чин сэтгэлээсээ зөвлөгөө өгсөн та бүхэнд баярлалаа,амжилт хүсэе.

  20. bi bol bi says:

    ЦЭЦЭГ гуай,би бодож санаснаа чөлөөтэй илэрхийлнэ. хэнээр ч заалгахгүй,хэний ч хүсэлд нийцүүлэхгүй,өөрийн дураар бичнэ. ялангуяа чам шиг хүүхнээр заалгахгүй шүү,аягүй өөрийгөө их юм үзсэн амьдралын арвин туршлагатай эгч гээд ойлгоцон.

  21. baldag says:

    сайн бод сайн мэдэхгүй танихгүй гэсэн биздээ дараа нь мөнгө байна хайр энэ тэр алга гэж гонгинож харамсахгүй байхаар сонголтоо хий чиний л амьдрал зовох,жаргах чиний сонголт

  22. Xongorzul says:

    Mongol butssan ni deer. Negent chi hunii nutgaas sainiig ni surch eh orondoo butsna gesen bodoltoi baisan baij zorisonoo bieluuleh heregtei shuu dee.

    -End bol oliggui ajil hiigeed ch boss-toigoo adilhan tsalin avdag tegheer darga tsergiin neeh yalgaa bdaggui. Bas end ajil cholootei olddog shuu dee.
    -Gol ni chi ooroo naad hunteigee ali hediinee dotno haritsaatai bolchihson yum bishuu.

    -Eh orond chine chinii sursan zuil odoo l heregtei baina.

    -Europe humuus hezee bol hezee partner avgaigaa solihod belen l badag shuu dee.

    -Hani ijilee mgl-oosoo olj av hari buts ohin mine yun shonhor hamart.

    -cham shig end tend surguulia togsson saihan zaluus zondoo butsaj baina.

  23. Pogii says:

    Чи яах гэж үнэндээ гадаадад сурч байгаа юм? Хэрвээ чи тэндээ боловсрол эзэмшээд тэндээ амьдралаа зохиогоод явах зорилготой байгаа юм бол наад хүнтэйгээ амьдарчих.
    Миний бодож байгаагаар манай залуус гадаадад сурна л гэх юм. Сурчихаад ирж монгол хүн болж төрснийхөө төлөө Монголдоо чин үнэнч сэтгэлээрээ ажиллаж чадахгүй юм даа.
    Эх орон гэдэг үг ямар ч хулчгар хүнийг зоригтой болгодог гэдэг. Бүгдээрээ Монголоо гоё болгоё л доо. Чи ч гэсэн хүрээд ир, чамаар ч гэсэн Монгол аймар дутаж байгааг ойлгоорой. Монгол хүнээр л дутаж байгаа. Өөр юугаар ч биш.

  24. Bg says:

    Манай монгол хүүхнүүдийг нэг дутагдал нь үгүй гэж шуудхан хэлж чаддагүйд байгаа юм. Би гэрлэж бол чадахгүй харзанамаар байна одоогоор шийд өгч чадахгүй 1-рт хайргүй 2-р таныг сайн танихгүй харин ажилд авах саналыг чинь дуртай хүлээж авна л гэж хэлэхгүй юу.Тэгээд хэсэг ажиллаж байгаад мөнгө хураагаад тэгээд монголдоо хэд л бол хэд ирж болн тэр хооронд чи ямар нэг хүнтэй учрах ч юм билүү.Үгүй бол тэр хүндээ сайн болох ч юм бил үү эсвэл бүр таалагдахгүй бол хэсэг ажлын туршлагатай болж мөнгө хурааж байгаад л буцаад ирэхгүй юу.энэ л хамгийн зөв гарц гэж бодож бна.

  25. надад нэг санал байна says:

    би бас саяхан гадаадад байж байгаа ирсэн лдээ тэгээд монголд маань бас чадвартай хүмүүст боломжийн цалинтай гадаад орныхтой дүйцэхүйц гэхүү дээ тийм болчихсон байна шүү тэгэхээр хөгшин хүнийй дэвсгэр болж байснаас монголдооо ирээд ажиллаж амьдарч байхад сэтгэл тань нийцэх сайхан залуу гарч ирэх байхаа гэж бодож байна

    амжилт хүсье сайн бодож үзээрэй

  26. Ani says:

    Яадын ажилын амидралын Туршлагатай болтлоо Xамт амидраал тэгээл Xөл дээрээ босоxоороо салаад Сайxан залууxан Гадаад Нөxөртэй суучиxгүй юу. Миний мэдэxийн Манай Найзын Эгч н Xөгшин Америк дагаж АНУ ру яваал xамт амидарч бгд Ногоон Паспорттой болонгуутаа салаад Өөрөөсө Дүү залууxан Царайлаг Америктай суугад Xүүxдийг н гаргацан ш дээ. Xүүxэдтэй болку аргалаад Ажилын Туршлага xуримтлуулад Xөл дээрээ босчоод ирвэл Уг н дээр дээ. Энд ирээд Тийм Гайгүй Нөxөр олдоно гдг бараг Үлгэр дөө. Гайгүй н Уже борлогдоод дуусцан эсвэл Гадаадад гараад явцан, Үлдсэн Эxнэргүй Залуус н ажилгүй анxиагүй Авгайгаараа тэжээлгэчиx Санаатай тийм л Дүр зурагтай бна даа Монголд.

  27. ok says:

    чи наад хүндээ сайн уу үгүй юу гэдэг л гол нь байхдаа. Гэр бүл гэдэг хайр сэтгэл дээр л оршин тогтнодог гэж боддог. Мөнгө, үзэл бодол сонирхол гээд олон юмаар түр нэгдэж болох ч хайр байхгүй бол нээх удаан оршин үргэлжилж чадахгүй байх. Хэрвээ цаад хүндээ сэтгэлтэй бол баян байна уу, гадаад байна уу, хөгшин байна уу хамаагүй л дээ. Сүүлийн үед баян хүнтэй суусан хүүхэн л бол муу муухай, янхан мэтээр төсөөлдөг болж, ягаад баян хүнд жинхэнээсээ дурласан байж болохгүй гэж.

  28. cyber says:

    ug n mungutei hvn gedeg n saihan l baih. gehdee mungunuus ilvv vne tsenetei zvil bas baigaa gedgiig sain bodooroi za. Mungu baigaad az jargal baihkv bol jinhene sonin gantsaardal vvsch ….. za za ilvv ih zuwulguug email-r awaarai

  29. jeki says:

    надад хэлэх үг алгоо

  30. julia says:

    CHinii huvid yu chuhal ve?Chi ooroosoo asuu daa?Mongo naad ajil chni chuhal bol suu.Hooson ch gesen saihan hair setgel chuhal bol mongoldoo och doo.Mongold bol shuud chadaltai mongotei iim ajliin bair ogoh zaluu baihgui.Hogshin er oldoj boloh bolovch naad hunii chin amlaj baigaa heriig bol zoriulj chadahgui ee.Chi hussenee l av.Mongo chamd chuhal bol…

  31. Zochin says:

    Би чамд өөрийнхөө бодлоо л хэлье. Хэрвээ чи тэр хүндээ үнэхээр хайртай цаад хүн чинь ч гэсэн чамд хайртай бол хамаа байгүй суухгүй юу даа.Харин албан тушаал мөнгө төгрөгнөөс болж байгаа бол онцгүй л байна.Би хүн нас залуу,цус шингэн, мэдлэг боловсролтой байхад өөрийнхөө амьдрал өөрийнхөө эд баялагийг өөрийнхөө хүч хөдөлмөр, ухаан, мэдлэгээрээ босгох хэрэгтэй гэж боддог

  32. Цэцэг says:

    Хүнд дурлаж, хүнийг хайрлана гэдэг хүнд маш гоё мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмжийг мэдрэхгүй гэхээр харамсалтай л санагдаж байна. Магадгүй тэр үнэхээр сайн хүн байж болох юм. Тэгэхээр миний дүү таны тавьж буй санал намайг өөрийгөө худалд гэж буйтай адил санагдаж байна, тийм болохоор би хүлээж авахгүй ээ. Харин таньтай нөхөрлөх бол нээлттэй шүү гэж л хэл… Тэгээд хүнээ сайн тань. Магадгүй дурлах ч юм билүү?!

    Шууд зөвшөөрч л болохгүйм шүү!!! Чи тэгвэл хямдхан санагдана. Чамтай амьдарсан ч чи тэрний хямдхан үйлчлэгч л болж хувирах байх даа…

  33. Цэцэг says:

    Цөмөөрөө энэ сайтад коммент үлдээхдээ чин сэтгэлээсээ, бас соёлтой бичиж байвал?!
    “Bi bol bi” миний дүү жаахан хүүхэд шиг байхым, энд тэнд бүдүүлэг үг хэллэгтэй, хүнийг дайрч давшилсан коммент дунд чиний л энэ nickname цохиж явах юм. Энэ талаар анхааралдаа авч, нэгийг тунгаагаарай.

  34. Sanal says:

    хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовоод үзэхгүй юу даа. Энэ үг зүгээр гараагүй байх аа

  35. baya says:

    Хайр сэтгэл байхгүй бол мянган сайхан мөнгөтэй хангалуун амьдраад яах юм бэ хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан шдээ.Чамд мөнгө чухал бол хамаа алга асуух хэрэггүй наад хөгшинтэйгээ амьдар. Хүний эрхээр жаргахаар Өөрийн эрхээр зов гэдэгдээ.Монголд сайхан залуучууд зөндөө.Хайраа ол , тэгээд тэвэр, хоосон хоно хоёулаа өөрсдийнхөө хүчээр амьдралаа бүтээ.

  36. Mongolian guy says:

    Тэр нэр хүндтэй компанид ажиллах үнэндээ хэнд ч сонин биш ш дээ. Тэрийг чинь сонсоод их үсрээд л өндөр цалинтай, сайн мэргэжилтэн юм байна гэж хүмүүс бодно тэгээд л дуусаа. Харин хүний юу хийх нь бус яаж амьдарч байгаа нь их чухал байдгийн. Амьдрал чин дөнгөж эхлэх гэж байна ш дээ залуу бүсгүй минь. Юунд тэгтлээ их яарч хүний нутагт хөгшин хүний дэвсгэр болж хэвтэхийг хүснэ вэ? Ердөө нэг ажлын байр уу. Жаахан өөртөө итгэлтэй байж, өөрийнхөө хүчээр өсөж өндийгөөч. Төгсөнгүүтээ шууд эх нутагтаа ирж өөртөйгөө адилхан хов хоосон монгол залуутай нийлж бүгдийг нойлоос нь эхэлж амьдарлаа босгооч. Тэгвэл хичнээн их амттай байна гээч зовж зүдэрч олсон юм бүхэн амттай сайхан байдаг юмдаа. За яахав суулаа гэж бодоё. Суусны дараа наад хүн чинь ямар авир гаргахыг, чиний ар нуруу руу яаж хутга шаахыг чи мэдэхгүй шүү дээ. Бас одоо чамд хэрэглэж байгаа жадаа өшөө олон орны олон сайхан бүсгүйд тулгахад түүнд ямар ч асуудал байхгүй мэт санагдаж байна. Хамт амьдарч харийн хүнд биеээ өгч явсан чинь чамаас хэзээ ч салахгүй ирээдүйн амьдралд чинь байнга дагаастай хар толбо болж үлдэх байх шүү. Өнгөрсөн түүх нь цэвэрхэн бүсгүй гэж сонссон уу өөрөө. Эцэст нь хэлэхэд харийн нутагт нулимсаа бөмбөрүүлээд монгол эх орноо, элгэн саднаа, утаатай Улаанбаатараа, элэг нэгт монгол залуугаа санаж бэтгэрээд битгий уйлаад сууж байгаарай даа. Үүнийг сайн бодоорой.

  37. huurhunuu says:

    миний дүү байсан бол суу л гэж хэлнэ, тэгээд бас ажилд нь ор , харин хүүхэд гаргах асуудлаа нилээн хойно тавь, эмэгтэй хүн, цагаан зээрд 2-т нутаг гэж байдаггүй юм даа

  38. invisible says:

    minii bodloor chamaas ah mungutei bayn huntei suuval tuunii haraand urtuud l suuldee daramtluulaad l hajuud ni bj magadgui. odoo ter hun chin iim bgaa ch gesen avch suuchaad udahgui uur ohin olood avna daa. tegeed chi medeej mongolruugaa butsna tegeed mungu bdag harin nuhur oldohgui setgeliin daramttai l boloh bh. tertee tergui chi naanaa uhen uhtlee bhgui bolohoor bas gadaadad tugssun medleg bolovsroltoi l hun bna end gazardahguie erthen ireed nuhur suuder ajil turluu bodson ni deer blgui dee

  39. найз says:

    Монголд очоод сайн залуутай таарна гэвэл худлаа. Монголд байгаа найзуудаас тийм мэдээ байнга ирж байна. Би ч гэсэн сургуулиа төгсөхөөр яана даа л гэж бодож байна, Эндээ хүнтэй суугаад амьдардаг ч юм билүү. Насыг чинь мэдэхгүй болохоор хэлэхэд бас хэцүү бн гэхдээ чамд наад ажил чинь хэрэгтэй байгаа бол хийх л хэрэгтэй. харин хамтран амьдрахыг шууд шийдэхэд хэцүү байна гээд түдгэлз, Тэгэхэд ажиллуулахаа болилоо гэж хэлэхгүй байх. Тэгээд ажиллаж байх хооронд чинь тэр хүнтэй амьдарч болох эсэхийг дотоод хүн чинь хэлээд өгнө.

  40. bi bol bi says:

    хэхэ,ажлын байраар чамтай наймаалцаад байгаа юмуу хаашаа юм. тэр хүн чамд таалагддаг бол хамаа алга оо,харин ажлын байранд нь болоод хамтран амьдрах гэж байгаа бол бүсгүй минь наадахыг чинь МАНАЙ МОНГОЛД биеэ үнэлэх гэдэг юм. яахав,эрээний хэдхэн юаний үнэтэй,олон эрийн дэвсгэрүүдийг бодвол ганц эрийн мэдэлд байдаг цэвэрхэн янхан гэх юмуу даа..кк..

  41. uran zurag says:

    европ эрчүүд багаасаал эмэгтэй хүнийг хүндлэж
    зөөлөн харицахыг заалгадаг.
    цаад санаагаа ил гаргахгүйгээр инээгээд л, эелдэг байдаг болохоор сайн хүн сайхан эр гэсэн бодол төрүүлдэг.
    чи наад хүнээ сайн таниагүй байгаа юм байн шд.
    дотно харьцаанд орохгүйгээр хэсэг (хэдэн сар магадгүй жил) харвал ямар байна.

  42. donno says:

    чи хэдэн настай, бас тэр хүн хэдэн настай бэ гэдэг бас чухал байх. Үнэхээр оройтож байгаа бол монголд очоод сайн хүн хэзээ ч олдоо билээ. Би ч бас гадаадад сурдаг, бас чамтай төстэй байдалд орчоод л байна.

  43. bebe says:

    үнэхээр шийдэхэд хэцүүхэн л асуудал юм. би бодохноо, хэрэв чи тэр хүнтэйгээ нийлэх юм бол цаашид ч тэр хүний хараад л байх байх даа. эсвэл ядаж тэр хүн чину чамд жаахан ч гэсэн таалагддаг уу гэдэг бас бна. Яахав, гадаад хүмүүсийн хувид хамтран амидрах асуудал бдаг боловч иймэрхүү болзолтой бна гэдэр нэр л онц биш л сонсогдож бна. Ажил мэрэгжилийн хувид бол чи л өөрөө чаддар мэддэг бол али болох өөрийнхөө хүчээр дээш гарсан н дээр бх гэж боджийно. Гэхдээ мэдээж үүнд жаахан хугацаа хэрэгтэй боловч уьр дүн н ирээдүйд л хэрэгтэй болов уу даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.