Эрчүүдийн ярьсан, хийсэн бүхэн нь яг л өсвөр насны бяцхан хөвгүүн шиг байдаг

539504

ГЭР БҮЛИЙН XҮH ГЭДЭГ НЭГЭН ЁСНЫ ХАМТРАГЧ ЮМ
Харин хамтрагчаа сонгохдоо маш их бодож харж судлах хэрэгтэй. Учир нь гэр бүлийн хамтрагч гэдэг нэг насных байх бөгөөд гэр бүл аз жаргалтай дулаахан байх ёстой. Бие биенийхзэ сул болон ололттой талыг мэдсэнээр хамтын амьдралын үp дүн сайжирдаг. Хамгийн гол нь хамтрагчийнхаа бодол санаа ертөнцийг үзэх үзэл юуг хүсдэг яагаад гэдгийг мэдэх хэрэгтэй байдаг.

ЭРЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ХУРДАН ДУРЛАДАГ
Эрчүүд эмэгтэйчуудээс илүү хурдан дурладаг гэнэ. Тэгэхдээ бүp урт хөл, гоолиг бие, хөөрхөн царайнд нь эхэлж татагдаад улмаар гэр бүл болдог. Харин эмэгтэйчууд ирээдүйгээ илүү анхаарч нөхрөө сонгодог. Орчин үед эмэгтэйчүүд хөрөнгийн баталгаатай хүнтэй суухыг илүүд үзэх болсон.

ЭРЧҮҮД НАС БОГИНОТОЙ
Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс найман насаар богино хугацаагаар амьдардаг гэнэ. Тэгсэн мөртлөө өөрийн эрүүл мэндэд ер анхаарал тавьдаггүй, харин ч эсрэгээр архи тамхи хэрэглэх нь элбэг. Үхэх гээд хэвтэж байсан ч өвчин зовлонгоосоо ангижрахыг урьтал болгодоггүй. Харин тэд өөрсдийнх нь эрүүл мэндэд эхнэр нь л анхаарал тавих ёстой гэж үздэг.

ЭРЭГТЭЙ ХҮНИЙ АРЬС ЗУЗААН БАЙДАГ
Эрэгтэй хүний арьс эмэгтэй хүнийхээс зузаан байдаг учир эмэгтэй хүнээс хожуу арьс нь үрчийдэг. Эрэгтэй эмэгтэй хоёр нас чацуу хүний эрэгтэй нь өөрийнхөө наснаас илүү залуу харагддаг. 10 жил тутамд биеийн ачааллаа даах чадвараа эмэгтэй xүн дөнгөж хоёр хувь алддаг бол эрэгтэй xүн 10 хувь алддаг. Өөрөөр хэлвэл гадаад дүр төрхөөрөө залуу мэт харагдавч дотоод бие эрхтэнээрээ эмэгтэй хүнээс илүү хөгширсөн байдаг.

ЭРЧҮҮД ЯГ Л ХҮҮХЭД ШИГ
Эрчүүдийн ярьсан, хийсэн бүхэн нь яг л өсвөр насны бяцхан хөвгүүн шиг байдаг бөгөөд тэд юманд маш мэдрэмжгүй ханддаг xүмүүс. Тэр ч бүү хэл эхнэр нь юу сонирхож байгааг ч мэддэггүй.

ЭРЭГТЭЙ XҮH БҮP ҮP УДМАА ҮЛДЭЭХИЙГ ХҮСДЭГ
Хүүхдийн асуудлаас болж гэр бүл салах нь их байдаг. Эрчүүд хүүхэдтэй болж найз нөхөддөө бахархаж ярихыг хүсдэг боловч хүүхдийн даавуу угаах, саатуулах болохоор хамгийн түрүүнд зугтдаг улс.

ЭР XҮН АМЖИЛТАНД XҮPЭХИЙГ МӨРӨӨДДӨГ
Эрчүүдийн хувьд өндөр албан тушаал их хэмжээний мөнгө зэрэг нь хамгийн гол зорилго нь байдаг. Ажлаас халагдах буюу мөнгөгүй болвол тэдний хувьд хамгийн хүнд цохилт гэсэн үг. Тиймээс иймэрхүү байдлаас болж амиа хорлох байдал ч гаргах нь бий.

ЭРЧҮҮД ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛДЭГ
Эр xүн хэзээ ямагт шинийг эрэлхийлдэг. Тиймээс хэдийгээр хайртай эцэг, нөхөр болсон ч залуухан бүсгүйн урт хөлийг анзаарахгүй өнгөрч чаддаггүй. Энэ нь 40-50 насныханд илүү элбэг тохиолддог ажээ.

ЭР XҮH БЭЛГИЙН ЧАДАВХААРАА БАХАРХДАГ
Ихэнх эрчүүд бэлгийн ажлын дараа маш хурдан унтдаг. Бэлгийн ажилдаа бие организм нь хоромхон хугацаанд их хүч зарцуулдагаас тэр ажээ. Энэ хүчээ нойроороо сэлбэдэг юм байна. Харин хүчээ авсныхаа дараа дахин ажилдаа ороход бэлэн байдаг.

3 Comments

  1. тэнэг says:

    Хүүеее нөхөр 40-50насандаа өөр урт хөлтийг хардаг юм бол манай нөхөр ч гараад өгч дэ. яана аа хэхэхэ

  2. beegii says:

    dajgui l ym bichsen bn shdee hogshoon

  3. Уншигч says:

    Энийг ямар мал нь бичээ юм бол доо. Үхээсэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.