Сексийн оргилд хүрэхийн тулд та өөрөө өөрийгөө л сайн судалж, бүрэн гүйцэд таньсан байх нь хамгаас чухал. Түүнээс биш заавал тачаангуйн эрдэмд төгс боловсорсон хүнтэй учрах албагүй.
Бүсгүй таны сэрлийг хамгийн хүчтэй өдөөдөг хамгийн нандин цэгээ та өөрөө л эрж олох ёстой. Түүнийгээ хайртай залуудаа ний нуугүй хэл! Тэр цэг таны хаана ч байж болно. Гагцхүү та түүнийг эрж олох ёстой. Түүнгүйгээр секст амжилт олно гэдэг огт худал.
Айдас түгшүүр, сэтгэл санааны тав тухгүй байдал сексийн амжилтанд маш их нөлөөлдгийг санаж яв. Ямар нэг өвчин авчих бий, хүн амьтан бид хоёрыг мэдчих вий, жирэмсэн болчихвол яана… гэх зэргээр шаналах үед сэтгэл санааг маш тавгүй болгодог. Энэ үед сэтгэлийн таашаал авч дур ханана гэдэг хий хоосон мөрөөдөл болно.
Сэтгэл санаагаа сэргээе гэвэл хурьцал хийхийн өмнө сайн чанарын дарс 100 грамм уухад гэмгүй. Харин хэтрүүлж ууж согтож болохгүй. Ингэх нь огт амсаагүйгээс ч дор болж мэднэ. Сексийн тухай судалгаанд хурьцал үйлдэх өрөө тасалгаа, тавилга зэрэгт анхаарахыг сануулсан байдаг.
Лааны гэрэл дур хүсэл өдөөх магадлалтай ч ихэнх хүүхнүүд тас харанхуйд хурьцал хийхийг хүсдэг. Энэ нь өөрийнхөө биеийн өө сэвийг сайтар нууцалж тайван амраглахад тустай ч байж мэднэ. Гэвч үргэлж харанхуйд сурчихвал өдрийн цагаар амраглаж чадахгүй, тийм боломж гарсан ямар ч таашаал авахгүй байх магадлалтай байдаг.
/Хань/
5 Comments
àëàëàëàëàëàëàëàëàëàëàëàëà
Zarim ued yu ch harahgui mederch hiih goe shuu
ñåõ ¿íýõýýð ñýòãýë ñàíààíû áäëààñ õàìààðäàã.áè íºõºðòºº õàéðòàé.ãýõäýý íºõðèéíõºº çàìàðààã¿é çàâõàéã ìýäñýí òýð ¿åýýñ ñåõ-ã ¿çýí ÿääàã áîëñîí.õ¿í ñåõ-ã¿é àìüäàð÷ áîëäîã ë þì áèëýý.
ёоё дотор муухай оргичихлоо
ìèíèé óíòàæ áàéñàí õ¿¿õýí á¿õ ãýðëýý óíòðààõûã øààðäààä ë áàéñàí òýãýýä ¸ñîîð íü áîëãîñîí. Ãýòýë àéìøèãò òýìá¿¿ òóññàí áàéñàí. Ò¿¿íèéãýý ìýäñýýð áàéæ õàëäààæ áàéãàà þì äàà Îäîî ò¿¿íèéã íýã í¿äýýðýý ÷ õàðàõã¿é