Бүсгүйчүүдийн зарим нэг аяглал эрчүүдэд огтхон ч таалагддаггүй байна. Өөрөөр хэлбэл эрчүүдийг сорих гэсэн санаа зарим урталчилгаа тохиолдолд хамтрагч эрийн дургүйг хүргэж, төлөвлөгөө нурах тохиолдол ч гардаг аж. Тэгвэл эрчүүдийн дургүйцлийг төрүүлдэг ямар үйлдлүүд байдаг вэ гэдгийг анхаарахад илүүдэхгүй биз ээ. Хамгийн чухал нь эрчүүд дургүйцэл төрүүлсэн бүхэн нь өөрөөс нь болсон гэсэн эмзэглэлтэй үлддэг байна.
- Бүсгүйчүүд секст огт дургүй мэт аяглахыг эрчүүд тэвчдэггүй.
Эрчүүд сексийн тал дээр дэндүү “ичингүйрдэг” бүсгүйчүүдийг хуурамч гэж тодорхойлдог гэнэ. Эмэгтэй хүн секст дургүй мэт аашлахад эрэгтэй хүн эрхгүй өөрийгөө “өөдгүй, муу” хүн гэж бодож, тэвчээртэй байгаагүйгээ харааж эхэлдэг. Эр хүн өөрийг нь ойлгохгүй, хүслийг нь хуваалцахгүй бүсгүйн өмнө хэзээ ч өөрийгөө нээдэггүй юм шүү.
- Сексийн үед хэзээ ч санаачилга гаргадаггүй эмэгтэйд эрчүүд дургүй.
Ямар нэг санаачилга гаргахгүй байгаа чинь секс хийхэд хангалттай бэлэн биш гэдгийг харуулж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл секс хийх сонирхол төрөхгүй үед эр хүн таныг хангалттай өдөөж чадсангүй гэж өөрийгөө буруутгадаг.
- Эрчүүд сексийг “зохицуулан зааварлагч” бүсгүйчүүдэд дуртай биш.
Өөрийгөө мундаг баатар гэж боддог эрчүүдэд үл тоомсорлосон харилцаа жинхэнэ гэдэнг нь хөдөлгөдөг байна. Эмэгтэй хүн хэт их зааварлаад ирэхээр эрчүүд өөрийг нь хянаж, удирдаад байгаа мэт ойлголттой болдог байна. Мэдээж байгалийн төрөлх зөн совин нь эр хүнийг эрх мэдлийн төлөөх “тэмцэл” рүү түлхдэг шүү дээ.
- Тэд сексийн мэдрэмжгүй бүсгүйчүүдээс татгалздаг.
Эр хүнээс авч байгаа таашаалаа мэдэрдэггүй, мэдэрсэн ч түүнийгээ илэрхийлдэггүй хүүхнүүдэд дургүй эрчүүдийн тоо ихэнх хувийг эзэлдэг ажээ. Яагаад гэвэл эрэгтэй хүн байгалиасаа аливаад амжилт олохыг эрмэлздэг хүмүүс. Тиймээс орон дотор түүний “эрхэлж” байгаа ажил амжилт олохгүй байна гэж бодмогц тэрээр өөрийгөө азгүй “амьтанд” тооцдог байна.
- Эрчүүд хэт сул дорой бүсгүйчүүдэд дургүй.
Сэтгэл зүрхэндээ өөртөө ямар ч зай үлдээлгүйгээр бүхнийг эр хүнд зориулдаг, түүнээсээ болж сэтгэлийн хэт хөөрөлд автдаг хүүхнүүдийг сул дорой гэж тодорхойлдог байна. Хэдийчинээ эмэгтэйчүүд эр хүнээс шалтгаална, төдийчинээ эр хүн өөрийгөө эцэг мэт бодож эр эмийн харьцаа үгүй болоход хүргэдэг аж.
- Сексийн үед чалчигч эмэгтэйг ямар ч эр хүн тэвчдэггүй.
Эрэгтэйчүүд секс хийх ярих хоёр үйлдлийг нэгэн зэрэг үйлдэж чаддаггүй хүмүүс. Яагаад гэвэл тархиа нэгэн зэрэг ажиллуулах чадварыг байгаль эх тэдэнд заяагаагүй өрөвдмөөр хүмүүс. Хэн ч сул талаараа ашиглуулахыг хүсэхгүй шүү дээ.
- Эрчүүд өөртөө арчаагүй эмэгтэйчүүдээс зугтдаг.
Амны эвгүй үнэр, зохимжгүй хувцаслалт, хэт замбараагүй үс, биеийн унжсан арьс, халцарсан будагтай хумс зэрэг нь эрчүүдийн зугтах шалтаг болдог.
- Эмэгтэй хүн бардам чанараа алдахад эрчүүд дургүй.
Өөрийгөө голж, өөлсөн зантай чинь эрт орой хэзээ нэгэн цагт хайртай залуу чинь ч санал нэгдэнэ гэдгийг санах хэрэгтэй. Харин тэр үед бардам болох гэж хичээгээд ч хэрэггүй.
- Тачаангуй байдлаараа эрчүүдийг “барих” нь буруу алхам.
Аальгүйтлээр эрчүүдийн анхаарлыг татна гэж бодож байгаа бол эндүүрэл. Учир нь таны сээтэгнүүр зантай дүйцэхүйц хэмжээнд тантай харьцах болно. Өөрөөр хэлбэл эр хүнээс хэзээ ч хүндлэл хүлээх хэрэггүй гэсэн үг.
- Муухай дотуур хувцастай эмэгтэйд эрчүүд үнэхээр дургүй.
Өнгөө алдсан эсвэл эмээ загварын дотуур хувцаснаас эрчүүд үргэдэг. Эрчүүдийн нүд өлөн гэдэг шүү дээ. Тиймээс дотуур хувцсандаа хэнэггүй хандах хэрэггүй.
5 Comments
-Odoo erchuudiin yamar chanart emegteichuud durgui talaar bicheech hoo.
-Odoo erchuudiin yamar chanaraas emegteichuud zugataadagiig bicheech hoo
Odoo erchuudiin yunaas emegteichuud urgedegiig bicheechee hoo.
ЗАРИМ НИ ЦХЫАХАВ ЗОВ Л БАЙНА,ГЭХДЭЭ НЭГ ХУНИЙ САНААГААР БИЦХСЭН ЫУМ УУ ДАА
зарим зүйлүүд ёстой үнэн… Ээ бурхан минь