Хүчинд өртөхөөс сэргийлэх нь
Хүчинд өртөхөөс сэргийлэх арга замыг гурван бүлэгт хувааж үздэг. Үүнд:
1. Хүчин гарах эрсдэлтэй нөхцөл байдлаас зайлсхийх
2. Эхний арга бүтэлгүй болж, хүчин гарахад хүрвэл өөрийгөө хамгаалах арга техник мэддэг байх
3. Хүчин гарахад нөлөөтэй хандлагыг өөрчлөх
Эхний арга бол хүчин гарах эрсдэлээс аль болох зайлсхийж, тийм нөхцөлд орохгүй байхад анхаарах явдал байна. АНУ-ын Коллежийн холбоо болзооны хүчин гарахаас зайлсхийхийн тулд дараах зөвлөмжийг санал болгосон байна. Үүнд:
Хэрэв эрсдэлтэй нөхцөл байдлаас зайлсхийх эхний аргууд тус болохгүй бол өөрийгөө хамгаалах арга хэрэглэх хэрэгтэй. Хамгийн гол нь хүчирхийлэгчээс зугтааж, тусламж олж авах явдал гол зорилго гэдгийг санах хэрэгтэй гэсэн байна. Олон их сургууль, коллежид эмэгтэйчүүд бие хамгаалах урлагаар хичээллэдэг бөгөөд эмэгтэй хүн иймэрхүү хичээлд суух хэрэгтэй гэж бид зөвлөх байна. Ямар нэг аргыг чухалчлахын оронд эмэгтэйчүүд өөрийгөө хамгаалах ямар нэг арга техник эзэмших нь чухал юм. Үүний зэрэгцээ биеийн тамирын дасгал хийж биеэ чийрэгжүүлэх нь хүчирхийлэгчээс хурдан зугтаах, ноцолдох зодолдох зэрэгт хэрэг болдог байна.
Судалгаанаас үзэхэд ноцолдох, хашгирах, зугтах зэрэг нь эмэгтэйчүүдийг хүчинд өртөх магадлалыг бууруулдаг байна.
Өөрийгөө хамгаалах арга хэрэглэх нь халдлага болсон үед эмэгтэйд шаардлагатай арга хэмжээ юм. Гэхдээ аль болохоор халдлагад өртөхөөсөө өмнө хүчингийн оролдлогыг зогсоох, эсвэл зайлсхийвэл зохино. Үүний тулд эрэгтэйчүүдийн нийгэмших үйл явц, хандлагыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна.
Хэрэв бага насны хөвгүүдийг “мундаг эзэрхэг”, “чанга” байх ёстой гэж хүмүүс өөгшүүлдэггүй бол хүчин үйлдэгч хэзээ ч гарахгүйсэн. Хэрэв өсвөр насны хөвгүүд бэлгийн үйл ажиллагаа нь идэвхтэй сайн гэдгээ бусдад баталж харуулах шаардлага гардаггүй бол хүчиндэгч төрөхгүйсэн.
Харин зарим улс үндэстэн эрэгтэй хүн халамжлан хамгаалагч байх ёстой гэж үздэг нь хүчингийн хэрэг гарахгүй байх үндэс болдог байна.
Нөгөөтэйгүүр, эмэгтэйчүүдийн нийгэмших үйл явц, хандлагад ч өөрчлөлт гаргах хэрэгтэй байна. Ялангуяа, эмэгтэй хүн өөрийгөө хамгаалах талаар тууштай хатуу байж сурах хэрэгтэй байна. Сул дорой байдал бол эмэгтэй хүний ялгарах шинж гэж үзэж болохг үй. Энэ нь эмэгтэйг хүчинд өртөхөд хүргэдэг гэдгийг үгүйсггэх аргагүй. Ээжүүд дуулгавартай, дорой байдлаар охиддоо үлгэрлэх нь зөв эсэхийг бодох нь зүйтэй.
Эмэгтэй хүний эмзэг дорой байдал, идэвхгүй байдлыг дэмжсэн буруу үзэл нийгэмд бөх бат тогтсон байдаг тул үүнийг өөрчлөхөд бэрхшээлтэй юм.
Охид спортоор хичээллэснээр бие бялдар нь хөгжиж, хурд, хүч нэмж, өөрийнхөө чадварт итгэх итгэл бий болно. Эдгээр нь тэдэнд хүчингийн эсрэг тэмцэж өөрийгөө хамгаалахад тустай байж болно.
Эцэст нь дурдахад, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алийг бэлгийн боловсролтой болгох талаар нэлээд ажил хийх шаардлагатай байна. Эмэгтэйчүүдийг бэлгийн харилцаанд сонирхолгүй мэт хуурамч дүр эсгэдэг гэж үзэх үзэл байсаар, эрчүүд нь охид бүсгүйчүүдтэй болзооныхоо үед “далд тоглоомоор” тоглосоор байсан цагт хүчин гарсаар байх болно.
Хүний бэлгийн амьдрал
2 Comments
харин тхх нтр лол
Mash zov sanaanuud oruulsan baina. Mergejliin talaas ni buh ersdeliig oruuljee. Bayarllaa.
-Ene zaluus unshaasai anhaaraltai