Эмэгтэйчүүд хуучин найз залуугаасаа илүү анх худалдан авч байсан, өөрт нь хамгийн их таалагддаг гоёлын гутлаа эргэн санах дуртай болохыг судалгаа харуулжээ. Судалгаагаар эмэгтэйчүүдийн 92 хувь нь өөрсдийн цуглуулсан мөнгөөр авсан анхны гутлаа эргэн санадаг гэж хариулсан байна. Харин гурван хүрэхгүй хувь нь анхны үнсэлтийн эзнээ эргэн санадаг болохыг судалгаагаар тогтоожээ. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн 96 хувь нь анхны гутлаа хаясандаа харамсдагаа хэлсэн бол ердөө 15 хувь нь найз залуугаа хаясандаа харамсдаг байна.
“Эмэгтэйчүүд гуталдаа бидний төсөөлж байснаас илүү татагддаг болохыг тогтоосон. Эмэгтэйчүүд хайрын хуучин түүхээ сайн хадгалдаг гэж олон хүн боддог ч эмэгтэйчүүдийн хувьд гутал нь тэдний үнэ цэнэтэй зүйл болдог байна. Тэд гутлаа сайн найз шигээ л арчилдаг. Тэдний хуучин гутал өнгөрсөн хайраас нь ч илүү үнэ цэнэтэй” гэж судалгааны газрын ажилтан мэдэгджээ. Энэ судалгаанд 1000 гаруй эмэгтэйг хамруулсан байна. Өөр судалгаагаар эмэгтэйчүүд дунджаар 19 хос гуталтай байдгийг тогтоожээ. Үүнээс гадна зургаан эмэгтэйн нэг нь 30 хос гуталтай байдаг бөгөөд жилд дунджаар дөрвөн гутал худалдан авдаг аж.
Хамгийн хөгжилтэй нь тэд гутал худалдан авахдаа санхүүгийн асуудлаа огт бодолгүй шууд авдгаас гадна долоон эмэгтэйн нэг нь шинээр авсан гутлаа нөхрөөсөө нуудаг байна.
Монцамэ
9 Comments
шилбээ барсан урт түрүүтэй гутал өмссөн хүүхнүүд аргагүй л боов босгодог шүү
ккккк. Наад судалгааг монгол бусгуйчуулээс аваагуй байх аа.Гутландаа анхаарал тавьдаг ч арай ч эр хунтэй харьцуулж болохгуй .
хохо..ххэхэхэ…ххахаха
gutal erchuudees deer,… aimar goy !!
Би л лав тийм биш. Гутлаа ер санахгуй байна даг. Ер нь гуталд нээх ухаангуй дуртай бишээ. Эдийн шуналгуй болохоор нэг л сонирхол тордоггуй юм.
Хонгорзул аргагуй шдээ!!! Хөгшин авгай юм чинь ха ха ха
Bi odoo yamar ongotei boitog omssonoo sanadaggui sh de. Anhnii gutalaa ch sanadaggui. kkk. Gehdee goe gutaliig ch zugeer ongoroohgui ee
хэхэхэ. Үнэн юм шиг байна шүү. Энэ жил би 8 гутал авсан байна.
за ягштээ, ямар гутал авч байснаа санахгүй л юм байна. Харин анхны үнсэлтээ хэзээ ч юм үзсэнийхээ дараа бол насан туршдаа л санах байх даа.