-Бүсгүй хүний итгэл сэтгэл дээр тоглож, бүлтгэрхэн үрээ орхиод зуларч одсон эрчүүдийг яалтай- Эр хүн гэдэг айл гэрийн ноён нуруу, алаг үрсийн гэрэл гэгээ нь билээ-
Аав, ээж хоёр эзгүй үед гэр эзгүйрээд нэг л уйтгартай байдаг. Хэсэгхэн хугацааг ч тэдэнгүйгээр өнгөрөөх бэрх шүү дээ. Хүүхдээ тэвэрсэн аавууд, ач зээгээ тойруулсан өвгөд гээд энэ л дүр зураг жирийн нэг монгол айлын амьдрал. Саяхан нэг хүнтэй ажил хэргийн шалтгаанаар уулзсан юм. Та эцэг, эхээ танилцуулаач гэхэд дуугаа хурааснаа “Би аавыгаа мэдэхгүй ээ” гэлээ. Тэрээр одоо 30 гаран настай. Энэ л үг сэтгэлд нэгийг шивнэж, олон зүйлийг бодогдуулав: Хүмүүс яагаад хүүхдээ хаяад явдаг юм бэ. Насан туршдаа аавыгаа мэдэхгүй өнгөрөх гунигтай түүх улам бүр олшроод байх шиг. Бид үүнийг киноноос ч төвөггүйхэн олж харж болно. Арга ч үгүй биз. Кино бол амьдрал ы н тусгал учраас л тэр. Ер нь энэ асуудал ганцхан манай оронд ч биш, өөр одон орны хөндүүр сэдэв гэдэгтэй бүгд санал нэгдэх биз ээ. Эрчүүдийн орхиод явсан орон зай нь эмэгтэйчүүдэд “Өрх толгойлсон эмэгтэй”, бяцхан үрсэд нь “Эцэггүй хүүхэд” гэсэн тодотгол үлдээдэг. Улаанбаатар хотод өрх толгойлсон 23.3 мянган эмэгтэй бий гэсэн тооцоо гарчээ. Түүнчлэн 2007 оны байдлаар хүүхэд төрүүлсэн эхчүүдийн 20.9 хувь буюу 4722 нь гэр бүлгүй эмэгтэйчүүд байсан аж. Энэ бүхний цаана гэр бүл салалт байгаа нь мэдээжийн хэрэг. Сүүлийн үед гэр бүл болоогүй хүмүүс хүүхэд төрүүлэх нь нэмэгджээ.
Улаанбаатар хотын нийт өрхийн 11.9 хувь буюу 27930 гаруй өрхийг гэрлээгүй хүмүүс толгойлж байгаа аж. Тэдгээрийн дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа юм. Энэ бол аюулын харанга ойртсоны жишээ. Үүнд нийгэм чамгүй үүрэг гүйцэтгэсэн. Харь орныг зоригсодын дийлэнх нь эрчүүд байдаг. Үүнээс улбаалан сүүлийн үед гэр бүл салалт урьд өмнө байгаагүйгээр нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар гэр бүл цуцлалт хотын хэмжээнд 10 жилийн өмнөхөөсөө бараг гурав дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Салалт нэмэгдсэнээр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо эрc нэмэгджээ. Өөрөөр хэлбэл 2004 онд өрх толгойлсон эмэгтэйчүүд 4000 хүрэхгүй байсан бол 2007 оны байдлаар 23.3 мянга болтлоо өссөн байна. Яг өнөөдрийн нарийвчилсан судалгаа гараагүй ч энэ тоо буурсан гэх баталгаа байхгүй. Харин ч улам нэмэгдсэн болов уу. Тэгвэл энэ хугацаанд хагас өнчин хүүхэд 12400 гаруй болж бас л нэмэгджээ.
Сүүлийн үед төр засгаас явуулж буй бодлого өрх толгойлсон эх, эцэггүй хүүхдийн тоог нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй. Ядуу хүнийг тавласан мэт санагдах шинэ хүүхдийн 100 мянга, cap бүрийн гурван мянга, улирлын 25 мянга гэх мөнгө. Эдгээр мөнгийг өгч эхэлснээс хүн амын өсөлт эре нэмэгдсэн байдаг. Хөгшчүүл ийн ярьдаг болжээ. Хүний мөс чанар муудлаа гэж. Нээрээ ч юм болов уу гэсэн бодол төрнө. Учир нь охид, бүсгүйчүүдийг мэхлэн хүүхэдтэй болгоод зугтах залуус олширчээ. Тэд энэ бүх үйлдлээ хаацайлахын тулд нийгэм рүү чихнэ. Нийгэм гэдэг чинь хүмүүс л учраас бид яагаад ингэж өөрчлөгдөнө вэ.
Өнөөдөр голсон үр тань насан туршдаа танд гомдож явна гэдгийг бодсон уу. Нэг хүн надад ярьж байсан юм. “Хүн залуудаа тоомжиргүй явдаг. Насан туршдаа эцгээ хайсан үр чинь сайхан ч бай, муухай ч бай аавыгаа нэг харахсан гэж хүсдэг” хэмээж билээ. Аав, ээжтэйгээ хөтлөлцөн алхах үеийнхэңдээ тэд атаархана. Тоомжиргүй хөлхөх олны дундаас эцгээ эрсэн гэнэн харц биднийг ээрч байдгийг хэлж мэдэхгүй. Бусдад адлагдан, аавдаа орхигдсон гээд амьдралын өмнө тэрээр ганцаардана. Эцэг таны орон зайг хэн ч хэзээ ч нөхөхгүй гэдгийг бодоод нэг үзээрэй. Таны голоод явсан хүүхэд хэн нэгний дагавар хүүхэд гэж хэлэгдэн, хатуу гар, хараа хяналтын дор тарчилна. Энэ зам хичнээн олон хүний амьдралыг буруу тийш нь эргүүлеэн бол гэхээс сэтгэл еэмэрмээр. “Яадаг юм. Би эцэггүй хүн”, “Ээж бид хоёрыг орхиод явсан түүнээс заавал өшөөгөө авна” хэмээсэн хүүгийн бодол түүнийг сайн сайхан амьдрал руу татна гэж үү.
Монголчууд аавын түшгийг Алтай, Хангайтай зүйрлэдэг нь санаандгүй хэрэг биш. Элэг бүтэн амьдрал гэж ээж аавтайгаа байхыгхэлнэ. Энэ бол энэ насны их хувь хишиг. Бүтэн сэтгэл, зөв хүн болж төлөвших нь чухамдаа ийм л эөрүү амьдралаас үүдэлтэй. Хувь тавилан тэр бүр тэгш байдаггүй ч манайд эцгийн хайр, алганых нь амтыг мэдрэлгүй өсч байгаа ирээдүй үеийнхэн дэндүү гэмээр олширчихож. Бүсгүй хүний итгэл сэтгэл дээр тоглож, бүлтгэрхэн үрээ орхиод зуларч одсон эрчүүдийг яалтай. Хүн төрсен үрээ байтугай нохойн гөлгийгч ингэж орхидоггүй байсан цаг саяхан сан даа. Социализмын үед эцэг тогтоох ажлыг зохион байгуулдаг байж. Тэгээд говийн нэгэн суманд эцэг тогтоох болжээ. Нэг эмэгтэй хэдэн хүүхдээ дагуулан ирж, эцгүүдийг нь нэрлэж гэнэ. Гэтэл нэг хүүхдийнхээ эцгийн нэрийг хэлэх гээд түгдрээд байна гэнэ. Үнэндээ бол тэнд байсан сумын дарга эцэг нь байсан юмсанж. Энэ байдлыг ажсан мөнөөх дарга за за эзэн олдохгүй бол над дээр биччих гэсэн гэдэг. Хэдийгээр шог яриа ч бодит амьдралын тусгалыг ямар нэг хэмжээгээр илэрхийлээд байх шит. Амьтад хүртэл зулзагаа харамлан эргэн хургаж хоргоддог юм билээ. Харин хүн Та яагаад эргэж ч харалгүй одно вэ.
SOURCE: sharmedee.mn
15 Comments
Uneheer taarch tohirohgui bol salna l biz dee. Harin zarim aavuud salsan hoinoo ih muuhai novshirdog shuu. Huuchin ehner ni bish uuriinh ni tursun ur ni l hohirch bgaag uhaardaggui tiim humuus bdag. Zarim ni yah ve ur huuhedteigee bainga holbootoi uulzaad yavj bdag. Yagaad bugd tiim baij bolohgui gej…
Энэ нийтлэл хэтэрхий нэг талийг барисан нийтлэл болж. Би эхнийхээ ханиас салаад одоо хуртэл хүүxдийхээ хойноос бэтгэрж явдаг нэгэн. Хуний амидрал гэдэг заримдаа хүссэнээр болдоггуй. Ялангуяа өнөөгийн нийгэмд бур хэцүү болсон. Залуу хүмүүс л болсон хойно юу юугүй яаран амьдралд тэмүүлж айл гэр болж үр хүүхэдтэй болсон. Нээх ч удалгүй хэн хэнийхээ занг авж хэн нь ямар хүн бэ гэдгээ мэдэж эхэлсэн. Нэгэнт л болохгүй амьдрал болдоггүй юум байна лээ.
Хүүхдээ өнчрүүлээд яаxав, яаж ийж байгаад энэ амьдралийг болгоно гэж их үзсэн. Гэвч улам л хөндий хуйтэн болж байсан. Хүүxдийг минь ч уулзуулахаа больсон. Та бухэн буруугаар бодож магадгүй. Энэ нөxөр ер нь их айхтар гомдоосон юм байна л даа гэж…. Үгүй ээ би тэгэж бодохгүй байна. Миний бодлоор яагаад тэр хүн ийм зан гаргаж байна вэ гэвэл зөвxөн өөрийгөө л бодсон хэрэг. Тэр хүүxдээ ч бодоогүй, намайг ч өчүүхэн ч бодоогүй.Тэр их шазруун зантай хүүхэн л дээ. Ирээдүйд хэн нэгэнтэй мэдээж сууж л таараа. Урьднийх нь нөхөр гээд л нэг юм хүрж ирээд л хүүхдээ аваад л авчирж өгөөд л байвал дэмий л гэж бодсон юм шиг байгаа юм. Тэгээд л бүр мөсөн xолбоогоо тасалсан нь дээр л гэсэн байх. Би түүнтэй учирсандаа одоо хүртэл харамсаж увдаг. Хүү маань их том болсон гэж дам хүнээс сонсоод ядаж нэг уулзаад үнэрлэх юмсан гэж боддог. Гэтэл энэ хүний бичсэн нь аав нар болиоч гэх шиг. Гэр бүл салахаар нөгөө нөхөр л буруутан байдаг. Өө энэ чинь эхнийхээ эхнэр хүүхдээ хаяад энэ чинь 2дах амьдрал нь байхгүй юу гэж ярьдаг . Амьдралийхаа ханийг олно гэдэг тийм амархан бишээ. Хүн ханиа сонговол ядаж юмийг 2 талаас нь харж чаддаг хүн сонгох хэрэгтэй. Муугаар хэлбэл салсан ч гэсэн за энэ хүн чинь надтай бас ч гэж амьдарж байсан юмшүү, миний хүүгийн эцэг юмшүү гэж бодож чаддаг л байх хэрэгтэй байхгүй юу!!! Тэрнээс биш би энэ муугаас одоо салсан юм чинь яасан ч болно гэсэн хүний үнэргүй арчаагүй зантай , тэгээд хүмүүст болохоор худлаа ярьж өөрийгөө өрөвдүүлдэг тийм хүмүүстэй бол юу ярих вэ дээ…. Бурхан бүгдийг харж байгаа гэж боддогдоо.
хонгохзулаа цахирмаа руу яагаад дайраад бнаа. чиний буруу за
Cahirmaa hoorhii doo chi neeree orovdoltei huuhen yumaa. Chi ch gesen 30-tai emee ch yum biluu.
-Ug daahgui baij ooroo bitgii huniig ehlej dairch bai minii duu za.
Бид гэчихжээ… Усан толгой чинь. Тэр 2-н шүтээн чи өөрийн гэсэн бөндгөргүй юм байхдаа. Хүнэнцэр гэж хэлий чамайг.
Эцэггүй хүүхэд гээд л байхын. Улс төрийн залхаг бодлогын үр дүн шүү дээ. Ардчилсан улс болоод бид амьдралаа сайхан болгож чадсан уу?
Өв соёл ч үгүй, зан заншил ч үгүй, Иргэний боловсрол ч үгүй, хариуцлагын тогтолцоогүй, хуульгүй л болсон байна шдээ.
Тэр Гончиг мэтийн амбасан үеийн нэртэй нөхдүүд Яагаад социализмыг буруушаагаад байна. Бидний түүх шүү хар малаа. Шинэлэг сэтгэлгээтэй юм бол шинэ зүйл бодож сэтгээд бич за.
та 2 мини бичээд байгаарай, энэ сайт та 2гуй бол хэтсүү, бид шутэн бишрэгчид чини харанахуйд туурух шиг л …
Hetsuu shdee. Bi lav 6 sartai jiremsen gantsaaraa uldej bsan. Odoo neg ch holboo baihgui. Hairtai durtai geed l hamt amidarch baisnaa neg l udur hayad yavsan daa. Etsest ni humuuust nuhurgui huuhedtei huuhen gej helegdeed l yavj bna. Gants bie eejuudiig ih olon yanzaar doromjiloh l yum bna. Ene site deer hurtel huuhedtei huuhnees hol yav aimar shuu geed l bsan shdee.
монголын энэ олон эцэггүй хүүхдүүдийг одоо яалтай ч билээ. социализмын үеийн эцэг тогтоолт явагдаж байсан бол ч яахав, ээж нарыг нь заавал үнэнээ хэл гэж уйлуулж дуулуулан зовоож байхаар бүгдийг нь над дээр биччих гэхсэн. даан ч зөвхөн эцэгийн нэрийг олж тогтоосноор асуудал шиидэгдэхгүйд, дээр нь ер нь энэ асуудлуудыг цаашдаа яах вэ гэдэгт л байгаа юм. цаашид хүн ам зүйн бодлого ямар ч зохицуулалтгүй хэвээрээ үргэлжилбэл ?????????
хаха,цахирмааг энэ гончиг их гоё хэлсээн нтр лолз. ер нь хүүхэд тоглоом биш шүү гэдгийг л ойлгож мэдэх хэрэгтэй,өөрсдөө бол эцэг эхийн хайр халамжинд ханатлаа умбаад шумбаад өсчихсөн байгаа. эргээд эцэг,эхгүй хүүхдийн зовлонг сайн мэдэхгүй дээ тэгдийн болов уу. за бүү мэдээ,миний хувьд бүлтэгнэсэн нялх амьтныг хараад хайр хүрнэ үү гэхээс хаяад явж түвдэхгүй л болов уу…
Энэ цахирмаагийн бичсэнийг уншсан чинэ социализмийн уэйин ухуулан сурталагч юмуу хайшаан. Лаг болох гээд ядцан хуухэн байна.
эрэгтэй эмэгтэйн буруу гэхээсээ илүүтэйгээр манай хууль боловсролын системийн ядмаг байдал, эцэг эхийн хүүхэд хүмүүжүүлэх чадвар мэдлэггүйгээс хувь хүний төлөвшил ихээхэн доошоо орчихсон, дээрээс нь нийгмийн амьжиргааны төвшин гээд зөндөө хүчин зүйл байгаа байх л даа. Энийг яг эрэгтэйчүүд ийм байна эмэгтэйчүүд нь ийм байна гэж хөндөх нь буруу гэж би лав бодож байна. Харин ийм байдлыг бий болгоод байгаа хүчин зүйлс үүр уурхайг л ярих хэрэгтэй. Яагаад өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх боловоо энийг яаж багасгах вээээ
-70 % ni huuhnuud nuhruu hayasan gej toonii haritsaa chine buruu baina.
-70% huviin huuhnuud nuhruu golj hayahaar tiim orsoldogch erchuud mgl-d baigaa biluu ain?
70% erchuud ehner huuhdee hayaj yavsan l baih gej bodjeenoo
Хамгийн сонирхолтой ни дараах статистикийг мэдэхүү.Гэр бул салалтийн 70%ни эмэгтэйчүүд нохроо хаясан бнашуудээ.Энэ юуг хэлээд байна вэ.Монгол эрчүүд гэр булээ авч явж чадахгуй байна шуу дээ.Уунийг уншаад хуухнууд дуу нэгтэй тийм арчаагуй чадваргуй гээд л хэлэх байх гэхдээ тийм бишээ энэ бол тор засгийн буруу бодлогийн золиос болж байгаа юм.Уунд маш олон нарийн бодлого хэрэгтэй.Одоо эр хуний жэндэрийн асуудал босож ирэхээр болсон байнашуудээ монголд.
үнэхээр, яаж ч хичээгээд таарч тохирохгүй, хамтын амьдрал нь там болсон бол салахаас яахав, гэлээ гээд хүүхэдтэйгээ холбоотой байхыг хүсдэггүй, үүргээ умартдаг, хариуцлагаас зугтдаг аавууд муухай.
манайхан нээрээ ургийн дэвтэрийг сэргээж, хэрэглэж байвал зүгээр болсоон.
Бодууштай сэдэв байна шүү!.Хүүхдийг нь гаргаад өгч байхад ичихгүй хаяад явж байдаг эрчүүд олон байдаг болжээ.Ард нь хүүхдээ тэврээд хоцорч байгаа эхчүүд харамсалтай,өрөвдөлтөй.Хүүхэд гэдэг бол зүгээр нэг хүүхэлдэй тоглоом биш,том хариуцлага.Энийг ойлгохүй,доодхоо захирч чадахгүй эрчүүд байгаад байгаа шүү.Дээрээс нь эмэгтэйчүүд хүнээ сайн таньж суух,хүүхдээ гаргах хэрэгтэй шдээ.Аль аль нь л хариуцлагатай байх ёстой байх!