Нөхрийгөө алдахаас айж байна

0912de1301963d47f7dd0d6235edd601

Сайн байцгаана уу. Энэ өдрийн мэнд хүргэж, санаа зовж байгаа асуудлаа хуваалцахаар үүнийг бичиж байгааг минь ойлгоорой. Нөхөрөө алдахаас айж байна гэхээр өөр хүүхэн шууханд алдах гэж байна гэж битгий ойлгоорой. Миний нөхөр бид хоёр нэг нэг хүүхэдтэй хоёр талаасаа нийлээд одоо 3 жил болж байна. Бид бие биедээ хайртай, үнэхээр сайхан амьдардаг. 2уулаа урьд нь амьдралд нэг нэг алдсан болохоор одоо энэ амьдралаа алдахгүйн тулд хичээж, 2уулаа л тайван сайхан элэг бүтэн амьдралыг хүсэж явдаг. Минии нөхөр архи тамхи хэрэглэдэггүй, авгай хүүхнийасуудал энэ тэр гэж намайг зовоодоггүй, халамжтай ёстой сайн хүн байдаг. Гэтэл миний нөхрийн сонирхол, хийхийг хүсэж байгаа ажил нь дандаа эрсдэлтэй, аюултай юм сонирхож явдаг. Жишээ нь, мотоцикл унаж хурдан давхих дуртай гэнэ. Миний мэддэг нэлээд хэдэн хүн мотоцикл унаж байгаад осолдоод үхдэггүй юмаа гэхэд, хөл гараа хугалсан энэ тэр байнга тохиолддог. Би айгаад уралдааны мотоцикл авна гэхээр нь уйлж, гуйж байж болиулсан. Жишээ нь цанаар аймшгийн өндөр дээрээс, хурдтай гулгана ёооох, би энэнээс нь нөхрийгөө уначих вий гэж аймар айдаг.

Гэтэл одоо нэг ажилд орох гээд өргөдлөө өгцөн байгаа, тэр нь нэлээд эрсдэлтэй ажил. Уг нь одоо нэг хувийн компанид ажилладаг, тэр нь боломжийн ажил. Өөрөө болохоороо энэ орох гэж байгаа ажлаа багаасаа мөрөөдөж, зорьж явсан эр хүний хийх ёстой ажлын нэг учраас ормоор байнаа гээд зүтгээд байгаа. Би ч гуйж, уурлаж, чи байхгүй болчихвол бид нар яаж чамгүйгээр амьдрах юм бэ, тэр балай ажлаа хийж явж байгаад элдэв муу юм тохиолдвол яах юм бэ гээ л дургүйцдэг. Гэхдээ тэр ажлыг нь зүгээр хийгээд явж байгаа хүмүүс ч байдаг, эрсдээд амь насаа алдсан хүмүүс ч зөндөө байдаг. Ямар ажил гэдгийг нь хэлээд хэрэггүй байхаа гэж бодож байна, нэг улсын аюулгүй байдлыг хамгаалах хүчний байгууллагуудын нэг. Тэр байгууллагынх нь нэрийг хэлэхээс ч дургүй хүрч байна. Нөгөө талаас нь бодохоор, би нөхрийнхөө хүсэл мөрөөдлийг зөвхөн өөрийгөө бодоод боогдуулмааргүй байдаг. Яахав өөрийнх нь үнэхээр хүсээд байгаа ажил юм чинь оруулаад, харин ардаас нь залбираад сууж байх л үлдэж байх шиг байна. Уг нь нэг сайн хүнтэй учраад, санаа зовохгүй сайхан амьдарна гэж хүсэж байсан юмсан. Миний нөхөр болохоороо өөрөө намайг тайвшруулаад, зүгээрээ хайр нь тийм доожоогүй хүн биш, би чамаар бахархуулж амьдармаар байна. Хийе гэсэн зүйлээ хийж чаддаг л биз дээ гээд байхын. Би их гутранги үзэлтэй хүн байна уу? Бусад эмэгтэйчүүдийг хараад сонсоод байхнээ нөхөр нь архи уугаад, хүүхэн шуухан гээд яваад байдаг. Миний нөхөр тийм биш, зүгээр бүх л эрэгтэй хүмүүс шиг эрсдэлтэй юм сонирхоод яваад байхад нь би давраад тэр хүслийг нь боож хаагаад, өөрийгөө дэмий зовоох өө хайгаад байгаан болов уу? Хэтэрхий амиа бодоод байгаан болов уу? Уг нь би хайртай хүнтэйгээ элэг бүтэн, эрүүл саруул насан туршдаа хамт байх юмсан гэж үнэхээр их хүсэж байна. Миний нөхөр айлын ганц хүү, тэгээд манай хадмууд ч, нөхрийн дүү нь ч тэр ажилд нь оруулах дургүй байдаг, хүүгээ яахаараа заавал ийм ажилд орох гээд зөрүүдэлдэг байнаа гээд гайхаад санаа нь бас зовоод байдаг гэсэн. Тэр ажилдаа өөрөө хүсээд байгаа болохоор орохыг нь хорьж чадахгүй ч, би дотроо битгий бүтээсэй гэж горьдож байна. Дараа нь би ч, нөхөр маань ч хэтэрхий хожимдож харамсахааргүйгээр ямар шийдвэр гаргасан нь дээр вэ хүмүүсээ? Дараа ямар нэг юм тохиолдвол би тэр үед нөхрийгөө хориод оруулахгүй байх минь яаваа гэж харамсвал яанаа?

секс.мн дээр ирсэн захидал

28 Comments

  1. Сонирхолтой says:

    Чи заавал тийи юм бодох хэрэггүй хэрвээ тийм юм дандаа бодоод байх юм бол тэр бүгд чинь биелдэг юм. Хүн аль болох сайхан юмыг бодож амьдрах нь зүйтэй. Өөрийн өөрийнхөө айдсыг даван тул тэгвэл чи бүнийг чадна. Ингэж л хэлмээр байна даа

  2. avatar says:

    erchuud ih teneg sh dee. uhaangui zorig hend ch hereggui. sain l hel.

  3. boogii says:

    миний зүгээс зөблөхөд харин чи азтай байна гэж хэлмээр байна өөрийн хайраа олжэээ би одоо болтол олоогүй хэхэ. чи асуудал бүрийг тэгж хүндээр хүлээж абаад байбал хэцүү тэгээд ч бүх юм чиний бодож байгаа шиг байдаггүй юм шдээээ насаараа уралдсан , галд ажилсан , спорт д хүч үзэж буй зөндөө л хүмүүс вайгаа ш дээ чинийхээр бол хүн юу хийх эстой болж байнаа. чи санаа зоболтгүй ээ зүгээр дэээ

  4. Нийтлэл бичигч says:

    Бүгдээрээ л бодууштай зөвлөгөөнүүд өгчээ. Бүгдэд нь баярлалаа.

  5. Hiilgee says:

    чи нөхөрийнхөө хүсэл мөрөөдөлийг ойлгож хүлээж авахгуй бол харин ч эр нөхөрөө алдана шүү.Миний бодлоор танай нөхөр чини нөгөө олон залуусын ами нас авч одсон “онцгой…” -д л ажилд орж байгаа бололтой. Эр хүн өөрийгөө мэдэж байгаа байлгүй дээ. Хүн дуртай зүйлээ хийж байж амжилт гаргана шүү дээ. Би Брэд Питт-ийн нэг ярилцалга уншиж байхад өмнөх эхнэр Жэннпэр Аннистон бас яг чам шиг ийм бсан шиг бгаан. Брэд Питт-ийг мотоциклээр зугаалах найзуудтайгаа загасчилахад ни дургуйцдэг бсан гэсэн байсан. Харин Анжелина түүнтэй харицуулахад эсрэгээрээ Брэд-ийг мотоциклээрээ хурдтай давхихыг ни дэмждэг найз нартайгаа зугаалах, загасчилахад ни түүнийг ни дэмждэг гэсэн байсан. Эцэст ни Брэд Анжи-тэй үлдэж Жэн ганцаар хоцорсон гэдэгийг санаарай. Бичсэнээс чинь харвал нөхөж чини эр зориг адал явдалд дуртай нэгэн бололтой. Эр хүний хүссэнийг ни хийлгэхгүй бол хэзээ нэгэн цагт нэгэн “Анжи” гарч ирээд чи харин жинхэнээсээ нөхөрөө алдав. Бүх зүйлийг ни дэмжих ни юүв. гэхдээ л нөхөрөө ойлгож хүндлэх хэрэгтэй.

  6. LLg says:

    ер нь ч тэгээд тийм сайхан нөхөртэйн байж энд ингэж тэнэглэж гайхширч элдэв юм бичиж суудаг хаягдвал таарсан хүүхэнүү гүй юу,ёстой анх удаа муу юм биччихэе гэж!

  7. LLg says:

    ямарваа нэгэн юманд хэт ач холбогдол өгснөөр эргээд бүр хүзүү хоолойгоор татдиймдаа.эрэгтэй хүний дуртай ажил,дуртай зүйлсийг н хориод хаагаад байвал тэгээд архи тамхи авгай хүүхэн рүү л явна даа!магад өөрийг нь ойлгож дэмжих өөр нэгнийг ч олоод авч магад

  8. Hongoroo says:

    hi busgui.
    chamd gej helehed tegj muugaar bodood bh zuilgu e.harin sainiig bod.ingeed l muu zuil bodood l bvl chi oortoo muu zuil l daguulna shu de.tiimees shn zuil bod ok.
    nohor chin zugeere.
    hussn zuilee hij baij hun chin ulam ih amjiltand hurdeg yuma.
    hurdnii hetsuu sport sonirhdog yum bn. ter chin ih kafta bhgu yu,chi ooroo yug n ch sonirhdoggu blhr chamd hetsuu osolto yum shig sanagdj bgaa yumaa.chaddag husdeg humuus chin oor bdg yumaa.
    bi chinii orond bsn bl hii gej helne.magadgu minii sonirhol tanai huntei niildeg bolood tegj bodoj baij medh yumaa.
    het ih hamag zuiliig n horiod bvl yer n demii shu.hussen ajil toroloo hij baij hun chin mash sn gyalzdg yum shu de
    za amjilt
    amidral chin shn shu

  9. Xongorzul says:

    Hnn yadgiin baigaam.
    -Uul ni ch muugaar yum buhniig bodood baival amid yavj ch chadahgui shuu dee.
    -Nuhur chine uneheer hiimoritoi er bol yu bol yug ch hiino doo.

    -Hund chine tegeed uheh odor neg l tohiolddog yum, uhehgui huvi tavilantai hun bol yugaanchig hiisen yavna doo, hiimoritoi er bol yu durtaigaa hiig dee hoo.

  10. narantuya says:

    чиний совин нэг юм мэдрээд л байна даа.тэр ажилд нь оруулахгүй бүх арга чаргаа хэргэлэ.

  11. ......... says:

    хм

  12. denduu yma says:

    т1ийн iim ymand durtai ym chin extrime sexd bas durtai bgaa chi 1 saihan extrime sex hiij bgaad tiim ym hiihgui gesen am tangragiin avaach hehe erchuud tgj bh uedee uneheer am aldahdaa sul bdgshd… chi ym humnaas harj bgaad galzuurtal n sexdej bgaad amiin avchihaa…tgd ter extrime sonirholiig n sexeer orluulaad uzvel yasiin gej zuvluh bnda

  13. p.mardai says:

    тагнуул ч хогийн ажил даааа. сөрөг тагнуул чинь бүүр хогийн гэртээ барагтай л тогтохгүй ш дэ. байнга нэг хужаа дагаад явдын үнэн тэнэг ажил би тэнд байгаад залхаад гарсан. би ч мото унадаг зүгээр шдэ с

  14. bi bol bi says:

    бодох л ёстой хэрэг дээ. зөнд нь орхиж яавч болохгүй,хүн сална гэж гэрэлдэггүй,осолд орно гэж машин унадаггүйтэй л адил. нэгэнт хүнтэй ханилсан бол гэр бүлдээ тодорхой үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй,ухамсарласан ч байх ёстой. ямар нэг юм болоод үхчихвэл ард үлдэх хүмүүсээ бас бодох хэрэгтэй,тийм хувиа хичээсэн байж болохгүй шүү дээ. эмэгтэй хүн их зөнтэй байдаг юм.

  15. Эр бор харцага says:

    Сүртэй ш дээ. Эрчүүдийн л хийдэг ажил ш дээ. Зөн нь орхи. Харин наад муу бодол, зөн совингоо толгойноосоо авч хаяхгүй бол харин ч наад бодлоос чинь болж муу юм болж мэднэ. Эр хүн хийморьтой явах тусмаа сайхан байдаг юм.

  16. car says:

    hetsuul yumdaa ter hunii sonirhol tiim baidag . chi suugaad sain yariltsaad uz. chamd yamar neg yum tohioldvol yaana tegvel bi belevserch huuhduudteigee uldene yaaj amidrah yum be geed bidnii toloo chi sonirhson zuileesee tatgalzaj chadahgui gejuu geedl uilaad uyraagad uzdee. uneheer uhaantai ger bulee boddog hun ooriihoo sonirhloos iluu ta nariig bodno. hervee zoruud munhag hun bol yuu geedch nemergui tegej yavadl hezee negen tsagt chad hiih baihdaa. chinii huvi zayal iim baijde busgui mini

  17. erhemseg says:

    Chinii aih zov shyy dee. Ooriin bair suuria nohortoo sain helj esergyits! Bi l huvidaa ail ger bolj ehner nohor 2 suusan l bol nohriin bie ehneriin bie ter ger byliin omch gj oilgodog.Only ter hynii erh ashgaas gadna ger byliin niitiin erh ashig gj bas bgaa shtee.Etseg hyn orhiin tergyyn hynd hariutslaga gj 1 tom bgaa.Bi moroodoj bsn geed byh hairtai hymyysiinhee goliig harluulj sanaag zovooj tiim ersdeltei alhan hiih erh nohort ch bas bhgyi gj bodoj bn.Yamar neg ersdliig bas tootsooloh heregtei.Odoogiin ajil n hangalttai aytaihan ajil yum bol yatgah heregtei bh.Bygdiig muugara bodloo gj bolohgyi ee.Byh l zyiliig tootsooloh heregtei bas hariutslagatai amidrah yostoi.Yr yndestei ger byltei hynd yheh erh ch bhgyi bdgiim shyy!Yamanguya zaluu hymyys! Nohorteigee saitar yariltsaarai!Amjilt hysie!

  18. julia says:

    Teneg erchuud tenegtdeg b.a shtee.Hohino shtee.Tegeed arhi uugaad huuhen erguuleed l hogiin amidralaar amidrah n dee.Darga n yu hiine gene bugdiig n hiine bizdee.Minii medeh tagnuuulchid bugd arhichin huuhenchin,naizuudiinhaa bogsiig uhsan yumnuud l baidag.Tagnuulch,tsagdaa bol novshiin ajildaa.Humuusiig ih evdeldeg.

  19. Ani says:

    Xүн өөрийгөө xайрлаxгүй бxд Чи яалтай билээ. Тийм л эрсдэлтэй ажил xийx Дуртай юум бол эртxэн Амь Даатгал xийлгэчиx. Юумыг яаж мэдxэв дээ. Xожим н Чамд л xэрэг болно. Өөр зөвлөx юум миний Xувид алга даа.

  20. khongorkhon says:

    гэхдээ чи нөхрөө хориглоод байх юм бол нөхөр чинь бүүр ч их зөрөх байх гэж бодож байна. цанаар гулгах харин гоё ш дээ дээрээс хурдалж буух бүүр ч саак мэдрэмж өгдөг юм. тийм спортод дуртай хүмүүс ер нь зөрүүд байдаг юм даа. зөрдөг хүнийг хориглохоор улам л цаашилдаг.

  21. Тагнуу л уу? says:

    1. Нэг сонин юм хэлье ээ бүсгүй минь. Чиний совин чинь зүгээр нэг чамайг айлгахгүй ээ. Нөхөр чинь л эвгүй юманд орооцолдох гээд байдаг юм байна даа, сайн эхнэр тэрийг нь совингоороо урьдчилж мэдэрдэг, чи тэгж мэдэрсэн байна гэж бодож байна.
    2. Сөрөг тагнуул, тагнуулын ажил – аль аль нь новшийн адгийн ажил. Хүний ул шагайж бөгс ухаж явснаас мотоциклээрээ уралд гэж хэлээч.

  22. cahirmaa says:

    үнэхээр гэр бүлийнхээ үүрэг хариуцлагыг ухамсарлаад биелүүлээд явж чадаад байгаа бол хүссэн юмаа хийг л дээ. Чи тэгж дандаа муугаар бодож битгий санаа зовоо, харин ч бахархаж явах хэрэгтэй байхаа. Би лав нөхрөө зуун хувь дэмжинээ,хүн энэ насандаа зүгээр л идэж ууж амь насаа хайрлан энгийн амьдрах тийм ч сонин биш байхаа. Хүнд гэр бүл үр хүүхдээ авч явах мөнгө олохоос гадна өөрийн гэсэн том хүсэл мөрөөдөл зорилго байдаг бол бүүр ч сайхан юм бишүү. Би ээж аавын маань амьдралын зорилго зөвхөн биднийг сайхан сайхан өсгөж хүмүүжүүлэхэд л оршиж байсанд үргэлж харамсдаг. Ээж аавыгаа биднээс гадна жинхэнэ өөрсдийнхөө хүсэл мөрөөдөл тэмүүллээ олчихсон тэрнийхээ төлөө явж байсан бол тэднээр бүүр ч илүү бахархах байсандаа гэж дандаа боддог байсан. Тийм их хүсэл эрмэлзэл эрч хүч дүүрэн хүнийг дарж энгийн тайван гээд байгаа урсгалаараа амьдрах амьдралыг тулгаад хэрэггүй байхаа

  23. Нийтлэл бичигч says:

    Тэр орох гээд байгаа ажил нь үнэндээ тагнуулын алба. Бүүр сөрөг тагнуулын албанд орох хүсэлтэй байгаа. Тэр нь аль хэр эрсдэлтэй ажил юм болоо мэдэх хүн байвал хэлж өгч туслаач. Ганц нэг хүнээс асуусан чинь хэцүү ажил, амьд явах баталгаа байхгүй гэсэн. Одоо үед монголд магадгүй гайгүй л байх л гэж горьдож байна.

  24. hel says:

    ìàõè òàé ñàíàà íýã áàíéàà. òàòàëöëûí õóóëü ãýæ íýã þì áàéäãûí. õ¿í þó õ¿ñíý ò¿¿íèéãýý òàòàæ áàéäàã. ñàéí þì áîäóóë ñàéí ë ¿ð ä¿í èðíý. á¿¿ð àéãààä áàéâàë àìü íàñ, ýð¿¿ë ìýíäèéí äààòãàë õèéëãýýä äóðòàé àæèëä íü îðóóëàë äàà. áè ÷ ýð õ¿í õýí íýãýí íü ìèíèé õ¿ñýë çîðèëãûã õîðèîä áàéâàë áè óëàì çºð¿¿äëýýä ë õ¿ññýíýý ã¿éöýýíýý.

  25. jeki says:

    дуртаи ажлаа хийхээхээ чамаарч заалгахгуй юум байхаа

  26. ÇÀËÓÓ. says:

    Åð íü æààõàí ýêñòðåì òàëäàà ãàð þìàà äàà. ßìàð àæèë þì áîëäîî.Ìîíãîëä òýãýýä îëíîîðîî ¿õýæ ¿ðýãäýýä áàéõ íü áóñàä óëñòàé õàðüöóóëõàä õàðüöàíãóé áàãà øäýý,ÿàõàâ îíöãîé áàéäàëûõàí áàéæ ìàãàä.Åð íü íýã òèéìýðõ¿¿ ñîíèðõîëòîé ãàðóóäàä ÿàæ ÷ õýëýýä íýìýðã¿é áàéäàã þì.Õýòýðõèé õîðèîä äýìèé áàéõ.Ñ¿¿ëä íü ÷è ººðºº ÀÄ áîëæ ìàãàäã¿é ø¿¿.

  27. zazooo says:

    эээ суртэй юмбдээ. зугээр ш дээ. манай эхнэр бас нэг тиймэрxүү юм яридаг, дээр нэг гал соноогчийн туxай холливуудийн кино дээр бас нэг иймэрхүү юм гараал тэр ни нас бараал узсэн чинэ тээр ийм байxгуй юу, хуний сэтгэл ойлгохгуй энэ тэр гээл. гэхдээ юу гэж л тийм юм дандаа гарч байхавдээ… нухур чин, торийн тусгай хамгаалалтад орох гэж байгаа юм у, аа мэдсэн мэдсэн…

  28. maxi says:

    Хүн бодлоороо байдиймаа нзаа чи битгий тийм юм бодоод бай зугэр л сайн сайханиг бод за

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.