Би сэтгэлдээ хүлээдэг

5wtvmyps

Сайн байцгаана уу. Энэ сайтыг үздэг уншдан болоод нэлээд удсан байна шүү. Ийм боломж олгосон сайтынхаа хамт олонд баярлалаа гэж хэлье. Улам хөгжүүлж, улам их өргөжүүлээрэй гэж хүсэж байна. Би өөрийнхөө тухай бичмээр санагдлаа л даа. Би одоо 26 настай ганц бие залуу л даа. Миний сэтгэлээс гардаггүй, санаанаас гардаггүй анхны хайрынхаа тухай бичихийг хүссэн юм аа. Хөдөө бүүр суманд болсон явдал л даа. Манай сум гэж 3000 хүнтэй жижигхэн сум. Гэхдээ зэргэлдээ сумдуудаас нэлээдгүй хүүхдүүд ирээд суудаг байсан болохоор манай сургууль 700-800 сурагчтай байсан байх шүү. Одоогоос яг 11н жилийн өмнө 8 дугаар ангийн сурагч байх даа би түүндээ дурлаж билээ. Тэр маань ч надад талтай байсан болохоор бид нээх удалгүй үерхэж эхэлсэн. Бид нэг анги байсан л даа. Анхны гэсэн бүх л юм аа бие биендээ зориулж байсан даа. Дандаа л хашааных нь гадаа уулзана. Эсвэл сумын төвөөс жаахан гараад бутан дунд сууж хөгжилдөж, хүсэл мөрөөдөл, хүүхдийн гэнэн цайлган зан авир нэвт шингэсэн үгсээ хоорондоо солилцдогсон. Түүнийхээ гарыг барих маш дуртай, бас дээр нь түүнийгээ үнсээд амьсгаа авч чадахгүй сандардагсан. Иймэрхүү байдалтай 2 жил үерхэж 10 анги төгсөх ангийн том хүүхдүүд болсон доо. Аймагруу явж их дээд сургуульд орох шалгалт өгч Би МУИС-ЭЗСургуульд элсэн орж тэр маань Отгонтэнгэр сургуульд орж билээ.

Тэгээд шалгалтаа өгчөөд буцаж яваад сумандаа очисон. Тэднийд хүн байхгүй байсан. Түүнтэйгээ хамт хонох болж би эр хүн болж тэр маань бүсгүй болсон доо. Гэхдээ нэг л удаа унтаа л өнгөрсөн. Тэр зун би лав зөндөө унтахыг хүсдэг байсан ч унтаж чадаагүй юм. Ингээд намар болж хот гэдэг шинэ ертөнц, шинэ соёлтой танилцаж, амьдралын амтыг хагас хугас мэдэрч эхэлсэн. Энд ирээд тэр маань айлын хажуу өрөөнд, би ахындаа сууж бие биентэйгээ уулзах өдрийг тэсэн ядан хүлээсэн, санаснаар гүйгээд очиж болохгүй тийм үетэй нүүр тулгарч билээ. Шөнө орой гаргахгүй, өдөр байсан ч хотод муухан л явна, төөрчинө дөө хэхэ… За тэгээд жилийн нүүр үзсэн дээ. Хотод явч чаддаг болсон дээр нь их сургуулийнхаа хүүхдүүдтэй танил болсон. Гэсэн ч би түүнийгээ дандаа санадагсан. Маш их хайртай байсан. Хүүхэд ахуй нас, бас шилжилтийн нас, бас хөдөөний үнэнч, хүн чанараа алдаагүй, эвдрээгүй сэтгэлгээ маань хэвээрээ байсан болохоор маш үнэнч бас хайртай байсан. Гэтэл тэр 2-р курсээсээ Европийн улсруу сурахаар явж, намайгаа орхиж, сумандаа ч очилгүй зорьсон доо. Тэр үед одоо шиг утсаар ярьж чаддаг байсан биш, нэг өдөр уулзсан явах нь байна шүү гээ л, хүний утсаар, эсвэл цагаан утсаар /үнэтэй байсан/ ганц нэг ярьж байгаад сайн уулзаж чадахгүй байсаар явуулсан шүү. 5 жилийн дараа заавал чамдаа ирнэ, хүлээгээрэй гэсэн захиа найзад минь үлдээгээд явсан байсан. Тэндээ очоод маш их бороо орох юм би буцмаар байна, хэцүү байна гээл дандаа ярьдагсан, бүтэн 2 жил ярьсан даа. Сүүлдээ ярих нь цөөрсөөр, холдсоор тэр минь сураг тасраад 6 жилийн нүүр үзэж байна даа. Цаг хугацаа мартуулдаг л юм байна лээ. Би дуртай мэргэжлээ сонгосон, өөрийгөө олж, хүрээлэлтэй болж, нийгэмд өөрийн бий болгох ёстой модоо тарихийн төлөө, бас байшингаа барихийн төлөө л зүтгэсэн дээ. Яахав нээх мундаг биш ч бий болгох юмаа бий болгосон шүү. Энэ миний зорилго байсан болохоор зайлшгүй хийх ёстой байсан л даа. Яагаад гэвэл хөдөөнөөс орж ирээд энд байр сууриа олно гэдэг тийм ч амар биш шүү. Аавын багийн найз юм гэнэ лээ, ээжийн багийн найз юм гэнэ лээ гэх мэт хүн царайчилж явна.

Мэдээж тэр хүмүүсийн тус тухайн үедээ маш их хэрэг болдог байсан ч удаан үргэлжлэхгүй нь тодорхой шүү дээ. /Хөдөөнөөс ирээд, хотын соёлыг сурах, хүнтэй харьцаж сурах гэдэг бол их мэдэрдэг хүнд бол гүн агуулгатай, ярих өөр хэрэг, ойлгоод сурна гэдэг шал өөр. Хөдөөнийхөн хотын нэр хүндийг унагааж байна гэдэгтэй санал нэгддэг шүү. Хөдөөний залуус минь амжилтын бодит үр дүнгийн төлөө зүтгээсэй гэж энд давхар хүсмээр байна./ 2 жилийн өмнө байртай болсон, бас унаатай болсон. Энэ бол наддаа шагнал болсон, ажлын минь үр дүн болсон, урамшуулал болсон эрч хүч өгсөн, итгэлийг минь нэмсэн үр дүн байсан. Гэхдээ энэ бүхний төлөө зүтгэж байх даа дотроо “Тэр минь ирэхэд би байраа, машинаа бэлдчихсэн, түүнээс илүү өөрийгөө бүүр их бэлдчихсэн байх юм шүү” гэж боддогсон. Мэдээж ирэхгүй нь тодорхой байсан ч, би өөрөө ойлгоод байгаа хэрнээ хүлээдэг л юм байна лээ. Гэтэл тэр маань сая хавар ирсэн дээ. Сургийг нь сонсоод баярласан шүү. Германд байна, Австрид байна сураг сонсдог байсан хүн Улаанбаатарт байна сураг сонсох сайхан байсан. Тэр маань 3-ула болоод ирсэн байсан. Олон жилийн дараа аргагүй шүү дээ. Жирийн сайхан Монгол залуутайгаа суусан, үртэй болсон байсан. Бид зохион байгуулаад манай 10н жилийнхэн ирснээс нь хойш удалгүй уулзацгаасан. Тэр яг хэвээрээ, харин эсрэгээрээ би нэлээд жин нэмсэн, шал өөр болцгоосон байсан. Ингээд холбоотой байж эхэлсэн дээ. Хааяа уулзах наргих гэх мэт.. Саяхан уулзтал тэр маань би онцгүй залуутай суусан, чи ганцаараа юм байна, чамайг шийдвэр гаргавал би гаргахад бэлэн гэж хэлсэн. Би айл гэрийн амьдралыг, бас босгож яваа амьдралыг нь хүндэлж бас хүүхэд ахуйн гэгээн сайхан дурсамжаа хадгалж үлдэхийг хүсэж байгаа учир татгалзахаас өөр зам надад харагдаагүй. Хүмүүний амьдралаа гэж… Зөв биз дээ өөр ямар ч зам байхгүй, сонголт нтр гэж яриад ч хэрэггүй.

секс.мн дээр ирсэн захидал

44 Comments

  1. chimgee says:

    zuv shiidjee zaluu mine. er ni exleed xund nuur uguugui baij daraa ni aldchixaad ergej irdeg mash buruu gej boddog doo. xunii amidral neg talaar mash muuxai zuil shuu. xezee ch xairtai xunteigee baix bolomj xezee ch oldoxgui toxioldol baix yum daa.

  2. chilvvgen says:

    баярлалаа чамд аз жаргал хүсие би ч гэсэн чиний замаар замнанаа үнэхээж их баярлалаааааааааааааааааааааааааааааааааааааааа

  3. Adilhan yavdal says:

    надтай яг адил ум болжээ. оороо мэддээ. тэр эмэгтэйг бас буруутгах хэтсүү гэвч тэр оорт чини хайртай эашийг сайн мэддээ.

  4. tavilan says:

    Би ч бас нутгаас гарахдаа 1н залууд хулээж бн шуу, араас яваад очоорой гээд гарч билээ. 10н жилийн омно. Ирээд 8 сарийн дараа нохортэйгээ 1 гэрт орж, жил хагасийн дараа анхний хуу мини мэндэлж билээ. Хуний нутагт ганзаардах ганзаардал, харийн болгоноос айсан айдсаа давж чадалгуй омог тушиг хайн,оорийн эрхгүй нохрийнхоо энгэрт наалдсан. Бурхан багш хуний заяа тавиланг зурсан бдг гж унэн юм шиг санагддийн. 2 хуугийн мини заяа тоорог ч бсн бз. Ганз ялгаатай ни анхний хайрт маани надад тийм ч сайн биш, миний араас нээх гуйгээд суйд болдоггуй, би гэж хун оороо л их сайн бж билээ. Одоо сураг сонсож л явдгийн. Гэхдээ бодхоор сэтгэлд нээх хайр тордоггуй э, нохроо бодхоор илуу хайр хурдэг юм. Амидралийн эргүүлэг гэж асуух ч угуй аваад шидчихдэг бугуйл юмуу даа

  5. N says:

    бүр сэтгэл хөдөлчлөө бас анхныхаа хайрыг саначлаа. би ч бас хөдөөнөөс ирсэн надад яг иймэрхүү зүйл тохиолдолдсон. одоо болтол тэрнийгээ мартаж чадаагүй. та сайн залуу байна. амьдралд нь аз жаргал хүсье

  6. MongolZaluu says:

    Ийм л эр хүнийг жинхэнэ монгол гээд бгаа юм шүү дээ. Чи их сайн залуу бна.

  7. zuugii says:

    хэрэв чин үнэнчээр түүнийгээ хүлээж чадсан бол жинхэнэ эр хүн гэдэг чамайг л хэлэх байна даа. би ч бас хөдөөнөөс ирсэн. тэнд л хүн чанартай хүмүүс байдгийг бас энд ирээд мэдэрсэн.хөдөөний хүмүүс хүн чанараараа хотын хүмүүсээс ялгардаг юм. энэ бидний бахархал, үнэлэмжийн нэг шалгуур болж байдаг.

  8. bi says:

    yaahiinbe dee buh ym ariun nandinaaraa l vldeg hereggui

  9. ganaa says:

    эмэгтэйчүүд бас л дотуур тамиртай хүмүүс шүү. кк чамайг монголд хүлээгээд сууж байгаа гэж бодохгүй аюгүй бол нэг юмтай нийлсэн байж магад тэхээр би оройтоогүй дээрээ нэг юм олж авий гээ л тэр залуутай нийлээ биз. гэхдээ чамайг нөхөөсөнд байлгаж зовоогоогүй байна. анхны хайр ч өөрөлдөө

  10. toku says:

    chi uneheer sain zaluu bna.harin naad emegteig bi uruvduj bna.bas ineed hurjiin.chamaig shan yawj bgag haraad negent buteesen ger buleesee tatgalzaj muu huntei suuj enee teree gsn yum yarijiidag.teneg huuhen bna.harin chinii hair chinii shiidwer uneheer bishermeer bna.zaluu mini shiidwertei unench yawarai.chamd enenees iluu shan huuhen sain hani oldoh bolno itgej bna.mongoliin iim zaluus olon olon boloh boltugai!!!!!

  11. kekeke says:

    гоё юмаа хумуусийн анхний хайр н.атаахчихлаа.миний хувид харамсал хайран тсаг нас маани л бсан.мэдээж мартагдадгүй юм билээ.тэглээч бодох тусам сэтгэл өвдсөн анхний хайрч хэзүү юмаа.

  12. зүгээр бизээ says:

    айхтар хүүхэн бээ.. шууд л эртний хүнийг ахраад л гэр бүлэээ шууд хаяна барьна гэж ярьдаг

  13. naiz says:

    Та 2 заяаны ханиуд юм байна даа. Нийлээд үзвэл яасан юм вэ. Гол нь чи хүүхдийн тээршаахгүй бахй хэрэгтэй. Мөн цаад залуу нь хүнд байдалд орно. Эцсийн шийдвэрийг өөрөө гаргаж дээ. Би л лав чиний оронд байсан бол тэр хүүхэнтэйгээ сууна. Мэдээж хүний газар их зовсон байлгүй дээ. Мөн 2 жил гаран чамтай ярьсан гэхээр.

  14. uran zurag says:

    чи хүн чанар гаргажээ, сайн байна.
    харин амьдрал зохиочихоод хүмүүс яагаад амьдралаа сайн сайхан болгох гэж хичээхийн оронд салалт гэдэг хариуцлагаас зугтсан замыг амархаан сонгох гээд байдаг юм болдоо.

  15. mongol er says:

    сайхан түүх байна анхны сайхан шүүдээ миний хувьд зөв шийдвэр гаргасан гэж бодож байна хамгийн сайхан зүйл дурсгал болгон хадгалсан дээр

  16. зочин says:

    тиймээ чи зөв шийдвэр гаргажээ,тэр сайхан үеүүдийг зүгээр л дотроо хадгалж хайрлаж явах нь хамгаас илүү жаргал шүү дээ

  17. tseegii says:

    Сайн байна. Чи их ухаалаг залуу ба. Бичсэн зуйлд чин хэтрүүлэл чимэглэл алга яг л оорийнхоороо бичсэн ба.

  18. hair says:

    чи ухаантай залуу байнаа. сайн ханьтай учраарай найзаа. аз жаргал хүсий

  19. ахаха says:

    гоё амьдрал түүхээ бичэжээ залуу чи

  20. Xman says:

    Чи зөв шийдвэр гарагсан байна аа

  21. narantuya says:

    баяр хүргье.чи үнэхээр мундаг залуу бна.монгол залуучууд бүгд чам шиг байсан бол энэ олон өнчрөл хагацал байхгүйл байх байсандаа.чамд сайн сайханийг хүсье

  22. erhemseg says:

    Гэхдээ би bsn bol hayaad yavsan zaluugaa ergeed guihgyi l bh bsn…Aihtar hyyhen bn.Chamaig sain yavaa bolohoor tegsen ch bj boloh l yum daa.Herev chi yadruuhan yavsan bol bas tegj heleh bolov uu? Chinii amidral hoino chi ooroo l shiidej dee.

  23. egch says:

    Сайхан хайр байнаа.чиний гаргасан шийдвэр маш зов БАЙНА УЛАМ ИЛУУ ХАЙР ИРЭХ Л БОЛНО

  24. Xongorzul says:

    -Chi ooroo l mgl-d olon huuhen solij dogi tsohichoogui bol avaad suuhad buruudahgui huuhen baina daa.

  25. bisexddurtai says:

    зөв зөв

  26. Эр бор харцага says:

    Цаад бүсгүй чинь жаахан гундуу амьдардаг бололтой. Сэтгэлээрээ шүү дээ. Ямар аргатайдаа л чамд тэгэж хэлэхэв дээ. Олон жил хүлээчихээд ингэж уулзана гэдэг мэдээж хэн хэнд чинь хэцүү л байгаа байх. Гэхдээ тэдний амьдралыг хүндлэх хэрэгтэй болов уу? Тавилан зөрсөн хайр олон байдаг. Хойт насандаа уулзах ч юм бил үү?

  27. Ani says:

    Бүсгүй олон Газраар явж иx ч юум үзсэн байлгүй. Эрx биш Xүний сайн Мууг танидаг болсон болxоороо Чамд тэгж xэлсэн бx. Үнэxээр Муу залуутай суугад сэтгэл дундуур Гундуу амидардаг бол бас Xэцүү л юум. Нэгэнт Чи xүлээж бсн юум чин Xүүxдийг н тээршааxгүй бол амидраад үзсэн ч болно ш дээ. Та 2 Xамт амидраx Тавилантай бол 10 Жилийн дараа 4 Xүүxэдтэй байсан ч гэрлэж бүx насаараа амидраx л Учиртай. Xувь Тавилан гж байдын шүү. Заяны Xань чин юум билүү. Төөрөлдөж бгд учираx ч Естой бсын билүү. Чи ч гсн энэ Бүx xугаацаанд Xичнээн ч Бүсгүйтэй Жиг ургуулсныг Бурxан Чөтгөр Та 3 л мэдэж бгаа бxдаа. Наадаx чин даxин бодож үзмээр л асуудал бна даа. Энэн зөвxөн Минийл Бодол.

  28. bi says:

    чи их ухаанта залуу бн оорих эрхгүй хундлэх сэтгэл торж бн сайн сайхн гэр бултэ болооро

  29. julia says:

    Minii bodloor chi naad huuhenteigee butsaj untaad hairtai durtai gej soliorson l yum baina.Hairtai baisan huuchnaa dursaad 1untchihya geed unenee helehgui.Naad huuhen chin hairtai bolood untjiin gej bodoj baigaa shtee.Balair zaluu ve.Ter huuhen huurhii amitan orovdchihloo.Ene balair 10 jil ih surguuliin uulzalt demii yum b.a shuu.

  30. love hurtz says:

    монголийн маани эрчүүд бугд ийм бдг бол мун сайхнаа..
    харин наад эмэгтэй чини ч ууруу хуухэдтэй болчихоод чамд тийм юм яриж явдаг олиггуй амитан бна даа…
    одоо шинэ хунтэй заавал учраарай,сайн хунтэй учраарай.
    сайхан амидраарай,тани шиг цоохон хэдэн сайн эрчүүд ни жаргах ёстой шуу!
    амжилт хусий~
    эмэгтэйчүд мини энэ хуухэн шиг завхайрж явахгуй бол бас л мон сайхнаа гэж,,

  31. love hurtz says:

    ухаантай залуу бна даа,тани шиг хунтэй суучдаг бол….хэххэх…

  32. s7s7 says:

    багийн найзууд л унэнч байдаг юмдаа…

  33. zolo says:

    бас л нэг гэр бүл шүүдэ.үр хүүхүүдтэй.чиний шийдвэр зөв. чи үнэхээр сайн залуу байна.

  34. Зөв says:

    Зөв зөв, сайн залуу байна. Муу гэж сонссон байлаа ч нөгөө залуугий нь хүндлэх хэрэгтэй.
    Эр хүн эр хүнтэй хайртай гэж..

  35. Toogii says:

    Тиймээ энэ хөдөөнийхөн 10 жил нтр гэж бас нутаг ус нтр гэж уулзаж заваардаг, энийгээ болиосой. Тэр эрчүүд нь ч гэж хот газраас юм олж долоож чадахгүй довоо тойроол эмэгтэйчүүд нь сумандаа, аймагтаа сурсан явдлаараа хүлээж аваал баар, хот, улсын нэр хүнд иргэншиж ядаж буй нийгмийг нь бузарладаг.

  36. amjilt says:

    энэ 10 жилийнхний уулзалт гэж нэг балай, эрт улирийн элдэв амрагийн явдлаа сэргээдэг балай уулзалт байхиймаа, ялангуя худуунийхун ийм байхийм даа. за та нар авгай нухруудээ 10 жилийн уулзалт гээд балайраад явбал ни дураар ни битгий тавиарай даа. тэгээд дараа ни энэ залууд тохиолдсон шиг юм болно шдээ хэ хэ хэ

  37. amjilt says:

    маш сайн залуу байнаа, зув шийдвэр гаргажээ чи.

  38. Munguu says:

    сайхан санагдчихлаа. Сайхан хайр байна, хичнээн хүний хань болсон ч түүнийгээ түшиж тулж яваарай. Амьдралд юу эс болох билээ. Анхны хайраа гэж сэтгэлээс гардаггүй юмаа.

  39. gerelee says:

    ìàø çºâ ñîíãîëò õèéæýý õýð áàðãûí õ¿í èéì øèéäâýð ãàðãàæ ÷àäàõã¿é àíõíû õàéðàà ç¿ðõ ñýòãýëèéíõýý ã¿í äýý íàíäèãíàæ ÿâàõ íü äýýð áè ÷àì øèã èíãýæ øèéäýæ ÷àäàõã¿é áàéñàí áàéõàà öààøäûí àìüäðàëä ÷èíü àìæèëò

  40. T says:

    жинхэнэ эр хүн!!! чамд сайхан бусгуй олдох л болно

  41. zazooo says:

    маш зув шийдсэн байна шуу.. чи ер ни гайгуй сайн залуу байна. унгурсун юмийг унгурснур ни улдээ.

  42. jeki says:

    зөв дөө хөө эр хүн ийм байдаг ий

  43. ÇÀËÓÓ. says:

    Ǻâ àëõàì õèéæ.Òýãýýä ÷ òýð õ¿í ÷èíü íýãýíòýé íü ñóó÷èõààä ÷àìàéã õàðààä õóâèð÷ áàéíà ãýäýã ÷èíü áàñ íýã þì õýëýýä áàéíà ø¿¿ äýý.ªºðèéíõºº ãàðãàñàí øèéäâýðò áàò çîãñîîðîé.Àìæèëò !.

  44. Gerelmaa says:

    Уйлмаар умаа. сэтгэл хачин болчихлоо.
    сайн залуу байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.