Хайртай дуртай хүнээ хардаж харамлалгүй л яахав. Аа гэхдээ! /DZman шиг л/ утга учиртай хардана шүү. Түүнээс биш доорх зурган дээрх авгай шиг /эрчүүд ч мөн адил/ байж болохгүй шүү.
Түркийн нэг зүйр цэцэн үг байдаг. Gözden ırak olan, gönülden ırak olur. Орчуулбал “Нүднээс далд /хол/ байгаа хүн зүрх сэтгэлээс бас хол байдаг”. Утгачилбал цаг хугацаа, орон зайгаар хүмүүс тусгаарлагдсан цагт ямар ч агуу хайр аажмаар бөхдөг гэсэн санаа. Үүнтэй адил үг бидэнд ч бас байдаг. “Бие холдвол сэтгэл холдоно”. Нөгөө монголын залуу гэр бүлүүдийн салалтын гол шалтгааны нэг шүү дээ. Гэхдээ энэ удаад зөвхөн хардалтын тухай л ярилцах болно.
Хүний амьдралын сайн мууг бид хар цагаан өнгөөр төлөөлүүлдэг. Яг л тийм эсвэл үгүй гэсэн хариулт шиг л. Гэтэл амьдрал өөрөө хав хар юм уу цав цагаан байх нь ховор. Голдуу энэ хоёрын нэгдэл байдаг. Өнгөөр зүйрлэвэл саарал ч юм уу. Яг л тийм эсвэл үгүй гэж хариулахад түвэгтэй асуултанд бид -Магадгүй гэж хариулдаг шиг л.
Дээрх зүйрлэлтэй адилхан гэр бүлийн амьдралд ХАРДАЛТ гээч зүйл их бага хэмжээгээр байж л байдаг. Түүнийг огт үгүй хийх боломжгүй байдаг шиг хирээс нь хэтрүүлж бас болохгүй. Олонхи хартай хүмүүс -Хайртай бол хартай гэж өөрийгөө зөвтгөдөг. Угтаа гэр бүл гэдэг харилцан итгэлцэл дээр л тогтдог. Тиймээс та хайртай л бол түүндээ итгэх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ бие биедээ итгэхээ больчихсон бол тэр харилцаа урт насгүй болсны шинж.
“Овоо босгоогүй бол шаазгай юундаа суухав”. Үнэхээр таны эхнэр, нөхөр эсвэл найз залуу, бүсгүй чинь таныг хуурсан талаар хөдлөшгүй баримт байгаа бол өөр хэрэг. Ийм үед ухаалаг байх нь чухал. Энэ үед маш олон асуултад хариу өгөх хэрэгтэй болдог. Харилцаагаа авч үлдэх үү, устгах уу? Уучлах уу, үзэн ядах уу? гээд л. Эрчүүд уучилж чаддаггүй. Эмэгтэй хүн уучилж чаддаг, гэхдээ хэзээ ч мартдаггүй гэдэг. Гэхдээ энэ тухай ярилцахгүй ээ. Нэг үнэн юм гэвэл хэрвээ тэр хүний сэтгэл нь хувирчихсан бол та наана нь яаж ч үглээд, уйлж унжаад тэр хүн цаашаа л яв
даг.
Хэдийгээр гэр бүл гэдэг хамтын амьдрал ч нөгөө хүндээ бас өөрийнх нь орон зайг заавал үлдээж байх учиртай шүү. Нөгөө “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-т гардаг шиг хааяа нэг найзуудтайгаа уухаар явахад нь хорьж цагдаад хоёр минут тайван суулгахгүй араас нь утасдаад байж болохгүй гэсэн санаа.
Хардуулж үзсэн хүн хардалтын муу муухайг ойлгоно. Ямар ч гэмгүй байж хүний өмнө хариуцлага хүлээхийг хэн хүсэхэв. Хэрвээ та хартай эхнэр/нөхөртэй бол хар яандаа түүний тавьсан асуулт болгонд сэтгэлд нь нийцэхүйц хариулт өгөх гэж хичээдэг болно. Хэрвээ тэр хариулт чинь таалагдахгүй бол элдвээр хэлүүлж, гүтгүүлж, хардуулж эхэлнэ дээ. Хүн л юм болохоор энэ байдалд удаан тэсэх хэцүү учраас хайртай ч байсан харилцаагаа дуусгах хэрэгтэй болдог.
“Хүнийг өнгөрсөн үетэй нь хардах” явдал хамгийн утгагүй мөртлөө хамгийн элбэг тохиолддог нь харамсалтай. Өнгөрснөө ардаа орхиж чадаагүй бол өөр хэрэг. Харин ам мурийх болгондоо “-Чи тэгэж, ингэж байсан гэсэн. Чи төчнөөн хүнтэй учирч, унтаж байсан” гэх мэтээр дайрч давшлах нь хамгийн утгагүй тэнэг явдал гэж би боддог. Тиймдээ ч би хүмүүст дараахь зөвлөгөөг өгөх дуртай. “ЦААШДАА ГҮН ГҮНЗГИЙ ХАРИЛЦАА ҮҮСГЭНЭ ГЭЖ БОДОЖ БАЙГАА ХҮНИЙХЭЭ ХАЙР ДУРЛАЛ, ЭР ЭМИЙН ХАРИЛЦААНЫ ТАЛААРХ ӨНГӨРСӨН ҮЕИЙГ НЬ БОЛЖ ӨГВӨЛ БАГА СОНИРХООРОЙ”.
Эцэст нь хэлэхэд хайртай хүнээ хардаж харамлалгүй л яахав. Аа гэхдээ утга учиртай хардана шүү.
6 Comments
Хий хоосон харддаг хүмүүс тамд шатаж үхээсэй зүгээр байгаа хүнийг харддаг залуучууд сэтгэцийн өвчтэй энэ нийтлэл маааш их таалагдлаа
сайхан л бичсэн байна даг.
утгатай ч юм шиг, утгагүй ч юм шиг, өөрөө түрк-д сурдаг уу?
utgagui ym
мэднээ
т1 юм бичихийийн