Зүгээр л түүнийгээ хайрламаар байна

0911a34a502c8db7fd3f9afb34659b3d

Сайн байцгаана уу? Би энэ сайтын уншигч болоод нилээдгүй хугацаа өнгөрчээ. Дандаа л хүмүүст тохиолдсон бэрхшээлийг уншдаг байсан бол энэ удаад өөрт тулгараад байгаа асуудлын тухай зөвлөгөө авахыг хүсч байна. Намайг О гэдэг. 23 настай, нэгэн хувийн компанид боломжийн ажил эрхэлдэг. Гадаад байдлаараа хэнээс ч дутахгүй боломжийн гэж боддог. Нэг залууд дэндүү дасчихаад яахаа ч мэдэхгүй хэцүү байдалд орчихлоо… Та бүхэн сэтгэлээсээ зөвлөөрэй.

Одоогоос жилийн өмнө бид 2 (найз залуутайгаа) санаандгүй газар санаандгүй тохиолдлоор танилцсан юм. Танилцаад бие биенээ таниж мэдээд үнэхээр сайхан байсан, бас жаргалтай.. Тэр надад анхнаасаа л таалагдсан. Хамтдаа байх үнэхээр сайхан байдаг, үргэлж л ингээд хамтдаа байгаад баймаар, өөр хэнийг ч биш зөвхөн түүнийгээ л хайрламаар, түүндээ бүхнээ зориулмаар тийм гоё байсан…Гэвч энэ сэтгэл минь бага багаар алга болоод байх шиг…Учир нь манай найз залуу надад зарим зүйл дээр худлаа яриад байгаа юм шиг санагддаг. Дотносоод нилээдгүй хугацаа өнгөрлөө энэ хооронд сэтгэл гонсгор үлдсэн өдөр хоног нилээдгүй байгаа…

Анх надад насаа худлаа хэлснээс авахуулаад худлаа зүйл олон болсон (тэр минь надаас 1 биш 3 дүү байсан), гэхдээ би тэрнийг нь уучилсан, хамтдаа нилээдгүй байсан болохоор нэгэндээ ч дасаж энийг асуудал гэж тооцолгүй өнгөрөөсөн. Хайртай бол 3 насны зөрүү юу юм бэ гэж бодсоных л доо… Гэхдээ надад одоо ч энэ насны зөрүү мэдэгддэггүй,их олон зүйл дээр бидний харилцаа болоод сексын тал дээр ч…тэр минь орондоо үнэхээр сайн, намайг үнэхээр жаргааж чаддаг. Хаанаас, хэнээс, яаж сурсан юм бүү мэд, хааяадаа бодохоор бас сонин санагдаад байдаг болчихсон. Өөрөөс нь асуухаар ном сониноос уншиж мэдсэн гэдэг юмаа. Заримдаа тэр нь үнэнч юм шиг, худлаа ч юм шиг… ер нь их эргэлзэх болсон.

Миний сэтгэлийг зовоогоод байгаа зүйл бол түүний утаснаас танилций гэдэг охидын мэссэж ердөө ч салдаггүй, заримдаа бүр дэндүү ядаргаатай,.( надад ч бас ирдэг л дээ, гэхдээ түүнийхд ирдэг шиг ихээр биш.. ) энэ надад хэцүү санагдаад байх юмаа, дээр нь саяхан хайраа гэж дуудсан андуурч бичсан мэссэж ирсэн. Андуурч гэдэг нь өөр хүнлүү явуулах гэж байгаад надруу андуураад явуулсан гэсэн үг л дээ… Энэ нь надад сонин санагдсан, би тэр хүнийг гээд бүх зүйлээ зориулаад байхад яагаад тэр хүн ийм зан гаргаж байгаан болдоо гээд,,, тэр хэлэхдээ миний бие сэтгэл бүгд чамаас салахгүй, чамтайгаа л хамт байна, ингэж шийдсэн болоод л чам дээрээ эргэн ирсэн гэсэн… (Бид 2 хэсэг салсан байж байгаад эргээд нийлсэн юм, хамтдаа байх жилийн хугацаанд 3 удаа салж үзсэн,сүүлийх нь хамгийн урт нь буюу сар гаран байсан. Салах бүрт тэр л эхэлж гуйдаг, би хичнээн санаад эргээд очий гэсэн ч хэзээ ч өөрөө эхэлж гуйж байгаагүй…) Хичнээн энэ нь сайхан үг ч надаас явахгүй гэдгийг нь би яаж мэдэхийн бэ? Бид бие биедээ үнэхээр хайртай, гэвч би түүний хайранд заримдаа эргэлзэх юмаа, би яах ёстой бэ? Түүнийхээ үнэн сэтгэлийг яаж мэдэх бэ? Би хүнийг өмчлөх гэсэндээ биш зүгээр л элдэв асуудалгүй баймаар байна. Яах уу? Миний бичлэгийг залхахгүй уншсан танд баярлалаа, сэтгэлээсээ зөвлөөрэй…

секс.мн дээр ирсэн захидал

20 Comments

  1. hero says:

    дэврүүн саллхинд хийссэн хамхуул шиг л … салхи хаашаа би тийшээ … хэхэ энэ надад ч бас тохиолдож блаа . харин одоо би тийм бишээ. эр хүн чинь намба гэдэг юмийг хийсэж яваад олоод авчихаараа . салхиний өөдөөс алхдийн бна шдэ. жаахан хүлээгээд үзэхгүй юу да…

  2. guy says:

    Sex hiih girl bwal add hiigeerei guy.nemo@yahoo.com 20toi

  3. hehhe says:

    эрэгтэй хун болгон цадахгуй ханахгуй муухай зантай энэ бол байгалийн л жам шдээ!!! харин эмэгтэй хун ухаантай тэвчээртэй 100% илуу хумуус тийм болохоор эр хунийг эм хун хумуужуулдэг юмаа л гэх гсийн ойлгох блгуй дэ

  4. person says:

    чамд xайртай ч гэсэн найз залуу чн xамтай ойлголтсxод балчирднаа….сайн бодоорой андаа.

  5. maamuu says:

    hi bvsgvi iim yum bdgii shdee 3 dvv geed amidral vzeegvi yum bishee uur hvntei ywdaggvi er hvn law howorhon l bhdaa chamd l gej helhed tsag hugatsaa ywaad ireheer ta 2 hezeech salahgvi bolno chi yriltsaj vzeed yagaad bgaag ni medee. ter msgnii tuhid chamaig uurt ni anhaaral tawihgvi bolohoor anhaarliig chini tatah gej tegsen bj bolno shdee bi ch bas tegj vzsen shvv kkkk

  6. tamir says:

    тэр залуугийн зугээс нэг л тулхээд байгаа юм байна. тиймд чи туунийг эртхэн орхи гэж би зовлож байна, хэдий маш их хайртай ч гсэн учир н энэ харилцаа цаашдаа бутэхгүй учраас. тууний гэр булийнхэн эсвэл хамаатан садан н ахимаг насний хунтэй залууг чин суух явдалд дургуйхэн хандаад залуу чин уунээс болоод гол учраа чамд хэлж чадахгуй бас сэксийн балнаас холдож чадахгуй сэтгэл хоёрдоод гацаанд орж. тэр чамтай унэхээр суухгуй л бол эртхэн мороо хоосон н дээр гэж хэлэх байна.

  7. saihan amidral says:

    20 нас гэдэг чин амидралаа ухаарахгуй хэтэрхий залуу нас
    хариуцлага даах ухамсар ч тулувшуугуй учраас дэмий дээ

  8. Altan says:

    Чи тэр хуний хаиранд эргэлзэж л байгаа бол тэр чамайг хайрладаг гэдэг ни худлаа шуу, ийм хумуус худлаа байдаг юм бна лээ, тиймээс эртхэн салсан дээр

  9. Sda says:

    андуурах тохиолдол зөндөөл байдаг л да гэхдэ хайраа гсн мсж ийг чамруу биш өөр хунлуу явуулах гэж андуурсан гснчин юу гэсэн угийн чамаас өөр бас хайртай гсн угуу ккк гэхдээ юу юу ч болоогуй салах дэмий бх а сайн ярилцаад учираа ололцдоо болохгуй бол салахгуй юуда

  10. erhemseg says:

    Ooroosoo joohon ah bas halamjtai zaluutai yerheed yzvel chinii naad bodluud chin bygd alga boloh l bh daa.Dyy hymyys joohon dutuu l sanagdaad bdiim daa.Ooroo l medej dee.

  11. Ani says:

    Пацанууд Насаа нэмж xэлэx ч бол Xэвийн Үзэгдэл ш дээ. Тэд нар чин Юум үзсэн Том залуу болоx гж тэгдийн бнлээ. xарин Бусад асуудал н тийм ч аймаар xэцүү юум биш л санагдаxын… Өөрөө сайн бодоод шийдэж дээ.

  12. зүгээр бизээ says:

    тэр залуу ачмд хайртай байсан бол чи энд ингэж бичиж суухгйү сэн..

    хайргүй зүгээр л дэлдэгнэсэн залуугийн араас харамсах хэрэг байна уу даа

  13. Lonsdale says:

    би бол би -тэй санал нэг бнаа сайханыг нь биш сайныг нь сонгосон нь дээр тэгээд ч өөрөөсөө дүү биш арай ах хүн байвал зүгээр бишүү ядаж л янз янзын юм хум үзэж харж нүд тайлсан гэхиймүүдаа

  14. Xongorzul says:

    Oogui ch hun gej bhgui l dee. Ail burt hun burt l problemm bdag,asuudalgui amidrana gevel divaajin l baih.
    -Oorsdoo chin setgeleesee yariltsaj bai!!!
    -Bitgii yum bol salj bai, sallaa gej helseer baigaad chi ooroo hairaa untraaj ehelj bgaan bna da.
    -Tevcheergui zan hun dandaa gai bolj bdag.
    -Er huniig bas 100% hyanaltandaa bailgana gevel urgelj neg heruul garna.
    -Yahaa chinii medeh asuudal bna da.

  15. Bolor says:

    иймэрхүү хүмүүс нас явсан ч зангаа тавьдаггүй байх шүү кэкэ. эртхэн амьдралаа бодсон нь дээрээ.

  16. julia says:

    Sal hudlaa zaluu b.a.

  17. lalar says:

    Чи тэгээд тийм л сайхан залуучууд танилций гээд гүйгээд байдаг сайхан хүүхэн юм бол наад бацаанаасаа арай ººр дээр үå тэнгийн залуу олж аваач дээ.Жоохон бацаантай учираа олж чадахгуй арчаагуй хүүхэн бэ.

  18. bi bol bi says:

    сайхан залууг биш сайн залууг сонго доо,ядаж танилцъя гэсэн мессеж бага ирнэ.

  19. uran zurag says:

    худлаа залуу байна.
    эхнээсээ тийм байдал мэдэгдсэн, одоо болтол хэвээр байгаа бол асуух юу байхав, холдсон чинь дээрдээ.

  20. udval says:

    зиа эхнийх ни болж бнаа да. за тэгэхлээр нз залуу чин 20той юм бн тиймуу. эрэгтэй хуний хувид жоохон бн да. бидний хувид 20 гэдэг бол хайр сэтгэлийн тал дээр хуухэд дэ. хайраа гээд оор хунруу бичиж бгаа ни ил бн шдэ. миний дуу нэг юм хэлий. эмэгтэй хумуус нэг юман дээр л алддаг юм. эгч ни ч эмэгтэй хун. эрчүүд нудэн дээр чин ил бхад оорсдоо буруу бгаад ни итгэхийг хусдэггүй. аймхай гэхиймүү, зоримог бус, итгэлгүй бдаг юм, эсвэл оровч. гэхдээ эр хумуус чамаар оровдуулээд явах хумуус биш бдаг юм. оровдоно гэдэг чин тэр хунээ ч алж бдаг. чамд наад зуйл чин туунээсээ холдох шалтаг болж чадахгуй бн тиймуу. яхав эмэгтэй хун эр хүнийг уучилж онгоруулснээр он цагийн уртад оорийн талд болгодог л юм. гэхдээ та 2 жоохон бн. эцэст ни хэлэхэд залуу чин олон зуйл дээр худлаа хэлээд бвал(угаасаа хунд андашгуй бдаг шдэ худлаа ни)болисон дээр дээ. чи унэхээр сайхан залуу бн. юу гэж эр хуний толоо харамсаж суух нас вэ. энэ насан дээр чин худалч хуний дэргэд биш хуссэнээ хийж гялалзаз, залуучуудийн нудийг унагаж бдаг нас шуу дээ. тийм болхоор оодрог, хайрт чин чамд унэн ч биш бол шудээ зуугаад, бух зуйл сайхан болно, ирээдүйнхээ толоо гээд холдож чаддаг бх хэрэгтэй. за амжилт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.