Өсвөр насны охид хөвгүүдэд өгөх зөвлөгөө

fa547c8dc553

-Заримдаа шөнө зүүдэндээ дур тавьж байх шиг санагдах юм. Би одоо 16 настай. Арай эрт юм биш байгаа. Энэ талаар зөвлөөч!
-Шилжилтийн насны эрэгтэй хүүхдэд бэлгийн эс боловсрогдож эхэлснээр зарим тохиолдолд шөнө унтаж байхад нь үрийн шингэн гадагшил сан байдаг. Үүнийг бид нойтон зүүд гэдэг. Нойтон зүүд нь шилжилтийн насанд илэрдэг шинж тэмдгүүдийн нэг бөгөөд энэ нь хэвийн, эрүүл байгалийн шинж. Гэхдээ нойтон зүүд нь зөвхөн өсвөр насны хүүхдүүдэд тохиолддог гэж ойлгох нь ташаа ойлголт юм. Насанд хүрсэн эрчүүдэд ч бас тохиолддог боловч өсвөр насны хүүхдүүдийг бодвол цөөн байдаг. Учир нь насанд хүрсэн эрчүүд бэлгийн хавьталд илүүтэй ордог тул үрийн шингэнээ бэлгийн хавиталтын үед гадагшлуулдаг. Иймд нойтон зүүд бол эрүүл эр хүн бүрт үзэгддэг ( өсвөр насны хөвгүүдэд ч тэр) хэвийн зүйл.

-Зарим охид сугандаа үсгүй байх юм. Миний хувьд суганы үс гоо сайханд нөлөөлөх юм. Яаж сугандаа үсгүй болох вэ?
-Өсвөр үеийнхэнд шилжилтийн настай холбоотой олон өөрчлөлт илэрдэг. Тухайлбал умдаг, сугаар үс ургах, биеийн юм ирэх, дуу хоолойны өнгө өөрчлөгдөх зэрэг. Эдгээр өөрчлөлтүүд нь хүүхэд бүрт янз бүр байдаг. Суганы үс их бага ургах болон бусад шинж тэмдгүүдийн илрэл нь удамшлаас шалтгаалж болно. Суганы үс их байхаас санаа зовох хэрэггүй бөгөөд энэ бол шилжилтийн насанд илрэх хэвийн үзэгдлийн нэг. Суганы үсийг хуулах, үс ургалтыг багасгах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд бий.

-Биений юм ирсэн үед нүүрээр жижиг юм гардаг. Энэ юуны шинж тэмдэг вэ?
-Биений юм ирсэн үед нүүрээр тууралт гарна гэдэг бол дотоод шүүрлийн болон бэлгийн бучирхайн үйл ажиллагаатай холбоотой. Арьсны өвчин, эмгэг судлалын төвд хандаж, шинжилгээ өгч болох юм. Харин өөрөө оролдох хэрэггүй. Хамаагүй шахсанаар арьс, нүхших, сорвижих хандлага бий болдог.

/Хань/

1 Comment

  1. зүгээр бизээ says:

    энэ хүүхдүүдэд ингээд ингээд хэлээд өгч байвал сайн ш дээ тэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.