Сүйт хархүүгээ өөртөө ухаангүй дурласныг мэдрээд “Одоо тэр хаашаа ч зайлахгүй” гэж бүсгүйчүүд сэтгэл амардаг. Тэгээд харилцаагаа улам бэхжүүлэхийн оронд туршлагагүйгээс болоод бүгдийг баллаж орхидог. Эр хүн гэдэг маш эмзэг амьтан тул өчүүхэн жижиг зүйлсийг ч өөрийн нь эрхэнд халдах гэсэн оролдлого гэж хүлээн авдгийг мартаж огт болохгүй. Охид, бүсгүйчүүдийн гаргадаг эдгээр алдаанаас болоод өгөөш үмхсэн сүйт хархүү хуримаас бултчихдаг.
1. Байнгын хяналт. Эр хүн эмэгтэй хүнтэй харьцахдаа юунд маш цочирдог вэ гэвэл тэр уяатай мэт, байнга холбоотой байж, утсаар хаана юу хийж байгаагаа тайлагнаж, хэзээ гэртээ харихаа мэдээлж байх шаардлагатай болдог явдал. Гар утастай болсноос хойш энэ асуудал улам хурцаддаг. Иймээс бүсгүй та сүйт хархүүгээ айлгахгүйн тулд сэтгэлээ барьж, хүссэн үедээ биш хааяа ч бол тэсэж байгаад утасдах хэрэгтэй.
2. Хурим ба хүүхдүүдийн тухай яриа. Энэ бол эрчүүдийн хувьд хамгийн хүнд сэдэв. Яагаад гэвэл эр хүн сайхан бүсгүйг эргүүлж байхдаа эхлээд зөвхөн энгэр зөрүүлэхийг боддог, хэрэв энэ үед нь түүнд яаж хуримаа хийх, төрөх хүүхдүүддээ ямар нэр өгөх тухай яривал та нарын харилцаа ихэд төвөгтэй болно.
3. Гэр орноо элдэв хэрэггүй зүйлсээр чимэх. Ихэнх эмэгтэйчүүд маш цэвэрч, эмх журам сахих дуртай хэрнээ орон гэрээ элдэв гэрэл зураг, ил захидал, бэлэг дурсгалын зүйлс, ямар ч ашиггүй бөөн новшоор дүүргэх донтой билээ. Машин дотор нь зөөлөн бамбарууш, гэрт нь хамгийн ил газар анхилуун үнэртэй уугиулах асар том сав тавьсныг гэнэт харсан эр хүн цаашид энэ гэр элдэв аар саар зүйлсээр дүүрч өөрөө ч аажимдаа шахагдах байх гэж ойлгоно. Ийм түрэмгий бүсгүйд зөвхөн сахиусан тэнгэр мэт сайхан сэтгэлтэй хүн гэрлэх санал тавих байх. Харин тийм хүн хорвоод тун ховор заяагддаг билээ.
4. Шалтгаангүй хардалт. Эр хүнд түүнийг өөрийн өмч мэт үзэж байгаагаа харуулж огт болохгүй. Та өөрийгөө дарангуйлагч гэж бодогдуулахгүйн тулд түүнтэй нэг удаа сайн ярьж ав, ямар тохиолдолд түүнийг хардах бас хардахгүйгээ тохиролц. Яагаад гэвэл амрагаа найзуудтайгаа стриптиз бааранд ороход л эм хүн түүнийг урвалаа гэж зэмлэдэг. Харин ихэнх эрчүүд ажлынхаа нийллэгэн дээр нарийн бичигтэйгээ хэлээ сорон үнсэлцсэн ч түүнээ урвалт гэж үздэггүй.
5. Найз нөхөдтэйгээ уулзахыг хорих. Гэр бүл зохиохоор шийдсэн эрчүүд үүнийг маш эмзэг хүлээн авдаг. Хааяа хуучин найзуудтайгаа уулзсан ч байн байн цаг хараад, гар утас дуугарсан ч давхийгээд л. Ер нь эм хүн хэрэв эр хүн гэртээ байхгүй л бол өөрийн нь өмнө гэм буруутай гэж итгүүлж чаддаг авъяастай. Гэхдээ энэ авъяасаа маш болгоомжтой ашиглах хэрэгтэй. Эс тэгвэл эр хүн харсан зүгтээ арилаад өгнө, үгүй бол мэдрэлийн өвчтэй болж мэднэ.
6. Муураар турших. Эхийн зөнгөөс болж зарим эмэгтэй эр хүний үстэй толгой арзайхаар юм хийдэг. Yүний нэг жишээ бол гэртээ амьтан тэжээх. Тэр тусмаа түүнийг арчлах үүргийг амраг эрдээ хариуцуулвал байдал муугаар төгсөх магадлалтай. Таныг орондоо нялхамсан хэвтэж байхад хайрт чинь өглөө бүр 6 цагт нохойгоо салхилуулж явахдаа бүрмөсөн явахсан гэж бодох болно шүү.
7. Өхөөрдсөн нэр өгөх. Дотно хүмүүс бие биеэ энхрийлсэн, өхөөрдсөн нэрээр дуудах нь хэвийн үзэгдэл. Харин хөндлөнгийн хүний дэргэд “бамбарууш”, “туулайхан” гэж дуудвал тэр үлдсэн амьдралынхаа туршид сэтгэлийн шархтай явах болно. Эр хүн олны өмнө өөрийгөө баатар, чөлөөлөгч дайчин эр мэт үзэгдэхийг хүсдэг болохоос зөөлөн үслэг тоглоом шиг харагдахыг хүсдэггүй.
8. Өвчин зовлон. Дээр үед эрчүүд эмзэг турьхан, өвчлөмтгий хүүхэнд дурладаг байж, түүний дэргэд өөрийгөө жинхэнэ баатар мэт төсөөлж байжээ. Харин орчин үед байгаль орчны бохирдол, синтетик хоол, өндөр үнэтэй хувийн эмнэлгүүд зэргээс болоод хамгийн эрхэм зүйл бол эрүүл мэнд болжээ. Эрчүүд, эм хүн орон гэрийн тав тухыг хангаад зогсохгүй гэр бүлийн төсвийг хэмнээсэй гэж хүсдэг. Иймээс хийрхүү өвчтэй, хараа муутай, ходоодны шархтай хүүхнийг эхнэрээ болгож авах хүн олдохгүй биз. Тэгээд ч цалингийнхаа ихэнхийг эм тарианд зарцуулах ирээдүй ямар ч эрд таалагдахгүй. Ийм учраас та цагийг нь иртэл өвчнөө нуу.
9. Гоо сайхны зардал. Эм хүний хэт үрлэгэн зан эрчүүдийг айлгадаг. Арьс гүн цэвэрлэх, залуужуулах жор гэх зэргээр мэргэжилтнүүд эм хүнийг толгойг сайхан эргүүлдэг. Yнэндээ бол эдгээр бүтээгдэхүүний үр ашиг өндөр үнэтэй нь огт авцалддаггүй гэдгийг санаж яваарай. Иймээс сүйт хархүүгийнхээ сүүлчийн цамцыг тайлуулж гоо сайханд бүү үр. Та сэтгэл хөдлөлдөө биш оюун ухаандаа удирдуулаарай.
10. Ирээдүйн төлөвлөгөө. Хамтын ирээдүйн төлөвлөгөөг зохиох шиг аймаар юм эр хүнд үгүй. Эр хүн дотроо үргэлж буцах бултах арга зам эрэлхийлж, ямар ч үед амьдралаа шинээр эхлэх боломж хайж явдаг. Хэрэв түүнд хувь заяаг нь аль хэдийн шийдчихсэн гэж ойлгуулвал тэр хямралд автаж, ла ашиг л хайлан урсана. Yүнээс сэргийлж, эм хүн хэтийн төлөвлөгөөгөө нууж явах хэрэгтэй, зүгээр л эр хүнийг аятайхан гуйвал тэр тэртэй тэргүй таны хүссэн болгоныг хийсээр байх болно.
4 Comments
-Za yahuu dee. Oogui hun gej bhgui.
-Yavbal yavna l biz.
-Ali hunii aashind niitseh gej baidiin.
Orood uzeed sonirhooroi magadgui tand ch bas hereg boloh baih
http://www.zar.mn/?view=showad&adid=47039&cityid=10
тэгээд санаанд нь таардаг юм байдаг юмуу яршигтай юм
Эдгээр алдааны ихэнх нь надад байна өө. Өнөөдрөөс эхлэн би өөрийгөө засахыг хичээнэ. Тэгэхгүй бол найз залуугаа алдах нь байна ш дээ.