Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд туслалцаа үзүүлж тэднийг хамгаалах байр дутуу дулимаг байдаг тухай хүний эрхийн байгууллагууд шүүмжилдэг. Хоёр сая гаруй хүн амтай манай улс хүчирхийллээс хамгаалах байраа хувийн байгууллагад даатгаж байсан цаг саяхан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн төр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээг нээж байна.
Манай улсын таван гэр бүл дутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртдөг гэсэн судалгаа байна. Харин гэр бүлийн хүчирхийлэлд 4 хохирогч дутмын нэг нь амиа хорлохыг завддаг , байнгын айдас түгшүүрт байдаг байна. Гэхдээ энэ бол зөвхөн төрийн бус байгууллагад хандсан эмэгтэйчүүдийн тоон дээр гаргасан судалгаа. Үүний цаана цаашдаа гайгүй болох байлгүй дээ гэж найдлага тээсээр суусан олон мянган бүсгүйчүүд байгаа. Тэд амь насанд нь аюул учирч дээсэн дөрөөн дээр ирэхийн цагт бусдад ханддаг байна. Харин хандсан болгоныг хамгаалаад байлгах байр тэр бүр байдаггүй байсан. Согтуу хүнийг эрүүлжүүлдэг газар байхад бусдад дарамтлуулсан охид бүсгүйчүүдээ хамгаалдаг тусгай байр байхгүй гэж шүүмжлүүлдэг байсан төр өнөөдөр хүчирхийлэлд өртсөн иргэдэд зориулж эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээг байгуулж байнаа. Эхний ээлжинд энэ төв гэмтэл согог судлалын үндэсний төв шүүх шинжилгээний үндэсний төв мөн сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл дээр байгуулагдана.
Хохирогчийн бие сэтгэлийн байдлын талаар эмнэлгийн магадалгаа гаргах, сэтгэлзүй, хууль эрхзүйн үйлчилгээг нэг дороос үзүүлэхээрээ энэ төв онцлогтой. Жишээлбэл хохирогч хэрхэн хохирсон талаараа цагдаад мэдүүлэг өгч, эмчид мөн нууцаа дэлгэхгүй гэсэн үг. Тодруулбал тусгай камертай өрөөнд сэтгэлзүйч хохирогчтой уулзана. Харин хохирогчийн яриаг цагдаа шүүх эмнэлгийнхэн бүгд сонсож тодорхой мэдээллийг авах боломжтой гээд олон дэвшилттэй аргуудыг ашиглаж байгаа юм байна.
Нялх балчир үрээ дагуулан хаана хандахаа мэдэхгүй явж байсан эмэгтэй хүйтэн осгож байсан харамсалтай явдал бий. Энэ ч үүднээс халамж хамгаалал хүссэн эмэгтэйчүүдээ төр хамгаалах байрыг байгуулж байгаа юм байна. 24 цагийн турш хүчирхийллээс хамгаалах байр ажиллана.
UBS.mn