2000 жилийн тэртээ амьдарч байсан яруу найрагч Овидийн туульсад Хэрмэс Афродите хэмээх бурхдын дундаас мэндэлсэн хөвгүүнийг анх хараад л дурласан лусын дагина тэдгээр бурхдаас “Бид хоёрыг нэг нэгэнд минь уусган нэг болгож өгөөч” хэмээн залбиран гуйсныг ёсоор болгон хүү ч биш, охин ч биш гуравдагч хүйстэн хермафродитууд хорвоод мэндэлсэн гэдэг.
Энд Иоланда хэмээх швейцарь эхийн бяцхан хермафродит үр Даниелын тухай өгүүлье. Хүндрэлтэй төрсөн эх наркозноос сэрж ядан байхад хүүхдийнх нь талаар эмч нар “Бэлэг эрхтэн нь хавдартай юм, давгүй, эдгэнэ, гэдсэнд байхад нь хэт их дайвар хэрэглэж дээ” хэмээн ярилцахыг сонсов. Охин, хүүгийн алин болохыг мэдэж ч амжилгүй эмч аваад явчихлаа. Иоланда гуравдахь хүйстэн (манин) гэж сонсоогүй байхдаа эмч нарын үгэнд ороод Даниелд мэс хүргүүлчихээгүйдээ өнөөдөр баярлаж явдаг.
Тэд бяцхан Даниелын хэвлийн дор байрлах төмсөг, өндгөвч нь мэдэгдэхгүй эрхтэний аль нэгийг тасалж, хэлүүг нь багасган, уруул тааруулж өгөөд, шилжилтийн насанд нь үтрээ суулгана хэмээн ятгаад дийлээгүй билээ. Эмч “Та хүүхдийнхээ хүйсийг шийдэхгүй бол хожмоо тэр нийгэмд адлагдана” хэмээжээ. Иоланда түүнээс “Ингээд хиймлээр эрхтэн залгачихвал хожмоо бэлгийн таашаал авч чадах болов уу?” хэмээн асуухад эмч “Эм хүн таашаал авч чадахгүй байх нь эр хүн зогсоогоороо сур харваж чадахгүй байснаас л дээр” хэмээн доромжилжээ.
Ийнхүү нялхдаа хүйсээ хүчээр “шийдүүлснээс” болоод өчнөөн зовж шаналсан, олон ч удаа мэсээр хэрчүүлсэн хүмүүсийн сэтгэлээ хуваалцдаг “XY-эмэгтэй” (XY буюу эр хромосом) нэртэй бүлэг олон байдаг. Тэд эрэгтэй, эмэгтэй шинжийг биедээ хамтад нь уусган төрцгөөсөн хүмүүс. Тэд “Зөвхөн хоёр хүйс байх ёстой” гэсэн ягшмал үзлийн улмаас дарамтанд амьдарцгаана. Даниелыг тосгоныхон бүгд мэднэ. Эх нь тэдэнд тайлбарласаар хүүхдийнхээ тухай ойлгуулж чадсан ажээ. Мөн хөрш айлын хүүд гурван ширхэг тойрог зуран ойлгуулав: “Баруун талынх нь хөвгүүд, тэдэнд охидын чанар бага. Зүүн талынх нь охид, тэдэнд хөвгүүдийн чанар бага. Дундах нь Даниел. Охин, хөвгүүний чанар Даниелд яг тэнцүү. Энэ гурван тойрог яг адилхан”. Даниел өөрөө: “Охин, хүү, тэгээд Даниел гэж байдаг” хэмээн шулганана.
Тэр эрүүл, сэргэлэн цовоо хүүхэд. Нийгэм түүнийг эмчийн хэлсэн мэт адалсангүй. Даниел XY-хромосомтой боловч эмэгтэй дайвар нь илүү идэвхтэй. Тэр том болоод энэ хэвээрээ амьдарч ч болно, эсвэл татагдсан хүйсээ сонгож ч болно. Ардчилсан улсын үндсэн хуулинд нас, хүйсээр ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. “Ер нь – гадаад төрх, тухайн хүний хүсэл зоригоос үл хамааран – хүйсийн хамаарал гээч ойлголтыг өөрчлөх хэрэгтэй.
Хамгийн гол нь интер-хүйстнийг эмчлэх ёстой өвчин, гажиг мэтээр ойлгож болохгүй. Тэдэнд охид, хөвгүүдийн хэнд нь ч өгч болдог нэр өгөх хэрэгтэй” хэмээн хүн судлаачид зөвлөж байна. Тэд трансвистит, гомо нараас ялгаатай. Транссекс хүмүүс биологийн хувьд ойлгомжтой авч сэтгэл нь “Өөр биед төөрөөд орчихсон” гэлтэй. Өнөөдөр өмд өмсдөг хүүхнүүд, эм төрхтэй рок одод олныг байлдан дагуулж байхад интерсекс буюу гуравдахь хүйстнийг өвчин мэт сэжиглэн хандах хэрэггүй. Үндсэн хуулийн заалтаар бол нярай үрсэд хагалгаа хийсэн эмч нар бүгд гэмт хэрэгтнүүд болно.
Цаг төр сэтгүүл
6 Comments
Жирэмсэн үедээ ямар эмнүүд дааврын бүтээгдхүүн хэрэглэхээр ийм гаж хүүхэд төрүүлдэг талаар нь бичвэл илүү үр дүнтэй юм биш үү!!!
harin goy yum bishuu.
http://view.thespectrum.net/series/intersexuality-volume-01.html
endees IS-uuded yag yu tohiolddog talaar baga ch gesen oilgolt avch bolno. english deer shu.
edgeer humuus n 2000 tutamd neg turdug. tedniig gaduurhah n utgagui zuil. iim yuman deer uyan hatan baigarai humuusee
тиймээ унэхээр урувдултуй, тэднийг ойлгож хулээж авах тсаг ую ирсэн ни ямай да.
-Orovdomoor yumaa, ehees torson chigeer ni uldeeh heregtei bishuu
Сонирхолтой сэдэв хөндсөн байнаа. Энэ бол хэдэн 1000д ганц тохиолддог ховор юм даа.