Шинэ гэр бүл болж буй хосуудад таван зуун мянган төгрөг өгч эхэлсэн мөчөөс эхлээд манай улсад гэр бүлээ батлуулагсад эрс нэмэгдсэн. Үүний араас шүүхээр шийдвэрлэж байгаа иргэний хэргүүд дотор гэр бүлийн маргааныг шийдвэрлэж, гэрлэлтээ цуцлуулсан хэрэг ч огцом өссөн байх юм.
Улсын хэмжээнд гэр бүлээ цуцлуулсан иргэд 2004 онд 2918, 2005 онд 2955, 2006 онд 2989, 2007 онд 3544, 2008 онд 3629 хос гэрлэлтээ цуцлуулсан тоо гарчээ. Үүнээс харахад гэр бүлээ цуцлуулж буй хосуудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ бүхний үндэс нь шинээр гэр бүл бологсдын тэтгэмж 500 мянган төгрөгөөс үүдэлтэй гэж хэлэхэд болно. Монголын нийт хүн амын гуравны нэг хувь нь ядуу амьдралтай байгаа өнөө үед халамжийн хагас сая төгрөгийн төлөө улайрсан залуус “хулхи” гэр бүлээр эх орноо “мялааж” байсан нь энэ. Төрөөс хайрлаж буй их хишгийн төлөө чанарын биш тооны, гэр бүл олширч Монголын үрс маш олон болох нь гэмээр гэрлэлтийн үр дүнд гэр бүл салалтын тоо эрс нэмэгдэж байгаа нь харамсалтай. 100 айл дахь иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадна гэр бүлээ батлуулах гэсэн уртаас урт цуваа хэдэн жил үргэлжилсэн.
Монголчууд гэр бүлээ батлуулахдаа онцгой содноор чухал ханддаг болчихсон юм уу даа гэмээр л байлаа. Энэ бүхний учир нь дэндүү тодорхой. Ерөөсөө “хуурамч” гэрлэлт, “хулхи” гэр бүл. Төрөөс өгч буй 500 мянган төгрөг л авч байгаа бол залуусын хувьд энэ бол асуудал биш бололтой. Зүгээр л эр эм хоёр хүн тохиролцож л байвал болоо. Дээд сургуулийн оюутан охин 30 гарсан залуу хоёр гэр бүлээ батлуулаад мөнгөө тэнцүүхэн хувааж аван зүг зүгээ хөөж байсан жишээтэй миний бие таарч байсан. Энэ бол өнөөх төрийн өндөр албан тушаалтан болох гэсэн хүмүүсийн дампуу бодлогын үр дүн.
2004 оны УИХ-ын сонгуульд МАХН мөрийн хөтөлбөртөө шинээр гэр бүл болсон хосуудад 500 мянган төгрөг олгоно гэж амласнаас болж арга сүйхээтэйхэн залуус заль хэрэглэн мөнгө олох аргыг төр засгийнхан өөрсдөө тавьж өгсөн. Ер нь бол энэхүү 500 мянган төгрөгийн асуудал анхнаасаа л мордохын хазгай байсан. Эхэндээ шинээр гэр бүлээ батлуулж байгаа л бол хэн ч байсан энэ мөнгийг авна гэж зарлаад их хурал өөрөө тэвдэж байв. Монголчууд аливаад хойрго ханддаг зангаараа зүгээр л нэг гэрт орчихсон байсан хүмүүс 500 мянгын сургаар гэр бүлээ албан ёсоор батлуулж хэдэн төгрөгтэй болох гэж бүгд л хөдөлсөн. Энэ дотор нэг гэрт амьдарч арав, хорин жил болоод хэд хэдэн хүүхдийн эцэг эх болсон хүмүүс ч цохиж явав.
Төсөвлөсөн мөнгө хаанаа ч хүрэхгүйг мэдээд бачимдсан УИХ яарч сандран 2006 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш танилцсан хосод өгнө хэмээн тодорхойлж арай гэж тогтоож авч байсан. Харин тэдний тодорхойлсончлон өчигдөр танилцаад өнөөдөр хуримаа хийн 500 мянгаа аваад нөгөөдөр нь салах өргөдлөө барин гүйж байсан залуусын тоо ч нэмэгдэж байв. Хуурамчаар гэрлэж мөнгө авсан, мөнгө аваад салсан иргэд цаашид хууль ёсныхоо гэр бүлийг зохиож л таарна. Хуулийн ойлголтоор бол “гэрлэлт” гэдэг нь “гэр бүл” гэсэн үр дүнг бий болгохоор хүсэл зоригоо илэрхийлэн хийж буй нэгэн төрлийн хэлцэл гэж заасан байдаг. Харин залуус өнөө үед “гэр бүл” бий болох хүсэл зориг агуулалгүй таван зуун мянган төгрөгтэй болох зорилгоор дүр үзүүлэн гэрлэж эхэлсний балаг өнөөдөр гэр бүл салалтаар харагдаж байна.
Харамсалтай нь мөнхийн өөрчлөлтөд оршдог хорвоо дэлхийн хүний хүсэл хязгааргүй болохоор “уучлаарай би хайртай хүнтэйгээ гэрлэлтээ батлуулах гэсэн чинь эхний гэрлэлтээ цуцлуул гээд байна. Уг нь тэр үед надад жинхэнээсээ гэрлэх хүсэл байгаагүй ч 500 мянган төгрөгний тал нь хэрэгтэй байсан юм. Тиймээс миний өмнөх гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өмнө нь гэрлэж байгаагүй гэсэн тодорхойлолт хийж өгөөч. Цаанадаж би хадам болох хүмүүстээ үзүүлмээр байна” гэж хэлэх хүн гарахгүй гэх баталгаа алга. Төр өөрөө дампуу бодлогоороо зальтай залууст ард түмний татварын мөнгийг тарааж байгаа таван мянган төгрөгийн тэтгэмжээ сая нэг болиулах шийдвэр гаргасан. Харин он гарангуут зогсох таван зуун мянган төгрөгийн тэтгэмжийг амжиж авах гэсэн хүмүүс бүр ч олширлоо. Нийслэлдээ хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүрэг л гэхэд өнгөрсөн жилийн өдийд шинээр олгогчдод сард 190-200 сая төгрөг өгч байжээ. Харин зөвхөн энэ сард өнөөдрийн байдлаар 350 сая төгрөгийг шинээр гэр бүл олгогчдод олгоод, байгаа аж. Сард дээд тал нь 210 хүн гэр бүлээ батлуулдаг байсан бол энэ сард 700 хос гэрлэлтээ батлуулсан байх юм. Ямар ч байсан хуурамч гэрлэлтээрээ “хулхи” гэр бүлүүд ондоо амжаад таван зуун мянган төгрөгөө авчихлаа. Эцэст нь юу болох вэ. Ямар ч хяналтгүй цацаж байгаа мөнгөө төр “Өө тийм байсан юм уу. Тэгвэл бид хохирлоо нөхөн төлүүлнэ. Та биднээс авсан таван зуун мянган төгрөгөө эргүүлж өг” гэж хэлэхгүй нь тодорхой. Ахиад л бидний мөнгийг энэ мэтийн ажиллагаанд зарцуулах уу. Ийм тохиолдол гарахгүй байсан ч хуурамч гэрлэлт маань нийгмийн сэтгэл зүйд маш сөргөөр нөлөөлсөн, залуусын харьцаанд сэв суулгасан үйлдэл болоод өнгөрлөө.
Б.Энхжаргал
Нийслэл таймс
8 Comments
Харин тиймээ гэр бүл болоод 500-г авч чадаж байгаа юм чинь салбал буцаагаад төлдөг байх хэрэгтэйшдээ.Хууль гаргахдаа ч гэсэн бодож баймаар юмаа
ganaatai sanal neg bn, neg iimerhuu hund zugeer mongo ogch bgaa ym shig hirnee tsaanaa zugeer neg hulhiduulchihguihen huuli ntr dorvitoi batlaad garah gartsgui bolgochih heregtei shd..
gadaadad amidarch bui mongolchuud arai l ooroor setgej bn shuu, ta buhen mongol ulsruugaa butsaj ulsiinhaa toloo ym hiih tsag n irsen bish gej uu, bi ch yahav udahgui surguulaa togsood l margaash n butsna daa
Хуурамжаар гэр бул болсон хосуудад хуулийн хариуцлага хулээлгэх.
Миний амидарж бгаа улсад гэр бул салах зардал их ондор ортогтэй, зардал чирэгдэл их хугацаа шаарддаг.
шинэ гэр булд 500 гэж байхаар шинэ хуухдэд огсон н дээр баймаар юм.
Нэг бол хуулиндаа гэр бул салагсдийн хугацааг харгалзан узэж хугазаанаас н хамаарч гэр бул салах тохиолдолд 500 мянган тогрогийг 5-10 дахин толуулэх.
Гэрлэлт батлуулхаас омно юмуу хойно тодорхой хугазаанд 1 хаяган дээр амидарсан байх. Пасспортон дээрээ 1 хаягтай байх.
Гэр булууд батлуулсанийхаа дараа хамт амидарж бгаа эсэхийг шалгах. Гэр бул батлуулсан гэх хаяган дээр гэнэтийн шалгалт хийх. Хамт амидарж бгаа н батлагдсаний дараа монгийг н огох хэрэгтэй.
Åð íü ýíý äýýð áàéãàà õ¿ì¿¿ñ ìîíãîëîî õºãæ¿ëüå ãýæ áîäîõîîñîî ºìíº ººðñ人 ñîíãîãäîõîî ë áîääîã. Ñîíãóóëèéí ºìíº àëòàí çàãàñíû ¿ëãýð øèã áààõàí þì àìëààä ë, äàðàà íü òýðèéãýý áèåë¿¿ëýõ ãýæ òàòâàð òºëºã÷ áèäíèé ìºíãèéã ñàëõèíä õèéñãýýä ë.
Àðä ò¿ìýí ÿäóó áàéõ íü óëñòºð÷äºä àøèãòàé áîëîîä ë áèäíèéãýý òýòãýìæèéí ìºí㺺ð óãæäàã áàéõ äàà. Àðä ò¿ìýí áàÿí áîëâîë àëèâààä áîäèòîîð õàíäàæ, òýäíèé èäýæ óóõ íü õàñàãäàíà ãýæ àéäàã áàéõ äàà.
халамжаар амьдрагчид дэндэж байгаа бол үнэн шүү.
тэгээд юм л бол малчид, хөдөөнийхөн, нэн ядуу иргэд, гэр оронгүйчүүд… гээд л бусад иргэд нь хүн биш юм шиг ялгаварладаг нь үнээн.
бидний, татварын мөнгөөр бодит, хөгжил дэвшилийн, улс оронд хэрэгтэй зүйл хийхийн оронд тэтгэмж тэтгэлэг гэх нэрээр тараачихдаг… залхуу хүн ядуу амьдардаг гэж би боддог юм.
хүний өнмөөс амьдарч байгаа юм шиг, амаа ангайгаад хоол нэхээд төр засаг бэлдэж өгөхгүй байна, муусайн баячууд ( хөдөлмөр ухааныхаа хүчээр сайхан амьдарч байгаа бусдыгаа ад үздэг) гэсэн сэтгэхүйтэй хүмүүсийг нээрээ л төр засаг нь төрүүлээд байхым да энэтэй бол санал нэгдэж бна
xаxаxа уран зураг xудлаа уриxаа болиж уз дуу мини шууxэд нэхэмжлэл гаргаал улсийн тэмдэгтийн xураамж 250 тогрог толоол болооодоооо
гэр бүлийн баталгааг цуцлуулахад сая төгрөг
гэдгийг мэдэхгүй юу хө.
халамжаар амьдрагчид дэндэж байгаа бол үнэн шүү.
тэгээд юм л бол малчид, хөдөөнийхөн, нэн ядуу иргэд, гэр оронгүйчүүд… гээд л бусад иргэд нь хүн биш юм шиг ялгаварладаг нь үнээн.
бидний, татварын мөнгөөр бодит, хөгжил дэвшилийн, улс оронд хэрэгтэй зүйл хийхийн оронд тэтгэмж тэтгэлэг гэх нэрээр тараачихдаг… залхуу хүн ядуу амьдардаг гэж би боддог юм.
хүний өнмөөс амьдарч байгаа юм шиг, амаа ангайгаад хоол нэхээд төр засаг бэлдэж өгөхгүй байна, муусайн баячууд ( хөдөлмөр ухааныхаа хүчээр сайхан амьдарч байгаа бусдыгаа ад үздэг) гэсэн сэтгэхүйтэй хүмүүсийг нээрээ л төр засаг нь төрүүлээд байхым даа.