Харгүй амьдрал бол Аз жаргал

42-19523339

Би 29 настай л даа. 6 настай хүүтэй. Амьдрал маань цэцэглээд, алс ирээдүй маань гэрэлтэй гэгээтэй, урагшилж дэвшиж явж байгаа энэ л үед өмнө нь жижигхэн, шийдвэрлэж болно гэж боддог байсан асуудал маань өдрөөс өдөрт томрох боллоо. Би энэ сайт руу өнөөдөр орж үзлээ. Хүмүүсийн бичсэн сэтгэгдэл, нийтлэлүүдийг үзээд сэтгэл минь бага ч гэсэн хөнгөрсөн гэхүү дээ. Ялангуяа тэр гадаад суугаа залуугийн бичсэн эхнэрийгээ зоддог, харддаг хүмүүст зориулсан сургалтын талаар уншаад үнэхээр сайхан санагдаад бүүр уйллаашт. Энийг бичиж дуусгавал дотроос минь бухимдал, уур уцаар минь бас гадагшлах биз.

Нөхөр маань маш сайн хүн л дээ уул нь. Энэ амьдрал бид 2 ийн хоюулангийн маань анхны амьдрал. 18 тай их сургуулийн 2-р курст байхдаа л анх танилцсан. Нөхөр маань миний араас бараг 3 жил гүйж байж бид 2 амьдралаа холбосон. Надад чин сэтгэлээсээ хайртай. Тэрэнд бол би ганц хором ч эргэлзэж байгаагүй. Халамжтай, сексийн хувьд хоорондоо сайхан таардаг, бие биендээ аз жаргал өгч чаддаг. Бид 2 хамт ажилладаг л даа. Хамт 1 их сургууль төгссөн. Нөхөр маань нэгэн гадаадын хөрөнгө оруулалттай компанид гүйцэтгэх захирал хийдэг. Би тэр компанид нь маркетингийн албаны дарга хийдэг юм. Би энэ бүхнийг яагаад тодорхой бичээд байна вэ гэвэл аз жаргал гэдэг дан ганц энэ бүхэн биш гэдгийг хэлэх гэсэн юм. Амьдралд мөнгө төгрөг, албан тушаал, хайр сэтгэл, секс бүгд байвч байнгын хардалттай бол энэ амьдрал бол там юм байна гэдгийг би бүүр яс махаараа ойлгож байна. нөхөр маань намайг байнга харддаг. Миний 18-тайгаас хойшхи бараг бүх амьдралыг нэг нэггүй мэдэх хүн байж яагаад надад итгэдэггүйг би огт ойлгохгүй юм. Би өөрөө их тайван зөөлөн зантай хүн л дээ. Анх суухад л хартай байсан. Их сургуулийн найзууд, миний дипломын ажилыг удирдаж байсан эрэгтэй багш, хамтран ажиллах гэрээтэй ажилладаг телевизийн маркетингийн менежер залуу, 10 жилийн уулзалтын тухай над руу хэлсэн бага ангийн хүү, хүүгийнхээ эцэг эхийн хурал дээр суухад хамт суусан эцэг гээд л тэрний хардахгүй хүн гэж энэ дэлхий дээр байхгүй. Түүнд итгэл гэдэг энэ дэлхийн магадгүй хамгийн сайхан чанарын хэлтэрхий огт байдаггүй. Би хэзээ ч эрчүүдтэй дотно харьцаанд орж яваагүй. Энэ үнэн шүү. Учир нь гэр бүлтэй эмэгтэй хүн садарлавал энэ нь эхлээд өөрийгөө дараа нь нөхрийгөө, хүүгээ доромжилж байгаа хэрэг гэж үздэг учраас. Амьдралд ямар ч эрэгтэй хүнтэй харьцахгүй явна гэж байхгүй биз дээ. Ядаж л үүдний жижүүр эрэгтэйтэй өнөөдрийн сонин ирснүү ч гэдиймүү үг сольж болно биз дээ хүн чинь.

Тэр хардалтаас болоод найз нөхөд ч үгүй боллоо. Би дараа нь хардаад хэрүүл хийгээд бөөн юм болдог болохоор найз нарынхаа уулзалт, арга хэмжээ элдэв юманд оролцохоо болиод бүүр удсан. Очдоггүй болохоор нөгөө хэд ч надтай харьцахаа больсон. 1 ангийн хамгийн дотны найз охин руу минь утасдаад / бид 2 нэг удаа, бүүр 4 жилийн өмнө байна уу даа хамт дуучин Ариунаагийн концерт үзсэн юм. тэрний дараа хамт ресторан ороод, уулзаагүй удсан болохоор ярьж хөөрч жоохон удаан суусан тэр өдөр/  чи наад манай эхнэрийг явуулахгүй бол чамайг ална шүү, та 2 ийг юу хийж сууж байгааг мэдэж байна шүү гэж загнаснаас хойш найз охин маань удахгүй нөхөр чинь намайг зодох юм байна гээд уулзахаа больсон. Энэ бүхэнд үргэлж хүлээцтэй, болно бүтнэ гэж хандаж ирсэн миний түмэн буруу юм байна. Одоо миний тэвчээрийн хязгаар үнэхээр туллаа. Хардах болгондоо бас надад гар хүрэхийг нь яана. Толгойд нь үргэлж өөрийнх нь зохиосон кино зохиол шиг юм эргэлдэж байдаг. Энэ өнөөдөр тэр хүнтэй уулзалтын өрөөнд уулзаж байна. Дараа нь утас руу нь залгалаа. 2 хоногийн дараа буудалд оръё гэж ярьж байгаа байх ч гэдиймүү. Бүүр хаа хамаагүй гудамжинд санаандгүй харц тулгарсан залуутай чи тэрэнтэй өмнө нь уулзаж байсан байна гээд орны модоор зодож байсан удаатай. Байнга миний утсыг шалгаастай. 5 хоногийн өмнө над руу залгасан дугаарын эзнийг би санаж чадахгүй бол шууд но-той д тооцогдоно.Одоо бүүр ямар ч асуудалгүй байж ямар нэгэн юм бас гараад ирэх вий гэж бодоод но той юм шиг бэлбэгнэдэг болсон. дуртай үедээ миний өрөөнд орж ирээд outlook шалгадаг. тэгээд баахан хүмүүсийн хажууд байцааж гарна. Энэ бүхэн одоо хэтэрч байна. Би хувьдаа хэдий эхнэр нөхөр ч гэсэн бие биенийхээ хувийн зүйл рүү ингэж халдаж байгаа нь аймшгийн бүдүүлэг зүйл гэж боддог. Миний дуртай зүйлийг огт хийлгэдэггүй. Би хааяа аэробекийн хичээлд явах гэхээр галзууртлаа уурлана.

Хааяа нэг гадагшаа томилолтоор явбал тэрний дараах 1 сар бол аймшгийн кинонос ч дор өнгөрнө. За тэгээд миний гадагшаа явж Мастерт сурах мөрөөдөл бол жинхэнэ хэрүүлийн алим шүү дээ. Чи интернэтээс байнга гадагшаа явах тухай мэдээлэл уншиж байна гэнэ. Сурах гэж байгаа юм чинь мэдээллээ хайна биз дээ. Хаана scholarship байна энэ тэр гээд л. Миний хайрт минь чамайг суралцахад чинь найз нь туслъя, -р нь хоюулаа явж суралцъя гэсэн үгийг сонсохыг би ямар их хүсдэг гээч. Хар бол өвчин гэж яах аргагүй үнэн зүйл. Хичнээн хайртай ч гэсэн хайртай хүндээ итгэдэггүй, түүний хүсэл мөрөөдлийг нь хүндэлдэггүй бол энэ хайр биш шүү. Тэрний аав нь ээжийг нь яг ингэж зовоодог байсныг би сүүлд олж мэдсэн. Маш олон жил ээжийг нь зовоосон гэсэн. Тэгээд ээж нь салаад өөр хүнтэй суусан юм байна лээ. Бага байхад нь гэрт нь бас их замбараагүй байсан юм шиг байгаа юм. Бүүр 16 настай байхад нь ээжийнх нь найз хөгшин хүүхэн тэрнийг оролдож байсныг надад нэг удаа ярьж байсан. Тэгэхэд нь би багаасаа эмэгтэй хүнийг явдалтай, хормойндоо донтой юмнууд гээд боддог болчихсон, багынх нь явдал амьдралд нь нөлөөлсийн болуу ч гэж болож үзлээ. Биш юмаа. Ухаантай хүн бол ойлговол ойлгохоор шт.

Хартай хүн хэзээ ч засардаггүй. Намайг хардаж зодсныхоо дараа байнга л уучлал гуйгаад бараг мөргөж сөгдөх шахуу юм болно. Тэр үед нь чи намайг битгий ингэж зовоогоод бай хайртай л юм бол одоо боль. дахиж тэгвэл сална шүү гэж айлгаж ч үзнэ. Надаас салахаас үхтлээ айдаг мөртлөө засрана гэсэн амлалтандаа хэзээ ч хүрдэггүй. Дахиж тэгэхгүй  гээд л. Харамсалтаый нь энэ бүхэн 1 сараас илүү удаан үргэлжилж байсангүй.

Би дэндүү олон жил тэвчиж тэсэж явлаа. Одоо цаашдаа үнэхээр тэсэхгүй нь. зарммдаа тэрнийг алмаар санагддаг. Одоо заримдаа биеэ барьж чадахаа больсон байна лээ. Хамгийн сүүлж хардаж зодоход нь гал тогоо руугаа үсэрч ороод хутга шүүрэнгээ алдаад больсон. Монголд тэгээд эхнэрээ зодсон хүнийг яадаг ч үгүй нь энэ нөхрүүдийг дэндүү даврааж байна. Өөрийгөө ч өрөвдөж байна. Охид бүсгүйчүүдэд хартай хүнээс хол яваарай гэж бүүр хашгирч хэлмээр санагддаг. тэд нар хэзээ ч засрахгүй шүү. Миний нийтлэлийг уншаад надтай адилхан имй болохгүйн тулд хэрэв найз залуу чинь, нөхөр чинь үнэхээр их хартай бол чи надаас арай залуухан бол энэ хүнтэй цаашдаа яаж амьдрах уу гэдэг тухайгаа дахиад нэг бодоорой гэж хүсье. Би шийдсээн. Харгүй, амар тайван, хүссэн зүйлээ хийгээд амьдарч болох тийм л амьдралыг би хүсч байна.

секс.мн дээр ирсэн захидал

45 Comments

  1. Анх зодож эхлэх үед нь хуулийн байгуулагад өгөх ёстой байсан.Ингэх юм бол дахиж ингээд байхгүй,Манай эмэгтэйчүүд энэ тал дээр зодуулах ёстой юм шиг хүлээцтэй зодуулсаар уул овоо шиг болсон хойно нь салалтаар төгсөх юм даа

  2. lucky says:

    салаа сал сал. даварсан. эмэгтэй хүнд гар хүрээд арчаагүй новш вэ. зодуулсаар байгаад мэдрэл муутай болцон эсвэл нөхрөө алсан, нөхөртөө алуулсан,үр хүүхэд нь халдлагад өртөн амь насаа алдсан зөндөө байдаг. наадах чинь сэтгэцийн гажигтай хүн байна. хэзээ ч засрахгүй. үнэн юм чинь харин энэ шүү. салах наадах чинь салчихаар нэг хэсэгтээ чамайг дарамтлана.эрэгтэй дүү ч юум уу, гэрийнхэнтэйгээ чамайг хамгаалчихаар хүнтэй нэг хэсэгтээ хамт амьдар.хүүхдээ өөр дээрээ авсан дээр байх ийм сэтгэцийн гажигтай хүн хүүхэд өсгөж хүмүүжүүлж чадахгүй. ийм гэрт хүү чинь удаан байвал бас л хүчирхийлэгч л болно.муу арчааүй эрчүүдийг бурхан шийтгээсэй
    эхнэрээ зоддог эрчүүдийн боов нь тасарч унаасай.

  3. ganaa says:

    салаа сал хун алж шоронд орж байхаар салсан ни дээр хвний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зоб гэж бдаг даа зодоод зэвүү хургээд бвал нэг л өдөр хэн нэгнээ ална шуу дээ салаа сал

  4. Chimgee says:

    яанаа надтай сууx гэж байгаа залуу яг иймэрxүү ш дээ би тэсээд л байгаа юм. Засардаггуй гэж яг унэн байxаа. Бас тэгээд салж угуxгуй юмаа. Би бур аргаа бараад сууж байна. Юу дутлаа гэж ингэж авирлаж байдагийг мэдэxгүй юм даа. ядаж байxад би эрx чулуутэй амидраx дуртай байдаг.

  5. man says:

    naadah chin gajig hun bna setgetsiin gajigtai shuud sal deerees huchirhellin toboos tuslamj av daa uur heleh ug alga

  6. Bataa says:

    Салсан ÷èíü äýýð äýý. Áè ÿã íºõºð øèã ÷èíü õàðòàé. Æîîõîí òèéìýðõ¿¿ ç¿éë áîëîíãóóò ÿã ë óðãóóëàí áîääîã, øºíº ÷ óíòàæ ÷àäàõã¿é ãîìäîë õ¿ð÷ óóð õ¿ðäýã. Õ¿íä õóóðòàõ õýö¿¿ ë äýý. Òýõäýý äýìèé áîëîîã¿é ç¿éë çîõèîæ áîäîîä áàéäàã. Çàðèìäàà ýõíýðòýý ÷ ãàð õ¿ðäýã. Áóõèìäñàíäàà õ¿ðäýã. Òàéâøèðñíû äàðàà óõààðäàã ë äà. Óõààðààä ñýòãýë ç¿éí çºâëºãºº ºãäºã ãàçàð ðóó ÷ áè î÷èæ ¿çñýí. ªºðèé㺺 ººð÷èëüå ãýñýí ñýòãýë íàäàä ¿íýõýýð áàéäàã. Äààí÷ íàìàéã ººð÷ëºõ ñýòãýë ç¿é÷ îëäîõã¿é þì áàéíà. Îäîî áè Èðýýä¿éä ýõíýðýý èë¿¿ çîâîîõ áàéõ ãýýä òàéâàí áàéñàí ¿åäýý ýõíýðòýéãýý ÿðèëöààä ñàëñàí. Áè ººðèé㺺 áèø ýõíýðýý ë áîäñîí. Áè ººð÷ëºãäºæ ÷àäàõã¿é áîë õýçýý äàõèæ õ¿íòýé ñóóõã¿é. ªºð÷ëºãäâºë ìàãàäã¿é ýõíýðýý àâíà äàà. Ñàëñàí íü äýýð ø¿¿.

  7. sony says:

    хайртай байна гэдэг маань зөвхөн хайртай байхын нэр биш, бас итгэдэг гэдэг ухагдахууныг давхар агуулж байх ёстой. хэрэв хэн нэгэн эхнэртээ итгэхгүй байгаа бол энэ нь эхнэрийгээ хайрлахгүй байна аа гэсэн давхар санаа гарч ирж байгаа юм. манайхан хайртай бол хартай гэж яридаг нь ёстой тэнэг үг шүү дээ. энэ үг бол өөрөө зүгээргүй хүмүүсийн өөрсдийнхөө явдлыг хаацайлах гэсэн арга юм. итгэл, хайр гэдэг 2 үг бол нэг нь нэгнийгээ бүрэн орлож чадах хэмжээний үг бөгөөд хэн нэгэн хүн өөрийг чинь хэдий чинээ их хайрлана, төдий чинээ их итгэдэг гэсэн логик санаа ойлгогдох, шууд порпорцианаль хамааралтай үгнүүд шүү дээ. хайртай гэсэн мөртлөө хардаад байгаа хүмүүс бол ерөөсөө хайргүй, эсвэл сэтгэцийн гажигтай, бүр эсвэл өөрсдөө ямар нэг но-той хүмүүс байдаг. тиймээс танай нөхөр чинь хэдий чамд хайртай гэж хэлдэг ч гэсэн өөрийнхөө хэлж байгаа хайртай гэдэг үгнийхээ язгуур утгыг ойлгодоггүй буюу буруу ойлгодог, /жнь: тэр өөрөө хэн нэгэнд хайртай гэж хэлсэн бол хэлүүлсэн хүн нь тэр хүний хувьд бие сэтгэл болоод бүх зүйлээрээ боол нь байх ёстой ч гэдэг ч юм уу/ байж таарна. ийм учраас, энэ тухай дэлгэрэнгүй сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй. мэдээж хэрэг та 2- ийн хувьд хайртай гэдэг үгийн язгуур утгаас эхлэх нь зүйтэй болов уу. хайртай гэдэг үг нь ямар утга санааг илэрхийлдэг, энэ үгийг дагаж ямар үүрэг хариуцлага ирдэг гэх мэт. дараа нь хайртай гэдэг үгнийхээ жинхэнэ эзэн нь болж чадвал ямар их хариу хайр энхрийлэл, аз жаргалаар шагнуулдаг болохыг ч ярилцаж болох юм.

  8. zochin says:

    за найз мини хуухэд байхгыи бол салах ни дээр ум байна. удам их чухал шуу. гэр булийн хумуужил ни байна шуудээ. насаараа зовхуу эсвэл эртхэн шиг жаргахаа бод. чи энэ бугдээс болж гэмт хийх ауул болно шуу. сал сал. чи бол алзахгуй ээ. чи бол оорийгоо элбэг авч явах эмэгтэй байна. сал сургуулд яб. нууцаар умаа хий. хар бол овчин чамайг алах ч уч биш. обчин.

  9. òóÿà says:

    íýýðýý ýðòõýí ñàëñàí íü äýýðäýý òýãýõã¿é áîë íààä õ¿í ÷èíü çàñðàõã¿éýý òà òýãýýä õ¿¿ãýý áîäîõ õýðýãòýé õ¿ ÷èíü òîì áîëîîä ààâûíõàà çàìààð ÿâààä ìºí ë íýã àéëûí îõèí ¿ð çîâîîñîí õ¿í áîëîõâèé äýý

  10. halloo says:

    Хартай нөхрөөс болоод амиа алддаггүй юмаа гэхэд эрүүл мэндээрээ хохирсон, тахир дутуу болсон олон жишээ байдаг. Монголд ч бас нуугдмал болохоос биш маш олон байгаа байх. Тийм болохоор эрүүл, саруул байгаа дээрээ өөрийгөө бодсон нь дээр биз ээ. Өөрөө өөртөө хайртай байх гэдэг үнэхээр чухал юм шиг байгаа юм. Манай эмэгтэйчүүд зарим нь үүнийг хэт орхигдуулах юм. Хүүтэйгээ илүү олон жил амар тайван сайхан амьдарсан нь дээр шүү дээ.

  11. baagii says:

    сал сал сал амд мэнд дээрээ

  12. b6 says:

    танай хүн толгойндоо асуудалтай болжээ. хардах донтой болж, яагаад чамд итгэхгүй байгааг гайхах юм. болохгуй бол замаа эртхэн боддоо

  13. Зочин says:

    Манай эгчийн нөхөр яг ийм хүн байсан. Ямар ч нэмэр байхгүй эртхэн салахгүй бол хэн нэг нь үхнэ, нөгөө нь шоронд орно. Харын өвчин бараг эдгэрэхгүй. Удах тусмаа аймаар болно. Одоо нөхөр чинь ухамсартай үйлдэл хийх чадваргүй болсон.
    Би эрэгтэй хүн шүү. Чи нөхрөө бодсон ч өөрийгөө бодсон ч эртхэн асуудлаа шийдсэн нь дээр

  14. serene says:

    сайт дээрээ сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг төвүүдийн хаягийг тавибал их хэрэгтэй байхдаа уг нь.

    nohriinh n huvid eej n hayaad yavsan bolhooroo odoo ehner n adilhan hayaad yavchih bh gj dotroo ih aidag yum shig bn. yaahav ooroo bol orhiod yavchihna gj aij bgaagaa medrehgvi l bgaa bh. tehdee uhamsargvi gj yum bii shvv dee. mergejliin hvmvvst l hamdsan n dr gj helmeer bnda

  15. Бүсгүй says:

    Чи шууд сал. Манай нагац эгчийн хуучин нөхөр нь иймэрхүү хүн байсан. Манай эгч тэсэхээ болиод 15 жилийн дараа 3 хүүхэдтэй болсон хойноо салсан. одоо хэзээ ч тэрэндээ харамсдаггүй. Манай эгчийг гэрээсээ явахад нь нэг ширхэг ч халбага өгөөгүй. өгөхгүй бол өөрөөс нь салж чадахгүй гэж бодсон юм шиг байналээ. Естой хөгийн зан гаргасан. Дараа нь өөр байранд амьдарч байхад нь хүртэл очиж дарамталж юмыг нь эвдэж, сүйтгэж, амгалан тайван байдлыг нь алдагдуулж, айлгаж сүрдүүлж байсан. чи салахдаа энэ талын бэлтгэлээ сайн хангасан нь дээр шүү. Хамгийн гол нь сэтгэл амгалан амьдрах чухал биз дээ. За тэгээд амжилт хүсье.

  16. үжин says:

    хайр гэдэг өмч биш шүү дээ. Та их тэсвэртэй эмэгтэй юм аа.Монголд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг олон гадрууд байдаг болсон ш дээ. жирийн нэг хүнтэй ярилцсанаас тэд чинь илүү сэтгэлийн тэнхээ өгдөг, яаж энэ байдлаасаа гарах талаар ч их тусалдаг юм билээ. Надад хүнд хэцүү зүйл багагүй тохиолдож байсан.Гэхдээ би тэр үед багтарч үхэх шахаж байсан.Танидаг танидаггүй хүмүүст тэр дундаа найз нөхөд гэж явдаг хүмүүст ярьж дараа нь бусдын хэл амны бай болж явснаас намайг огт танихгүй мэргэжлийн хүнд хандсан нь зөв болсон гэж боддог доо.Хүнд хэцүү байдалд орсон хүмүүс яахаа мэдэхгүй өөрийн байдлаа хүндрүүлснээс эртхэн зөвлөгөө авсан нь л онох юм байна лээ дээ

  17. Baterdene says:

    Бас ч шууд сал гэх ни хаашаа юм. Би ч гэсэн их хартай эхнэрээ их харднаа. Гэхдээ танай нухрийн хажууд ч гайгуй юм бнаа. ямар ч байсан авгайгаа гадаадад мастэр хийлгэж байгаа. Би оороо жилийн умну тогсоод МГЛ доо ирсэн л дээ гэтэл араас намайг, манай эхнэрийг таних нэг гадаад хуухэн чатлаж байгаад танай эхнэр энд хунтэй болсон гэдэгийм даа. Тэнгэр эртүнц хомрууд л явчихлаа.Мэдээж би буун юм болно биздээ эхнэр ч тийм юм байхгуй тэгээд байвал амиа хорлоно шуу гэдэг байна.Тэрнээс хойш би маш их хартай болсон. Тэр хумуусийн хэлдэг яг унэн хий юм зохиож бодно суулдээ тэрэн дээ унэмших шахуу юм болно.Би ч гэсэн овчтэй болж байх шиг байна. Уэ уэ гомдоод л уйлмаар санагдаад л эр хун муртлуу. Хуухэн эргүүлвэл стрэсс арай бага байдаг юм боловуу яг бас тэгэхээр миний эхнэр арай ч тэгээгүй байлгуйдээ гэж бодогдоод л.

  18. huue ee says:

    naadah chin manai nohriin zan baina iim umnuudiig bagalzuurdaj alsan ch bagadna, zovhon chamaig ch bsh ooriigoo ch hairlaj chadadgui malnaas dor novsh baina. yamar neg argaar salj holdoh heregtei. gehdee zugtaj amidrah bish argii n olood l salj hagats daa. bi hartai nohroo erguuleed ooriig n hardaj, zovooj, yavdag huuhnees n hurtel jigshuulj ooriin bolgoj avch chadsan odoo golog shig hormoidood hevtej baidag. gesen ch bi tuuniig ochuuhen ch hairladaggui dotroo urgelj doogloj ineedeg. gantshan huugee iim archaagui etseg shig n bolgomoorgui baina odoo bidend salah l uldsen, ter uilan duugaraad zailj ogohgui baina, oor neg huhentei yavaldaad zailaasai gej huleedeg bolson iim amidralaar yah ve dee tiime e? huuhed l amidraliig gereltuuldeg yum baina shuu dee

  19. baldag says:

    би хартай түргэн ууртай гэхдээ эхнэртээ гар хүрч байсан нь үгүй ээ наадах чинь зүгээр хартай биш сэтгэцийн өвчтэй хүн байнаа эртхэн амьдралаа бод засрахгүй ээ наад хүн чинь салж амьдралаа бод

  20. Saturn says:

    Амид дээрээ салсан ни дээр юм бишуу.

  21. ээгий says:

    хутга энэ тэр дэмий тэрний оронд салсан нь дээр шүү

  22. mask says:

    Хýö¿¿ þì àà. Ýð õ¿í áèø ýìýãòýé õ¿í õàðäàõ áàñ ëàéòàé þì áàéíà ëýý. ¯ðãýëæ ÿíøààä ìàíàé çàðèì íàéçûí ýõíýð íàéç îõèäóóä íü ëàéòàé. ÷àìä ºì㺺ëæ õàìãààëàõ àõ ä¿¿ áàéäàã ã¿é þì óó áàéõã¿é áîëîõîîð ÷èíü äýýðýëõýýä áàéãàà þì áèø ¿¿. Áè òýãæ áîäîîä áàéíà. ͺõºð ÷èíü òèéì ººðºº àðèóõàí þì óó ÷è ýñðýãýýð íü ººðèéã íü õàðäààä áàéâàë ÿàõ áîë ¿çýýðýé.

  23. Ani says:

    Өвчтэй Xүн бндаа

  24. khongorkhon says:

    тэгээд одоо салахгүй юм уу. нас энэ тэр бол хамаагүй шүү дээ. өөрийнхөөрөө л жаргаж байвал

  25. Ani says:

    Сэтгэцийн Өвчтэй Xүн бн даа. Яаж ийж бгд эртxэн насны танагтай биеийн бүтэн дээр салж үз. даамжирвал 1,1 ийгээ xөнөөx юум болоx бx шүү.

  26. beijin buudal says:

    Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
    2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
    Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.
    манай буудлын үнэ 180-230RMB
    ЗАХИАЛГА АВАХ УТАС: 13911824074
    zul_beijing@yahoo.com.cn
    хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

  27. hhhh says:

    Наад муу тэнэг хар þìíààñàà ñàë. Òýãýõà¿é áîë íýã íü øîðîîíä áóëàãäàæ íýã íü øîðîíä îðæ ìóó õ¿¿ ÷èíü çîâîõ þì áàéíà äàà.

  28. Bolor says:

    өөрөө явдалтай хүн хартай байдаг гэдийн шд. наадах чинь бас өөрөө ч явдалтай байх. шууд сал за. тэхгүй бол хэзээ ч засрахгүй, чамайг салаад хэдэн сар болвол өөрчлөгдөж юуны магад. тэгвэл дахиад 1 бодоод үзэхгүй юу.

  29. erkhemee says:

    Би бас хартай гэхдээ наад харгис нөхрөөс чинь хамаагүй дээр юм байна. эхнэрээ шоудий гэхэд нь явуулж чаддаг шүү. явуулчаад очиж авдаг надад хэцүү биш байдаг шүү. хэхэ миний хардалд хажууд нь сонирхогч юм байна даа. хүүхдээ ааваад шууд салдаа өөр юу хэлхэв дээ. Тэгээд хэр их зүйл өөрчилснөө бид нартай хуваалцаарай. Амжилт чи чаднаааааа

  30. erhemseg says:

    Hardaltiin har gaig joohon ch gsn gadarlah yum bnaa.Medeej gemgyi bhad hardaad bhaar booj yhmeer muuhai bdg…Tanai nohor gehdee zevuun yumaa gemgyi tsarailchaad.Ajil deeree hyrtel hamag yum uhaj shalgaad bhdaa yaahav dee.Ajliinhnaasaa ch sanaa zovdoggyimuu haashaain be.Iimerhyy hymyysiig bi huvidaa maniak taldaa setgehuitei bolchdog gj boddog.Harnaasaa bolj mash ih yum urguulj bodood terendee orooo shanalaad terniigee hairtai hyndee gargana gdg utgagyi.Tand l gej helehed ta shuud salalgyi byr mash nuhatstai yariltsah heregtei bh.Yneheer zasrahgyi bol tegeed oor zam bodson n deer blgyi dee.Ug n hamt ajilladag hymyys hardaad bh yumgyi amar l bmaar yum.Byr gaihchihlaa.Erchyyd neeh sonin hairtai bol hartai gedeg ygeer hardaj bgaagaa halhlah geed balai tailbar ogdog.Ene chin teneg zyil shyy dee.Tsaad hyn n tesveree barj duusdag yum shyy.

  31. sal sal says:

    мэдрэл муутай залуу иу ыгы иу наадах чни харин, явч эрүүл биш болтой

  32. tokutoku says:

    iim hun zasrahguiee gj helii.ingej neg amidrah amidralaa daramtand ungurusnus neg amar taiwan amidarsan deerdee.salsan deer.shan nz nuhudteigee ergeed holbootoi bolj gaduur dotuur yawj hussen yumaa higed l shan amidrahgui yudaa

  33. Xongorzul says:

    -Chi huugee avaad gadagshaa surguuli hootsoldson chine deer dee.
    -Hun saihan zaluu nasandaa shorond met doromjlol dor amidrah hetsuu.

    -Hun harhad manai hun bas 3-n ch deed surguuli togsson ih l gangan saihan soeltoi medlegtei hun gegddeg.Aav ni eejiig ni oorsdiig ni zoddog baisan yum bilee.
    – namaig zodoh geheer 2 huu maani uilaad tom maani urduur mine orj zoduuldag baij bilee. Uneheer hetsuu zugeer baihad hardana buur naiz nuhudteigee hardana naiz naraas ni hen neg ni tanai ehner saihan aashtai bas saihan huuhen yumaa gechuul tegeed 1-2 sar zovno. Suuldee huntei saihan haritsaj chadahgui bainga golognoj yavdag bolchdiin haa negteigees harchihval heruul zodoon bolno. 2 huugee uilna gehees yas havtaij buur ovchtei uimaraaa met bolson baisan.
    -Manai angiinhan ulsiin shalgalt ogood bugd tentseed boon bayar neg gazar orood bi 9 hurtel suugaad harisanaas bolj bagshiin hajuud buur tom lekziin 300 oyutan suuj bgaa zaaland orj ireed chi alii naashaa buugaad irdee geed zodoh geed manai angiinhan namaig gargadaggui, gadaa 4 zaluu daguulaad irchihsen angiin maani bandi nartai zodoon bolood. eooe hetsuu dee ergeed bodohod hurtel aimar.

    -Chi husvel end surguuli hootsoldoh talaar zovlogoo ogch boloh yum.
    -End DAAD-iin tetgelegeer zovhon german hel geltgui englishtei bol mastert surch boldog yum.

  34. ss says:

    gosh,yasan aimar yum be!!!hardalt gej neeree ovchin l yum daa,manai nz zaluu bas yanz buriin zohiol tolgoindoo zohiogood ih harddag gehdee hamgiin ineedtei ni ooroo zugeer bish bolood tegdeg yum bnlee,bid 2 barag 3 jil boloh gej bna tegeel hereldeh bolgondoo chi namaig oor ohintoi haritsaj bhiig harsan uu uzsen uu?minii utas ruu ohin zalgaj bhiig chi sonsson uu geel ooriigoo zugeer l neg ehniin tsagaan tagtaa yum shg yaridag bsan chini yu vee neg odor bi gent sanaandgui com-oos ni mail ruu orson chini buur 3 ohintoi haritsaj bdagiimdaa yooy,negen luu buur i still like u geed bichsen bsan sht hahaha,bi gedeg chini teriig ni unshaal hamag zurhnii ovchin hodoldog yum bgaaz dee buun yum bolsoon tegsen harin oodoos 2uulaa salii bi tevchku n ingej araaraa taviulj chadku ni gedeg bna sht heheh,hen ni araar tavisan bolchood tegej helj bgaa ni buu med..bi buten 3 bolohdoo oor eregtei hun luu ineej ch uzej bgaagui sh dee teghed iim ug sonsoh muuhai l yum bnlee,er ni teed minii heleh geed bgaa ug bol…ene hardaltuudiig ni bas sain dugneerei zarim ni bol uneheer ovchin zarim ni bol hudlaa oorsdiigoo daldlah gej teneg oroldlogo shuu

  35. kkkk says:

    мм мм м ….. яамаар юмбдээ чи салвал наад нохор чини оорийгоо ч чамайг алах бх! би ийм гэр булд оссон бхоор мэдэж бна…сална гэхээр алах дээрээ тулж бүүр оор бусдад алдахийг хусдэггүй юм бна лээ .. яамар нэг аргаар салаад амидар даа! арга эвийг ни олж бгаад сал! бараг л сэтгэцийн овчин ш дээ наадах чини:(

  36. Хонгорзул чи ясан аймаар хунтэй сууж байсийм бэ, хуухдуудээ уур дээрээ татаж авах арга алга уу, чамайг бур урувдчихлуу. чи энэ хуний зовлонг сайн ойлгох юм байна, сайн зувлугуу угуурэй, танай салсан нухур бол жинхэнэ адгуус байна шдээ, бие хамгаалах чадваргуй хуухдийн гар хулийг хугалах… ямар аймшгийн муу новш вэ, ёстой юу гэмээр юм бэ дээ, ухэж байвал таарсан новш байна.

  37. bombooloi says:

    aimaar yuma unshaad aidas hurchlee… yu gej zuvluhuu medehgui bnaaa

  38. Xongorzul says:

    -Yag l minii amidral nudnii omnuur hovorch baina.
    -Minii nuhur yag chinii nuhur shig harddag baisan, buur eej egch nar ni hurtel harddag baisan geech.
    -Egch ni odoo nuhruusuu salsan Germand bi mastert surch baigaa saihan bainaa gehdee 2 huugee sanaad ih hetsuu 2 huugee hurtel manai nuhur hol gariig ni huga zodoj baisan, odoo shuuhees tuund 2 huudee 200 m-s iluu oirtohiig horigloson.

    -Salsan ni deer gej zovliidoo. Naadah chine chi neg odor nuhruu alna esvel ter…

  39. WTF says:

    монголд сэтгэлзүйн зөвөлгөө өгдөг,сэтгэлзүй ч байдаг юм уу?

  40. zochin says:

    Дамн

  41. soronz says:

    ×è ÿàæ èíãýæ òýâ÷èæ áàéíàà ñàëíà ãýõýýð àÿã¿é áîë ÷àìàéã àëààä ººðèé㺺 àëíà ãýæ õýëäýã áàéõ áè íýã òèéì õ¿íèéã ìýäíý òýð òàíàé íºõºð øèã áèøëäýý ãýõäýý ë õàðòàé ÷è àìüä áàéãàà äýýðýý ñàë íààäàõ ÷èíü ñýòãýöèéí ºâ÷òýé þì áàéíà çààâàë èéì õàðòàé íºõºðòýé áàéñíààñ ãàíöààðàà àìüäðàà÷ ãàðààñàà õºòëºõ ãàíö ¿ðòýé þì áàéíà óäàõã¿é õ¿¿õäèéí ÷èíü ñýòãýõ¿éä íºëººëíº õàðûã ÷ºòãºð àâààñàé

  42. jeki says:

    хардалт байх eстой гэхдээ хэрээсээ хэтэрвэл өвчин болно наадах чини өвчин тал руугаа их ойртсон байна даа засрана гэж одоо бол байхгуй

  43. bd says:

    хардалт сөнтүгэй!

  44. Xman says:

    Наадах чинь хардалт бишээ сэтгэцийн өвчтэй юм биш үү. Эхлээд сайн ярьлцаж байгаад сэтгэл зүйчид хандаад үзвэл ясан юм тэгээд нэмэр болохгүй бол салах талаараа бодсон нь дээр байх аа

  45. man says:

    За байз хэцүү юм даа. Сэтгэцийн гажиг юм даа. Багийн, суурь хүмүүжил нөлөөлсөн байх гэдэг чинь үнэн шүү. Өдий болсон хүний үзэл бодлыг өөрчлөнө гэдэг боломжгүй л зүйл. Та өөрөө л шийдэх хэрэгтэй. Би чамайг их өрөвдөж хайрлалаа. Эвий эмэгтэйчүүд минь..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.