Хайртай бүсгүйдээ өвөрмөц бэлгийг хэрхэн сонгох вэ?

92866567

Эмэгтэйчүүдийн баяр, шинэ жил, төрсөн өдөрт зориулан эрчүүд маань хайртай бүсгүйдээ ямар бэлэг сонгохоо эргэлзэн бодож багагүй бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс ямар бэлэг юуг бэлэгддэг тухай болон бүсгүйчүүдийн сэтгэлд хүрсэн бэлгийг хэрхэн сонгох талаар дараах зөвлөмжийг хүргэе.

Хонгорзул цэцэг гоо үзэсгэлэн, аз жаргалыг бэлэгддэг

Ихэнх эрчүүд өөрийн дурлалт бүсгүйдээ цэцэг бэлэглэхийг эрмэлздэг. Харин ямар өнгийн цэцэг юуг бэлэгддэг талаар тийм ч өргөн мэдээлэлтэй байж чаддаггүй. Тиймээс та хайртдаа цэцэг бэлэглэхээр зэхэж буй бол хамгийн гол нь өнгийг нь чухалчлаарай. Улаан сарнайг янаг амрагтаа бэлэглэхэд тохиромжтой бол цагаан өнгийн цэцгийг өөрийн хүндэтгэж явдаг хүн болох ээж, эгчдээ бэлэглэх нь зүйтэй юм. Харин шар өнгөтэй цэцэг нь оюун ухааныг бэлэгддэг тул үеийн найз бүсгүйдээ өгөхөд илүү тохиромжтой. Түүнчлэн сарнай цэцэг нь дотно холбоотой байдаг хайртай хосуудын цэцэг бол хонголзул цэцэг гоо үзэсгэлэн, аз жаргалыг бэлэгддэг байна. Тэр болгон бэлэгний үүрэг гүйцэтгээд байдаггүй цахирмаа, балжингарав цэцгүүд нь урт нас, эрүүл энхийг бэлэгдсэн байдаг аж.

Гоёлын зүүлт, чимэг оновчтой бэлэг болохгүй

Өндөр үнэтэй хээнцэр эдлэл бүсгүйчүүдийн сэтгэлийг татах ч басхүү бэлэгний цаад нарийн учрыг агуулсан байдаг аж. Тухайлбал, та хайртдаа ээмэг бэлэглэж болох ч хожим ээмэгний өрөөсөн нь хаягдаж үрэгдвэл та хоёрын хооронд ан цав гарч салахын цондон болдог гэнэ. Мөн хайртаасаа салахыг хүсээгүй л бол хэзээ ч битгий хүзүүний зүүлт болон гинжийг бэлэглээрэй. Ер нь хүзүүний зүүлт өнөөдөр бэлэгний тооноос аль хэдийн хасагдчихаад байгаа. Харин бөгж хүүхнүүдийн сэтгэл зүйд маш их ач холбогдол үзүүлдэг учир үнэхээр хайртай дотны хүндээ л өгөх хэрэгтэй. Бөгж бэлэглэснээр та амьдралын чухал алхмаа ч шийдэж болох юм.

Ахуйн хэрэглээний зүйлийг бэлэг гэж бодох нь буруу

Нэг бодлын хэрэгцээтэй зүйлийг нь өгч байгаа мэт боловч нөгөөтэйгүүр бүдүүлэг байдлыг илэрхийлж буй явдал юм. Учир нь эмэгтэй хүн эрчүүдээс гоо сайхны бүтээгдэхүүн авснаар өөрийгөө сайхан харагдаж чадахгүй байгаагаас ийм бэлэг өгч байна гэж буруугаар ойлгох болно. Түүнчлэн таны хайртай бүсгүйн арьсанд тохирох эсэх нь эргэлзээтэй учраас ийм бэлгийг сонгохоос татгалзах хэрэгтэй. Харин гоо сайхны бүтээгдэхүүнээс бэлэг болохуйц зүйл бол үнэртэн, сүрчиг. Таны бэлэглэсэн сүрчиг хайртад чинь таалагдах юм бол тэр сүрчгээ үнэртэх болгондоо энэхүү бэлгийг авч байсан өдрөө дурсаж байх болно. Ингэснээр та ч гэсэн түүний сэтгэлд үргэлж хамт байж тааламжтай байдлыг мэдрүүлж чадна. Ер нь ихэнх бүсгүйчүүд зөөлөн анхилуун үнэртэй сүрчигэнд дуртай байдаг юм

Романтик байдал жинхэнэ сюрприз болдог

Сюрприз ямар ч байж болох ч хүүхнүүдийн сэтгэлийг зөвхөн өөрт нь зориулсан үйлдэл хамгийн ихээр татдаг байна. Эмэгтэй хүн үргэлж эр хүний хайр халамжийг мэдэрч анхаарлынх нь төвд байхыг эрмэлздэг болохоор дан ганц өөрт нь зориулж байгаа зүйлд өөрийн эрхгүй дуу алдахад хүргэдэг аж. Тухайлбал та тохилог зоогийн газрыг сонгоод хайртыгаа оройн зоогонд урьж болно. Гэхдээ тэр зоогийн газар та хоёроос өөр хэн ч байх ёсгүй. Намуухан ая эгшиглэж, лааны бүдэг гэрэлд та хайрттайгаа ярилцан суувал түүний хайрыг улам бадрааж чадна. Иймэрхүү романтик байдлыг хааяа нэг бий болгох нь эмэгтэй хүнийг өөртөө илүүтэй татаж чаддаг байна. Тэгээд ч гэнэтийн энэхүү романтик оройн зоог таны хайртын сэтгэлээс хэзээ ч мартагдахгүй дурсамж болон үлдэх болно. Энэ нь ямар ч үнэтэй бэлэгнээс илүү сэтгэл татсан сайхан бэлэг байх болно гэдэгт бүрэн итгээрэй.

10 Comments

  1. WIERD says:

    bi nz ohindoo ginj eemeg bugj uguud udalgui salsanda haha

  2. sor says:

    Цэцэг бол уулзах болгондоо огох зуйл гэж боддог. тэр романтик удэш л тун таалагдаж бна.

  3. надад нэг санал байна says:

    шал утгагүй юм жаахан бодит амьдралтай нийцсэн юм бичвэл хэрэгтэй юм шиг санагдлаа

    тэгээд юун мухар сүсэгтэй юм гинж өгвөл сална ч гэж байх шиг утгагүй юм

  4. beijin buudal says:

    Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
    2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
    Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.
    манай буудлын үнэ 180-230RMB
    ЗАХИАЛГА АВАХ УТАС: 13911824074
    zul_beijing@yahoo.com.cn
    хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

  5. WTF says:

    brand(LV,CUCCI.DIOR,CHANEL)tsunh turuuvchiig l belegt tootsno…

  6. sapphire says:

    гоёл чимэглэл, үнэт эрдэнэсийг л бэлэгт тооцно.

  7. puujin says:

    тийм гэжүү би бас юу огхоо сайн мэдкү л бн огчиж чадкуйн таалагдах болвуу нтр гэд ёр ин ямр сонин ум бэ

  8. p.mardai says:

    юу ч бүү өг

  9. Xongorzul says:

    -Bi tsetseg avah dugui… aa harin vaartai tsetseg bol goe.

    -Heregtseet zuiliig ni belegleh belgend avah durtai. tegeed oroi ni romantik orchind … goe oo

  10. adf says:

    Нээрээ дан ганц өөрт нь зориулсан юм бол үнэхээр сэтгэл хөдөлгөдөг шүү. эсвэл зөвхөн өөрт нь зориулж олон хүний дунд яадаг ч юм вэ дуу дуулдаг ч юм уу. Нэг тиймэрхүү юм ямар ч бэлгээс илүү сэтгэлийг нь хөдөлгөнөдөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.