Ойрын хамаатан хүмүүсийн бэлгийн харилцааны шинж чанар
Инсест (Incest) буюу ойрын хамаатан хүмүүсийн бэлгийн харилцаа нь цусан төрлийн хамаатан садан хүмүүсийн хоорондын бэлгийн харилцааг ерөнхийд өө тодорхойлдог боловч хойд эцэг, дагавар охины хоорондын бэлгийн харилцаа ч бас үүнд хамаарна. Тавь гаруй жилийн өмнө ойрын хамаатан хүмүүсийн хоорондын бэлгийн харилцааг зохимжгүй зүйл гэж үздэг, энэ нь ч ховор байжээ. Энэ асуудлыг судлахад АНУ-д гэхэд л нэг жилд ийм хэрэг нэг сая хүнд тохиолдсон ч ганц хоёр хүний хэрэг илэрч хуулийн байгууллагаар шийдвэрлүүлсэн байна. Бусад нь илэрдэггүй, дарагддаг байна. Хүснэгт 17.1-т үзүүлснээр хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг ихэвчлэн гэр бүлийнх нь насанд хүрсэн хэн нэгэн үйлддэгийг харуулж байна. Бакалаврын ангийн оюутны дунд хийгдсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 15 хувь, эрэгтэйчүүдийн 10 хувь нь ах, эгч, дүүгийнхээ аль нэгтэй бэлгийн харилцаанд орсон гэж хэлжээ. Ийм бэлгийн харилцаа нь ойрын хамаатан хүмүүсийн бэлгийн харилцааны хамгийн түгээмэл хэлбэр байж болзошгүй.
Манай улсын хувьд хүчингийн гэмт хэргийн хоёр хохирогчийн нэг нь ураг төрлийн холбоотой хүмүүстээ хүчиндүүлсэн байдаг бол хүчиндүүлсэн охид эмэгтэйчүүдийн 64 хувь нь ийм хүчирхийлэлд өртдөгийг хуулийн байгууллагын бүртгэлээс харж болно. Хохирогчийг хүчин үйлдэгчийн юу нь болохыг судлан үзэхэд 23 хувь нь тэдний эгч буюу охин дүү, 2 хувь нь ач охин, 2 хувь нь төрсөн эгч буюу дүү, 1 хувь нь бэр, 1 хувь нь эхнэрийнх нь дүү, 38 хувь нь танихгүй хүн, 12 хувь нь танил, 0.9 хувь нь найз нөхөд нь байсан байна.
Хүний бэлгийн амьдрал
1 Comment
davtaad baigaan bishuu ooe