Хуучин ондоо үлдээх бяцхан гомдол

10033832

Сайн байцгаана уу шинэ он гарахтай зэрэгцэн хуучирч үлдээсэй гэсэндээ хэрэггүй шахам гомдлоосоо салах санаатай л сууж байна. Би 25 тай нөхөр хүүтэйгээ дажгүй сайхан амьдардаг. Oдоохондоо түрээсийн байранд байгаа ч бүхнийг бий болгоод сайхан амьдарнаа гэдэгтээ 200 хувь итгэлтэй байдаг. Гэхдээ заримдаа нэг л бишээ… Нөхөр бид 2 оюутан байхдаа л танилцаж нэг оронд орсон 7 жил урт ч юм шиг. Гэтэл гэрлэлтээ бүртгүүлээд нэг жилийн нүүр үзэж байна. Төрсөн гэрт минь хадаг хүлээсэн аав ээж минь зээгээ асууж өдөр бүр залгана. Бид 2 оюутан болоод хотод орж ирсэн суурин газрын л хүмүүс гэсэн ч нөхөр маань наад захын аялал, үзвэр үйлчилгээ хошин шоу, кафе ресторанд ч санаачилж авч явах нь өдрийн од шиг гээч бүтэн долоон жилд шүү хошин шоуг очиж үзэж байгаагүй гэвэл хэн ч итгэхгүй байх даа. Хүнд хэлэхээс ч ичмээр юм. Би өөрөө романтик хэн ч харсан дажгүй л охин байсан харин одоо 35-тай авгай хүртэл эгчээ гэх юм. Нөхөртэйгөө танилцахаасаа өмнө юу ч үзэж амжаагүй жаахан охин байсан болохоор хөдөлгөөнтэй найз охидоос маань хөндийрүүлээд байгаа нь хамт байж намайг дасгаж байгаад аваад суучихсан гэж байгаа. Dи өөрөө дурласан гэвэл худлаа л болно үнэндээ миний сонирхдог залуу биш байсан хэдэн жил араас минь гүйсэн болохоор дасаад тэгээд ч амьдралын ухаантай сайн залуу гээд амьдарч байна.

Тэр маань жилийн 1 улиралд суурин бусад үед томилолтоор хөдөө ажилладаг. Байнга хамт байдаггүй болохоор би гэдэг хүн гадуур хамт гарсангүй гэж гомдоллохоос хэрүүл гарна даа. Би сална гэж маргаан дэгдээж байнга гуйлгаж байж эвлэрдэгтээ санаа ч зовдоггүй хүүхдтэй болоод дахиж салах тухай ярихгүй гэж бодсон ч ам гэж бишээ…

Уул нь бол худлаа л даа. Амьдралын төлөө зүтгэж байгаа нөхөрөө хараад хажуугаас нь их л дэмждэг. Хүнтэй адил гоёж гоодоод ганган хувцас үнэт эдлэл сонирхохоо ч байсан. найз нөхөдтэйгөө ч уулзахаа больж гэртээ суусан хүн ч аргагүй эгчээ гэж дуудуулахаас ч яахав дээ. Харин нөхөр маань ажлын газрын арван жилийн багын найз гээд нь өдөр болгон нь ч хаашаа юм байгын шоу. Хамгийн онцгүй нь өвөл ганц амарч цуг байдаг байж ажил буулаа гээд найзууд нь дуудаад алга болоод өгнө. намайд дуудах найз байх биш гэртээ хүлээгээд л одоо хоёулаа болоод хүлээдэг болсон доо.

Энэ амьдралдаа сэтгэл хангалуун байдаг ч найзуудтайгаа уулзаж ирээд одоо унтаж байгаа нөхрөө харахаар гомдоод байх юмдаа хайран залуу нас минь…

Он гарахад 15 минут үлдлээ… Шинэ он минь надад эрч хүч бэлэглэж  бид 3-т аз жаргалтай эрүүл энх байж ихийг бүтээх урам зориг, баяр баясгаланг авчраасай.

Хуучин он минь бяцхан гомдол харамслыг минь бүгдийг аваад үлдээрэй.

cekc.mn дээр ирсэн захидал

22 Comments

  1. IQ says:

    ээ тэгээд эр нөхрөө бодохоосоо өөрийгөө илүү бод гэж хэлмээр байна. Чи яахав хэдэн тогрогоо бодоод өөртөө үрж чаддаггүй байх л даа. Гэхдээ өөрийгөө хамгийн түрүүнд тавь. Найз нөхөдтэй бол.Гол нь ямар ч хамаагүй ажил олж хий.Хамт олонтой болохоор амидрал илүү сонирхолтой бас сургамжтай болно доо. Би ч гэсэн гэртээ сууж байгаа 7 сартай жирэмсэн, чамтай яг адилхан нөхрөө хурдан ирж намайг хайрлаасай халамжлаасай гэж хүлээж байдаг. Худлаа юм билээ. Эрчүүд чинь ер нь л хөлдүү хүмүүс,тэднээс их юм хүсэж хүлээгээд хэрэггүй. Харин чи өөртөө л цаг зав хичээл зүтгэл,мөнгө санхүү бүхнээ гарга. Өөрөө өөртөө ирээдүй бэлдээд түүндээ зүтгэ. Амжилт хүсье. Шинэ жилээр хэн нэгэнд гомдоод сууж байгаа нь чи ганцаараа биш шүү.

  2. SOR says:

    юы ч хэлэв дээ ! Энэ бугд чамаас л шалтгаалах асуудалууд бна ш дээ !

  3. соко says:

    ерөөсөө бүх юманд чи л буруутай эрэгтэй хүн гэдэг чинь ийм л хүмүүс чи дөнгөж 25 гэрийн эмгэн болцон байна шд хайран санагдаж байна. гадуур гар, дэлгүүр хэс дуртайгаа өмс нөхрөө алмайртал гангар, бүр цаанаа хүнтэй болчоо юу гэж нөхөр чинь уулга алдатал өөртөө анхаарал тавиад үзээч хүүхэд гаргасан гэхээрээ л гэр сахина гэвэл чи энэ чигээрээ л нөхрөө бас залуу нас гоо сайхнаа алдаад явууландаа чамд энэ үе ойрхон болцон байна. шинэ он гарах гэж байхад нөхөр чинь унтаад л байна гэвэл тэр танийг гэрийн мануухай адил бодож байгаа биш үү? хатуу ч гэсэн үнэн үг шүү,,,,,,,,,ухаар бүсгүй минь би өөрөө эмэгтэй хүн хүүхэд гаргасан ч гэсэн би гэртэй суух дургуй нөхөртэйгээ адилхан хөдөлмөрлөж тэр хэмжээгээр өөрийгөө хөгжүүлхйиг хичээдэг. 2010 онд маш том өөрчлөлтийг таниас хүлээж байна. нөхөр тань таньд дахин дурлаж шинэ оноор унтах биш зуу зуун сарнай цэцгийн баглааг барьсаар гэртэй орж ирэх болтугай. таньд амжилт хүсье

  4. teatime says:

    клопатрааг дэмжиж бна. өөртөө санаа тавихгүи бол хэн ч чиний өмнөөс санаа тавихгүй. нөхөртөө алдаа өгөхөсөө өмнө өөрийгөө нэг сайн толидоод, сайн эргэцүүлүн бодоод үз. ганц эвгүй үг хэлхэд 35тай эмэгтэйгээр эгчээ гэж хэлүүлж бгаа бол чиний л хохино гэмээр бна. эцэст н шинэ он чамд эрч хүч өөрчлөлтийг авчирах болтугай!

  5. sony says:

    энэ нарантуяаг ер яая даа байз. хүн нэг л амьдрахдаа чадлынхаа хэмжээгээр сайн муу бүхнийг үзэх ёстой шүү. бүгдийг үзнэ гэдэг чинь аль мууд нь донтоод дурлаад амьдралаа алдаад явна гэсэн үг биш юм. итгэлт баян хошуу тамгын шоронгийн гэрт орж хэсэг сууж байгаад гарахдаа, эр хүний ороод гардаг сав юм гэнэ билээ гэж домнож хэлээд гардгийг мэдэх үү.

  6. Lonsdale says:

    өөрөө өөртөө анхаарал тавиачээ!!!! 35 тай хүн чамайг эгчээ гэж дуудаж бнааа гэдэг чинь чи 45тай юм шиг харагддаг гэсэн үг шдээ

  7. Sain says:

    Чи эхлээд жаахан санаачлагатай байсан дээр болов уу. Ажил хийж, хамт олонтой бол. Хүүхэд харах хүнгүй бол аав ээж дээрээ түр аваачаад өг. Нөхрийгөө ирэх улиралд чи санаачлаад үзвэр үйлчилгээ үзэхгүй юу. Гэрээсээ хэтэрэхгүй хүнд эрэгтэйчүүд дургүй байдаг юм шигээ

  8. !!!!! says:

    Би эрэгтэй xүн,чи бас юу бичиж байгаагаа сайн анxаар даа!!!! чиний 35 настай авгай намайг эгчээ гэж дуудлаа гэж бичсэнг чинь уншаад 35-тай бусад эмэгтэйчүүдэд сайxан санагдаxгүй байx даа.эсвэл чи 35 наслаxгүй наана нь үxэx гэж байгаа юм уу? чамаас илүү xэцүү амидралтай xүүxнүүд зөндөө байна.

  9. hmmmm says:

    Найз нөхөдтэй бвол үргэлж нөхрөө битгий хар,…. Хэрэлдээд байвал нэг л өдөр нөхөр чинь хаяд явна шүү!

  10. Cleopatra says:

    Би өөрөө эмэгтэй хүн.Гэхдээ залуу бүсгүйчүүд ямар сонин болцийн бэ?ойлгохгүй байна.Хүнтэй сууна гэдэг чинь эмэгтэй хүн өөрийгөө ганцаардуулж,өөрийнхөө ертөнцийн хаалгыг тас хаагаад нөхрийнхөө бүрэн хараат сайн дурын дагуул болохын нэр биш шүү дээ.Хүн өөрийн гэсэн үзэл бодлл,сонирхол,найз нөхөд,орлого, өөжрийн гэсэн бүхэл бүтэн ертөнцтэйгээ үлдэх хэрэгтэй.Нөхрөө ирэхийг хүлээгээд л найз нөхөд ч үгүй,сонирхдог ч юмгүй сууж байна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?Тэгээд бас 35-тай авгай ч намайг эгч ээ гэдэг гэчихжээ.35-тай хүн авгай байдаг юм уу?Америкийн тэрбумат эхнэр байсан Ивана Трамп нөхрөөсөө салахдаа Би мөнхөд 35-тай юм шиг харагдах болно гэж хэлж байсан юм.35 насанд эмэгтэй хүн цэцэглэж явдаг юм.Агуу зохиолч Ү.Д.Бальзак ч бүсгүй хүний оргил үе нь 35-40 нас гэж хэлсэн учраас энэ насны хатагтай нарыг Бальзакийн насныхан гэдэг юм. Хүүхнүүд ээ жаахан юм уншиж өөрийгөө сонирхолтой байлгахгүй бол эр нөхрүүд чинь тогтохгүй ээ.Чиний дэргэд байж байхаас илүү найзуудтайгаа ярьж хөгжилдөх нь илүү санагдах нь аргагүй ш дээ.Эрчүүд нь ч ямар сонин байдаг юм.Анхнаасаа бие биенээ таниж,нэгэн зорилго санаатай байх гэж суудаггүй юм уу?
    Гарч байгаа шинэ онд чи өөрийгөө юуны өмнө өөрчил за юу.

  11. hair says:

    найзаа чамд аз жаргал хүсий. бүх юм сайхан болноо.

  12. hair says:

    эрчүүд ийм л өөдгүй байгаа ш д. араас гүйж гүйж суучаад дараа нь ингээл орхино. за найзаа чамд аз жаргал хүсий. амьдрал сайхаан. танай гэр бүл халуун уур амьсгалтай жаргалтай сайхан амьдрах болтугай. найзаа

  13. Xongorzul says:

    Shine ondoo:
    -Hani ijilgui ni zayaniihaa hanitaigaa uchirch.
    -Ur huuhedgui ni uriin zulai unerlej
    -Gomorhon salsanguud ni ergeed hairandaaa uyarch niil
    -Taarch tohirohgui ni haramsah zuilgui hariltsan oilgoltsoj salah boltugai.
    -Aztai odtoi hiimoritoi baig minii Mongoliin ard tumen.

    Zaa duudee zovlohod naadah chine er zovlon bish bnaa.
    -Chi ooriinhoo toloo ger buliinhee toloo sanaachlagatai idevhitei tsogtoi zolbootoi heltei amtai, sereltei tachaaltai baival ayandaa anhniih shigee hair chine delgereh bolno.
    -Naiz nuhudteigee uulzaj bai…
    -Urgelj nuhruu bitgii harj bai ooriinhooroo choloot tsagaa ongoruulj bai.

    Az jargal husie ohin mine!!!

  14. narantuya says:

    ººðòºº èòãýëòýé ººðºº ººðòºº ýçýí áàé ë äàà.çààâàð ãàäóóð áàð, øîó ýíý òýð ãýñíýýðýý ñõàí áäàãã¿é ø¿¿ äýý.áè ãàäààäàä îëîí æèë ñóð÷ áñàí.ãàíöààðàà áõäàà ÷, íºõºðòýé áîëîîä ÷ ãàäóóð øîóäàæ ¿çýýã¿é.îäîî áîëòîë áàðàíä îðæ ¿çýýã¿é.ººðºº ÷ ¿íýõýýð òèéìýðõ¿¿ þìàíä äóðã¿é.íºõºð Ẻí øîó÷èí.õàìò ãàäóóð ÿâñàíã¿é ãýæ ¿ã õàÿäàã.òýãëýý ãýýä íàäàä ìóó, ìóóõàé áîëñîí þì àëãà.åð íü ýìýãòýé õ¿í òýð¿¿ãýýð ÿàõ þì.÷ºòãºð ãîéìîíä äóðëàâ ãýý÷ áèø¿¿.ãàíöõàí ººðòºº ë àð÷ààòàé áàé.ýìýãòýé õ¿í ººðòºº ýçýí áàéæ ººðèé㺺 òîðäîõã¿é áîë õýí ÷ ÷àìàéã ãýõã¿é.òýð òóñìàà íºõºð ÷èíü á¿ð÷ àíõààðàë òàâèõã¿é.õàðèí ÷ ÷èíèé àð÷ààã¿é áàéäëèéã ÷èíèé ýñðýã àøèãëàæ äýýðýëõýæ ýõëýíý äýý.ýìýãòýé õ¿í ãýðòýý ÷, ãàäàà ÷ áàéíãà íºõ𺺠àëìàéðóóëìààð ñàéõàí áàéõ ¸ñòîé ø¿¿.ÿëàíãóÿà ººðºº ººðòºº áíãà òààëàãäàæ áàé.àìæèëò õ¿ñüå.äàøðàìä ýíý ñàéòàä îðäîã á¿õ õàìò îëîíäîî øèíý îíäîî àç æàðãàëòàé, ýð¿¿ë ýíõ_ áàÿð õººðººð ä¿¿ðýí áàéõèéã õ¿ñüå.ãàíöààðäñàí ¿åä äýðãýä ìèíü áàéäàã òà íàðòàà áàÿðëàäàã ø¿¿.

  15. xongoroo says:

    tsug garch nz nuhudtei ni tanilts bitgii heterhii juramtai baih gej ooroo ooriigoo alaad bai nz nuhdiin hureetei bol chamaig tiim bolchwol nuhur garahaa bj showgaa bagasgana. er hun chamaas salaad yawlaa gehd 10-20 duu ehnertei bolj chadna tiim uchiraas amidralaa ch huuhdee ch ooriigoo ch bodood emgteileg bai

  16. beijin buudal says:

    Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
    2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
    Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.
    манай буудлын үнэ 180-230RMB
    ЗАХИАЛГА АВАХ УТАС: 13911824074
    zul_beijing@yahoo.com.cn
    хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

  17. julia says:

    kk Ani.iin zov shuu.Ta buhend shine jiliin mend hurgeye.

  18. gerlee says:

    chi ooroo ajil torol hiij uschin goo saihand orj huuchin nz nuhudtuiguu uulzaj sain siahan bsan aa yrij shineer nz nuhudtui bolj bolj ugwul anhnii hair ch yumuu arwan jiliin uerhdeg huu bwal uulzaj ooroo ooriigoooo hundelj ywaach

  19. sos says:

    NAADAX CHINI SHANALAAD BAIX YUM BISH L BNA SH DEE BI CH GESEN EXNEREE YUM UZUULEEGUI 10 JIL BOLJ L BNA EXNER MAANI NADIIG KINO JUJIG TEATP GEED BUX ZUILD URIED BID 2 MUUDALTSAXGUI AMIDRAAD L BGAAM DAA CHI UURUU SANAACHLAGA GARGAACH XO

  20. usa says:

    сайн муу юм зондоо л байдаг ,гэхдээ хүн гэдэг чинэ найз нөхөргүй бол хэзүү шүү дээ.би эрэгтэй хүн ч гэсэн .арай ч дээ л гэж бодож байна .миний хувид хэлэхэд….. хуучин найз нөхөдтэйгээ холбоо тогтоо уулз сонин хачин ю бна вэ? чи мэдэхгүй ихээ юм сонсоно доо .бас биээ бод .эмэгтэй хвн байна сайхан харагдах хэрэгтэй шүү доо .ОДООл.донгож 25 тай байж…Нөхөртөө хайртай занг чинэ харин ихээ үнэлж бна

  21. Ani says:

    Ямар Амиа Бүсгүй вээ. Шинэ он минь надад эрч хүч бэлэглэж бид 3-т аз жаргалтай эрүүл энх байж ихийг бүтээх урам зориг, баяр баясгаланг авчраасай гэнүү. Би л байсан бол Шинэ Ондоо xотлоороо Эрүүл Энx,бултаараа бүтэн Жаргалтай байxын Ерөөл дэвшүүлэx байлаа гэж…. Заа тгд энэ Дашримд Сайте-н Бүx Уншигчиддаа Шинэ Оны Мэндийг дэвшүүлэд дүүрэн Жаргалтай байгаарай гсн Өлзийтэй Ерөөлийг дэвшүүлие. Манайxан xааяадаа xэрэлддэг ч гсн Гое шүү. ккккк

  22. beegii says:

    ooriin zohioson amidraldaa oortoo ezen n bolood yavku yu daa, zaaval nohroo harj bhiinhaa orond ooroo garaad orood yav l daa, nz nohodtoigoo haaya uulz l daa, esvel naad nohor chin haalga uudee tugjeed yavchdimuu, chi l ooroo iimerhuu sonirholtoi ym shig bn shdee,… tegeed hamgiin gol n zov yavaarai,.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.