ДОХ-ын вирүс тээгч 17 настай хүүгийн хавьтагчийг хайж байна

muzn09_f6b0434d

ДОХ-ын вирүсээр 17-хон настай хүү өвчилсөн болохыг ХӨСҮТ-ийн тандалт судалгаа өнгөрсөн долоо хоногт тогтоосон. Эх сурвалжийн мэдээлж буйгаар вирүс тээгч нийслэлд амьдардаг, бэлгийн хэвийн амьдралтай, оюутан юм байна. Тэрээр сайн дураар шинжилгээнд хамрагдсан аж. Одоогоор түүний хавьтагчийг тогтоохоор ажиллаж байгаа. Өвчтөн гүн хямралаас гараагүй байгаа гэнэ. Өнгөрсөн жилд уг өвчнөөр 12 хүн нэмж өвчилсөн бөгөөд вирүс тээгчдийн 50 нь эрэгтэй, 12 нь эмэгтэй. ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар ДОХ-ын вирүс тээгчид ихэвчлэн илэрч байгаа аж. Цаашид ч энэ тоо нэмэгдэх магадлал өндөр гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Уг өвчнөөр гадаадад амьдарч байсан Монголчууд эсвэл биеэ үнэлэгч, ижил хүйстэн л өвчилдөг байсан нь үеэ өнгөрөөж бэлгийн хэвийн амьдралтай залуус тэр бүү хэл өсвөр насны хүү өвчилсөн нь түгшүүр нэмж байна.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга, тэргүүлэх эмч Х.Даваажаваас тодрууллаа.

-ДОХ-ын 62 дахь вирүс тээгчээр 17-хон настай хүү бүртгэгдсэн байна?
-Өнгөрсөн мягмар гаригт 62 дахь вирүс тээгч илэрсэн. Халдвар тээгч нэр, хаягаа нууцалж учраас хэн болох, хаана амьдардаг, ямар ажил эрхэлдэг тухай хэлэх боломжгүй. Нас нь барагцаагаар 18-20 орчим болов уу. Өвчтөн насаа буруу хэлж болох учраас дунджаар л гаргаж байгаа. Одоогоор өвчтөн халдвар хэнээс, хэзээ авсан гэдгийг тогтоохоор эмч нар ажиллаж байна. Өвчтөн хямралын байдалтай байгаа учраас бага зэрэг болгоомжтой харилцах шаардлагатай байгаа.

-Сүүлийн үед илэрч байгаа өвчтөнүүдийн олонх нь залуус байх шиг байна?
-Вирүс тээгчид залуужиж байгаа нь үнэн. Сүүлд илэрсэн гурван тохиолдол эрсдэлтэй бүлэгт хамаардаг. Эрсдэлтэй бүлэгт биеэ үнэлэгч, ижил хүйстэн болон ганц бие хүмүүс хамаардаг гэсэн үг. Тэд вирус тээснээ хүлээн зөвшөөрч, үнэнээ ярьж байгаа нь тэдэнтэй хамтарч ажилладаг төрийн бус байгууллагын үйл ажиллагаа сайн байгаагийнх.

-Өвчтөн тандалт судалгаанд хамрагдаж байсан уу?
-Урьд нь манай төвөөр үйлчлүүлж байсан хүүхэд.

-Ямар өвчнөөр?
-Бэлгийн замын өөр бусад халдварт өвчнөө эмчлүүлж байсан юм.

-Тэрээр бэлгийн хэвийн амьдралтай юу?
-Одоогоор хэлэх боломжгүй. Бэлгийн зан үйлийг одоогоор дүгнэх боломжгүй. Судалгаа хийж байна. Өвчтөнөөр үүнийг хэлүүлэх нь амаргүй.

-Вирүс тээгчийн тоо нэмэгдэхгүй байгаа нь тайван байгаагийнх уу, эсвэл далд хэлбэрээр цааш тархах эрсдэлтэй болов уу?
-Ер нь Дархлал хомсдолын вирүсийг илэрүүлэх идэвхтэй ажиллаж байгаа. Сайн дурын зөвлөгөө өгөх, үнэгүй шинжилгээ хийх төв иргэдэд үйлчилж байна. Үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж эхэллээ. Өнгөрсөн сард гэхэд л 180-аад хүн үйлчлүүлсэн.

-ДОХ-ын вирус тээгч тэд дэх иргэнийг илрүүлсэн. Өвчтний хавьтагчийг тогтоохоор ажиллаж байгаа гэдэг. Гэтэл вирүс түэгчийн цаад эзэд нь тогтоогддог юм уу?
-Цаад хүнийг нь олж тогтооно гэдэг бол төвөгтэй ажил. Гэхдээ энэ чиглэлийн ажлыг хийж байна.

Зууны мэдээ

9 Comments

  1. monda says:

    бэлгэвч угаасаа худлааш дэ.бэлгийн замийн ихэнх үвчин ахуйн хавьтлаар халддаг. тэр байтугай амэркэд 2 ч доxтой ээж хүүхддээ амааараа хоол жажилж өгснөөс болж доx халдаасан гэсэн.

  2. turuu says:

    ДОX д ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ эсвэл нууц байж байгаад цусний шинжилгээгээр илэрдэг юмуу

  3. asuult bnaa says:

    дох тэгээд цусний бурэн шинжилгээний эсийн оорчлолтоор тогтоодгиймуу?

  4. A Gitler says:

    emu chi odoo yu yriad bgaa soliotoi novsh ve tgd belgevch 100% xamgaalaxgui gd belgevchgui untax ym yy chi estoi yu ch meddeggui mal bna daa xodoo chini cham shig maluud tsoorson belgevch xereglej xvvxedtei bolood bas virus teegch bolchood belgevchind uurladag ym yy xaashaa ym muu teneg sda chini

  5. Man says:

    Áýëãýâ÷ 100% õàìãààëäàã ãýäýã òýíýã îéëãîëò ñóðòàë÷èëãààãàà áîëèõ õýðýãòýé. Áýëãýâ÷òýé ¿åä ýìýãòýé íü ºâ÷èí àâàõã¿é áàéæ áîëíî. ÕÀÐÈÍ ýðýãòýé íü áýëãýâ÷òýé ÷ ýìýãòýéíõ íü ¿òðýýíèé ø¿¿ðýë èõ ÿëãàðàõ þì áîë óìäàãíèé ¿ñ òºìñºãºíä õàëäâàð äàìæààä òýð íü áýëãýâ÷ýý àâñíû äàðàà áîîâîíä õàëäààä ë ºâ÷èí àâíà.

  6. Bolor says:

    зугээр сууж байгаад жирэмсэн хүүхэн нөхөрөөсөө авсан гэхээр л аймаар.

  7. Emu says:

    бэлгэвч 100% хамгаалдаггуйг мэдэхгүй бхоор оо хумуус бэлгэвч л бвал хамгаална гэж тэнэг юм боддог , тэгээд л тэр дээ, бух эмч нар чини бэлгэвчийг найдвартай хамгаалагч биш гэдгийг мэдэж бга ш дээ
    оровдэлтэй ийн гар хангалга хийгээд бж бхгуй ю ! тэгтлээ хусээд ухэх гээд бга юмбол…. замбраагуй бэлгийн хавитал ийм л зуйлд хургэнэ дээ мэдсээр бж ….тэгээд одоо эхнэр нохортоо ч итгэх итгэл алга даа , яна даа

  8. ахаха says:

    амьдрах арга байхгүй болжээ. одоо бүр 10 жилийн 9-р ангийн охидууд биеэ үнэлдэг нь элт болжээ,

  9. A Gitler says:

    Монгол маани эвгүй болж бна даа xаашаа л xарна доxтой xүмүүс шиг xарагдаад үнэнч бхгүй бол тгл дуусааа сда эсвэл бэлгэвч

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.