Мехико хот ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөв

71274852

Лид – Мехико хотын хууль тогтоогчид Латин Америкаас анх удаа ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөржээ. Одоо хотын захирагч хуулинд гарын үсэг зурж албан ёсоор баталгаажуулах ажил үлдсэн байна. Ижил хүйстнүүдийн гэрлэлт одоо долоон оронд, мөн Америкийн зарим мужид хуулиар зөвшөөрсөн байдаг юм. Сони – Латин америкийн тоотой хэдэн газарт ижил хүйстнүүдийн иргэний холбоог зөвшөөрдөг юм. Хотын захиргаа энэ хуулийг 39:20 харьцаагаар баталсан гэнэ. Католик сүмүүд болон хуучинсаг үзэлтэй хүмүүс одоо ч Мехико хотын захиргааны энэ шийдвэрийн эсрэг байна. Иргэдийн гэрлэлтийн статусыг буюу эрэгтэй эмэгтэй хүмүүс сайн дураараа нийлж, гэр бүл болох эрхтэй гэдэг тодорхойлолт одоо өөрчлөгдөх болж байгаа юм. Хууль тогтоогч Дэвид Разу энэ хуулийг санаачлажээ.

Ижил хүйстнээ сонирходог хосууд эсрэг хүйстнээ сонирхогчдийн нэгэн адил эрх эдлэж, нийгмийн аюулгүй байдал болон бусад хангамжыг эдлэх эрхтэй гэж тэд үзжээ. Мехико хотын хууль тогтоох байгууллагад “Зүүний ардчилсан хувьсгал” нам олонхи ба аль хэдийн аборт болон ижил хүйстэн хосуудын иргэний холбоо байгуулахыг хүлээн зөвшөөрөөд байжээ. Хэвлэлийн төлөөлөгч нь АФП агентлагт мэдээллэхдээ хотын хууль тогтоогчид энэ үеэр ижил хүйстэн хосууд хүүхэд өргөж тухай ярилцсан, цаашид ч үргэлжүүлэн хэлэлцэх байх гэж ярьжээ. Аргентин Еквадор, Колумба зэрэг хэдхэн хотод зөвхөн ижил хүйстнүүдийн холбоо байгуулахыг л одоохондоо зөвшөөрдөг юм. Харин Уругвайд бүр холбооны үйл ажилагааг үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрч бас хүүхэд өргөж авахыг зарим талаар зөвшөөрдөг байна. Өнгөрсөн сард Аргентиний шүүх энэ төрлийн хуулинд хаалт тавьж байжээ.

Цаг төр сэтгүүл

9 Comments

  1. оч says:

    сэтгэл зовоосон л асуудал энэ дэлхий ертөнц сайнаасаа муу нь их болжээ.

  2. zulaa says:

    Бид чини 21р зуунд амидарч байж юун дэмий юман дээр санаа зовно вэ?Хүн гэдэг амитан өөрөө мэдэхгүй байж юм юманд л хошуу дүрэх юм даа.Хүн хайртай хүнтэйгээ л хамт байвал аз жаргалтай байх бусуу?Ижил хүйстэн байна гэдэг чинэ төрөлхийн байдаг болохоос дууриана гэж юу байхав дээ.Тийм болж төрчөөд нуугаад эсрэг хүйсний хүнтэй амидраад 2 биендээ ямарч аз жаргалгүй амидраад сэтгэл дотроо өөр хүн бодоод амидрах естой гэж үү дээ?Хүмүүс минэ дээ? Зүгээр л ийм юм байж болохгүй гэж бодхоор арай өөр өнцгөөц ни хараад бодоод үзээрэй.

  3. Chan says:

    Хүн зөвхөн сэтгэхүйгээрээ тийм хандлагатай болдог юм биш ээ. Бие сэтгэлээрээ мэдэрдэг. Яасан юм мэддэггүй хүмүүс вэ? Та нар энэ Хүн яагаад гетеросекс гомосеск болдог вэ гэдэг нийтлэлийг уншаач. Хүн нэг нэгийгээ ойлгохыг боддоггүй эгойст амьтан гэдэг нь яаг ингээд харагдаад байдын…

  4. monda says:

    ижил хүйстнүүдийн сэтгэхүйг н эмчлэх хэрэгтэй юм байна да

  5. Altai says:

    ЭД НАР ЦХИНИ ТЭГЭЭД БУГСРУУГЭЭ ХИЙХУУ ЫАНАА ЗАВХАРСАН ЫУМ

  6. Chan says:

    Ijil huisten bolohiig sonirhood tiim bolchdiimuu avgai min? Harin ch neg mangartdag bn shd. Booviig n tasdana jihshig!!! Chamd taalagddag er hun haraad bie chn evgui boldog shg tiim medremj tordog ym za yu? Ehleed ter tuhai medej bj daraa n bodloo ilerhiilj sur! Eroosoo l oort n taalagdahgui bol humuus hamaagui hunii bie mahbodiig hurtel suitgehed belen ain? Jijken setgehuitei n haragdah ym daa…

  7. Xongorzul says:

    Yanaa ur huuhed mine haraad duuraichihvii dee. Bi torolhiin ijil huisten gej soliorvol ooroo booviig ni tasdanaa.
    -Erhten buten eruul saruul toruulj ogoj baihad setgehuin chig handlagaaraa bi gomo gedeg nohduudiig oilgodogui yum sh de

  8. MGL eregtei says:

    яахав дэ.дураараа л болно биз. манайд бас ихсээд байгаа гээ биз дэ? танидаг залуу хуртэл гомо байна гэсэн шуу бурхан минь

  9. hair says:

    холуур холуур. миний монголоос холуур холуур. дэмий юм дэмий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.