Манай улс харьцангуй тайван орны тоонд ордог. Гэвч сүүлийн жилүүдэд хүн худалдаалах гэмт хэрэг гарсаар байна. Энэ хэрэгт бага насны хүүхэд өртөх нь ихсэх хандлагатай болсон гэнэ. Иймээс Хүний эрх ба хөгжил төвийн Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөрийн зохицуулагч, хуульч Д.Амаржаргалтай ярилцлаа.
-Манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн (ХХГХ) анхны хохирогч хэзээ илэрсэн бэ?
-Анхны хохирогч 2001 онд гарсан. Нэлээд дээрээс ХХГХ манай орны хувьд яригдаж байсан хэдий ч албан ёсоор анх 2000 онд тандалт судалгаа хийж эхэлсэн л дзэ. Тухайн үед энэ гэмт хэрэгт өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах олон улсын гэрээ конвенцууд батлагдаж, НҮБ-аас Үндэстэн дамжсан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцийг баталсан. Тиймээс тандалт хийж манай оронд ХХГХ-д өртсөн иргэд байгаа эсэхийг судалж эхэлсэн.
-ХХГХ ямар арга замаар явагддаг вэ?
-Хүмүүсийн гадаадад гарах хүсэл сонирхлыг нь ашиглах тохиолдол давамгайлдаг. ХХГХ-ийн үйлдэгчид сүүлийн үед өндөр, царайлаг охид залуусыг ажилд авна. Гадаад иргэнтэй гэр бүл болгоно гэх мэт зараар урхиддаг. Залуус маань иймэрхүү саналаар эрс татгалзах эсвэл хууль хяналтын байгууллагуудад мэдэгдэх нь зүйтэй гэж зөвлөх байна. Учир нь ХХГХ-ийн үйлдэгчид ихэвчлэн сонин, радио, телевиз болон хувь хүмүүсээр дамжуулан “үйлчлүүлэгч”-дээ олж авдаг бөгөөд ажил олгох, гэрлэхэд зуучлахаас гадна гадаад паспорт, виз, ажлын зөвшөөрөл авахад туслах, замын зардлыг даах, орон байраар хангана гэсэн санал тавьж итгэлийг нь олж авдаг.
-Биеийг нь үнэлүүлэхээс гадна эд эрхтэнг нь зардаг гэж үнэн үү?
-Дээрх замаар гадаадад очсон хүмүүс хууль бусаар амьдарч байгаа болохоор хүний эрхэнд орох нь амархан байна. Анх явахад тохиролцсон ажил нь очсон хойноо өөрчлөгдөн огт хүсээгүй хөдөлмөр болж хувирдаг. Мэдээж ямар ч хүн өөрийнхөө хүсэлтээр биеэ үнэлэгч болохгүй. ХХГХ-т нас харгалзахгүй, ямар ч хүн өртөж болно.
-Энэ хэргийн үйлдэгчид бүгд Монгол хүн байдаг уу. Баривчлагдаж хуулийн хариуцлага хүлээлгэсэн хэрэгтэн хэд байгаа вэ?
-2002 оноос хойш нэлээд хэдэн хэрэгтэнг илрүүлж, хэргийг нь шийдвэрлэсэн. 2002 оны гуравдугаар сарын 26-нд 118 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор ОХУ-ын иргэн Скуратов Максим Чимиддоржиевичийг зургаан жил хорих ялаар шийтгэсэн. Тэрбээр Монгол Улсын хоёр эмэгтэйг өндөр цалинтай ажилд зуучилна гэж хуурч мэхлэн Югославын холбооны улсад аваачиж бусадтай бүлэглэн хүчээр биеийг нь үнэлүүлсэн. 2005 оны зургадугаар сарын 28-нд БНХАУ-ын иргэн Ян Фейнг, Гуо Инь Жүй, Ван Чин Фей нарт холбогдох Монгол Улсын 13 охиныг Бээжин хотод аваачиж биеийг нь үнэлүүлсэн хэргийг шийдвэрлэсэн. Ян Фейнгэд хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ялыг биечлэн эдлүүлэхээр, Гуо Инь Жүй, Ван Чин Фей нарт нэг жилийн хорих ял оногдуулж ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар болсон. 2005 оны тавдугаар сарын 11-ны өдрийн 111 тоот шийтгэх тогтоолоор Англи улсын иргэн Силвино Жино, Монгол улсын иргэн Ч. Сарангэрэл нар зохион байгуулалт-тайгаар хоёр эмэгтэйг Гонконг улсад гоо сайхны массажистын ажил хийлгэнэ гэж хууран мэхэлж худалдсан үйлдэлд прокурор Эрүүгийн хуулийн 113.3-аар яллах дүгнэлт бичиж ирүүлснийг анхан шатны шүүх өөрчилж 124.2-оор зүйлчилж нэг жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. 2006 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын иргэн М.Дөлмаад холбогдох 2004 оны VIII-X сарын хооронд Монгол Улсын долоон эмэгтэйг Макаод аваачиж 3500 ам.доллараар худалдаад, дахин 10 эмэгтэйг худалдахаар завдсан үйлдэлд 10 жил 10 хоног хорих ял оногдуулж 3500 ам.долларыг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
-Сүүлийн үед бага насны хүүхэд өртөх нь ихэссэн гэсэн?
-Энэ талаар тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хүүхдийн асуудал үнэхээр хэцүү л дээ. Хуулийн зөвлөгөө ч өгөх боломжгүй болохоор үүнд нухацтай хандах шаардлагатай байдаг. Тэгээд ч бага насны хүүхдүүдээс илүү насанд хүрэгчид хандаж хуулийн зөвлөгөө авах нь их байдаг.
-Манай улсын хувьд эд эрхтэнийг нь худалдаалах зорилготой гэмт хэрэг гарсан тохиолдол байгаа юу?
-Энэ хэрэг нь бараг ил мэдэгдэхгүй. Удаан хугацаанд танадалт хийж цаг хугацаа их зарцуулж байж олж мэдэх боломжтой. Манайд олон хүүхэдтэй айлын том нь гэсэн нэгэн иргэн нэг бөөрөө зарах гэсэн юм хуулийн зөвлөгөө өгөөч гэж хандаж байсан. Бидний зүгээс эрүүл байх нь илүү чухал учраас тэр хүнд зөвлөгөө өгч болиулсан байгаа.
-Өнгөрсөн онд туслалцаа авсан хүмүүс хэд байсан бэ?
-ХХГХ-д өртсөн гурван хэрэгт өмгөөлөл үзүүлж, таван хэрэгт зөвлөгөө өгсөн. Гадаадад зорчсон иргэд тухайн оронд байгаа Элчин сайдын яамандаа бүртгүүлж байгаарай гэж хэлмээр байна.
Ж.Солонго
Нийгмийн толь
3 Comments
Бээжин гэж бичдэг гомо зайл л даа!! чамайг гомо гэсэн үнэн биз дээ? Би лав чамайг бөхсдүүлдэг гэхэд итгэлтэй байна. ха ха хэ хэ
Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.
манай буудлын үнэ 180-230RMB
ЗАХИАЛГА АВАХ УТАС: 13911824074
zul_beijing@yahoo.com.cn
хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米
10 жилийн хуухдуудийг их хулгайлж байгаа гэсэн.ямарч дэмий тэндэггүй олимпиадад оролтсох гээд явж байсан 8р ангийн хууг хулгайлаад бариж дуусаагуй барилгийн хажууд байдаг хятуудийн байралдаг газраас хэдэн сарийн дараа олж авсан гэсэн.тэр хууг аав ээж н хуртэл танихааргуй болтол эм огч хоож таргалуулаад бас байнга мансуурлийн байдалтай байлгаж байсан гэсэн.эр н хуухдууд их алга болоод байгаа юм биш уу?