Миний мэдэх бүх л хүн “Гадагшаа л гармаар байна” гэсэн чин хүсэлтэй явдаг. Учир нь Монголд монгол хүн ямар ч үнэгүй учраас тэр. Төрийн болон хувийн зардлаар гадаадад мэргэжил эзэмшээд ирсэн залууст ч олигтой цалинтай ажил олддоггүй. Хэчнээн мэдлэг чадвартай ч монгол ажилчин гадаад мэргэжилтнээс, хятад барилгачнаас хэд дахин багаар vнэлэгддэг жишиг зөвхөн манайд л бий. Гэтэл дэлхийн аль ч улсад Монголчууд мэдлэг чадвараараа гайхагдаж байна. Тиймээс мянга мянган залуус амьдралын эрхээр хилийн дээс алхсаар арваад жилийг үджээ. Мөнгөтэй болж амьдрал дээшлэх ч түүнээс амин чухал үнэ цэнэтэй гэр бүлээ алдаж байгаа жишээ дэндүү олон. Интернэтэд тавигдсан зарим захидал, сэтгэгдлийг хүргэе. Хэдхэн халтар төгрөгний золиосонд сүйрч буй Монгол гэр бүлийн үнэ цэнийг хэнээс нэхэх вэ?
Дурлахгүйгээр үнсэлцэж, ханилахгүйгээр сексдэнэ
Бие хол бол сэтгэл хол гэдэг. Хосоор амьдрах жамтай хорвоогийн хуулийг зөрчиж, гэр бүлдээ үнэнч байх гэж олон жил хүйтэн хөнжилд, хөлөө тэвэрч хэвтэнэ гэдэг амаргүй даваа. Гэхдээ нэгнийхээ сэтгэлд сэв суулгаж, амьдралаа үрэх алхам хийхгүйн тулд эхнэр, нөхрүүд хамтдаа л амьдрах ёстой.
Зочин:
“…Эхнэр, хүүхдийнхээ төлөө л энд таван жил морь, нохой мэт ажиллалаа. Энэ бүхнийг туулж гараад Монголдоо сайхан амьдарна гэсэн бодол минь тэр мэдээг сонсох өдрийг хүртэл намайг хурцалж байсан юм. Таван жил гэртээ очоогүй, эхнэрийнхээ барааг хараагүй атал бага хүүхэд маань хоёр нас хүрч байгааг сонсоно гэдэг нартай өдөр аянга буух шиг болсон доо…”
Зочин:
“…Манай эхнэр дөрвөн жилийн өмнө англи явсан. Би дөрвөн настай хүүгээ хараад үлдсэн юм. Гэтэл хоёр жил болоод л эхнэр маань утсаа авах нь багасаад, худлаа яриад байгаа нь мэдэгдэж эхэлсэн. Азаар Англи явах ажил гарч эхнэр дээрээ очтол нэг хар залуутай хэвтэж байсан даа. Миний хайр тэр цагаас хойш байхгүй болж би таалагдсан хүүхэн болгонтой унтдаг болсон. Одоо надад хэн нэгэн бүсгүйтэй дахин амьдралаа холбож, гэр бүлийн жаргал амсах ямар ч итгэл, сонирхол алга. Нэгэнт л амьдрал босгосон бол эхнэр, нөхөр хамт л байх ёстой юм гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон.
Зочин:
“..Үнэнч байх гэдгийг хатуу сорьсон, ямар ч хүнийг барьц алдуулахаар хэцүү асуудал бол секс. Бие биедээ хэчнээн хайртай ч эхнэрээсээ удаан хугацаагаар хол байна гэдэг асар хүнд бие, сэтгэлийн там юм билээ. Би эхнэртээ хайртай. Гэхдээ үргэлж л хардах юм. Ихэнх мөнгөө орой бүр эхнэрээ гэртээ байна уу, үгүй юу гэж шалгаж, тагнахад, эхнэрийнхээ хэлснийг нотлоход зориулдаг. Утсаа авахгүй бол сэтгэлээр унана. Бухимдлаа тайлах гэж Сөжү ууна. Хүнд ажлын стресс, ганцаардсан бие сэтгэлээ сэргээхийн тулд сардаа 1-2 удаа “ягааны гудамж”-д очдог юм да
а…”
Орон гэртэй болох уу, гэр бүлээ салгах уу?
Хадмындаа юм уу, хөлсний байранд амьдрахын зовлонг амсаагүй хүн Монголд байхгүй биз. Өөрийн гэсэн орон гэртэй болох гэж явсан тэд эргэж ирэхдээ амьдрал нь ингэж өөрчлөгдөнө гэж бодоогүй нь мэдээж. Германд аавуудыг гэрт нь илүү олон цагаар байлгахын тулд ажлын цагийг нь богиносгох тухай яригдаж байхад манайд харин эсрэгээрээ. Нөхөргүй хүүхнүүд өрх толгойлон амьдарч, аавгүй хүүхдүүд өсч байгаа нь Монголын эмгэнэл.
Зочин:
“…Онгоцны буудал дээр байсан бүх хүн намайг өрөвдсөн харцаар харж байсныг би сайн санадаг. Учир нь би таван настай охиноо хөтлөөд, томоо гэдэстэй, нүдэндээ нулимстай нөхрөө Солонгос руу үдсэн. Гэхдээ бид хоёрын аль нь ч ирээдүйгээ баллах, хоёр хүүхдээ өнчрүүлэх алхам хийж байгаагаа мэдээгүй болохоор явах болсонд нь ямар их баярлаж байсан гээч. Нөхрөө явуулаад сарын дараа хүүгээ төрүүлж, нялх хүүхдээ асрах, охиноо халамжлах гээд өрх толгойлсон эмэгтэйн амьдралаар амьдарч эхэлсэн. Гэрээгээр явсан нөхөр маань үйлдвэрээ сольж, харласнаар бидний бүх төлөвлөгөө нурсан. Олигтой ажил төрөл олдохгүй, цалин мөнгөө ч явуулах нь цөөрсөөр нөхөр маань хүүгээ хоёр нас хүрэхэд архинд орсон, амьдралын ямар ч зорилго, идэвхгүй болсон хүн баригдаж ирсэн дээ. Ирээд ч бид гуравтай амьдраагүй. Би одоо хоёр хүүхдээ аавгүй өсгөж байгаадаа маш их харамсдаг. Хүний амьдралд хамгийн чухал нь элэг бүтэн амьдрал, эв найртай гэр бүл юм шүү…”
Зочин:
“..Бид 10 жилийн өмнө гэрлэж хүү, охинтой болсон. Нөхөр маань гадаадад олон жил ажиллаж ирээд манайх байр авсан. Гэхдээ амьдрал маань нэг л биш болсон. Тэр намайг ерөөсөө тоохгүй, бид хоёр сексддэггүй. Манайд аз жаргал инээд хөөр бус, хүйтэн хөндий уур амьсгал ноёрхож байлаа. Хоёр хүүхдээ бодон гэр бүлийн харьцаа маань үргэлжилж байсан ч удаан тэсээгүй. Яах гэж, юуны тулд энэ олон жил нөхрөө хүлээж, яах гэж байр авснаа ч ойлгодоггүй юм. Орон гэргүй ч дөрвүүлээ жаргалтай амьдарч байх минь яав даа гэж бодогддог…”
Зочин:
“…Манай нөхөр Солонгост гурван жил ажиллаж байна. Тэнд нэг эмэгтэйтэй хамтран амьдрах болсон юм билээ. Эхэндээ нуудаг байсан ч сүүлдээ үнэнээ хэлсэн л дээ. Эмэгтэй хүний хайр халамжгүй бол хүний нутаг ажиллана гэдэг үнэхээр хэцүү, ойлгоорой гэж ярьсан нөхрөө би уучлах ёстой юм уу, эсвэл салах ёстой юм уу, бүү мэд. Өөрийн гэсэн орон гэртэй байсан бол, эндээ ажиллаад авах боломжтойсон бол бид хоёр юу гэж ийм байдалд орох вэ дээ гэж бодохоос энэ төр засгийг барьж байгаа хүмүүст дургүй хүрэх юм даа…”
Хүүхдээ хараагүй аавууд, аавыгаа мартсан хүүхдүүд
Хүүхдийнхээ хүүхэд насыг мэдэхгүй, хөөрхөн үеийг нь харахгүй өнгөрүүлнэ гэдэг харамсалтай. Охин хүүхэд ааваараа, хөвгүүд ээжийгээ харан эсрэг хүйстэндээ хандах хандлага нь төлөвшдөг гэдэг. Гэтэл энэ олон мянган аав, ээжгүй өсч буй хүүхдүүд хэнийг харж хүмүүжиж байгаа бол. Нийгмийн эмзэг давхаргад шилжин, хагас өнчин болгон байж мөнгө олохоор явсан аав, ээжийнхээ тухай тэд юу боддог бол. “Ээж аав нь амьд буй хүн бүтэн аз жаргалтай, нэг нь үгүй бол тал аз жаргал үгүй болно, хоёулаа үгүй бол аз жаргал үүрд одмуй” гэж О.Дашбалбар агсан бичсэн байдаг. Гэтэл бид мөнх бусын хорвоогийн жамаар бус мөнгө төгрөгийн төлөө үр хүүхдийнхээ аз жаргалыг хагасалж сууна.
Зочин:
“…Би хүүгээ зургаан настай байхад Солонгост ирсэн. Одоо том эр болсоон, дараа жил иргэний үнэмлэх гардах болчихож. Сүүлийн үед шөнө оройтож ирдэг, хатуухан үг хэлэхээр уурладаг болсон гэж ээж нь ярьж байна. Эндээс мөнгө явуулж, эхнэр маань хүүдээ аль өнгөтэй өөдтэйг өмсүүлж, амттай сайхныг өгч байгаа ч чангахан гараар барих эцгийн ухаан дутаж байх шиг. Тиймээс би ирэх жилээс харина. Тэр үед хүүдээ үг хэлэхэд “Та ямар надад хэрэгтэй үед хажууд байсан биш” гэвэл яана даа гэж бодож сууна даа…”
Зочин:
“…Би найзынхаа амьдралд тохиолдсон зүйлийг бичье. Найзын маань аав архичин болохоор ээж нь аргагүйн эрхэнд салж, байраа зараад Солонгос явсан. Найз маань хоёр эрэгтэй дүүтэйгээ эмээ, өвөөгийндөө үлдсэн. Тэр их сургуульд орж янз бүрийн хүүхдүүдтэй нийлж эхэлсэн. Юм бүхнийг сонирхож байдаг өсвөр насанд нь хэлж зөвлөх, харж хандах эцэг эх нь байхгүй болохоор буруу замаар явах болсонд би найзын хувьд харамсдаг. Гэр бүл салалт, эцэг эх нь үр хүүхдээсээ хол амьдарна гэдэг хамгийн буруу юм шигээ…”
Зочин:
“…Солонгост ирээд 10 гаруй жил болжээ. Орхиод гарсан бяцхан охин маань одоо их сургуулийн оюутан болсон гэнэ. Хэдийгээр цаг хугацаа өнгөрсөн ч би охиноо тэр балчирхан үеэр нь л санаж, дурсан ярьдаг. Хайртай охиныхоо алдрай бяцхан үе, сурагч насны амьдралыг мэдэхгүй өнгөрүүлжээ. Мөнгөний төлөө би амьдралынхаа ямар нандин сайхан цаг хугацааг харийн нутагт өнгөрөөж вэ гэхээр харамсдаг. Гэвч миний охин хувцас хунар, мөнгө төгрөгөөр дутаагүй өссөн дөө гэж л сэтгэлээ зөөллөх юм…”
Алхаад гарсан хилээрээ өргүүлээд ирэх нь цөөнгүй
Хэл соёл, ёс заншил, цаг агаар, хоол унд гээд бүх зүйлээрээ тэс ондоо Солонгост ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд санаа зовдог төрийн түшээ байдаг болов уу. Харин ч сайхан амьдрах хүслийг нь ашиглаж хэдэн мянгаар нь гадагшаа гаргана гэсэн амлалтаар гишүүн болдог гашуун үнэнийг сүүлийн гурван ч сонгуулиас харж болно. Харин эрүүл саруул, ид хийж бүтээх насандаа яваа залуус нь эргэж ирэхдээ өвчний үүр, хүний сэг, архичин болоод ирдэг нь тэдэнд бас хамаагүй.
Зочин:
“…Энд бичигдсэн зүйлүүд бүгд үнэн. Солонгост ирээд хүмүүс ажил хийж хэдэн төгрөг олдог ч эрүүл мэнд, гоо сайхан, залуу насаа золиослодог юм. Олон жил хүний нутагт хүнд хүчир ажил хийж стресст их ордгоос эрүүл мэнд 100 хувь мууддаг. Харамсалтай нь тэр алдсан эрүүл мэнд, гоо сайхан ямар ч үнээр дахин олдохгүй нь дэндүү харамсалтай. Ард иргэдийнхээ яаж амьдарч, юуны төлөө хүний нутагт ажиллаж байгааг энэ эрх мэдэлтнүүд мэддэг болов уу..”
Зочин:
“…Би энд төмрийн үйлдвэрт ажилладаг. Маш хүнд нөхцөлтэй л дөө. Тиймээс есөн сарын өмнөөс нүүрээр дүүрэн улаан гүвдрүү туурч, төмрийн хордлоготой болсон. Цалин нь арай ахуй болохоор ойрын хоёр жилдээ ажлаа сольж чадахгүй байхаа. Учих нь би Улаанбаатарт X хороололд хоёр өрөө орон сууц захиалчихсан. Зээлээ төлж дуусахаараа л өөр гайгүй ажил хайна даа. Тэр болтол энэ яр шарх минь гайгүй байгаасай л гэж бодож байна…”
Зочин:
“…Би Сөүлд барилга дээр ажилладаг. Жилийн өмнө найз маань барилга дээрээс унаж нас барсан. Уг нь найз маань таван жил болсон, удахгүй харих гэж байсан юм. Гэрийнхэн нь ирж цогцсыг нь авч явахыг харахад сэтгэл өмрөх шиг болсон. Эхнэр, хүүхдээ орхиод хүний нутагт цаг наргүй ажиллаж байгаад эцэст нь амиа алдсан монголчууд цөөнгүй байдаг. Мөн үйлдвэрийн хүнд нөхцөлөөс болоод гэмтэж бэртэх нь маш их. Ямар ч өвчингүй, эрүүл ирсэн залуус нутагтаа очоод ямар ч ажил хийх чадваргүй болоод буцаж байна даа…”
Залуу нас, эрүүл мэнд, аз жаргалаа юунд зориулаад байна вэ?
Зочин:
“… Би долоон жил төмрийн хогон дунд уушгаа цоортол хор амьсгалж, биегүй болтлоо ажиллан олсон хэдэн төгрөгөө эхнэртээ явуулдаг байлаа. Нутаг буцах гээд хоног тоолж байтал миний хуруу хумсаа хуйхалж хураасан мөнгийг эхнэр маань аваад АНУ руу нэг залуу дагаад явсан байсан. Одоо надад залуу нас, эрүүл бие, гэр бүл, амьдрал гээд юу ч үлдсэнгүй. Хэний төлөө, юуны тулд амьдарч байгаагаа ч ойлгохгүй байна…”
Зочин:
“…Солонгост буй монголчууд “махаа идэж” мөнгө олдог. Ихэнх нь контейнерт амьдарч, амь насаараа дэнчин тавьж ажилладаг. Тэндхийн хамаг л хүнд хүчир салбарт ажиллаж, хөдөлмөрийн аюулгүйн ажиллагааны горим алдагдвал хөл гар, эд эрхтнээсээ салчихаж мэдэх нөхцөлд өдөрт 12-оос доошгүй цагийг өнгөрөөдөг юм. Тэгээд сардаа нэг л өдөр баярладаг. Цалингаа гар дээрээ авч, тоолж, харж баярлах ч Монгол руу мөнгөө гуйвуулснаар дуусгавар болно. Тиймээс “Таны гарт буй мөнгө хайртай, дотно хүний чинь залуу нас, амьдралынх нь алтан цаг хугацаагаар солигдож ирсэн гэдгийг заавад бодож зарцуулаарай!” гэж хэлмээр байна….”
Зочин:
“…Би арваад жилийн өмнө нөхөртэйгөө хамт Солонгос руу ажиллахаар явсан. Тэнд хөөрхөн охинтой болсон. Харин жил гаруйн өмнө нөхрийн маань бие муудаж хоёулаа Монголд ирсэн. Харамсалтай нь нөхөр маань хориодхон хоноод өөд болсон доо. Бид хоёр солонгост байхдаа нөхрийнхөө төрсөн дүүд мөнгө явуулж хоёр өрөө байр авахуулсан юм. Гэтэл нөхрийн дүү нар ахынхаа авгай, төрсөн ганц охиноос нь байрыг нь авахаар улайран шүүхдэлцэж байна. Мөнгө олох гэж яваад ханиа алдчихаад ирсэн надад одоо нөгөө их үнээр олдсон байр нь ч олдохгүй болж мэдэхээр байна. Амьдрал үнэхээр гашуун байх юм аа…”
Төгсгөл үг:
Үнэндээ бидэнд хэдэн ногоон цаас ийм их үнээр олдож байна. Харийн мөнгөн тэмдэгт Монгол гэр бүлийн үнэ цэнийг үгүй хийсний жишээ үүгээр дуусахгүй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Харин улс орон оршин тогтнох гол нуруу болсон гэр бүлийн байдал Монголд хэдийнэ ганхаж эхэлжээ. Гэр бүл гэдэг нь аав ээж, үр хүүхэд гэсэн бүтэцтэй байдаг бол одоогийн Монголын гэр бүл аавтайгаа юм уу, ээжтэйгээ амьдардаг хүүхдүүдээс бүрдэх болсон. Улсын цөм болсон гэр бүлийнхээ үнэ цэнийг аварч үлдэе.
Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурж, 250 сая доллар өвөртлөхөөр болсон монголчууд бид цаашид баян амьдрах боломжтой тухай төр засгийн тэргүүнүүд мэдэгдсэн. Тэгвэл сүүлийн 15 жилийн турш бие хаа, эрүүл мэнд, нас хүйсээрээ сонгогдон яваад, хүний нутгийн хамгийн хэцүү, хүнд, бохир ажлыг хийж, гэр бүлээ тэжээж буй залуусаа эх оронд нь дуудан авчрах юмсан. Хүн бүрт “Эх орны хишиг” тараана гэж тоо бодож суухаар үр хүүхэд, хань ижлээсээ хол аз жаргал, эрүүл мэндээрээ дэнчин тавьж Хангуг үндэстний дунд ажиллаж, амьдарч буй 30 гаруй мянган Монголчуудаа эх орондоо ажиллаж, амьдрах боломжийг бий болгох юмсан. Харийг зорьж буй залуусын цувааг зогсоож, тэднийг эх нутагтаа харьж ирэх бодлогыг төр засгаас дорвитойхон авч явуулахгүй бол Монгол гэр бүлийн үнэ цэнэ дуусч мэдэхээр байна.
12 Comments
ter novshuudiig haraal ideesei
ЭНД хэдий сайхан ч гэсэн торсон гэрийг мини яаж гуйтсэхэв дээ гэхдээ л ээж н гэр булийхээ толоо эндээ бх болноо гэж оноо оглоохон охиндоо бичиж билээ охин мини эмээтэйгээ хоюлхнаа бга даа гэхдээ миний охин ухаантай бхор гайгуй бхаа л гэж итгэж найдаж сууна даа
mongolchuud dotroos neg tiim hulsnii aluurchin maygiin hun garch ireed tegeed mungu idej bayjsan humuusees hed hediig ni sniper-dah heregtei bnaa. uursdiig ni bish yumaa gehed hairt humuusiig ni..busdiin zovlongoor jargal hiij munkh amidrah yum shig mungunii tuluu ulaarsan humuustei er ni neg tootsoo hiideg bgaa.
Монгол орны төрийн толгойд байгаа нөхдүүд юу ч хийхгүй байна!!! Улс орон нь улам ядуур ч, залуус нь гадагшаа цуваж байгааг тэд мэддэг болов уу? Монголдоо байгаа залуус дуугарах цаг болсон!!! Бид яагаад хүний нутагт очиж дээрлхүүлж, хар ажил хийх учиртай гэж яагаад??? Энэ бол бидний буруу биш 2.7хон сая хүн амтай мөртлөө, дэлхийд байгалийн баялгаараа дээгүүр ордог улс байж!! Ард түмнээ аваад явж чадахгуй, өөр хоорондоо хувааж иддэг пизда нарын буруу!!! Залуу сайхан ажиллах хүчээ алдаад байна!! Тэд бас их зовж байгаа хүний нутаг үнэхээр хатуу ялангуяа баруунд бол новшийн хятад гээд азиа хүмүүсийг дандаа доошин нь хийж харьцдаг!! Миний хувьд нутгаас гараад бараг 13жил болж байна. Би бол дээрлхүүлж, дарамтлуулж байгаагүй ч тийм байдал байнга л байдаг!! Тэгхээр төрсөн газар нутагтаа эзэн нь болж наанаа л учраа олж, Монгол орноо, өөрсдийгөө хөгжүүлж, амьдралаа дээшлүүлээрэй залуусаа!!! Гадаад амьдраад, сургууль төгсөөд төрөл арилжсан юм шиг өөрчлөгдөөд, цоорно гэж хэзээ ч байхгуй!!!
төр засгийн эрхэм гишүүд энийг олж уншдаг болов уу??
уншсан уншаагүй ч мэдэж л байгаа байх л даа. 1 л өдөр ирээдүйн үр хүүхдүүд минь биднийг шийтгэх байхдаа яана даа…
mongolchuudaa bi ene solongost chin ireed 5n jil bolj bna zarim нэг олон жил болсон хүмүүсийн хувьд бага ч гэсэн миний хувьд бол их хугцаа энэ 5н жилин турш надад үзэж хараагүй сонсож мэдрээгүй зүйл гэж байсангүй сайн муу сайхан муухай бүхнийг амсаж бна. мөнгийг ч санаснийхаа хэрээр цуглуулж чадсан. өнгөрдөг зун монгол явлаа найз нөхөд, салсан нөхөртэйгэ уулзлаа. би өөрчлөгдөө юу? эсвэл миний монгол улс минь өөрчлөгдөө юу? би яагад ч юм бэ мэдэхгүй энэ нийгэмд зохицож амьдарч чадхаа больжээ бүхий л юм сэтгэлд минь нийцэхгүй очсон өдрөөс стрээс уур бухимдал. би солонгосийн амьдралд хэт их дасаж ууссан бна у? эсвэл монголчуудын минь сэтгэгдэл өөрчлөгдөө юу? би өөрөө ч сайн ойлогсонгүй. ямар ч байсан би монголд зохицон амьдар ч чадхаа больжээ.
-Gadaadad unendee muuhai baina shuu dee. Ednii gudamj talbai soel ni ondor l baigaa biz gol ni hun chanargui gadaad humuuseer hamgiin baga tsalin ogch ajilluuldag.
-Oyutan humuus ar ger ni mongoor tetgehgui l bol ihenh ni surguulia orhin harlaj mongo hoono
-Haraar baihad aidastai amidrana, hun setgel tenuun gudmaar alhaj chadahgui aidastai amidrana gedeg hetsuu biz dee.
-Gadaad gej huilrah unendee buruu gedgiig oorsdoo yavj baij l oilgoh baih da
сэтгэл өвдөж бна..
neeree l unen dee. gants korea geltgui europt bga manaihan ch yalgaagui sh dee. bie bienee huurna, shoglono, mal amitad shig l hoorondoo yavaldana. zarim ni bur amidralaa aldana ,salna. erchuud ni huuhnuudee, huuhnuud ni erchuudee soliod l yavaldad bna. unen aimaar. tsug bga ehner nuhruud hurtel bie bienee huurch zavaarna. hunii nutagt namaig hen helj nohoig hen saahav gej l yavdag bh. hamgiin emgeneltei ni ene buh yavdliin hohirogch hen be geher ene ulsuud uursduu l bga yum daa. bas ur huuhduud ni hohirno. hamaagui hamaagui gej yavad l had murgunu gej ene bh. hetsuu ch yum daa. teneg nuhurtei huuhnuud huurhii, zavhai ehnertei erchuud huurhii, 2-laa zavhai bol 2-laa huurhii+ huuhduud huurhii.
bi unshaad uilj baina. huurhii minii eh oron huurhii ter zaluus, busguichuud. Ard tumen chini tuildaj baina shde huurhii amitad tur zasgiin ta nar yagaad yagad…
yaj eh orndoo ochij ajillaj amidarnaa zurh uhej baina shuu
ОДОО НЭЭРЭЭ ИЙМ БОЛСОН ДО МОНГОЛД ҮНЭН АЙМАР
ёо амьдрал яасан гашуун юм бэ. манаи монголд л амьдрал ийм гашуун юмуу эсвэл өөр бусад газар адил уу?бурхан л бидий монголыг харж үзэж гайхамшигаа үзүүлэхгүй бол төрд суугаа 76 хоолоо яаж шингээх вэ гээд гэдсэндээ л санаа зовж байгаа биз.