Хааяа худал хэлчихдэг эрчүүд сайхан сэтгэлтэй байдаг

Technology Lifestyle Picinic

Эрэгтэй хүний худлаа ярих нь хэвийн зүйл төдийгүй маш зөв зүйтэй явдал гэнэ. Эр хүн элдэв зүйл ярихгүй байх юм уу эсвэл санаатайгаар худал ярьдаг бол сайн санаа өвөрлөсний шинж тэмдэг гэж судлаачид үздэг байна.

Ер нь эрчүүд, эхнэрээ юмуу эсвэл хайртай эмэгтэйгээ тайвшруулах, сэтгэлийг нь зовоохгүй байлгах гэсэн олон шалтгаанаар худал ярьдаг аж. Харин хайртай залуу чинь гэнэтхэн шулуун шударга зан гаргаад унах вий. Энэ нь цаанаа хэд хэдэн шалтгаантай гэнэ шүү. Үүнд

Нэг: Огт хайргүй эр
Амраг хосууд хайр дурлал нь унтрахад шууд л баяртай гээд салаад явчихдаггүй. Эр хүн ухаангүй дурласан үедээ ямар ч дутагдлыг анзаардаггүй. Анзаарсан байлаа ч тэвчээд л өнгөрүүлдэг. Харин хайр сэтгэл хувирсан үедээ юм л бол хоол голоод, өчүүхэн зүйлээр шалтаглан буруутгах дуртай болчихдог. Магадгүй гэнэт шударга загнаж бүх үнэнийг чинь хэлж ч мэднэ.

Хоёр: Дуугүй эр
Эрчүүд хэр баргийн зүйл дээр олон таван юм яриад үглээд яншаад байдаггүй түс тас зантай улс. Харин тэд хоёр зүйл дээр огт дуугүй байж чаддаггүй гэнэ. Энэ нь нэгд, хайртай бүсгүй нь секст идэвхгүй, хөшүүн хойрго хандах үед, хоёр дахь нь хайртай бүсгүй нь өөр эрчүүдтэй ил далд сээтэгнээд байвал дуугүй сууж чаддаггүй байна.

Гурав: Гуйлгах дуртай эр
Эрчүүд их айлгамтгай тунирхуу улс. Хэрэв сэтгэлт хархүү чинь “Би чамд хайргүй” гэж хэлбэл, эсвэл чамтай гэрлэхгүй гэдэг бол, ерөөсөө хүнтэй суухгүй, эхнэр авахгүй гэж ярьдаг бол түүнээс шууд холдсон нь дээр. Тэд хүүхнүүд хайрласандаа намайг гуйж аргадна гэж боддог.

Дөрөв: Өдөөн хатгадаг эр
Эрчүүд хүүхнүүдийн өмнө хүлцэнгүй байх дургүй. Тэд юм л бол, надад ийм тийм хүүхэн таалагддаг гэж худлаа ярих дуртай. Ийм үг сонссон 100 хүүхний 93 нь уурлаж хэрүүл дэгдээдэг. Эрчүүд үүнийг л хүсдэг. Үүгээрээ өөрт чинь хэрэгтэй хүн гэж ойлгуулах гэсэн хэрэг.

Тав: Үл хүндлэх араншин
Хэнд ч хүндлэгддэггүй хүнийг хэн ч хүндлэхгүй нь мэдээж. Энэ зарчим ялангуяа эрчүүд дээр ил тод илэрдэг. Эрэгтэй хүн хэрэв, хайртай бүсгүйнхээ оюуны чадавхид эргэлзэх ч юмуу, эсвэл өөрөөс нь өөр хүн түүнийг тоож эргүүлэхгүй байгааг мэдэх л юм бол тэр бүсгүйг хүндлэхээ больчихдог гэмтэй. Иймд тэдэнд бүх үнэнээ хэлэх албагүй.

Зургаа: Зальтай эр
Эрчүүд нэг бодлын их зальтай хүмүүс. Тэд мэдээж эхнэрээ араар нь тавьдаг. Тэгсэн атлаа үүнийгээ чин үнэнээр эхнэртээ хэлж буруугаа хүлээх нь элбэг байдаг. Энэ бол тэдний агуу их залины нэг хэсэг юм. Учир нь ийм үедээ эрэгтэй хүн юу гэж хэлэхээ мэддэггүй. Тэгээд үнэнээ хэлж цаашид яахыг эхнэрээрээ шийдүүлэх гэсэн далд санаархал юм.

/Хань/

8 Comments

  1. lala says:

    erg аав ах чинь шударга гэдэгт эргэлзэж л бншүү

  2. Orxon says:

    Уулын цаанаас баатарлаг ч урд нь очоод уйлхай,
    Уулзах зуураа магтавч удаан ханилбал мууламхай
    Уг чадал багахан ч уул өргөм бардамхай нь
    Нийт эрчүүдийн муу зуршил болжээ.

    Бузгай гоё хувтастай ч буртаг муу яавдалтай,
    Булай умдаг нь нойтон ч янаг сэтгэл нь хуурай,
    Бурхан номд сүсэггүй,эрийн бэлгэнд сүсэгтэй нь
    Нийт эхнэр хүний муу зуршил болжээ.

    Үзлийн муу өрнөсөн ийм хачин цагт
    Үнэн шудрага өгүүлэгч хүн цагаан хэрээ,
    Ариун цэх явдалтан нь муушаалын орон,
    Аяа,аглагийг бараадаж,сэтгэлийг тэгшлэлтэй.
    Д.Данзанравжаа.

  3. teneguud says:

    худлаа ярих нэг бодлийн олон зуйлээс гэр булээ аварч болхийн би л найз охиндоо хайртай болхоор худалаа яридаг хамгийн гол н найз бусгуй эхнэртэй унэнч олон эрчүүд байдийн шуу тэд бусадтай явах биш оор зуйлдээр худалаа ярж бга энэ н гэр булээ байнгийн сайхан харилтсаатай байлгах гэсэн эрэгтэйчүүдийн 1 арга

  4. hoho... says:

    заза би эрчүүдийг л болдоггуй хуухнуудийг бол амидралийн тулуу гэр булийнхээ тулуу л гэж боддог байсан. одоо бол xарин xуухнууд явдалтай гэдгийг он жил өнгөрөх тусам мэдэрч тэгэх тусам эрчүүд бол xамаагуй гайгуй хумуус гэдэгт улам бур итгэлтэй болж байна. хуухнууд чинэ ийм улс байсан юм уу гэдэг тэнэг угийг нилээн орой мэдэж байна доо. харин та нар мин, эрт мэдсэн ни яамайдаа..эрчүүдийн мууxайг…хаха…

  5. Kitty says:

    ERCHUUD GEDEG CHINI IIM HUDALCH HUMUUS BAISIIMUU.AIMSHIGTAI YUMAA.

  6. erg says:

    he he erchuudiig bodohoor uneheer orovdoltei ineedtei humuus shuu. hechneen panaaltai zalitai hudal ugeeree argalj chaddag bailaa ch ted hezee ch ooroo oortoo unench baij chaddaggui n’ unen orovdoltei tee. oortoo unench er hun bol yamar ch emegtei huniig gomdoodoggui, az jargal gereltsen hartstai, ih taivan, harahaaas l bodi humuus baidag shuu. ooriigoo hundelj, shudarga baij chaddag erchuuddee, aav, ahdaa hairtai.

  7. monda says:

    нэг л биш судалгаа юмаа

  8. hun says:

    sain sanaa uvurlusunduu hudlaa yaridag gej yamar teneg ug ve, uuriiguu hamgaalj buzar sanaagaa heregjuuleh gej hudlaa yarij hulhiddag busuu, bi l lav hudlaa yarisan hund uneheer durgui, muu nuuhaar sain ilchil gej

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.