Тэр жил би хөдөө томилолтоор явж ирээд төдий л удалгүй амралтаа авч Тэрэлж рүү тэлгүүлж өгдөг байгаа. Нөгөөх чемоданы баяр энэ тэр ч бололгүй яахав. Очсон өдрөө л нэг ширээнд хооллодог хүүхэнтэйгээ дотносоод авлаа. Нэрийг нь Алтантуяа гэх. Хүүхэн гэмээнэ хүүхэн байлаа. Би ч тэр дороо л Алтаа, Алтушка энэ тэр гээд л налигнаад гаралгүй хаачихав.
Түүнтэй танилцаад хоёр гурав хонож байтал бидэнд нэг сайхан боломж олдож билээ. Бидний хэдэн нөхөд ойд зугаалж явтал Алтушка бид хоёр нөхдөөсөө төөрчихлөө. Уг нь би ч төөрөөгүй л дээ. Харин Алтантуяа л албаар “төөрсөн” байж болох юм. Нөхдөө хайн бэдэрч яваад хөвчид амарч суухдаа түүнийг би тэвэрч аваад үнсч орхитол огтхон ч цааргалсангүй. Хөвд өвсөн дээр татаж хэвтүүлэхэд ч тэр дургүйцсэнгүй. Би улам зориг орж цамцных нь товчийг тайлж, хөхөвчийг нь мулт татаад сэргэр хөхөн дээр нь гараа тавилаа. Гэтэл бүсгүй миний гарыг хүчтэй нь аргагүй түлхээд өндийн босч сэгсийсэн үс, тайчуулсан товч бүрнээ засч янзлаад “Чи чинь эхнэр хүүхэдтэй гээ биз дээ. Би хүн доромжилж чадахгүй” хэмээн бараг л хашгирах шахам хэллээ. Энэ үгэнд би нэг их балмагдаагүй л дээ. Хүүхэн хүний маяг гэх шүү юм бодоод л өнгөрсөн. Гэхдээ айсан хүнд аргал хөдөлж харагдана гэгчээр түүнийг эзэмдэх гээд ухаан зулаггүй дайрчихаж чадаагүй. Мөнөөх хүчингийн хэрэг энэ тэрд нь орчихыг хэн байг гэхэв. Тэгээд ч нэгэнт дургүй байгаа хүнийг хүчээр албадна гэдэг утгагүй. Нөгөө төөрсөн барьсан маань ч яалаа, бид хоёр төдөлгүй буцах замаа тун төвөггүй олж үдийн хоолонд баахан хожимдож ирсэн тул амралтынханд “хуурай” хэлэгдэж эхэлсэн. Гэхдээ Алтантуяа бид хоёр гэмгүй улс болох гэж чармайсангүй. Урьдын л адил хамт бүжиг эргэж, кино үзэж, хээр хөдөөгүүр зугаалдаг байлаа. Нэг удаа голын хөвөөнд сууж байхдаа бүсгүй усны урсгал ширтэн гунигтайхан бодолхий-лэлд автах зуур “Сэтгэлд нийцсэн эр хүнтэй нэг сайхан унтах юмсан” гэх нь тэр. Би уухайн тас өлгөж аваад “Тэгвэл би байж л байна шүү дээ” гэсэнд тэрбээр уруулаа мурисхийлгэн инээм-сэглээд “Уучлаарай, би энэ талаар их зовсон хүн” гээд санаа алдлаа. Түүний сэтгэл зүрхэнд ямар нэгэн гуниг хуралдсаныг би мэдрэв. Алтантуяа мөрийг минь налсхийн үл мэдэг чийгтсэн нүдээ арчаад “Чи бол эхнэр хүүхэдтэй хүн. Харин би бол нөхөртэй мөртлөө нөхөргүй, хүүхэдтэй мөртөө хүүхэдгүй хүүхэн. Хүнийг өөр шигээ болгож болохгүй. Илэн далангүй хэлэхэд би чамд өөрийгөө нэг л өгчих юм бол чи миний амтанд орчихно. Би өөрийгөө дэн болгон асааж, чамайг эрвээхэй болгож шатаамааргүй байна” гэлээ. Хүүхэн хэлээ хазаж үгээ тасаллаа. Тэрбээр өөрөө өөртэйгөө бүсгүй хүний хэрээс хэтэрсэн хүчээр тэмцэлдэж байх бололтой. Идэр залуу, эрүүл саруул бүсгүй хүнд байгалийн амьтаны орь хүслэн байх нь мэдээж. Ерөөс тэр хүслээ номхотгох гэж амралтын энэ газрыг зорьж ирсэн байж болох. Гэвч авцалдаа муутайхан хэсэг бусаг үгнээс нь үзвэл түүнд ямар нэгэн далд зовлон байх бололтой. Тэгээд ч “Чадахгүй, чадахгүй, чадахгүй” хэмээн түрүүнд дутуу орхисон үгээ гүйцээлээ. Ийм үед бүсгүй хүнд юу ч хэлэлтэй билээ. Тэрбээр зөөлхөн мэгшиж миний цээжийг түшин удаан суув. Бид хоёр оройн хоолонд ч оролгүй бүрий тасартал тэндээ сууж билээ. Түүний үс гэзэг, хүзүү хоолойноос ханх татах анхилхан үнэр сэтгэл гижигдэх бус энэ удаад толгой дүйрэгнүүлж байлаа. Тэрбээр хөлөрч чийгтсэн гарыг минь зөөлөн алгаараа базан тавин илбэж сууснаа “Маргааш чамд бүгдийг нь яримз” гэлээ. Үнэхээр Алтантуяа маргааш өглөө нь цайнаас гарангуут намайг олны хөлөөс зайдуу газар луу хөтөлж билээ. Сэтгэл шулуудсан бүсгүй хүний царай ямар байдаг вэ, түүнийх яг л тийм байлаа. Нэлээд ууртай шазруун ч юм шиг харагднам. Төгөл бургаасан дунд суусан хойноо ч тийм байлаа. Яагаад ч юм бэ, сэтгэл зүрхэндээ хургасан бүхнийг сэгсрэн гүвэхээр шийдсэн мэт. Төдөлгүй тэр доорхи яриаг урсгаж билээ.
“Би дөнгөж хорин настай бүсгүй байв. Юм үзээгүй онгон амьтан байсан гэвэл нүгэл болно. Гэвч бие сэтгэлийн аль аль нь алдрай байж. Яг л тийм үедээ өөрөөсөө хэдэн насаар ах, НАХЯ-нд ажилладаг нэг залуутай танилцсан. Сайхан ч хархүү, сайн ч хүн байсан даа. Гэвч би түүнд жинхэнэ хайр сэтгэлээ өгөөгүй. Түүний надад тавьсан анхаарал халамж, ажил албаныхаа ач буянаар олж өгсөн дур булаам ажил, гэр оронтой болгосон нь намайг түүнтэй холбож байсныг би хожим ухаарсан. Түүн дээр нэг хөөрхөн охинтой болсон явдал бүр ч бат бөх аргамж болсон. Гэлээ гээд жинхэнэ хайр сэтгэлээ өөр хүнд өгөхөд тэр бүгд саад тотгор болоогүй. Манай үйлдвэрийн инженер Эрдэнэжав гэж нэг гоё залуу байх. Үнэндээ хайр гэдэг чинь бурханы хишиг болохоос арилжааны морь биш юм билээ. Би түүнийг юугаар ч сольж чадахгүй болсон байв. Тэр маань сургууль төгсч ирээд удаагүй, хөдөөний хүүхэд байсан болохоор садангийнхаа гэрийн зайд толгой хавчуулж амьдардаг байсан. Би бол гурвын гурван өрөө байртай, юугаар ч үл дутах айлын эзэгтэй. Тэгээд ч ажил алба нь тийм болохоор нөхөр маань гэрт байх нь ховор. Энэ завшааныг ашиглаж л таараа. Ер нь хайр сэтгэл гэдэг чинь зүүний сүвэгчээр орж чадах, зүлэг ногоо шиг ургаж чадах эд юм шүү дээ. Үнэхээр хайр сэтгэл гэдэг чинь аз жаргалын дагуул болохоос биш түүнийг бүтээгч, туурвигч нь биш юм. Эрдэнэжав бид хоёр өдрийн цагаар голдуухан манайхаар уулзалдаж, нөхрийн эзгүйд би түүнийхээ халуун тэвэрт жаргаж хонох нь ч бий. Тэр маань хойноос юм үзээгүй хүүхдээрээ амьтан ирсэн юм шүү дээ. Тэгээд ч сая юмны амт авч байгаа болохоор амьдралыг аль өөдрөг талаас нь харж, гэнэн томоогүйгээсээ болоод баахан болчимгүй аашилдаг байсан байх. Гэвч бидний нуудгай явдал нөхрийн гярхай хараа, мэргэжлийнх нь өндөр ур чадварт аргагүй л эргэлдэж байж. Ерөөсөө ч дурлал гэдэг чинь харалган зүйл шүү дээ. Бидний яриа хөөрөө, нөгөө ажлын үеийн дуу чимээний соронзон бичлэг хүртэл түүний гарт байсан гээд бодчих” гэснээ Алтантуяа гартаа барьсан шүдэнзээ хугалан байж дахин нэг тамхи асаалаа. Нүүр царай нь яльгүй хөөнгөтөн, сэтгэлийн хямралаа дагаад дур булаам гоо үзэсгэлэн нь яльгүй гундсан мэт санагдаж билээ. Тэрбээр тамхи татах зуураа цааш өгүүлрүүн:
“Нэг удаа нөхөр маань хэд хоногоор хөдөө явах боллоо гээд бүр онгоцны тийз хүртэл үзүүлээд явлаа. Архичин эр найз нөхөд рүүгээ “Авгай эмнэлэгт хэвтсэн. Ура!” гэж утасдсан гэдэг шиг Эрдэнэжав бид хоёрын ухаангүй жаргал ч “Ура!” гэх маягтай эхэлж билээ. Бид хоёр баахан үнсэлцэж нялуурч байгаад чармай нүцгэлээд оронд орсон. Тэгээд нөгөө ажлаа хэн хэндээ бахдалтай сайхнаар хийгээд, Эрдэнэжавыг яг миний дээрээс буугаад байх тэр агшинд тагтны хаалга сэвхийтэл онгойж нэг хүн ороод ирсэн. Анхандаа миний толгойд чөтгөр шулмас гэх мэтийн юм бодогдож үнхэлцэг хагартлаа айлаа. Гэвч түүнээс долоон дор юм болсон. Чөтгөр шулмас гээч нь байсан бол нэг сайн айж аваад л болчих нь тэр. Гэтэл тэр чөтгөр шулмас биш миний нөхөр байсан. Бүгдийг нь урьдчилаад зэхчихсэн байж. Тэр үед надад ямар аймаар байсан гээч. Нөхөр маань нүцгэн шалдан биднийг хоёр нүдээрээ харж байгаа мөртлөө хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Тэр ч байтугай ганц ч үг ганхийгээгүй. Хөөрхий муу Эрдэнэжав ч яахав, чичирч салганан байж хувцаслахчаан аядсан. Гэвч түүнээс яаж тийм их зориг гарсан юм бүү мэд. Яг хаалган дээр очоод эргэж хараад надад “Би чамд хайртай шүү” гэж тодоос тод хэлж билээ. Түүнийг гарсаны дараа нөхөр маань бас л юу ч хэлэлгүй нөгөө өрөөнд ороод нам жим болсон. Би өглөө нь ажилдаа очих аядлаа. Харин Эрдэнэжав ирсэнгүй. Дуу чимээндээ чичирхийлж байдаг үйлдвэр маань үхмэл чимээгүй оргиод нэг л их том хадан агуй мэт санагдаж билээ. Сэтгэл ер тогтдоггүй. Аргагүйн эрхэнд Эрдэнэжавын байдаг айл руу утасдлаа.
Эгч авгай нь дуугаар минь намайг таниад “Сүйд болсон шүү, охин минь. Цаадах чинь урьд шөнө их орой ирсэн юм. Аяга цай ч ууж амжаагүй байтал сэргийлэхийнхэн орж ирээд түүнийг гавлаад авч гарсан. Өөрөө ч царай зүс нь нэг л хачин байсан юм. Цагдаа нар баривчлах бичиг энэ тэрийг үзүүлж байна лээ. Чухам ямар хэрэг хийсэнийг нь мэдэх юм алга. Өнөө өглөө утасдаж сураглавал бурхан минь нөгөө айхтар “Ганц худаг”-т очсон сураг гарлаа” гэж хэллээ. Эрдэнэжав “Ганц худаг”-т хоёр сар гаруй болсон. Түүний ажилладаг цехэд хэд хоногийн өмнө хулгайн хэрэг гарсан юм. Уг нь бага биш хөрөнгө алдсан л даа. Үүнийг Эрдэнэжавт тулгасан байгаа юм. Гэвч тэр улайм цайм тулгасан энэ хэргийг хүлээгээгүй. Тэгтэл хэргийн газраас түүний хурууны хээ, гутлын мөр, татсан тамхины шилбэ энэ тэр гээд л эд мөрийн баримт бишгүйдээ нэг олдсон юм байж. Тэгээд л түүнд шүүх тулгаад гурван жилийн ял өгчихсөн. Энэ бүхэн бол нөхрийн маань зориудаар зохион байгуулсан хэрэг гэдгийг би тааварлаж байлаа. Нэг удаа уурандаа “Чи ч ёстой хүн юм даа. Түүнийг тэгж амьдаар нь алахаар шууд буудчихгүй дээ” гэсэнд тэр “Би эрүүгийн хэрэгтэнтэй орооцолдох нь бүү хэл эхнэрээ хулгайлсан хүнийг ганц няслалгүй явуулчихдаг хүн шүү” гэхээс өөр үг хэлээгүй. Түүнээс хойш би Эрдэнэжавын сургийг алдсан. Нөхөр бид хоёр яахав, хүн харахад нэг гэрийн эр эм. Гэвч өөр өөр өрөөнд бие биетэйгээ дуугарах ч үгүй амьдарна. Нөхөр маань Эрдэнэжав бид хоёроос өш хонзонгоо эр хүн шиг аваад өнгөрч болох л байсан. Гэтэл нөгөөх л НАХЯ-ныхаа аргаар түүнийг минь, бас миний хайр сэтгэлийг баллаж орхисон доо. Би ч яахав, өөдгүй муу эм. Нөхрөөсөө салбал нам ч үгүй, ажил төрөл ч үгүй, түүн дээр нөхөр маань охиноо аав ээж дээрээ аваачаад өгчихсөн болохоор хорвоогийн ганц нарнаасаа бүрмөсөн сална гэдгийг мэдээд хуучин нөхрийнхөө хуучин эхнэрийн дүрд тоглохчоон болдог болсон юм. Тэр өдрөөс хойш бидний хооронд эр эмийн явдал огтхон ч байхгүй болсон. Хэн нь хэнийхээ өрөө хөлслөгч юм бүү мэд. Хоол ундаа хүртэл тус тусдаа хийж идэж уудаг гээд бодчих. Тэр ч надаас салж зүрхэлсэнгүй. Учир нь түүнд яамных нь хэлтсийн даргын, цаашлаад орлогч сайдын суудал ойрхон харагдаад байсан юм билээ. Эхнэр хүүхдээсээ салсан, гэр бүлийн талаар тогтворгүй хүн ийм том албан тушаалд яаж тэнцэх билээ. Тэр ч тэр, би ч тэр, аргагүй л зовж явахдаа таарсан бэртэгчингүүд байгаа биз. Ингэж л бид хоёр аз жаргал бялхсан айл гэрийн эзэд биш авсан дотор ялзарсан амьд үхдэлүүд болсон юм даа” гэж хэлээд уртаар шүүрс алдаж билээ. Тэр хэдийгээр “Чи эхнэр хүүхэдтэй. Би бусдыг доромжилж чадахгүй. Би өөрийгөө дэн болгон асааж, чамайг эрвээхэй болгож шатаамааргүй байна” гэж хэлж байсан ч аргагүй л эсрэг хүйстэнээ эрэлхийлдэг эм амьтаны зөн совингоор намайг өөрийн эрхгүй хүсэмжилж билээ. Тэгээд би яг л түүнтэй анх учирсан шигээ ойн бяцхан төгөлд тэвэрч аваад үнсч орхисон. Тэр огтхон ч цааргалаагүй. Хөвд өвсөн дээр татаж хэвтүүлэхэд ч бас дургүйцээгүй. Улам зориг орж цамцных нь товчийг тайлж, хөхөвчийг нь мулт татаад сэргэр хөхөн дээр нь гараа тавихад миний гарыг түлхээгүй. Өндийн босч сэгсийсэн үс, тайчуулсан товч бүрнээ засч янзлаагүй. Тэгээд л бидэн хоёр бүтэн өдөржин ужид цэнгэлийн мананд ухаан жолоогүй хөвж билээ. Цаашид ч тэр миний дурлалт бүсгүй болж хувирсан.
16 Comments
ãàéã¿é ë çîõèîë áàéíà
гүйээ яахавээ дажгуй….
эмэгтэйг доош ни xийгээд эрэгтэйг дээш татасан xогийн зоxиолч бн даа
зохиол л бгааз дээ.
дажгуй л болж.
Saihan zohiol bna
Ñàéõàí çîõèîë áàéíà
зохиомж юм бишүү. болсон явдал юм у? ямартаа ч араар тавидаг хүмүүст анхаарулга болж магадгүй л юм бна.
онцгүй зохиол байна даа. амьдрал дээр байдаггүй юм даа
Би ойлгож байна.Даанч чадал хүрэхгүй юм.Чи ч хүний зовлонг бусдад яардаг жинхэн янхан юмдаа муу гичий
зазо… дээр уед нам энэ тэр ажил карээр энэ тэрээс болоод салж чадаагуй, амидралдаа сэтгэл xангалуун бус олон бий. монголд нэг төрийн бус байгууллагийн заxирал xийдэг авгай бий, дээр уед xэл амнаас айгаад салж чадаxгуй байсаар өдий хурсэн одоо хаус бариад эxнэр нуxур 2 тус тусдаа унтдаг, за тэр ни ч яxав тэр xуний хуви заяа юм биз гэтэл тийм хумууст нинжин сэтгэл дутдаг юмдаа, xави ойрийнхондоо ч сайxан сэтгэлээр xандаж чадаxгуй, ер ни дэмий юм билээ. xол байсан дээр.
өөрөө л буруу юм хийж дээ.
бүтэхгүй эмэгтэй байна да
Үхэж байсан завхай эм л байна нээг их зовсон амьтан болж гэнэ хохь нээ
кк сонин л юум бна ..
арай ч дээ жаргал даахгуй л бна даа
xаxаxа зохиол дунд болж