Хүүхэд аав, ээж хоёртоо эн тэнцүүхэн хайртай байдаг

divorce

Гэр бүл салалтын түвшин өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь хувийн багахан хүрээнээс аль хэдийн гарч, улс үндэстний гэр бүлийн генофондод заналхийлж болзошгүй хэмжээнд хүрч болохыг үгүйсгэх аргагүй.

Орост явуулсан судалгаагаар дахин гэрлэх нь эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд хүндээр тусдаг болох нь тогтоогджээ. Салсан эмэгтэйчүүдийн дотроос хүүхэдгүй нь ихэвчлэн түрүүлж нөхөрт гардаг байна. Гэтэл салсан эмэгтэйчүүдийн дийлэнх нь нэг буюу түүнээс дээш хүүхэдтэй байдаг.Энэ нь гэр бүл салахад хүүхэд илүү хохирдог гэсэн үг. Эцэг эхийн аль нэг нь (голдуу эцэггүй байх) байхгүй амьдрал хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлдөг байна.

Санал асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь хүүхдийнхээ эцэгтэй ямар ч харьцаа холбоогүй байдаг гэнэ. Хүүхдийн тэтгэмжийн мөнгийг банкаар гуйвуулчихдаг тул харьцаа тогтоогоод байх шаардлагагүй гэж дээрх эмэгтэйчүүдийн тал нь үзэж байна.

Эцэг эх нь салж сарнихад хүүхэд хамгийн их хохирдог

– Эцэг эх нь салж сарних явдлыг хүүхдүүд тун эмзэг хүлээн авдаг.
– Хүүхдүүдэд эцэг эхийнх нь хэн нь буруутай нь огт хамаагүй.
– Эцэг эх нь юунаас болж салж сарних болсон нь тэдэнд тийм ч чухал байдаггүй.
– Учир нь хүүхдүүд аав ээж хоёртоо эн тэнцүү хайртай байдаг.
– Архичин нөхрөөс салах нь зөв гэж нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл хүүхдүүдэд аав нь архичин ч бай, тамхичин ч бай хамаагүй гэнэ. Тэд эцгийгээ байгаа чигээр нь л хүлээж авч чаддаг байна.
– Хүүхдийн нүдэнд архичин аав нь хэзээ ч жигшүүртэй харагддаггүй гэсэн үг.
– Өсвөр насны хүүхэд гэр бүл салалтыг дотроо маш эмзэг хүлээн авч шаналдаг.
– Эцэг эх нь салахад хүүхэд хамгийн түрүүнд хичээл сурлагадаа ч мууддаг.
– Нууцлагдмал томчуудын ертөнц дэх учир явдлыг ойлгоогүй хүүхдүүд муу хүмүүстэй үерхэж, буруу замаар ордог.
– Гэртээ хааяа “үзэгддэг” эцгүүд хүүхдийн хүмүүжилд ямар ч нэмэр оруулдаггүй, бас ямар ч анхаарал ч тавьдаггүй байна.
– Эхнэрээсээ салсан хойноо хүүхэдтэйгээ олигтойхон юм хум ч ярилгүй юухан хээхэн өгсөн болоод яваад өгдөг эцгүүд байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам ийм эцэг хүүхдийн хэлхээ холбоо улам бүр унтардаг.
– Эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд учир дутагдалтай тул салж буй эр нөхөртэйгөө хэвийн харьцаатай үлдэхийг хүсдэггүй.
– Энэ нь хүүхдийн хүмүүжил, сэтгэл санаанд нь муу үр нөлөө үзүүлдэг.
– Эмэгтэйчүүдийн 57.8 хувь нь гэр бүл салахдаа хуучин нөхөртэйгээ дайсагналцсан харьцаатай үлддэг байна.
– Хэрэв гэр бүл салсны дараа ч гэсэн хуучин эр нөхөртэйгөө тайван, хэвийн, найзархаг харьцаа тогтоож чадвал хүүхдийн хүмүүжилд илүү сайнаар нөлөөлдөг.
– Хэрэв эх нь салсан ч гэлээ эцэгтэй нь сайхан харьцдаг, гэр орондоо дуртайяа урьдаг бол хүүхэд эцэг эхийнхээ салж сарнисан энэ үйл явдлыг сэтгэл санааны хувьд арай хөнгөнөөр давдаг байна.

/Хань/

9 Comments

  1. beegii says:

    uul n nadad ene hongorzuliin bichsen gants neg ym n taalagddag, yor n ih dajgui bodoltoi, gaigui huunen ym shig sanagddag bailaa, tegsen chin ooroo yostoi baliar enger sultai, erchuudiin devsger bsiin bn lee shd, teriig unshsanaas hoish bur booljis hurdeg boltson,..

  2. Uyanga says:

    хонгорзул авгай яг сурч харагдаач. зүгээр л монголд гэртээ байдаг 3-4 хүүхэдтэй, гэрийн ажилгүй авгай л биз. гадаадад сурдаг бол ингэж нэтийн буг болох завгүй сурах байхоо. хахахаха

  3. Xongorzul says:

    Sainuu Monda chinii setgegdel bas taalagddag shuu. Bi Hadmuudad taalagdah tiim chuhal gejuu? gesen niitlel bichij baisan.
    -Unendee bi 4 emegtei duutei bas 4n egchtei 4-n ahtai, bas amidrald jaahan ert hol tavisan. -21teidee 2 dahi huugee gargaj bailaa, amidral daanch sanasnaar boloh bish dee
    -amidrald bugsiig uzsen gej helehgui bas yu ch uzeegui gej helehgui, amidraad l guigeed l baina, hedii chinee ajilsag baih tusam todii chinee amidral huniig shagnah yum, odoo bi amidrald bas holoo oljee.. tiimdee ch end ch bai haana ch bai ohin hunii ur emegtei naizdaa haramgui setgelee huvaaltsaj bas haramgui zovlogoo sonsoh durtai.

    -Hunii amidral saihan shuu dee, hetsuu berhiig davaad l yalaad l baih uramtai, bas gunij gutarch gantsaardaj uilah ch dursamjtai… amidrald sohrohgui l sorood l baival hun yalna baih gej boddiin.

    -ene site-naas olon hunii zovlogoo unshih unelelt dugnelt gargah geed l er ni heregtei saihan site

  4. GERLEE says:

    имэйл харагдахгүй гэсэн чинь яасн бэ админаа

  5. Apo says:

    тиймээ энэ бол аймшиг. Манай ээж аав бага байхад минь салаад буцаад нийлж байсан. Тэр үед би аавтайгаа л баймаар санагдаад байхаар нь аав дээрээ очсон. тэгээд хэд хоноод шууд л ээжтэйгээ баймаар санагдсан тэгээд буцаад л ээж дээрээ очсон боловч ахиад л аавийгаа санасан. Тэр үед жаахан байсан болхоор 2уулантай нь байх санаа ерөөсөө төрөөгүй лдээ. гхэдээ л тэр 2 нийлхэд хамтдаа байвал хэнийгээ ч санахгүй гое байдгийн байна гэдгийг нь ойлгож билээ. Магадгүй Салалт ньтүр зуурийнх бөгөөд эргэж нийлээд ямар ч хэрүүлгүй урьд өмнөхөөсөө илүү аз жаргалтай байвал энэ нь хүүхдийг илүү амьдралыг сайн ойлгодог хүнийг хайрладаг болгодог юм шигээ. Энэ үеээс хойш ээж аав 2тоо улам л хайртай болсондоо гэхдээ би хүүхдээ ингэж өсгөхгүй эээ. Учир нь энэ нь тийм ч сайн зүйл биш. Би одоо болтол хэрэлдэж байгаа хүмүүсийг харахаар багааа ээж аав 2оосоо айж байсан айдас минь яг л эргээд тэр хэвээрээ төрдөг. дотор эвгүй болоод хоолой зангираад нэг аймаар шүү.

  6. monda says:

    хонгорзулаа чи салчихсан юм уу?бичсэн зуйлсээс чинь хараад тэгж бодогдоод.ямарч байсан гадаадад мастэрт сурдаг,2 хүүхэдтэй нөхөр чинь найз хүүхэнтэй чинь явалдсан гээд ………..гэхдээ чиний зөвөлгөөнүүд их дажгүй санагддаг шүү

  7. jeki says:

    холуур холуур

  8. Xongorzul says:

    -eooe honduur gazar maajdag baina sh de

  9. hair says:

    тиймээ эцэг эх салахлаар хүүхэд ямар хэцүү байдаг гээч. намайг бага байхад ээж аав маань салсан. бага ч гэж дээ дунд ангид байхад. тэгээд ямар аймаар байсан гээч. одоо бодоход хэцүү хэцүү. гэсэн ч аав ээж 2 маань биднийг хайраар дутаагаагүй ээ. амьдрал бол зовлон амьдрал бол хясал …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.