Сайн байцгаана уу, би энэ сайтын мэдээллийг нилээд эртнээс уншдаг байсан, надад маш их таалагддаг. Энд янз бүрийн хүмүүс өөрт тохиолдсон амьдралын асуудлуудаа бичдэг нь бусдад нээлттэй байх боломжийг олгодог гэж боддог. Тиймээс та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлээд ямар ч хэцүү байдалд байсан хяналтаа битгий алдаарай сайхан цаг, сайхан мөч ирнэ гэдэгт үргэлж итгэлтэй байгаарай гэж хэлмээр байна. Ингээд өөрийн амьдрал тэр тусмаа хос 2-ын амьдралыг аз жаргалтай байхад нөлөөлдөг чухал зүйлийн талаар өөрийн мэддэг өчүүхэн зүйлсээс хуваалцая гэж бодлоо.
Би 28 настай,нөхөртэй болоод 2 жил болж байна, миний нөхөр жирийн сайхан монгол залуу би үргэлж нөхрийхөө сайн талыг харж дутагдалтай талыг нь бага харахыг хичээдэг. Энэ нь надад амар байдаг, энэ хүнийг би сайн хүн гэж сонгож суусан болохоор өчүүхэн жижиг алдааг нь шүүмжилж өө хайж амьдрах ямар ч утгагүй. Ийм байх тусам нөхөр минь намайг улам хайрлаж намайг хүндэлж бүр илүү сайн байх гэж хичээдэг юм, түүнийг нь би мэдэрдэг.
Бид 2 өглөө гарах бүртээ бие биенээ үнсэж өдрийн ажилд нь амжилт хүсэж, орой уулзахдаа үнсэн угтаж өдрийн ажлаа уралдан ярьж жижигхэн амжилт гаргах бүрт бие биедээ урам өгч бахархаж байгаагаа илэрхийлдэг. Энэ нь улам их амжилт гаргахад хэн хэнд нь түлхэц болдог гэж боддог.
Бас миний бодлоор гэр бүлийн аз жаргалд эмэгтэй хүний үүрэг маш их гэдгийг ухаарсан. Эмэгтэй хүн нөхөртөө үнэнч найз нь байж, хамгийн хэцүү үед ч сонсож хүлээж авч чаддаг нөхөр нь, хайрлан энхрийлэгч байх их чухал шүү гэж хэлмээр байна. Нөхөр маань надад эрхлэх дуртай яг жаахан хүүхэд шиг нүдэн дээрээ үнсүүлээд, нуруугаа илүүлээд, сайхан үг сонсоод хэвтэх дуртай би ч хэзээ ч үүнд татгалздаггүй. Татгалздаггүй болохоор намайг ч бас эрхлүүлж хайрладаг. Битгий нөхрөөсөө хайраа халамжаа харамлаарай, эргээд чамд маш их хайр халамж ирнэ.
Мөн хамгийн чухал зүйл бол хос 2-ын нандин зүйл болох сексийн талаар бичихгүй өнгөрч болохгүй байх. Энэ хамгийн чухал шүү, эмэгтэй хүн өөртөө арчаатай цэвэрч цэмцгэр бас эмэгтэйлэг санаачлагатай байх хэрэгтэй. Сайхан хувцасладаг, нөхөртөө үнэнч ханддаг, нөхрийнхөө жинхэнэ амраг байж чаддаг эмэгтэйг эр нөхөр нь хайрладаг, харамладаг бас эргээд үнэнч байдаг юм шүү.
Орондоо ороод нөхрөө санаачлахыг хүлээлгүй өөрөө эхэлж энхрийлэхэд миний нөхөр маш дуртай, заримдаа зөөлөн үнсэж бүх бие эрхтэнд зөөлөн хандахад маргааш нь яг галзуу эм арслан шиг дураараа омголон байхад бас л дуртай. Мөн эр хүний бахархал болсон эрхтэнг нь эргэлзэлгүйгээр таалж сураарай. Бид 2 хамтдаа Камасутра уншдаг эндээс өөрсдийн мэдэхгүй зүйлийг их сурсан. Энэ бүхнээс би эмэгтэйчүүд та бүхэндээ хэлэхэд чи өөрөө амьдралд, эр нөхөртөө яаж хандана чиний амьдрал аз жаргалтай байх эсэх нь хамаардаг юм шүү. Нэгэнт хүний сайхан хүүгийн гэргий болсон бол эмэгтэй хүний сайхан чанар, чадварыг өөртөө цогцлоож жинхэнэ бахархал нь байгаарай. Тэр цагт чамайг нөхөр чинь хуурч бусад эмэгтэйчүүд элэг доог хийхгүй.
Бид 2 эд хөрөнгө мөнгөөр баян биш гэхдээ бид 2 бие биенээ хүндлэх хүндлэлээр баян, хайраар баян залуу хосууд байж чадаж байгаадаа би сэтгэл дүүрэн байдаг.
Миний бичлэгийг унших хүмүүст аз жаргалыг хүсэж цоглог сайхан амьдраарай гэж ерөөе.
cekc.mn дээр ирсэн захидал
32 Comments
Амьдрах сайхан, сайхан амьдрах бүр сайхан.
гоё юмооооооо…. аз жаргал
би их хожуу уншчих шиг боллоо яг жилийн өмнөх бичилт байсан байна. Энэ өглөө ийм гоё зүйл уншиж эхлэж байгаадаа сэтгэл санаа сайхан болоод мөн олзуурхаж байна. Манай хүн бас маш сайн бас сайхан хүн байдагийн за за Монголын бүх залуустаа аз жаргал хүсэе дээ баярлалаа
Баярлалаа. Чи бол жинхэнэ ухаантай эмэгтэй байна. Бид ч бас амьдралаа ийм болгож болно. Хайрттайгаа ярилцах хэрэгтэй. Хоёр биендээ хайртай л бол одоо ичиж зоволгүй харьцаагаа ийм болгох хэрэгтэй.
Би ч гэсэн чаднаа.
маш гоё. дээр бичсэн хүмүүсийн зарим нэгнийх нь уруу дорой бодлууд ёстой хамаагүй шүү. чи ийм бодолтой ингэж амьдарч чадаж байгаа юм чинь цаашид ч сайхан амьдарч чадна. хэцүү зүйл тохиолдсон байлаа ч гэсэн хамгийн зөв шийдлийг олж чадна гэдэгтээ итгэлтэй байгаарай. та 2-т аз жаргал хүсье.
азжаргалтай гэр бүл ийм л байх тиймээ яг л ийм байх хэрэгтэй таний бичсэн зүйлийг уншаад сэтгэл санаа маани ахин торсон юм шиг болж ба аа
би удахгуй хуримаа хийж монголдоо очиж хайртай чимэгээтэйгээ ийм л амидрах болно оо танай гэр булд сайн сайханий сүүн цацал оргон барий та сайхан эмэгтэй юм аа амжилт хүсэе !
Баярлалаа. Та 2 шиг бие биенээ хүндэлсэн сайхан гэр бүлүүд олон бий болох болтугай. Чин сэтгэлээсээ аз жаргал хүсье.
надад энэ нийтлэл маш их таалагдлаа тийм учраас сэтгэгдлээ үлдээхгүй бж чадсангүй, цаашдаа ч иймэрхүү гэгээлэг биэ биэндээ урам өгсөн зүйлүүд бичиж байвал зүгээр юм шигээ
та 2-т сайн сайхан бүхнийг хүсье.
Сайхан бичсэн байнаа. Эхэндээ өөрийнхөө эхнэрийг бичсэн юм болголоо. Эхнэр маань амралтын өдрүүдээр ээж дүү нартайгаа уулзахаар эрдэнэт явна гээд би суулгаж өгчөөд ирлээ.Надад ажил гарсан тул явж чадсангүй. Сая л суулгаж өгсөн мөртлөө одоо санаж байна гэж… Одоо жаахан хоол хийж идчээд унтана даа. Залуусаа ингэж л бие биенээ хайрлаж амьдрах ёстой шүү. Яг л миний амьдрал байнаа. Чамд аз жаргал хүсье.
Ёоо найс, Би яг чам шиг эхнэртэй болоод та 2 шиг аз жаргалтай амьдармаар байна. Удку 26 хүрлээ, стилл сингл яаанаа
гehdee buh ehneruud anh nohorteigoo suuhdaal muuhai aashtai baidagguishdee. yamar ih hairlaj halamjilj baisanch negl odor araar taviadl muuhai aashtai ehner bolgochihdog baihgui yuu tegeheer er hun hair daahdaa muu ni unenshuu.
Бусгуй мини. Аз жаргал эрүүл энх сайн сайхан бухнийг унэн зурхний угаас хусэж байна.Амидрал сайхаан. Хэзээ нэгэн цагт ийм гэр бултэй болноо. Баярлалаа.
ÿìàð äýýðýý áàéõ íü ÿàõàâýý èõ ñàéõàí áàéíà: óíøèõàä ÷ ãýñýí óðàìòàé þì
Жаки, Гэрлээ 2-ийн хэлснээр шинэхэн дээрээ байгаам байна. Гэхдээ одоохондоо ийм тийм байдгийн гэж хүнийг сэтгэл санаагаар унагаагаад яахав, тэгээд ч хүн бүрийн бурхнаас зурсан зураг ондоо. Тэгэхлээр та 2т амжилт хүсье. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал шиг сайхан юм хаанаа байнаа, одоо ч тэрийг мартаж дээ.
humuusee bi end ih olon niitlel bichij baisan
getel bichihgui barag 3 sar bolod bcihsen chin minii bcihsen zuil niitlegdehgui yum,,,,
yachihwaa minii zuil taalagdahgui bolod admin niitlehgui bnuu bi yamar neg yumiig buruu hiigeed baina uu
угаасаа эхний 4,5 жил залуу хосын амьдрал тэр чигтээ диваажин л байдаг шд,хүүхэдтэй болоод ирэхээр асуудлууд аяндаа ар араасаа цувраад гараад ирнэ гайгүй,кк…тэр үеийг харин бүсгүй хүний ухаан,тэвчээр зааж даваарай даа. дараа нь зан зангаа мэдэлцээд байдал бишэдвэл энэ бичсэнээ олж уншаарай,мөн залуудаа ч бас уншуулаарай. энэ чигтээ үүрд амьдравал сайн л байна,та 2-ын цаашдын амьдралд аз жаргал хүсье.
Эхнэр бид 2 -г залуу байхад харсан хүмүүс бас л “Залуу байхад ийм л байдаг юм” гэцгээдэг байж билээ. Харин одоо хүмүүс хархаараа та 2 яаж ийм байж чаддаг юм бэ хэмээн атаархцгаадаг юм шүү. Үргэлж шинэхэн хосууд шиг байх нууцыг чи олжээ бүсгүй минь. Та 2-н харьцаа хэзээ ч хуучрахгүйээ. Амжилт хүсэе
bi cham shig barag chamaas ch iluu nuhuruu hairlaj hundelj enhriilj itgedeg bsan.
gehdee het ih itgej baij unduruus unah aimaar yum bilee,
gehde chamd az jargal husey zaawal muu yum bodoh albagui l dee
эхлэл гоэ бөгөөд зөв тавигджээ аз жаргал хүсий 2 болон ирээдүйн баби нарт чини
Донгож л 2 жил болж байж. шинэхэн л бна даа. Хэн ч шинэ дээрээ тэгдэг л юм даа.
Шинэхэн дээрээ байгаа юм бн. 1 юм захия. Одоо хичнээн жаргалтай байсан ч хэрвээ хэзээ 1 тсагт над муу юм тохиолдвол би яах ёстой вэ гэж хааяа 1 сониучирахн бодож байгаарай. Жишээ ни нохор оор хуухэнтэй бх гэх мт. Муу ёрлож байгаа юм биш. Би яг чам шиг нохортоо ханддаг байсан, сэтгэдэг бсн. Нохор маани ч надад яг л эргүүлээд чиний бичсэн шиг байдаг бсн. 1 одор амидрал орвонгоороо эргэж, хэтэрхий итгэж хайрлаж, хундэлж явсан би гдг хун гомдсонсоо гун шоконд ороод сэтгэл заслийн эмчилгээнд бутэн жил шахуу явсн. Унэнийг хэлэхэд хагас солиорлийн байдалд орсон бснаа суулд ни ойлгосон. Гэхдээ чамд тийм муу зуйл тохиолдохгуй гдгт найдаж бн. Бурхан оршоог.
chi uneheer gaihamshigtai busgui bna chamd unen setgeleesee az jargal husey. Chi iim baihae gartsaagui saihan amidarnaa. Ehner min iim ch boloosoi tegvel erchuud bid chin ami hairgui zutgene shude
Saihan energytei zuil unshij baih saihan shuu. Iim gerel gegeetei amidral chini ulam ulam gereltej ungu orj baigaasai gej husej baina. Ta buhend az jargal sain saihan buhniig husye. Dogshin orj bui bar jildee dutagdal bagatai, hiisen buteesen zuiltei, ergeed harahad baharhahaar saihan amidrahiig husye
хүн бүхэн ийм байвал үнэхээр сайхан
нэг ч гэсэн өөдрөг зүйл унших ямар сайхан байнаа, бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж үнэн үг шүү . залуу гэр бүлүүд уншууштай хэрэгтэй юм аа
ãàéõàëòàé… ìºðººäëèéí ãýð á¿ëèéã á¿òýýæýý.. àç æàðãàë õ¿ñüå!
баярлаа чамд их гоы УНЭН зуйл бичжээ та нар харж бнауу ийм сайхан гэгэээлэг унэн зуйл бичиж бхад коммэнтийн тоо их чамлалттай бна тэхээр? хэхэ энэ их унэн зуйл бичсэн бнашуу бичсэн бүсгүйд дахин баярлалааа хүн бүр аз жаргалтай байх болтугай
ийм сайхан юм бичсэнд баярлалаа. чиний амьдралд аз жаргал хүсий. амьдрал бол баялаг шоо
сайн байна шуу. атаарxмаар юмаа. Эхнэртэйгээ нэг тийм байж узэхсэн.
танай гэр бүлд аз жаргал хүсье.монголд танай гэр бүл шиг гэр бүлүүд улам олон байгаасай….
Нэг ч гэсэн хүн ийм юм бичээсэй дээ ахиад .