Энэ хүнд дарамтлуулаад цаашдаа тэсэхгүй байх

92520308

Сайн байцгаана уу би эмэгтэй одоо 22 настай. Найз залуутайгаа 3 жил болсон. Бид 2 энэ намар хуримаа хийе гэсэн бодолтой байгаа. Даанч нэг асуудал гараад байна. Найз залуу маань айлын бага дээрээ 1 ах 3 эгчтэй л дээ. Хамгийн том эгч нь нөхөргүй 2 хүүхэдтэй ёстой муухай ааштай хүүхэн байдаг юм. Ааш хар хоёроос нь болоод нөхөр нь салсан юм гэсэн. Нөхөргүй 2 жаахан хүүхэдтэй болоод ч тэр юмуу байнга л ямар нэг юманд бухимдаад гэрт нь орохоор байнга л ээж аав дүү нартайгаа хэрэлдээд сууж байхын.бас дээрээс нь намайг үзэхгүй. Би ээжтэйгээ хоёулахнаа л амьдардаг өөр хамаатан садан гээд байх хүн байхгүй. Ээжтэйгээ хотын захад хашаа байшинд амьдардаг тэгээд заримдаа гэрт нь оронгуут нүүрс үнэртээд байна гээд л үглэж гарна. Би гэр хороололд амьдардаг гэсэн ч хиртэй хувцастай нүүрс үнэртүүлж явж байгаагүй миний ар гэр тааруу болохоор л тэгээд байна уу гэж бодогдох юм. Тэгээд л аль болох өөрийгөө бусдаас дутахгүй харагдуулах гэж цалингаараа хувцас хунар аваад өмсөөд ирэнгүүт л залуу охидууд ч сайхан юм хөгшин баячуудтай явалдаж үнэтэй цайтай юм авахуулаад гээд л үглэнэ. Өөрөө ажил ч хийхгүй дүү нарынхаа мөнгөөр амьдардаг юм байж найз залууг маань арчаагүй гэж байнга дуудна. Би бүүр тэсэхгүй саяхан хэрэлдэж ч үзлээ тэгэхээр өөдөөс юу гэнэ гээч чам шиг өндөр туранхай эрвээхий шиг юмнууд бүгд л янхан байдаг гэх юм. Би бүүр яахаа ч мэдэх юм алга.

Найз залуу маань миний анхны эр хүн би түүнийгээ хуурч явсан удаагүй даанч эгчийнх нь энэ үгнээс болоод тэр надад нэгл эргэлзэж эхлээд ч байгаа юм шиг. Ээж аав бусад дүү нар нь бүгд л надад сайн даанч том эгч нь эв нь олдохгүй хүн юмаа эгчийг нь тоохгүй ингээд хамт амьдарья гэхээр бид 2н амьдралд байнга л орж ирэх нь тодорхой би ч энэ хүнд дарамтлуулаад цаашдаа тэсэхгүй байх би яг яавал дээр вэ ийм зан ааштай хүнтэй яаж харьцвал зөөлрөх юм бол оо?

cekc.mn дээр ирсэн захидал

39 Comments

  1. moogii says:

    за чамайг дарамталбал тэгээд шууд тэр эгчийг н алгад. найз залуу чин чамайг өмөөрөх байлгуй дээ хайртай л юм бол. угуй бол сал. чи сайхан хуухэн шиг бн. чамд сайн залуу, хайрлах залуу олдоно гайгуй

  2. XoXo says:

    ийм эрт xүнтэй сууж ядгийн… сайн таниж мэдэж., учир начираа олж бж бас өөрөө xөл дээрээ тогтож бж суусан ни дээр бxаа…

  3. êèêè says:

    àâîìàí ãî¸ áè÷æýý

  4. Awoman says:

    ЗА ХҮМҮҮС САЙХАН ЗӨВЛӨЖЭЭ БИ Ч ГЭСЭН ЯГ ЧАМТАЙ ЧАЦУУ НАЙЗ ЗАЛУУТАЙГАА 3 ЖИЛ БОЛСОН. ЧАМД ХҮНТЭЙ СУУХААС ӨӨР ЗОРИЛГО БАЙГАА БОЛ ТЭРИЙГЭЭ ХИЙ. БИТГИЙ ГЭРЛЭХ ГЭЖ ЯАР. БИ 3 ЖИЛ БОЛЛОО ГЭЭД НАЙЗ ЗАЛУУТАЙГАА СУУХ ГЭЖ ЯАРВАЛ ЧИ Л АЛДАНА. ӨӨР ЗҮЙЛ ХИЙ ЗОРИЛГОДОО ХҮР. ХЭРВЭЭ ЧИ БОЛОВСРОЛГҮЙ, ХҮНД ТИЙМ ИЙМ ГЭЭД ХЭЛЧИХ ЮУ Ч БАЙХГҮЙ БАЙЖ ТИЙМ АЙХТАР АВГАЙЧУУДТАЙ АЙЛД БЭР ОРОХ ГЭЖ БАЙГАА БОЛ УУЧЛААРАЙ НАЙЗАА ХЭРЭГГҮЙ. ЧИ УДЛАА ГЭХЭД 5 ЖИЛ БОЛООД ХҮҮХДЭЭ ЧИРЭЭД ЭЭЖ ДЭЭРЭЭ ИРНЭ. ЕР НЬ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД ИЙМ ЗАЛУУГААРАА ЯЛАНГУЯА СУРСАН МЭДСЭН, ХҮНД ХАРУУЛАХ ЗҮЙЛГҮЙ Л БОЛ АЙЛААР ОЧООД БАЙХ ДЭМИЙ. ЭХЛЭЭД БОЛОВСОР. ТЭР АЙЛДАА БИТГИЙ ОЙР ОЙРХОН ОЧ. НАЙЗ ЗАЛУУГАА АЖИГЛА. БИТГИЙ ЯАГААЧГҮЙ БАЙЖ ХАДМУУДТАЙГАА ОРООЦОЛДООД БАЙЛДААААААА. ЁООХ БИ ЧИНИЙ НАЙЗ БАЙСАН БОЛ Ч… ТИЙМ АЙМААР АВГАЙ БОЛ ЭЭЖИЙГ ЧИНЬ ХҮРТЭЛ ОХИНОО ИРЖ АВ ГЭЭД ДАРАМТЛАХ ШИНЖТЭЙ. ТЭГЭЭД БИТГИЙ ТИЙМ АВГАЙЧУУДАД АМЫГ НЬ НАМ ДАРАХ ҮГ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ Л БОЛ ХЭРЭЛДЭЭД ХЭРЭГГҮЙ. НЭГ БОЛ ЧИ ЧАС ХИЙСЭН ҮГТЭЙ, ӨӨРӨӨ Ч ЧАС ХИЙСЭН ОХИН Л БОЛ АНА МАНА ҮЗЭЛЦ, ҮГҮЙ БОЛ ЗҮГЭЭР МӨРӨӨРӨӨ ЯВСАН НЬ ДЭЭР.

  5. kkk says:

    энэ хо хо хо ямар ядаргаатай хүн бэ?
    за энэ ч яахав.

    захидлын эзэнд хэлэхэд би бас чиний үеийнх 23 настай. өнгөрсөн намар хүнтэй сууж хүүхэд гаргасан, одоо дажгуй э сайхан л амидарч бн.
    гэхдээ залуу хүн эрт хүнтэй суух дэмий юм шигээ, өөртөө зарцуулах зав чөлөө бага, гадуур дотуур явах эрх чөлөөгүй юм л бол ар гэр нөхөр хүүхэд гээд…ундарч өгий шдээ.
    дээр н хадамууд нэмэгдэнээ.
    хэцүү зовлонтой амьдрал руу битгий яар. ээжийгээ асар тэтгэ, найз залуудаа биш оортоо ээждээ цалингаа зориул. ээжтэйгэ бол хүн хэзээ ч газардахгүй, хүнтэй суух гэж битгий яар гэж дахин дахин хэлье

  6. hoho ho says:

    та нар чинь биеэ үнэлээд явдаг яннуудыг тасдчих гээд байдаг биш билүү.
    энэ тэнэг янхан өөр хүмүүсийн нэрээр өөрийгөө хамгаалуулсан болоод бичээд байх юмаа. чи угаасаа янхнаа зарлаад бсн биздээ?
    эрчүүд ийм тийм би 151н хүнтэй унтсан би германд биеэ үнэлдэг гээл. худлаа биш шдээ. эсвэл чи өөрөө бичсэнээ мартчихдаг орон гаран болтлоо наад ажилаа хийгээ юу?

  7. jeni says:

    чамд гэж хэлхэд наад залуутайгаа битгий суу би яг чам шиг асуудалтай сууж бсан одоо ч тийм авгай нар амидралд лай болоод бж бна хэзээ ч битгий суугаарай ханиа хархаар хадмаа хар гэж уг бий та 2 хэдий эвтэй бсан ч заавал ямар нэгэн бадлаар амидралд чини ороод бдаг бхгуй юу манай нохрийн эгч гэж нэг наадах шиг чини юм байгаа хунтэй суухгуй бж хуний амидралд лай болоод бдагийн суулдээ биэ биэнийхээ сэтгэлд юм хийгээд салхад эр ни бэлэн бдаг болтсон ш дээ чиний хувид арай хуухэд гаргаагуй суугаагуй бгаа юм чини эр ни битгий суугаарай гэж хэлий

  8. zochin says:

    Тэгээд эгч ни чамайг янхан гэж байхад танай нохор шуу юм юу гэж байна. би онгон байхад ни авсан гэдгүй юмаа гэхэд битий сонин юм яри эгчээ гэхгүй бна уу. гэхгүй бол асуудалтай шуу

  9. erhem says:

    Jackie-s bayarlalaa. saihan zovlogoo ogson bainaa. bi huvidaa bichseniig n’ tsaashid bainga bodoj yavah bolnoo. ergelzeetei baisan amidrald min’ dem boloh ug bichsend dahin bayarlalaa.

  10. Munguu says:

    за нэг муу хөгшин эгчид нь дээрэлхүүлээд байхдаа яадаг юм. Хуримаа хойшлуулаад байж л байхгүй юу. тэгээд найз залуудаа сайн ойлгуулахгүй юу. танай эгч чинь надад дургүй юм байна. энэ тэр гэж. тэгэхгүй бол суусан хойноо хамаатан саданг хооронд нь салгасан хэрэгт оров доо. заавал тэрэнтэй тэрсэлдээд ч яадаг юм.

  11. khongorkhon says:

    хадам тийм хэцүү байна гэдэг чинь хэцүү дээ та 2ийн амьдралд ямар нэг байдлаар нөлөөлөөд л байдаг юм даа. дараа нь ээж та 2ийг хамгаалах хүнгүй гээд дээрэлхээд байвал яана угаасаа дээрэлхээд эхлэсэн юм биш үү. ийм залуухан юм байж заавал хурим энэ тэр хийх гээд яах вээ эхний 2-3 жил зүгээр л 2 уулахнаа тустай гараад хамтран амьдрагч болохгүй юу даа. хүнийг таньж авахад 5 жил ч багаддаг юм байна лээ. харин тэр жиллээ хүүхэдтэй болж болохгүй шүү. тэгээд найз залуутайгаа эгчийнх нь талаар ярилцаад үзэл дээ. өмөөрөх нь үү үгүйсгэх нь үү.

  12. Ramirez Sanchez says:

    Салаач өөр ямар арага бна өөр дажгүй гартай суухгүй юу салаач. Ар гэр асуудалтай бна гэдэг бол маш том асуудал ш дэ

  13. XAXAXA says:

    Ингэхэд чиний хурим хийх нас болоогүй л байлтай. Бас тэр эгчийнх ь үглэдэг тэнэг зан чамд бол хамаа байхгүй. Дээр нэг нөхрийн зөвлөсөөр найз залуутайгаа ярилцаад эгчийнх нь талаар хэлээд үз. Хариулж байгаа хариулт нь чамд ирээдүйд яаж хандах нь илрэнэ. Тиймээс яарч битгий шийд гарга. Долоо хэмжиж нэг огтол гэдэгдээ

  14. mancha says:

    хахахаха ямар овоо гар вэ тэр авгай чин харин
    хаха
    инээд хүрчлээ
    тусдаа амидрахгүй юу дөө
    тиймэрхүү хүмүүс харин бгад бдагийма үнэн утгагүй гарууд хахаха

  15. zulaa London says:

    NEG YUM ASUUMAAR BNAAA!MONGOLIIN ZALUUCHUUD YAAGAAD IIM ERT SURCH BOLOVSORDOG NASAN DEEREE HUNTEI SUUHEE URITAL BOLGODOG YUM BE!AJIL TOROL MERGEJIL BOLOVSROL AJILIIN BAIR AMIDRAH ORON SUUTS AMARALTAARA AYLAH AMIDRALIIN EHNII ALHAM BISHUU?!BI ODOO 24 NASTAI EEJTEIGEE LONDOND AMIDRAAD 12 JIL BOLJ BNA!OLON ORNII ZALUUCHUUDTAI UULZAJ YARILTSAJ BAIHAD ARAI OOR YUM HSIG SANAGDAH YUMAA!

  16. jackie says:

    Хамгийн гол зуйл бол хамгийн туруунд оортоо чин сэтгэлээсээ ханд. Би унэхээр энэ хунд чин сэтгэлээсээ хайртай юмуу, унэхээр чин сэтгэлээсээ суумаар байгаа юмуу, энэ хунтэй хамт байхдаа би чин сэтгэлээсээ жаргалтай, баяр баясгалантай бж чаддаг билуу, бух талаараа миний сэтгэлд хурсэн хун мон билуу гээл. Унэхээр чин сэтгэлээсээ чи хамт баймаар байгаа бол оорийнхоо сэтгэл зурхэнд унэнч бай даа.

  17. jackie says:

    Хамгийн том дайснаа буулгаж авия гэвэл хамгийн сайн найз ни бол гэж 1 уг санаанд орлоо. Муу муухай зантай ч гсн тэр чини хун ш дэ, чамтай чин унэнээсээ сэтгэлээ нээлзэх гээл чадахгуй байх шиг. Эр ни ч хунд чин сэтгэлээ нээж узээгүй хун бх. Эзэг эхдээ ч юмуу гэрийнхэндээ гомдсон 1 гомдол сэтгэлээс ни гарахгуй, онгойж чадахгуй бухимдаад байгаа бх. Чи жоохон дуугай ч юмуу 1 тийм айхтар ч гэмээр юмуу, муу санаатай ч гэмээр юмуу тиймэрхүү хуухэн бх, хун гаднаас ни харахад. Баргийн юманд намба алдаад байдаггуй. Хэрвээ чи найз залуугаасаа салмааргуй байгаа бол тэр хуний муухай аашийг ул тоогоод ууртай уэд ни ч хамаагуй инээд алдаад л, одрийн болсон юмаа яриад л, 2 улаа хамт ойрхон дэлгүүр гараад ириэ гдг ч юмуу, та найзуудтайгаа гадуур гараач, би 2 дуугээ харж байя гдг ч юмуу уй зайгуй найзууд шиг байх гээд уз. Тэрнээс эрдөө айж эмээх хэрэггүй, шууд тул. Чин сэтгэлээсээ энэ миний торсон эгч мини гээд бодоод 1 уз дээ. Мэдээж эхлээд шууд сэтгэлээ нээхгүй байх. Гэхдээ 1 л одор чиний морон дээр нулимсаа унагаад сууж бж магад. Би бодохдоо хун торолхоосоо муухай ааштай тордоггуй, тав тухгуй орчинд осоод, эзэг эхийн хайр халамж дутагдаад, тийм болдог юм шигээ. Ялангуяа айлийн том хуухдууд ээж аавийнхаа залуугийн амидралийн талаар дуу нараасаа илуу их мэддэг. Эзэг эхийнхээ муу муухайг мэдэж оссон хун гэр бул, амидралд дургуй болж узэн ядаж осдог. Эргэн тойрний хумуус манай ээж аав, гэр булийг шоолж байгаа бх даа гсн бодолтой болохоор бусад хумуусээс дандаа оо хайж явдаг болдог юм шиг. Яруу найрагч Бавуугийн Лхагвасурэн гуай 1 хэлсэн бсн да, эзэг эх гдг хэзээ ч ур хуухэддээ муу муухайгаа буу узуул, буу сонсого гэж. Бусад хумуус ямар байх, ю гж бодох огт хамаагуй. Чи л дандаа сайхан зантай, дандаа бусдад тушиг болж явбал хумуус аяндаа чамайг хундлээд, дагаад гуйдэг болзгооно. Хунтэй сууя гэж бодож байвал маш чухал хэдэн зуйлийг яс биэлүүл. Яаж ч уур чини хурч бсн хэзээ ч нохортоо хор шарийг ни малтсан муу муухай уг буу хэл. Хамгийн сайн хундээ хамгийн муу угийг буу хэл. Хадмууддаа мон адил, нохрийнхоо найзуудад мон адил. Нохрийнхоо уй зайгуй хамгийн сайн найз бол. Хадмууддаа алт шиг охин ни бол, нохрийнхоо найзуудтай оорийнхоо найзууд мэт найзал. Анхнаасаа ийм бж чадвал 10 жилийн дараа гэхэд амидрал чини амтат чихэр л гсн уг болно. Этсэст ни хэлэхэд алхам тутамдаа амидралд чини тааралдсан хэн ч байсан хунд чин сэтгэлээсээ 2-гуй сэтгэлээр хандаж бай.

  18. Lonsdale says:

    өө за миний бодлоор бол чи ийм эрт суух хэрэг байна уу ? Битгий яарч гэрлэлтээ батлуул хэсэг хамтран амьдраад үз яаг амьдраад ирэхээр тар нь танигданаа за тэр хугацаандаа хүүхэд шуухад битгий бод тэгээд ч 3шуламстай айлд бэр болох ч хэцүү дээ хэрэггүй дээ аль болохоор айлын дунд хүүхэд зүгээр шд,тэгээд ч гэрт нь нэг холгодог хүн байхаар амьдрал өөдөлдөггүй л юм даа заа эгчдээ ахдаа нэг тэдэн төгрөг түр зээлүүлээч гээл бие биедээ дандаа новширдог биздээ манайхан чинь тэгэд зээлсэн мөнгө төгрөгөө нэхэхээр чиний зулай дээр гишгэж төрсөн эгч ах чинь шүү энэ тэр гээл лайтдышдээ 22хон настай юм байж эрийн гарт орох гэж юунд яарна вээ?ахиад жоохон суухгүйгээр хүлээ тэгээд ч ядуу зүдүүгээр чинь элэг барих л айл байна даа дэмийдээ л гэж хэлий

  19. korea-s hoho ho-d says:

    тэнэг ичгуур сонжуургүй хүүхэн чи ахиад ийм юм битгий бичиж тэнэгээ гайхуулж бай. Хонгорзул хаана юу хийгээд яах нь чам шиг тэнэг хуухэнд ердөө ч хамаагүй. чамд таалагдах албагүй. таалагдахгүй байсан ч хуний үзэл бодлийг хундэтгэж тайван байж сур. гэр орныхоо хүмүүжлийг битгий энд гарга.

  20. emegtei says:

    иймэрхүү хүнийг зөөллөнө гэвэл бүтэхгүй ээ зүгээр тоохгүй орхи тэнэг хүмүүс тэнэгээрээ л дуусдаг юм.яахав чамд атаархаад л байгаа байх ер нь айл гэрийн эмэгтэйчүүд бэрүүддээ их таагүй ханддаг .эмэгтэй хүмүүс чинь дандаа л нэгэндээ атаархаж явдаг болохор тэр шүүдээ.найз залуудаа сайн хэлэх хэрэгтэй чамайг нэг л өмөөрдөггүй юм шиг байна суух энэ тэрээ сайн бодоод үзэхгүй юу даа юунд яарсан юм нас байна залуухан байна өөр хүмүүстэй уулзаад үз

  21. Hmmm says:

    хэхэ энэ хонгорзул гэж хүнийг танихгуй ч гэсэн өмөөрмөөр санагдчихлаа, энэ хүний юу хийх ни надад та нарт ямар хамаа бнаа, манаач хийсэн ч яаадын.

    энэ нийтлэл бичсэн хунд хэлхэд, найз залуудаа эхлээд хэлээд үзээч, өөрөө ч тийм эгчтэй бол хэцүү хүн гэдгийг ни мэддэг байлгуй дээ чамайг ойлгох л учиртайдаа, чиний талд орохгүй байвал чамд жинхнээсээ сайн эсэхийг ни эргэлзхэд гэмгүйл бх

  22. hohoho-d says:

    чи ч хонгорзулд атаархаад ухлээ юу.чи оороо ёстой хуцаж байдаг хуухэн байна даа.харин хэн ч чамайг тоохгуй.унэн гэвэл чи энэ оодгуй зангаасаа болж ургэлж зовж азгуйтэж явна даа.чам шиг солиорцон юмтай суучихгуймсан.

  23. kok says:

    22-той хурим хийх эрт бна. ядаж 25 хүр. чи л найз залуутайгаа бие биенээ ойлгож 2-лаа болж б/вал тэр хүний аашлах хамаагүй

  24. hoho ho says:

    энэ хонгорзул авгай германд биеэ шөнө нь үнэлээд, өглөө нь унтаж аваад энэ сайтад орж энерги аваад орой ажилдаа гардаг байхаа. олон юм хуцаал бичлэг болгон дээр нээх АЖАА дандаа хуцаж байхийн. заваан авгай минь бөгсөөрөө олсон мөнгөөрөө 2 хүүхэд нөхрөө тэжээх мөрөөрөө тэжээ, үргэлж энд тэнд ингэж олон 5н үг хуцаж хүмүүсийн дургүйг битгий хүргээд бай!!! ёстой жингэр нохой хуцаж л байг… гэдэг байх доо.

  25. tengeriin od says:

    битгий тоо орхи ямар эгчтэй нь суух биш. найз залуутайга суугаад тусдаа амьдар хадмууд бүгд эхэндээ тэгж л байдаг юм тоохгүй сонсоогүй юм шиг бай сүүлдээ больчихно. ер нь хаа ч явсан нэг иймэрхүү өөнтөч зантай хүмүүс байдаг юм тэр болгонийг сонсоод өөртөө хамааруулаад өөрийгөө нээрэвтүүлээд явах юм бол хорвоог барахгүй. зарин нэг зүйлийг сонсоогүй юмшиг надад хамаатай юм биш гэж бодоод л өнгрөөж бай. бас дээр нь нэмээд хэлчихэд чи хадам эгчийгэ адилхан эмэгтэй хүн гэдэг талаас нь жаахан ойлгох гээд хичээгээд үзээ нэг бодолийн жаахан өрөвдмөөр ч юм шигээ. нөхөр нь залуу хүүхэнтэй явалдаад тэрнээс болоод салсан байх гэж би бодож бна тэгээд л залуу охидууд хархаар дургүй нь хүрээд байдаг байхаа. манай нэг ажлийн эгч байдаг юма нөхөр нь залуу хүүхэн дагаад явчихсан. хөөрхий тэр эгч маань нэг хэсэг годогносон залуу охидууд хархаараа уур нь хүрээд байдаг байсан юм одоо арай гайгүй болсон. гэхдээ хаяа өрөвдмөөр байдаг юм тэр эгч.

  26. Ani says:

    Удам муутыг Усан дундаас гал авна гэдэг Ардын маань Сайxан Зүйр Үг иxэд таалагдав. Үнэн үг ш дээ. Үүд муутын Xойморт н битгий суу, Удам муутын Оxинтой ( Xүүтэй ) битгий гэрлэ гэx мэтчилэн Уxаант Өвгөд мини Нэгийг бодож Xоерыг тунгаан байж xэлсэн бизээ. Гэрлээд Тэр Эгчээсээ xолxон амьдар. Болоx л байлгүй. Амжилт.

  27. Xongorgal says:

    миний дуу айлд нэг галзуу хун тэр том эгч байхгуйда чи сайн нэр олий гэвэл тэр авган гэрт ни ородоо жаахан жимс жимсгэн жаахан жаахан ым аваад ор тэгэхэд тэр авгай хайлсан туглаг шиг болно аан хэрэв тэр авгайтай нэгээ узий гэвэл чиний талд орох хунээ тооцоол дийлнэ гэж бодвол уз гэхдээ чи бол хуний хун шуу дээ гэдгээ мартаж болохгуй гутарч болохгуй амжилт шуу

  28. Timber says:

    Удам муутыг усан дундаас гал авна гэж ардын сайхан ухаантай үг бий шүү!
    Эгч нь хэзээ ч чиний амьдралд нөлөөлөхгүй мэт юм шиг боловч харин ч хамгийн ихээр нөлөөлнө гээд боддоо. Найз залуутайгаа ярь юу бодож байгаа, сэтгэж байгаа бүхнээ хэл хамгийн чухал зүйл яриад сэтгэгдэлээ нээх л байдаг юм шүү. Тэрнээс биш хүнд зулайг нь гишгээд төрчихсөн мах цусныхаа тасархайгаа орхиод бас тоохгүй байж болохгүй, туслах л дэмжих л хэрэг гарна. Эгч дээрээ нэг ордог чиний тухай нэг муухай юм ярьна, тэр хүн 1 дэхээ тэвчинэ 2 дахиа тэвчинэ 3 дахиасаа чамд нээрэн ч үнэн юм болов уу гээд л ярьж эхлэнэ. Тэгээд л чиний амьдралд нөгөө хүсээгүй хамаатны нөлөөлөл чинь би болж чи нөхөртэйгээ хэрүүл хийнэ, дараа нь муудалцана за хамгийн ядаргаатай зүйл танайх манайх гэж хэрэлдэх байдаг юм даа. Тийм болохоор чи сайн ярилц, тэр тусмаа муу эхийгээ зовоох юм битгий хийгээрэй. Ийм олуулаа гэр бүлүүд чинь өнчин хүмүүст их өрөөсгөл бас дээрэнгүй ханддаг шүү. Ер нь ухаантай байгаарай

    Ахиад хэлэхэд

    Удам муутыг усан дундаас гал авна !!

  29. korea-s says:

    зорилгоо сайн тодорхойл. гэр оронтой тусдаа амьдрая гэж хэл. гэрт ни очихгүй бай. хүн хүсч байгаа юмандаа хурье гэх юм бол хурдэг л юм. тэгээд дараа нь эгчхүүд асар том салаавч харуул. сайн салаавч гаргаж сурах чинэ бас хэрэгтэйшдээ миний дүү эээ! бэлгийн ажлийг болж өгвөл өөрийн гэртээ амжуул. болохгуй бол болох хуртэл ни тэмцээд зүтгэ.

  30. Хонгороо says:

    Шивээсний машин авна /хөмсөг, контур шивдэг/ Утас: 99150413

  31. Emu says:

    хэцүү юм бна лээ..манай нохрийн эгч гэж нэг аймаар авгай бий.. заримдаа чуахам сайн эгч , тэр үед ни ямар гоё гээч , тайвшраад л .. за тэгээд нэг харахад боон л юм болж бдгийн, яг унэн , гоёчихоор монго урж бна , шал тэнэгийн гээд , нуурээ будхаар ю ни тэнэг ийн гэх шиг, за тэгээд бүүр арчаагуй балиар хувцаслаад орхоор , баярлаад л цуг гарий энэ тэр гээд оороо гоёж гарна даа..даан ч онго орохгуйгээ мэддэг юм уу? уурлаад л эхэлнэ.. бодвол ийм хумуус аймаар атаархуу гэж л би одоо дугнэж бна даа… ийм хадамтай бхаар ёстой там , нохоротиэгээ муудалцана, уйлалдана ёоё унэн хэцүү, гэхдээ л хайртай бхоороо л нохортэйгээ бхаас оор арга бхгуй …. би одоо 24 хурч бна , тийм мортлоо бараг эмээ шиг урчлээтэй болох ни ээ… хүний амидрал тавгуй , дарамттай бхаар хэцүү юм бна …чи нэг бол хол амидар , угуй бол яамаар ч юмбдээ… одоо нохор маани надаас болж гэрийнхэнэтэйгээ муудаад л амидрал гэж нэг ийм л балиар юм болж бна даа…. би нохортэйгээ суугаад 3 дахи жил руугээ орж бн а.. инээж хоорч бсан одор ч ховор шүү, хайртайгаа 2лахнаа тэд нараас хол бхаар л би чини боон баяр , хоороод л гуйнэ.. нохор маани намайг буур оровдоод бгаа ни мэдрэгддэг, тэгээд л намайг харамлаж асуудлууд эхэлдэг дээ:( сайн бодож тунгаагаарай, салах ч арай л биш юм , гэхдээ хайртай хунтэйгээ бхад ийм амидралд тэгээд тэсдэг л юим бна … амжилт хусий бүсгүй мини

  32. jey says:

    neeree oroi gertee orj irehed gaduur huvtsasnaas nuurs utaa unerteed l bdag shdee teneg avgai orj garahgui gertee bsaar bgaad gadaa yu bolj bgaag medehgui l dongosch bgaa biz…

  33. zochine says:

    чи ямар эгчтэй нь суух гэж байгаа бишдэ, найз залууда байгаа байдалаа хэлэхгүй юу, угаасаа гэр хороололд нүүрс түлээгүй байсан ч хотын агааранд нүүрсний утаа тортог байдаг л юм чинь, чааг өөчилж байгаа нь энэ юм байгаа биз

  34. jey says:

    Gert ni ali bolohgui orohgui bsan deer baih aa. Tiim aashtai avgai nar bdag yuma. Hun hund ataarhaad l… Ertnees hurimaa hiisen hoinoo haana yaj amidrahaa yarij beldsen ni deer baih aa. Tedniid lav bish.

  35. Бүсгүй says:

    тэрийг тоох ямар шаардлагатай ийн.Орчлонгийн өргөсийг түүж барах биш, гутлаа зузаал гэдэг үг байдгийг санаж яв.Тэгэхээр бүсээ чангалаад зүтгээд бай

  36. jeki says:

    суугаад тусдаа гараа нэгтэй суух болохоос нийттэй н суухгуй дхээ.. тэр муухай аашлаад байж байг ямар хамаатай ий өөрөө л хөгширнө шдээ

  37. Xongorzul says:

    -onoodor hagas sain bi durtai sait-daa suuj bolno biz dee daramtlaad baidag humuusee… gehdee bi neeree manaach shig suudag ni unenii ortoi yum shig bna lee shuu. shuumjleliig huleen avsan, gehdee gertee suugaad bsan chine uitgartai baina shuu dee. Diplomiin ajliin yavtsaa udirdagch proffesortoo ogson 2 doloo honogoos avaarai gesen goe doo.

    -Za tegeed minii manaach shig suudagiig medeed baigaa humuus bas l manaach bolj taarna biz dee hahaha

    -Za ter yah ve niitlel bichigch minii duu:

    -naiz zaluu chine chamaig omoorohgui yaj daramtand oruulj chadaj bainaa.
    -hamgiin gol ni naiz zaluugaa hir hun be gej sain har dugene yamar zorilgotoi hun yum be?
    -Hurim hiih geheesee uridaar hen yamarshuuhan huntei haana amidrah gej baigaagaa sain bod!!!

    -chi surguuli soel togssonuu? naad zaluutaigaa suuhaas oor yamar Zorilgo chamd baina? suuh amarhan harin chi yu hiij yaj amidrah tolovlogootei hun be?

    -Sain bodooroi ohin mine huntei suuj eejiigee ter hashaa baishind hayaj yavhaas oor yamar zorilgo yamar amidraliin tolovlogoo baina.

    -naad zaluutaigaa suugaad 3 jildee huuhed bitgii gargaarai muu hun bol chi butsaad eejdeeree ochihdoo neg huuhedtei ochivol hetsuu shuu dee

  38. A Gitler says:

    тэвч итгэ xүлээ тэгвэл чи ялна

  39. hair says:

    нас чинь бага байна. хүнтэй суух гэж яарах хэрэггүй дээ. найз залуу чинь чамд хэр юм бэ дээ. гайгүй юм бол тусдаа гарсан нь дээр. тэгээд ч чи ямар эгчтэй нь суух гэж байгаа биш битгий тоо. бас найз залуутайгаа сайн ярилц. эгчээ өмөөрөнгүй байвал зайгаа авсан нь дээр байх. чамд хань болох ч гүй. эгчийнхээ үгээр яваад бүр лай болно. ар гэр амаа байнаа. гэр хороолол байна уу хаусанд байна уу, тэгээд ч наад хар юм чинь өөрийн гэсэн толгой байна уу. за за зоригтой бай ок. битгий хэрэлд авгайчуул аймаар ш дээ. чамайг зүгээр л зажлахгүй залгина. амьдрал сайхаан охин минь. бүү гунь. урагшаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.