Алхаа гишгээ гэдэг ялангуяа бүсгүйчүүлд нэн чухал юм. Өөрөөр хэлбэл явдал чинь таныг хэн бэ гэдгийг бусдад амархан илчилж орхино. Залуу сайхан харагдахыг хүсвэл зөв алхаж сурах нь чухал шүү.
Харц дээгүүр, нуруу эгц, гэдсээ ялимгүй татсан, хөнгөн шингэн алхаатай бүсгүй хүн хэзээ ч гоо үзэсгэлэнтэй харагддаг.
Хэрэв та явдлаа засах хүсэлтэй бол юуны өмнө дал, өгзөг, өсгийгөөрөө хана налаарай. Өөрөөр хэлбэл хана налж биеэ цэхлэж уужимхан амьсгаа авч зогсоод юу ч бодолгүй хэдэн минут байна гэсэн үг. Энэ дасгалыг өдөр бүр таваас долоон удаа давтаж хийгээд заншчихвал нуруу чинь цэх, гоолиг болохоос гадна илүү өндөр харагдах болно.
/Хань/
2 Comments
яг үнэн би жаахан бөхдийгээд байга ым шиг санагддаг энэ дасгалыг хийнэ
гоё зөвлөгөө байна