Сүүлийн жилүүдэд Нийслэлд хууль бус үйл ажиллагааны үүр уурхай болсон саун, массаж, караоке нэрээр насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлдэг нууц “үйлчилгээ” тоогоо алджээ.
МАССАЖНЫ ГАЗРЫН ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Нэг үеэ бодвол гудамж цэцэрлэгээр хөлхөлдөх биеэ үнэлэгчид харьцангуй цөөрчээ хэмээн андууруузай. Тэд цөөрсөн биш саунд биеэ үнэлэхийг илүүд үзэх болжээ. Сауны массажист нь харахад хууль журмын дагуу мэт байдгаараа аль аль талдаа анзаарагддаггүй гэнэ. Массажистууд нь үйлчлүүлэгчид орж ирэхэд биеийн тодорхой нэг хэсэгт иллэг хийж өгдөг байна. Хэрэв үйлчлүүлэгч нь хүсвэл мөнөөх массажист нь 10-30 мянган төгрөгийн ханштайгаар биеэ үнэлдэг аж. Эдгээр газрын эзэд нь саун, массаж нэрийн дор 5-6 охид эмэгтэйчүүдийг ээлжээр биеэ үнэлэх нөхцөл бололцоогоор хангадаг. Үүгээрээ өөрийн бизнесийн орлогоо нэмэгдүүлдэг, хууль бус ашиг сонирхол бүхий этгээдүүд олширчээ. Массажны гэгдэх газрууд нь орон сууцны подваль зэрэг аль болох нуугдмал газарт байрлахын зэрэгцээ зочид буудлуудад төвхнөсөн нь элбэг. Мөн саунд биеэ үнэлэхийг л “тусгай үйлчилгээ” гэж нэрлэдэг юм байна. Уг газрын эзэд орлогын эх үүсвэрээ бий бологохын тулд биеэ үнэлдэг охидыг зориудаар сонгон ажиллуулдаг байна.
Өнгөрсөн онд хийсэн цагдаагийн шалгалтаар П.Даваажав гэгч нь БГД-ийн 3-р хороо Төмөр замын цагдаагийн хэлтсийн урд талд байрлах тодорхой нэр хаяггүй саунаас гадна зургаан өөр дүүрэгт массажист нэрээр биеэ үнэлэгчдийг зохион байгуулж байжээ. Үүнээс үзэхэд саун, массажист, караоке, баар ажилуулах нэрээр охид эмэгтэйчүүдийг зохион байгуулалттайгаар биеийг нь үнэлүүлэх явдал газар авсныг илтгэнэ. Уг бусармаг үйлдлийн цаана гадаадын хөрөнгө оруулалт нэрээр зөвшөөрөл авсан гадны иргэд ч байдаг ажээ. Эдгээр гадны хөрөнтө оруулалт нэрээр монголд үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийн ихэнх нь баар цэнгээний газар, зочид буудлын чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй нь хууль хяналтынхны анхаарлыг ихээхэн татаж байгаа аж. Угтаа бол гадны хөрөнгө оруулалт гэдэг нь Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжил дэвшилд нөлөө үзүүлэх дэд бүтэц боловсрол гэх мэт салбаруудад чиглэсэн байх ёстой баймаар. Харин өнөө Монголд үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчдын ихэнх нь цэнгээний газар ажиллуулах болсон нь нууц биш юм.
ШИРЭЭНИЙ ҮЙЛЧЛЭГЧИД БУЮУ “АГАШИ” НАР
Ихэнх караоке баарны эзэд охидыг биеэ үнэлэхгүй гэвэл ажилд авдаггүй. Ажилд авсан ч ямар нэг байдлаар ялгаварладаг байна. Хууль бус үйлчилгээ явуулж буй караоке баар «ширээний үйлчлэгч» нэрээр ажилд орж буй охидын биеийг үнэлүүлдэг аж. Нэг удаа ширээнд суухад зочноос 10 мянган төгрөг авах ба талыг нь өөрөө авч бусдыг нь баарандаа өгдөг. Ийм хэлбэрийн үйлчилгээ явуулдаг байгууллагуудын ихэнх нь дээрхийн адил гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж ажээ. Дээрх газруудад 18-25 насны оюутан, ажилгүй охид бүсгүйчүүд ажилладаг. Дунджаар нэг бааранд 15-20 эмэгтэй, нэг саунд 2-10 массажист байгаа гэж тооцоход 500-1000 гаруй охид бүсгүйчүүд энэ төрлийн ажлыг хийдэг гэсэн үг юм.
Эдгээр охид бүсгүйчүүдийг ширээний үйлчлэгч буюу «агаши» гэж нэрлэх ба тэдэнд уг байгууллагаас албан ёсны цалин өгдөггүй. Ширээний хүүхнийг зочдод бөөнөөр нь харуулж сонгуулдаг. Сонгогдсон охид, зочноор аль болох үнэтэй архи уулгах, зочдыг хөгжөөх, дуулж бүжиглэх, түүнчлэн үнсэлцэх, хөл гуя, хөхөө бариулж болдог ажээ. Мөн «ширээний хүүхэн» нь дотроо ширээнд сууж зочдод үйлчлэхээс гадна биеэ үнэлдэг, зөвхөн ширээнд суудаг гэсэн хоёр янз. Үүний дараа зочин охидыг авч явахыг хүсвэл 50-100 ам. долларын ханштайгаар биеэ үнэлдэг байна. Үйлчлүүлэгчид нь гадаадын иргэд байх нь цөөнгүй. Гадны хөрөнгө оруулагч нэрээр үйл ажиллагаа явуулж буй караоке баарны түрээслэгчид нь ихэвчлэн Солонгосчууд байдаг аж. Тэр байтугай Монголд жуулчлахаар ирсэн Солонгосчууд онгоцноос буусан даруйдаа эдгээр караоке бааруудаар үйлчлүүлдэг. Энэ нь Монголыг чиглэсэн секс жуулчлал бий болсон, одоо ямар түвшинд явж буйг харуулж байгаа хэрэг.
Цагдаагийн байгууллагын зүгээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж буй боловч одоогоор бүрэн таслан зогсоох хэмжээнд хараахан хүрээгүй байна. Ийм хэлбэрээр охид бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлж байсан БНСУ-ын иргэн Кан Ю Сик гэгчийг цагдаагийнхан илрүүлжээ. Тэрээр БГД-ийн 10-р хороолол «Корена» зочид буудалд байрлах «Волъво» караоке бааранд бусдын биеийг үнэлүүлэх ажлыг зохион байгуулж байжээ. Түүнийг эрүүгийн хуулийн заалт ёсоор 20 сая төгтөгөөр торгох ялаар шийтгэжээ.
СТАНДАРТ ХЭМЭЭХ ЗҮЙЛ МОНГОЛД ОРОО БУСГАА БАЙНА
Манай улсын хувьд саун, массаж хэмээх газруудын хоорондын ялгааг гаргалгүйгээр нэг стандартыг мөрддөг нь өнөөдөр ийм байдалд хүрэх нэг шалтгаан болжээ. Тиймээс тус тусынх нь ажиллах горимын дагуу хуучин стандартуудыг шинэчилэх цаг болсон нь өнөөдрийн байдлаас харагдаж байна.
Мөн орон сууцны тухай хуулийн зарим зүйл заалтыг тодотгож оруулах шаардлага бий болжээ. Тухайлбал нийтийн зориулалттай орон сууцны байшинд саун болон угаалгын газар ажиллуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглодог. Түүнчлэн сауны стандартад гэхэд эмнэлгийн тусгай дундаас дээш боловсролтой, 3-аас доошгүй жил ажилласан иллэгчин байна гэсэн заалт байдаг ч бодит байдал дээр ажил болсон зүйл алга.
Манайд ажиллаж буй саун массажууд нь байрны подваль, зочид буудалд байрладаг учир эрүүл ахуйн наад захын шаардлага хангадаггүй. Түүнчлэн зориулалтын ор, мөн иллэгч нь хагас нүцгэн байдалтай зочноо тосдог. Иллэг, массажны газарт хэрэглэх шаардлагагүй бэлгэвч зэргийг их хэмжээгээр нөөцөлсөн байсан нь өнгөрсөн онд хийсэн шалгалтаар илэрчээ. Гадны улсуудаас хамгийн ойрын жишээг дурдахад БНХАУ-ын сауны стандартад саун нь тусгай вип өрөөгүй, засал чимэглэлийн хувьд элдэв садар самууныг сурталчилсан, шалиг агуулгагүй, бусдыг байрлуулж завхай үйл ажиллагаа явуулж болохгүй гэх мэтийн стандартуудтай байдаг юм байна лээ. Түүнчлэн тодорхой цагт зочдоо “хооллодог”. Энэ нь манай наймаачид буудал, хоолны мөнгө хэмнэх санаатай саунд очиж хоног төөрүүлэх үндэс болдог ч, яг үнэн хэрэг дээрээ “хэмнэх” бус бүр давуулан үрэх боломжийг нь нээж өгдөг юм байна лээ.
Нэгэнт л энэ нь манайд “хүчээ” аваад байгаа юм чинь эдгээр улсыг тодорхой бүртгэлтэй болгож, үйл ажиллагаа явуулах байр оронгоор нь хангаад, хажууд нь шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нь худалдаалах “тусгай эрх” бүхий зөвшөөрөлтэй дэлгүүрийг нь нээж өгөөд, хавьтагч нарыг нь эрүүл мэндийн үзлэгт хамруулан, төрд татвар төлдөг болгочихвол аль аль талдаа зүгээр юм биш үү? Тэдний эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалж, төр маань ч “зүгээр суухаар зүлгэж суу” гэгчээр бас “хөөрхөн” халаасаа түнтийлгээд л…
Аль болгон бид татвар төлөөд бусад нь элдэв долоон “хульх” бүрдүүлэлтээр тэтгэмж авч байх юм бэ? Энэ төрлийн ажлыг “бие үнэлэх” 2 дахь “хар тамхи” ч гэж ярьдаг юм байна лээ.
Хайран залуу охидоороо “шар сэмжилсэн” амьтдын дур тачаалыг “тайлсны” хөлсөнд баахан өвчний үүр уурхайнуудын “цуглуулга” болоод зогсохгуй бусдадаа халдаагаад, “ардчилсан, нийгүүлсэнгүй, энэрэнгүй нийгэм” нь “тамирын голыг долоох шахан” гэгчээр энд тэндээс “гуйлгачилж” олсон хэдэн ногооноо салхинд хийсгэж ханадаггүй юм байх да?
Соёлт ба буурай оронд ч энэ төрлийн үйлчилгээний газрууд байж л байдаг. Ядонд гэхэд л “агаши” нараа дамскнаас нь авхуулаад юугаар ч дутаахгуй бүгдийн бэлдэж өгөөд 1 дор нь байрлуулж үзлэгт хамруулан, орж гархад нь цаад хүнээс нь их хэмжээний барьцаа авч явуулдаг г.м. та бүгд бараг надаар хэлүүлэлтгүй мэднэ байхаа. Бид яагаад тэгж болохгуй гэж? Уг нь монголчууд чинь бусдыг дуурайн дагалдан баясахдаа сайн ард түмэн ш дэ… Тэгээд ч аль аль талдаа хохирол багатай “ашигтай бизнес”.
5 Comments
Tegeed yamar gazruud we todorhoi hayag ner usiig ni bicheech hudlaa yum gargadag bish bol
Ёс суртахуун уламжлал ярьсаар байтал нийгэм хөгжөөд залуучуул- охид эмэгтэйчүүдийн сэтэхүй маш түргэн өөрчлөгдөж байна. Одоо асуудлыг гол нь биеэ үнэлэхийг хууль захиргааны аргаар хязгаарлах боломж улам хомс болж байна. Биеэ үнэлэх нь өөрөө аюултай биш харин тэрийг дагасан хүний наймаа, хар тамхи, ДОХ илүү аюултай болсон байна. Биеэ үнэлэхийг зөвшөөрөөд, харин саун баар мэт нь биеэ үнэлэхийг зохион байгуулахыг хориглох хэрэгтэй юм шиг санагдаж байна.
Сайн уу? монголын сайхан бусгуйчуудээ… Оортоо 100% итгэдэг орондоо сайн бусгуй бна уу? дотно танилтсая 21тэй дажгуй залуу бна. жич зовхон дажгуй ганц бусгуйтэй танилцана. 99151465
өөрчлөөд л байя малаа
асуудал дэвшүүлж бна гэж ойлголоо. аливаа асуудал 2 талтай. сайн муу али али талийг ни дэнслэнэ. бас соёл, уламжлал, ёс суртхууний гэх мэт маш олон xучин зуйлууд гарч ирнэ. соёл, уламжлал гэдэг маш xучтэй ч монгол шиг газар өөрийн уламжлалт соёл, уламжлал бусад том соёл иргэншилтэй xарицангуй сулxан тул эвдрэмтгий тэгээд болно гэж бодоxод ёс суртхууний xэм xэмжээг яаx вэ. ёс суртхуун ни соёл, уламжлалийн нэг xэсэг байx л даа. гэxдээ өнөөгийн эвдэрсэн сайн муугийн туxай унэлэмж ни байраа соличиxсон, шилжилтийн ёс суртхуунтай бга өнөө уед энэ асуудал иx эмзэг болоод бга юм шиг санагдаж байна. сайн муугийн унэлэмж байраа солино гэдэг ни зугээр xэвийн хөгжилтэй байгаа нийгэмд байдаг сайн муу ни манайд ирэxээрээ байраа соличиxсон шилжилтийн шинж чанартай байгаад байгаа юм. мэдээж соц-иос кап-д шилжиx шилжилттэй xолбоотой xуучин соц нийгмийн уед байсан сайн болгон муу болж буйтай xолбоотой л энэ асуудал уусчиxсэн. ийм уэд ямар стратэги бариx ёстой юм бол цаад ур дагаврийг ни сайн xараxгуй байж эрс шинэчлэл xийгэд байx уу, эсвэл ямар ч xамаагуй аргаар сайн муугийн туxай ойлголтийг нормалний нийгэмд байдаг тэр xэмжээгээр ни сурталчлаад бариад явах уу? …. асуудал энд л байна. миний xувид эрс шинэчлэлээс залxлаа. монгол xуний мөн чанарийг өөрчилсөн шинэчлэл xийе гэж байгаа бол ул ундэстэй баймаар санагдаж байна. тэрнээс одоогийн момэнтэд болоxгуй байна… шийдэл юу вэ… өөрчлөөд л өөрчлөөд бx уу?