Сексийн дараа нөхрөө хэрхэн унтуулахгүй байх вэ?

3052925_fffb1caa

Сексийн дараа нөхөр маань шууд унтаад өгөх юм хэмээн ихэнх бүсгүйчүүд гомдоллодог. Гэтэл энэ үед бүсгүйчүүд энхрийлэл, анхаарал халамжийг хүсч байдаг. Иймээс ийм нөхцөл байдлыг хэрхэн өөрчлөх вэ? Юуны өмнө эрчүүд сексийн дараа яагаад унтдаг болохыг тайлбарлая.

-Ядаргаа. Ихэнх хосууд сексийг орой юмуу шөнө дунд хийдэг. Энэ үед эрчүүд ядарсан байдаг тул дур ханасны дараа гүн нойрондоо дийлдэж унтдаг байна.

-Орчин тойрон. Ихэнх хосууд сексийг унтлагын өрөөндөө хийдэг. Гэтэл бие махбод энэ өрөөг унтдаг газар хэмээн хүлээн аваад дассан байдаг. Энэ нь бие тайвшрах бас нэг хүчин зүйл болдог байна.

-Даавар. Сексийн үеэр янз бүрийн дааврууд ялгарч гарч ирдэг. Эдгээр даавруудын ихэнх нь зүүд нойртой холбоотой ажээ.

-Бодол. Зарим үед эрчүүд сексийн дараа хайртай бүсгүйгээ илж таалахыг тэр бүр илүүд үздэггүй. Тэдний хувьд таашаал өгсөн бол боллоо гэсэн үг. Тиймээс амарч болно хэмээн боддог. Хэрвээ хайртай хүн тань сексийн дараа шууд унтаад өгдөг бол үүнээс гарах гурван гарц байна.

Нэгдүгээрт таны хэрэгцээ шаардлагыг тооцон үзэхгүй байгаатай нь эвлэрэх, хоёрдугаарт сексийн дараа хайртай хүнээсээ энхрийллийг хүсэх, гуравдугаарт дээрх хүчин зүйлсүүдийг арилгах явдал юм, Сексийн дараа хайртай эрээ шууд унтуулахгүйн тулд та доорхи зөвлөгөөг дагаад үзээрэй.

-Хайртай эрээ ядраагүй байхад нь секс хийхийг санал болго. Тухайлбал амралтын өдрийн өглөө байж болно шүү дээ. Дашрамд хэлэхэд ихэнх эрчүүд өглөө секс хийх дуртай байдаг.

-Хайртай хүнээ сэргээ. Дур тавьсаны дараа хайртай эрээ шууд унтуулахгүй байх арга бодож ол. Тухайлбал сексийн дараа сюрприз хүлээж байгаа шүү хэмээн хэл. Ямар сюрприз барихаа та өөрөө мэд. Хамгийн гол нь түүнийг сонирхлыг төрүүлэхүйц байх ёстой шүү.

-Орчин тойрноо өөрчил. Орон дээр сексдэх нь тухтай л даа. Гэхдээ энэ нь дур тавьсаны дараа шууд унтах хүчин зүйлс болдгийг мартаж болохгүй. Хивсэн дээр ч юм уу өөр газар сексдэхийг санал болго. Мөн түүнчлэн уур амьсгалаа өөрчилж, үнэрт лаа асаа.

-Эрчүүдийг сексийн дараа энхрийлдэг болгож сурга. Түүнд сексийн дараа анхаарал халамж хэрэгтэй болдог тухайгаа ярь. Гэхдээ бага багаар мэдрүүлээрэй. Танд энхрийлэл таалагдаж байгааг тэр мэдэрмэгц үргэлж танд анхаарал хандуулах болно шүү.

-Хайртай эрээ шүүмжилж, загнаж болохгүй. Хэрвээ та түүнд уурлаж, хүсч байгаагаа тулгавал тэр тантай сексдэхээ болино шүү. Гэтэл та үүнийг хүсээгүй шүү дээ.

7 Comments

  1. bi bi says:

    энэ сайт их таалагдаж бна!!!ургэлж санал бодлоо бичиж бх болноо!амралтийн удуруурл будаа авдагш дэ хэхэ

  2. lhagwaa says:

    зоооз тиймдээ тийм унэн бна!

  3. emegtei says:

    унтахгуй тэгээд яах ум. унтаж амрах гэж л сайхан сэx хийдэг шуу хэ хэ

  4. õººðõèé àìüòàí àæèë òàðæ èðýýä ø¿ä çóóæ ãºðèèæ áàéãààä ë ñåêñäñýí áàéíà øä??? áîëîî øäýý çàéëóóë. ýíýíýýñ èë¿¿ ÿàõ ãýñýí þì? èíãýýä çàðèì õ¿¿õí¿¿ä õàíàæ öàäàõàà ìýääýãã¿é øä? ñýòãýöèéí ýì÷èä î÷ ýñâýë íºõðèé㺺 óíòàíãóóò ãàð õàíãàëãààð ¿ðãýëæë¿¿ë.á¿ñã¿é ìèíü? íýýðýý õèéìýë ýðõòýí? õèéìýë ýðõòýí õóäàëäàæ àâáàë ÿàñàí þì???

  5. õººðõèé àìüòàí àæèë òàðæ èðýýä ãºðèèæ áàéãààä ñåêñäñýí áàéíà øä??? ýíýíýýñ èë¿¿ ÿàõ ãýñýí þì? èíãýýä çàðèì õ¿¿õí¿¿ä öàäàõàà ìýääýãã¿é øä? ñýòãýöèéí ýì÷ä î÷ á¿ñã¿é ìèíü?

  6. wert says:

    2 уулаа л нам унтчихдаг ш дээ..хэхэ

  7. zaluu 27 says:

    Угаасаа орой сексдэх жаахан тийм байдаг юм аа.Ядарсан байдаг болохоор. Өглөө л янзтай даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.