1. Аарцагны булчинг бэхжүүлэх дасгал:
Дээш харж хэвтээд гараа биеийн дагуу алгаар нь доош тавина. Аарцгаа аль болох дээш өргө. Энэ үед хөлийн ул, толгой, мөр хөдөлгөөнгүй байх хэрэгтэй. Арван секунд байлгана. Энэ дасгалыг арван удаа давтан хийнэ.
Дасгалын ач холбогдол: Дасгалжуулсан булчингийн цусан хангамж сайжирдаг. Цусан хангамж идэвхжсэнээр аарцагны орчимд сэрлийг түргэн хөдөлгөж таашаал авахад нөлөөлдөг байна. Үүнээс гадна та хурьцлын үед хөдөлгөөнөө идэвхжүүлэх боломжтой болно.
2. Өгзөгний булчинг бэхжүүлэх дасгал:
Доош харж хэвтээд ташааны хооронд жижиг дэр хавчуул.
Толгойгоо баруун тийш харуулан гараа өгзгөн дээрээ тавиад, хөлний хуруунуудыг нийлүүлнэ. (Энд та нуруу ба бөгсний булчингууд маш их чангарахыг мэдэх ёстой. Амьсгаагаа гүнзгий авч, гэдэс болон өгзөгний булчингуудыг чангал. Ташааны хоорондох дэрийг хавчингаа тав хүртэл тоолоод биеэ сулла.
Дасгалын ач холбогдол: Өгзөгний булчинг сайтар хөгжүүлснээр цусны эргэлт эрчимжиж сайжирна. Эдгээр булчинг дасгалжуулснаар та шамбарам, түрүү булчирхай, савны хоргүй хавдраас айлтгүйгээр суугаа хэв маягийн амьдралыг эрхэлж болно.
5 Comments
зургаар харуулж чадах уу ? bit confused. plz
2ДАХ ДАСГАЛИЙГ ДАХИН БИЦХИЖ ӨГНӨ ҮҮ///////////////////////////////
хэрэгтэй юм бна
харин юу ч ойлгосонгүй ээ. 2 дахь дасгалыг нь дахин бичиж өгнө үү?
eroosoo oilgsongui ee. holiin huruunuudaa yutaigaa niiluuleh yum be. gariin huruutai yu. teheer nuruugaaraa numarch hotoino gesen ug uu. tashaanii hoorond der havchuulna gej yu gesen ug ve? tashaand gevel dooroo der ivene gesen ug bizdee?
tegeed baruun zuun talaaraa eeljilj hiih yumuu esvel zereg hiih yumuu.
ug n turshij uzvel ugeer dasgaal bh shig bnaa