Сvvлийн жилvvдэд Хятадын хил орчмын бvс нутгуудад хууль бус наймаа нэмэгдэж байна. Ийм наймааны ихэнхийг “Харийн бэр” хэмээн нэрлэгддэг хvний хууль бус наймаа эзэлдэг. Хvний наймааны гол золиос нь эмэгтэйчvvд байдаг нь тодорхой.
“Глобал таймс” сонинд мэдээлснээр өнгөрөгч 2009 онд хөрш зэргэлдээ Мьянмаас гэхэд хамгийн багадаа 268 эмэгтэйг Хятадын баруун өмнөд зvгийн Юньнань мужийн ганц бие эрчvvдэд худалджээ. Тэд энд секс боолын vvрэг гvйцэтгэдэг. Энэхvv тоо баримт нь vндсэндээ Хятадын цагдаагийн газрын гаргасан мэдээтэй тун ойролцоо байгаа юм. Гэхдээ энд маш тодорхой нэг зvйл бол энэ төрлийн гэмт хэрэг хурдацтай өсч буй явдал. Тухайлбал, 2008 онд хvний наймааны 87 тохиолдол бvртгэгдсэн бол 2009 онд 268. Харьд “бэр” болон одож байгаа охидын эцэг эхчvvд тэдний хойноос ямар нэг гомдол санал гаргаад байдаггvй. Учир нь тэд vр хvvхдээ хилийн чанадад аз жаргалтай байгаа хэмээн итгэж байдаг. Эдvгээ хятад эрчvvд “Харийн бэр”-ээ 38 мянга орчим юаниар худалдан авч байна. Энэ нь ойролцоогоор 5560 ам доллар болно.
Нийслэл таймс
3 Comments
өмхий хужаанууд үхэж далд ороосой. үзэн ядаж байна
хятадад дан эрэгтэй хүүхэд тºрººд Монголд дан эмэгтэй хүүхэд тºрººд бна энэ л муу даа.Хятадад эмэгтэй хүн олдохгүй Монголд эр хүн олдохгүй болсон бна.тэгээд хятадууд дутуугаа монголоос мини дүүргэх гэх байхдаа аймар юм.одоо үåд эр эр тоохгуй эрлэг эрлэг тоохгуй хүүхэнүүд ни хятадуудтай л суух юмдаа..эх хүний хэвлээд улсийн тусгаар тогтнол хадгалагданаа гэж үг байдагдаа.Эмэгтэй хүн бол тээгч шүүдээ.эмэгтэйчүүд ни хятадийн хүүхэд тээгээд байвал Монгол мини мºхºõнээ.
Gadaadad bol zarimiig ni uneheer hulgaildag yum bna lee. Harin manaid bol hulhiduulaad l zarim ni medseer baij yavaad l