Хоорондоо маргаж үзээгүй эхнэр нөхөр хоёрыг хаанаас ч олохгүй. Сэтгэл зүйчдийн хийсэн судалгаанаас үзвэл эхнэр, нөхөр хоёр “зөв” хэрэлдвэл гэр бүлийн эрүүл харилцааг бэхжүүлж хөгжүүлдэг байна. Xүн бүхэнд таарах “хэрүүлийн жор” гэж байхгүй. Гэхдээ хайр сэтгэлийн холбоогоо таслахгүй байхад хангалттай хүрэлцэх нийтлэг зөвлөгөө буюу “хэрүүлийн алтан дүрэм” байдаг гэж ОХУ-ын орчин үеийн сэтгэл зүйн шинжилгээний төвийн захирал, доктор Андрей Рассохин бичжээ.
Энэ нь хүн биеэ яаж авч явахыг бүү заа. Буруугаа хүлээх, уучлал гуйхыг бүү шаард. Ингэвэл өөрийг нь шууд захирах гээд байгаа мэт харагдаж эсрэг этгээдийн зэвүүцлийг улам дэвэргэнэ. Тэгээд эсрэг этгээдээс хариу үйлдэл ирж “гардан тулаан” эхэлнэ.
Үүний эсрэг туйл нь уур хилэн, гомдлоо дотроо хадгалж, үг ч дуугаралгүй дотроо шатаж явах. Ийм тохиолдолд “өөрөө өөртэйгөө хэрэлдсээр” юу болоод байгааг ч мэдэхээ болих ба өөрийгөө ойлгуулах, нөгөөдөхөө ойлгох замыг хаана. Тэгэхийн оронд ширүүхэн үзчихвэл хурдан хугацаанд хохирол багатай эвлэрнэ. Бурууг шууд тохох хэрэггүй. Харин өөрийнхөө бодлыг ил хэлэх хэрэгтэй. Жишээ нь “Чи миний ээжийг ад үзээд байхдаа яадаг юм бэ” гэснээс “Би чамд үнэхээр гомдож байна шүү Чи ээжийг минь…” гэж эхэлбэл зөв. Дохио зангаагаа анхаар. Санамсаргүй хуруугаараа зангах, нударга зангидах, ханцуйнаас нь атгах зэрэг нь түрэмгийллийг өдөөнө. Мөн өөр тийшээ харж байгаад ч юм уу, гараа элгэндээ эвхчихээд, эсвэл тээр тэнд очиж суучихаад хэрэлдэж болохгүй.
Энэ бол үл тоомсорлосон байдалтай харагдах ба “энэ нөхөр чинь ер нь үнэн хэрэлдээд байна уу, худлаа хэрэлдээд байна уу” гэсэн эргэлзээ төрүүлнэ. Дуугаа өндөрсгөхгүй байхыг хичээ. Орилж чарлаад эхэлбэл олигтой ч хэрэлдэж чадахгүй, өөрийгөө дэмий зовоохоос өөр юмгүй. Хэрэлдэх газраа зөв сонгох хэрэгтэй. Хоолны ширээнд сууж байхдаа, эсвэл орондоо хэрэлдэж хэрхэвч болохгүй. Хооллож байхдаа хэрэлдвэл хоол боловсруулалтанд муугаар нөлөөлнө. Ор хөнжил бол сэтгэл зүйн хувьд ойртон нийлж, сексийн таашаал авах газар болохоос биш хэрүүл зодооны талбар биш. Тиймээс орондоо хэрэлдвэл дараа нь таашаал авахад хэцүүгээс гадна ор дэр чинь бие биеэ тарчлаан тамладаг тавцан болно. Тиймээс тухтайхан “хэдэн үг солих” аятайхан булан олох хэрэгтэй. Нэгэнт хэрэлдсэн бол юунаас болсноо заавал тогтоож бай.
Тэгэхгүй бол хамтын амьдралынхаа бүхий л хугацааны гомдлоо уудалж гурван жилийн өмнөх хогийн хувинг ч дурдахад хурнэ. Тухайн үед тодруулаагүй шалтгаан сэтгэлд үлдэж дараачийн хэрүүлийн шалтгаан болно. “Чи яг эцэг шигээ бүтэлгүй амьтан” гэх мэтээр ax дүүс, аав ээжээ дуудалцах хэрэггүй. Энэ бол хүний хамгийн эмзэг газар руу цохисонтой адил бөгөөд хамгийн аюултай тактик. Хүүхдийнхээ дэргэд хэрэлдвэл сэтгэхүйд нь ноцтой хохирол учруулж байгаа хэрэг. Хүүхдийг маш хүнд байдалд оруулаад зогсохгүй өсч торниод гэр бүлтэй болсон хойно нь ч нөлөөлнө. Хүүхдийн дэргэд, хүүхдээс болж хэрэлдвэл бүp ч хөнөөлтэй. Гутаан доромжилсон үг бүү цухуйлга. Эр, эм хэн ч байлаа гэсэн нэр төр, бэлгийн чадавхитай холбоотой доромжлолыг тэвчиж чаддаггүй. Тиймэрхүү агуулгатай үг хэлэх гэж байвал хэлээ хазсан нь дээр.
8 Comments
за ингээл хэрэлдээл байж дээ
Энэ үнэхээр үнэн юм бичжээ. Би 3 хоногийн өмнө нөхрөөсөө салчихсан 1 хүүтэй.
маш их таалагдлаа. манай хүн уншаад тогтоож аваасай.
ohid huuhnuude sn uu,messenger naiz bolzgoe please zahia bichej ID ga yavularaa,you welcome
Үнэн шүү хэн хэнийгээ гутааж доромжилсон үг хэллэг хэрэглэхгүй байх хэрэгтэй шүү
тийм шуу
үнэн шүү
wahaha minii hairaa unshij bainuu eniig? yag chi bid 2t zoriulj bichsen bna