Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амрыг эрье. Олон хүмүүст сэтгэл зүрхэнд нь хуримтлагдсан сайн муу зүйлийг хуваалцах боломж олгодог танай хамт олонд ажлын амжилт хүсье. Миний бие танай сайтын байнгын уншигч бөгөөд бусдын нэгэн адил амьдарч, ажиллаж яваа жирийн нэгэн. Би нөхөртэй, бид хоёр нэг хөөрхөн хүүтэй. Хоюулаа боломжийн сайн ажил мэргэжилтэй, амьдралтай.
Би нөхөртэйгээ танилцахаас өмнө найз залуутай байсан. Манай гэрийхэн бүгд дургүй байсан болохоор харьцаагаа тасалсан. Нэг хэсэг сэтгэл жаахан тийм явж байгаад тэгээд нөхөртэйгээ танилцаад гэр бүл болсон. Манай нөхөр их сайн хүн, урьд нь найз охин байгаагүй гэсэн болохоор бүх зүйлээ нөхөртөө нуулгүй хэлж, нөхрөө улам илүү хайрлах хэрэгтэй юм байна гэж хичээсэн. Гэтэл үүнийг хэлснээс болж ойлгох нь битгий хэл нэг хэсэг маш хэцүү байдал байсан. Юм л бол муудалдаад чи өөр залууд хайртай гэх мэт элдэвээр хэлдэг болсон энэ үед нь миний буруу юм чинь гээд юу ч хэлдэггүй байв. Ер нь тэгээд хайр халамжаар дутаахгүй гээд чадлынхаа хирээр гүйж, үр хүүхдээ асрах, гэр орон, ажил төрлөө зэрэг зэрэг амжуулдаг, боломжийн ч цалин авдаг. Гэтэл муу нэр хусавч арилахгүй гэдэг үнэн юм. Ер нь эрэгтэй хүмүүсийн нэг дутагдалтай тал нь чи онгон биш байсан гэдэг үг байна. Хүний амьдралд юу ч тохиолдож болно, явдалтай хүүхэн болоод онгон биш байгаа юм биш шүү дээ.
Тэгээд тэр үеэс хойш манай гэр бүл гэж би аргадсан, нөхөр маань жаахан гуйлгасан амьдрал болж хувирсан. Тэгээд ч нэг нь буух өгч байхгүй бол болдоггүй гэж хүмүүс хэлээд байдаг болохоор дуугүй байгаад бүтэж үхэхгүй гэдэг үзэл баримтладаг болсон. Ер нь тэгээд манай ээж аавыг нийх ч их хүндэлдэггүй, өөрийнхөө ээж, аавыг илүүд үздэг анхаардаг. Иймэрхүү асуудал бол зөндөө тэрийг би ердөө тоодоггүй юм. За тэгээд найз нөхөдтэйгээ уулзана, тоглоно, пиво ууна гээд явахаар би юу ч хэлдэггүй. Угаасаа архи уугаад байдаггүй болохоор нөхөртөө бүрэн ингэдэг, хүүхэн шууханы тухай ер боддоггүй явлаа.
Гэтэл сүүлийн үед байнга тусдаа ийш тийш яваад хөндийрөөд байна уу юм бол ам мурийх гээд байдаг боллоо. Би ажлаар хөдөө их явдаг болохоор манай хүн надад итгэдэггүй, за чи л болсон хойно зүгээр явахгүй л байгаа гэдэг юм. Сүүлдээ олон хэлүүлээд ер нь яагаад ингэж хүлцэнгүй байх гэж бодоод надад сайн гээд гүйгээд байсан нэг залуутай учир ургуулж үзлээ. Яагаад гэвэл тэр миний нөхрөөсөө сонсож байгаагүй үгс, хайр халамжыг мэдрүүлээд байсан юм. Гэхдээ би зүгээр л ямар байдаг юм байна гэж сонирхсон хэрэг. Түүнээс нөхөр хүүхдээ умартаад явах ухаан муу хүн бишээ. Яагаад гэвэл манай хүн залуу хүмүүс байна даа нэгэндээ эрхлэх гэхээр би тийм нялуун хүн биш гээд, эсвэл 2уулаа гоё кино үзье ч юмуу гэхээр юун романтик юм, хайрт минь энэ тэр гэсэн үг, гудамжинд сугадаад явах энэ тэр асуудал бол байхгүй ш дээ. Гэхдээ л яахав би үр хүүхдээ өсгөөд, нөхрөө халамжлаад яваад байвал болох байх гэж бодох юм.
Гэтэл саяхан нэг асуудал үүслээ манай нөхөр 3 жилийн өмнө нэг охинд хайртай болсон юм шиг байна. Саяхан үүнийг өөрийнх нь мэссэжээс олж мэдээд үнэхээр итгэж чадахгүй байна. Мэссэжнээс нь тэр охиндоо бичсэн үгийг хараад би үнэхээр шок-д ороод уурлаж ч чадахгүй, хэлж ч чадахгүй сууж байна. Энэ байдал миний өөр найз залуутайгаас болж нөхрийн маань сэтгэл нь хөрсөн юм болов уу? Яг яах вэ хүмүүсээ. Эсвэл 2,3 жилийн өмнөх асуудал юм чинь холбоогоо тасалчихсан байгаа юм болов уу? Гэхдээ саяхан мэйл бичсэн л байсан. Уг нь манай нөхөр хүүгийнхээ төлөө гээд гэр бүлээ орхихгүй л гэдэг юм. Зүгээр өөр хүнтэй явж үзэж байгаа юм болов уу? Тиймээс хэлэхгүй өнгөрөх үү яаах уу? Намайг ямар нэг юм хэлбэл л чи тийм байсан гэдэг болохоор би ямар ч хэлэх үггүй болчих юм.
Тэгээд л гайхаад, хүүхнүүдээ танай нөхрүүд хайртай гэхээр та 2 хоорондоо ямар харьцаатай байдаг вэ? Үнэхээр сэтгэлээсээ бичээрэй. Элдэв хараал үг бүү хэрэглээрэй. Та бүхнийг сайхан зөвлөнө гэдэгт итгэж байна.
секс.мн дээр ирсэн захидал
22 Comments
Хүний амьдралд хамгийн үнэ цэнэтэй гурван зүйл
* хайр сэтгэл *өөрийгөө хүндлэх хүндлэл* найз нөхөд байдаг юм тэгэхлээр найз минь өөрийгөө хүндэл эрчүүдэд бүү бууж өг, бодолтой амьчирч байгаад салах хэрэгтэй, чи миний үгийг ойлгож байгаа гэж бодож байна. Чамд амжилт хүсье.
ер нь бодоод байхад хүн хүмүүсийг яг өөр шигээ боддог шүү дээ. өөрөө явдалтай болоод л чамайг тэгэж дарамталдаг байх даа.
одоо хол байдаг юм бол харин ч сайхан боломж гарч ирж бна. юу гэхээр өөрийгөө бод!!
хүн өөрийгөө бодохгуй бол хэн чамайг бодох вэ дээ? эцэг эх чинь л биш бол!!! өөрийгөө хайрла хүндэтгэ битгий тийм ^чөтгөрийг^ бод
эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ.өөрийгөө доош ни бүү хийлгэдээ.чи өөрийгөө хайрлахгуй бол хэн ч чамайг хайрлахгүй.хэсэг бүүр тоохоо боличих хэрэгтэй гэвэл гуйгаад ирдийн,
бусгуйчуудээ тэр хундээ хайртай байлаа итгэлээ гээд бух зуйлээ нуулгуй ырина гэдэг чини л ийм ур дагаварт хургэж бгаа юм шдээ урих юм урихгүй зуйл гэж байх хэрэгтэй бх
Удахгуй дахин уулзая
Тэгээд амжилт, хорвоо дэлхий уужим хийх ажил ихээ гэж.
Бүх хүний комментээс харахад өөрийгөө үнэхээр доогуур үнэлдэг юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Кккк-ийн комментэд их баярлалаа. Ямар ч байсан ярилцаж үзнээ. Лайф из гэйм-н комментэд бас баярлалаа. Уг нь ч би өөдрөг хүүхэн л дээ.
Удахгүй дахин уулзая.
нэгэн ийм шулэгийн мор санаанаас эр гарахгуй шуу.
Уруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээн шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аяла бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар
яахаараа манай монгол залуучууд урд ардах хайр дурлалын асуудлаар 1нээ эрүүдээд байдаг байнаа. ойлгохгүй юм.
бүсгүй минь чи давраачихаж, одоо ч бас даврах таатай талуудыг нь бэлдээд байгаа бусуу?
доромжлоод энэ тэр болхоор нь чи битгий тоо, өөрийгөө арчлаад л дуу аялаад дотроо өөдрөг сайхныг бодоод сууж байл даа.
нөхөр чинь тэгж хандах нь аргагүй юм байна доо. яагаад гэхээр- чи урдийн хайр дурлалаа өөрөө (миний буруу) гээд итгэчихсэн болохоор тэр.
хэлээд шүү
тэр явдалын мэдсийн бол нэлээд нилээд ширүүн талдаа уурла за юу тэгээл ничээ болно доо бүсгүй минь ийм л бна даа
Надад их сонин санагдаад байна аа. Юу гэхээр, чамд тэгж элдэвээр хэлүүлээд, хайр халамж үзэхгүй явах чинь таалагддаггүй биз дээ. Заримдаа эрчүүдэд гомдоллож байхад ердөө ч илуудэхгүй шуу. Тэхээр эртхэн хэлэх ярих юмаа хэлж ярьж ам хэлээ ололцож авсан дээр гэж бодож байна. Тэр тусмаа гадаадад байдаг бол ( хэрэв АНУ-д байдаг бол, сэтгэгдэл чинь эндхийн өдрийн цагаар таарч байгаа болхоор тэгж таалаа ) бүүр гэрлэхээсээ өмнө харицаанд орох чинь байх ёстой зүйл гэж ойлгомоор юм аа. Нөгөө талаар өөрөө бас но-той тэгээд тэрийгээ хар авахуулахгуйн тулд чиний эмзэг сэдвээр байнга дайрч далайлгаж чамайг ногтолж номхолж явдаг хүн байна даа. Чи өөрөө юу мэдэрч байгаагаа хэлэх хэрэгтэй. (Жишээ нь: Хэрвээ би байсан бол: Би чамаас нуугаад юу ч болоогуй 3 эмэгтэйн 1 нь анхны шөнөөрөө онгон хальс цоорох үед цус гарахгүй өнгөрч болдог гээд тас гурийгээд гарвал надад гарах бурэн боломж байсан. Гэхдээ би чамд хайртай болохоороо чамайг хуурахийг хусээгүй болоxоороо бугдийг хэлсэн. Хойшид ч сайн муухай сайхан муухай бухнээ хуваалцана гэж итгэж явсан. Чамайг ургэлж миний анхны алдааны тухай ярихад чинь сэтгэл хөндүүрлэж хэцүү байдаг ч чамаас болоогүй би өөрөө алдсан учир, өнөөдрийг хуртэл тэвчиж, дайрч давшлахыг чинь хүлцэж ирлээ. Чамтай учирснаас өнөөдрийг хүртэл надад, хэн нэгнийг чамаас гэр булээсээ илууд узэж, сэтгэлийг чинь сэвтүүлэх юм нэгээхэн ч хийсэнгүй атал энэ бүхэн минь чиний хувьд юу ч биш байсаныг олж мэдлээ. Чамд ёсолж авсан эхнэр ур удам чинь байсаар атал, илуу харж билуу долоож, өөр нэгнийг гэр булээсээ илүү узэж ийм байдал гаргана гэж даанч санасангуй. Чи намайг өнөөдөр чиний эхнэр байгаагаар минь хайрлаж чадахгүй, чамайг хайрлаж явдагийг минь ойлгож хундлэхгүй байгаа шиг, Би чамайг надад хайртай гэж, зовохдоо цуг зовж, жаргахдаа хамт жаргаж, энэ насаа хамт элээх хань минь байж чадна гэдэгт улам бүр эргэлзэж байна. Ингэж өөх ч биш булчирхай ч биш явахийн оронд хэн хэн нь цаашдын аж, амьдрал зам мөрөө хөөсөн дээр биз дээ. гм юу мэдэрч байгаа, яаж хандаж байсан, тэгээд болохгүй байвал бас заавал зунгааралдаад яваад байх шаардлагагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бараг яасан ч тэрний дур юм шиг арай дэндүү даварсан байна. Хайртай бол аяндаа ойлгоно, бас гэр булээ алдахаас айна. а харин хэрвээ үнэхээр тэр хуухэндээ хайртай нэгэнт сэтгэл нь эргэсэн бол ийм юм хэлвэл дуртай өлгөж аваад хэрүүлийн алим болгоод салчих шалтгаан хийхээ андахгуй. Тэхээр бусгуй минь яаж ч байсан хэрэлдэж уйлж унжаад байж болохгуй болохоосоо болохгуй хуртлээ өөрийгөө хатуужуул, ийм хунтэй насийг барах уу, ( хэрвээ чамд нэгэнт хайргуй болсон хунийг өөртөө хайртай болгох гэж дайрах шиг бутэхгүй ажил байхгуй. Эрчүүд чинь араас нь санаа тавиад, хөөе хаая гээд байвал улам давраад тэнгэрт гардаг улс. Тийм болхоор битгий гуйж аргадаж хойноос нь гуйвэл дараа нь хамт амьдрахад улам чамаар аргадуулах гэсэн амьтан болж хувирна) Эцэст нь энэ бухэн миний бодол шүү. Зарим газраа ойлгомжгуй, тэг ингэ гээд зааж зааварлах гэсэн юм шиг болчиж. Авахийг нь аваад хаяахийг нь хаяана биз дээ. Аль болох гэр булээ өөрийхөө нэр хундтэй хамт аварч хамгаалж улдэхийг хичээгээрэй. Элэг бутэн гэр бул шиг сайхан зуйл хаа байхав. )
Сэтгэгдэл бичсэн хүмүүстээ баярлалаа.
Би урьд нь өөр ямарч хүнтэй үерхэж байгаагүй болохоор өмнөх найз залуу гээд байгаа хүнээ анхны хайр гэж бодон түүнд бүхнээ зориулаад амьдрах юм бодож байтал хууртагдсан байсан юм. Тэгээд сэтгэл маш хүнд үед нөхөртэйгээ танилцаад 1 жил гаран уулзаж байгаад бид хоёр 23-тайдаа суусан юм. Надад бол хүнтэй унтсан гэсэн л нэр байснаас биш сексийн тал дээр үнэхээр туршлага байгаагүй. Нөхөртэйгээ танилцаад секс гэж юу байдаг талаар мэдэрч эхэлсэн. Гэтэл үүнийг ерөөсөө ойлгодоггүй, чи өөр хүнтэй байсан юм чинь туршлагатай л байгаа биз худлаа ярилаа гэх мэт зөндөө юм хэлнэ. Урьд нь зөндөө ярилцаж, олон удаа маргалдсан, нөхөр маань чиний л буруу гэхдээ ерөөсөө салахгүй гэдэг юм. Миний хувьд урьд нь хүнтэй унтчихсан юм чинь хэлэхээс аргагүй байсан л даа. Ямар үгүй гээд зүтгэлтэй биш. Амьдралыг үнэхээр урьдаар тааж мэддэг байсан бол гэж дандаа бодогдох юм.
За яахав тэгээд элдэвээр хэлсэн бүхнийг нь би даваад гарчихдаг юм гэж бодохоор хааяа яагаад надад нээрээ хайртай ч юмуу гээд гое үг хэлдэггүй юм болоо гэж үнэхээр бодох юм. Тиймэрхүү аястай үгс нэг цухуйлгасан чинь би тэр анхны хайр шиг чинь нялуун үг хэлдэг хүн биш гэсэн. За тэгээд би нөхрөө нөгөө хайр нь дотроо хал нь гаднаа хүн билүү тэгж бодоод тоодоггүй юм л да. Гэтэл тэр хүүхэнд бичсэн мэйл-ийг нь уншсан чинь надад хэлдэггүй үгээ л хэлсэн байна. Үүнээс хараад л энэ хүний сэтгэл эргэсэн юмуу гэж бодогдоод байна. Уг нь би өөрийгөө буруутай гээд нөхрөө хайр халамжаар дутаахгүй гэж чадлаараа гүйж байгаа.
Одоо бид хоёр гадаадад гэхдээ өөр газар байгаа л даа. Хааяа цаг таарсан үедээ чатлаад хэрэг болсон зүйлсээ яриад л (ихэнхдээ аж амьдралынхаа) гарах юм. Намайг хүүе хаая гээд мэссэж бичихгүй бол түрүүлээд бичихгүй л юм. Гэхдээ ээж аавтайгаа бол байнга л ярьдаг юм байналээ. Тэгэхээр ерөөсөө гэрсэг хүн юм болов уу эсвэл би тэр хүний сэтгэлийг татаж чадахгүй байгаа юмуу. Ах, эгч, найз нөхөд гээд харж байхад хүмүүс чинь хамгийн түрүүн эхнэр, нөхрөө гэж харагдах юм байна ш дээ. Бид 2 нэгнээ таниагүй суучихсан юм болов уу?
Нөхөртөө одоо хүртэл тэр мэйл-нх нь талаар хэлээгүй л байна. Манай нөхөр өөрөө би ерөөсөө хүүхэн энэ тэр гэж явах хүн биш гэсэн болохоор түүнд нь би 100 хувь итгэчихсэн чинь эргэлзээд болдоггүй ээ. Одоо тэгээд холбоогоо тасалсан байлгүй дээ гэсэн юм бодогдоод. Ингээд орхичихвол бүр даамжрах юм болов уу.
Би яг яаах ёстойгоо үнэхээр мэддэггүй ээ хүмүүсээ.
Надад салж сарних хүсэл ердөө алгаа, хүүхэдтэйгээ 3-уулаа эрхлээд сайхан амьдармаар байна.
Эрчүүд минь ээ хэлээч эхнэртээ сайхан хайр халамжтай, гэр орондоо халуун дулаан уур амьсгалтай харин нууц амрагтайгаа нөгөө секс энэ тэрээ зүгээр хийж болохгүй юу? Бас нууц амрагтаа хайртай дуртай байдаг юмуу.
Наад мэйл, мэссэжүүдийг нь өөрт нь үзүүлээд сайн асууж, ойлголцож ав. тэгээд байнга чи ийм байсан тийм байсан гэж дарамтлуулж байх ямар байдгаа сайн хэлж ярьж бай. Өөртэй нь яг адилхан ааш аяаг гарга, тэгэхээс нааш наад хүн чинь ойлгохгүй шүү. Тэгээд юм л бол халамжилж гуйдгээ боль, тэгэж байж ядарж халамж хайр дутаж байж наад хүн чинь чиний унэ цэнийг мэдрэх болно. Нэрнээс нааш энэ хуухэн ингэж байх ёстой, энэ онгон биш байсан, энэ намайг хайрлаж хундлэж юм болгон дээр бууж өгч миний санаснаар байх ёстой ч гэдэг юм уу, ийм сэтгэхүйтэй байсаар байвал чи яаж ч хичээгээд ердөө засрахгуй, чи л амьдралаа бутэн байлгах гэж, ял хийсэн хүн шиг ганцаараа зовж шаналах болно. Тэгээ; байж болохоосоо эхлээд болохгуй арга хуртлээ туршаад үз. Анхнаасаа чамайг их доогуур үнэлж, өдийг хурсэн даварсан залуу байна. Тэгээд амжилт хүсье, юунд ч битгий бууж өгөөрэй. Сайн бодож төлөвлөөд, будаа болгоод өг за!
Нөxөр чинь Жинxэнэ ядаргаатай Гар байна даа. Урьд н Xүүxэн шууxантай байгаагүй гэж xудлаа лааж байгаан. Чиний ам түргэдээд xамаг 7 булчирxайгаа тоочцон байна. Угн яриx юум ярику юум гэж байдаг даа. Наад олж мэдсэн зүйлээ xэлж санаагаа амраа. эрт орой Чи xэзээ 1 цагт xэлжил таарна. Асуу. Xүнийг элдвээр xэ3лдэг Xүнийг өөрийг н байцааx xэрэгтэй ш дээ.
муу л нөхөр юмдаа
та 2 яг таарсан хосууд байна.
юуч гэсэн хэлсэн нь дээр. тэгээд би чиний энэ явдалийг сөхөөд чи миний урднах явдалийг сөхөөд явбал хэр удаан үргэлжлэхийг нь мэдэхгүи ч салалт үүснэ гэж хэлээд сайн ярилц.үнэхээр тэр явдалийг яриад чамайг хайрлаж чадахгүй байна гэвэл салсан нь дээр. үгүй бол хамтдаа хичээх хэрэгтэй.
за яаxавдээ, өөрийгөө уxаантай бусгуй гэx гээд байгаа болтой. учир ни бусад xууxнууд шиг xэн нэгэнтэй явалдаад амидралаа урчиxдэггүй. гуй яаxавдээ өөрт чинэ тэгэж бодоx таатай байгаа бол тэгэхээс. xарин нөхөр чинэ тэгэж бодоxгуй байx, энд бичиx олон залуус лав тэгэж бодоxгуй. xарааж элдэвээр xэлэxгүй байлаа ч гэсэн тэр. ер ни xууxнууд сонин улс ш дээ. уридаx амидрал xамаагуй гээд байдгийн. нөхөр ни уридаx амидралтай ни xолбоотой асуудал гаргавал тэр ямар xамаатай юмбэ, уридаx амидралтай ни суугаа юу гээд байдгийн тэгсэн мөртлөө албатай юм шиг уридаx амидралаа яриад овоо босгоогуй бол шувуу xаанаас сууx вэ. яриx дуртай болоод яридаг, тэгээд тэрэн дээр ни шувуу суудаг, тэгээд яаx гэж суугаад байгаа юм гээд ургэлжилдэг. уридаx ни xамаагуй юм бол xамаагуй чигээр ни улдээж болдоггуй юм уу. асуугаад байна xэлэxүү яаxуу гээд эргүүтэд бичэд байдаг xууxнууд ч байx юм. эрчүүдийн xувид асууж байгаад мэдчиxдэг, тэгээд суудаг ни л буруу л даа. сэтгэл дэx сэв xэзээ ч арилаxгуй. одоо яаxавдээ, тийм л амидрал. xэнийг буруутгах гэв, бурxанийг уу, эсвэл оюун уxаандаа заxирагдаxгуй нөхрөө юу. бурxан xуви xунээс ямагт илуу байдаг.
сайнуу?чиний бичсэн зуйлийг нз ни уншлаа тгд чамд уурийнхуу санал бодлийг хэлмээр санагдлаа.гэхдээ чи одоо бвл миний ид.г адд хийгээрэй ок одончимэг_81 шуу хулээж байя
Энэ хүмүүсийнхэлж ярьж байгаа ньнэг болсал л гэх юм нэг бол ярилц гэх юм сонирхолтой юмаа. Түүнд дүгнэлт хийхээсээ өмнө өөртөө дүгнэлт хий л гэж хэлэх байна. Саэлах амархан ш д. Чи му янхан, чи муу банзал гээд л дуусаа. Харин буцаад нийлэх хэцүү ш дээ. Тамирын голын мөсийг долоох шахам босгосон амьдралаа ганц нэг мууч бай сайн ч бай хүүхэн,залуу 2-оос болж үгүйрүүлнэ гэж юу байхав. Та 2 нэг жаахан аав ээж дээрээ очиж амьдардаа. Тэгээд хэр бие биенээ мэдрэх чинь мэдэгдэх байлгүй дээ. Яахав амьдрал гоё шүү. Ямартай ч бай зөв ч бай буруу ч бай бие биенийгээ л ойлго тэр нь сайхан шүү.
та 2 нас залуудаа нийлсэн бололтой ер ни ажаад бхд 25 наснаас доош хумууст тэр онгон бсн угуй гэдэг асуудалаар их хэрүүл хийдэг бололтой оороо сэксийн туршлагагуй бдг болхоор оор хэн нэгнээс надаас илуу таашаал авч бсн бол яна гэж айдаг бх оортоо итгэлгүй хуний зан бх даа. би чамдаа хайртай омнох хун чин надад хамаагуй гэдэг бсн тэгээд найз залуугин мин аав нэг одор хуудээ тэр хуухэн чин онгон биш биз дээ омно хунтэй бсн гэж хэлжилдээ тэгээд ногоо эргүү чин надад нээрэй аавин хэлдэг үнэн нээрэй тийм юм бн гэж хэлээд тэгээд л би салчихсан юм оорийгоо буруутай юм шиг бододж явах чин унэхээр тамтай амидрал бдг юм бн лээ 25 наснаас ах хүн бол тийм зуйлиг юман чинээ тоодоггуй юм бн лээ би ч бас ямар зандан байсан биш дээ гэдэг насаараа тэгэж хэлийж амидтана эгдэг утгагауй учраас шууд нохортэй хэл дахайж ингэвэл сал гээд шулуухан хэл бур нэг сайн хэрүүл хийгээд бух зовоосон гомдоосон зуйлиг ни хэлээд ав тэгэхгүй бол чи нэг л өдөр өөрөө дэлбэрнэ шуу тэгээд л асуудалиг шийд дээ тэр нөхөр чин уучлалгуйгаад дахиж тэгэхгүй гэвэл сайн биз этгэхгүй эргүү юм шиг зутгээд өөрийгөө өмөөрөөд бвл эртхэн салдаа
Та 2 нэгнийгээ сайн таниагуй л юм шиг байна даа.Сайн ярилтсаад узээч.Болохгуй бол нухруусээ салаач